Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

УИХ-ын гишүүн Э.Бат-Yүл ”Хувьсгалын II үе шат” лекцээ 21 аймагт уншина

Өчигдөр АН-ын төв байранд хэвлэлийн хурал зарласан. Уг хурлыг 20 жилийн өмнө оюутан ахуй цагтаа ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан. Б.Ширэндэв, н.Батсайхан, Ц.Ганбат нар хийсэн юм. Тухайн үед Б.Ширэндэв ХХААДС-ийн оюутан, н.Батсайхан Оюутны зөвлөлийн дарга, Ц.Ганбат МУИС-ийн оюутны зөвлөлийн дарга байжээ. Хэдийгээр бид ардчилсан хувьсгалын анхны цуглаан 1990 оны 12 дугаар сарын 10-нд болсон хэмээдэг ч түүнээс дөрөв хоногийн өмнө Ховд аймгийн Ховд хотод Ард Аюушийн талбай дээр анхны ардчилсан хувьсгалын цуглааныг Ховдын БДС-ийн багш, оюутнууд хийж байсан тухай тэд дурссан. Түүнчлэн одоогоос яг 20 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Монголын Ардчилсан хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын оюутны холбооны онц IV бага хурал болж, гурван өдөр үргэлжилж байжээ. Тэр ч утгаараа өнөөгийн нийгэмд чухал байр суурь эзэлж буй төрийн бус байгууллага, залуусын дуу хоолой, эрх ашгийн илэрхийлэл болон Монголын оюутны холбооны хөрс суурь чухам тэр үед тавигдаж, тус хурлаар Монголын оюутны бие даасан байгууллагыг албан ёсоор байгуулж, олон нийт, улс төрийн байгууллага болохыг нь тунхаглан зарлаж байсныг хуралд оролцогсод эргэн дурссан. Тухайн үед Монголын Оюутны Холбоог цэгцлэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэхэд хэсэг оюутнуудын байгуулсан “XX Зуун-Оюутны чөлөөт нэгдэл” байгууллага голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг аж.

Тийм ч учраас өнгөрсөн жилээс эхлэн Монгол орон даяар тэмдэглэж буй Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “XX зуун-Оюутны чөлөөт төв” Төрийн бус байгууллагын нийгэмд бий болгосон шинэ уур амьсгал, гүй-цэтгэсэн үүрэг, өрнүүлсэн санаачилгыг хүндэтгэн дурсаж, тус байгууллагын 20 жилийн ойг тэмдэглэж байгаа юм байна лээ. Ойн өдрийг өнөөдөр буюу гуравдугаар сарын гуравны өдөр тэмдэглэх бөгөөд 14.00 цагаас Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. Мөн Монголын оюутны Ардчилсан Хөдөлгөөний 20 жилийн ойн хүндэтгэлийн хурал өдрийн 15.00 цагаас УДЭТ-т болох ажээ. Хурлын үеэр Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Vүл “Хувьсгалын II үе шат” нэртэй илтгэл тавих юм байна дээ. Түүнчлэн Монголын ардчилал, түүнд Монголын оюутан залуусын гүйцэтгэсэн үнэтэй хувь нэмэр, үүрэг, оролцооны тухай түүхэн баримт, үйл явдлын тухай өгүүлэх уг илтгэлийг “Eagle” болон “Боловсрол суваг” телевизээр шууд дамжуулах юм байна.

Эцэст нь тэмдэглэхэд УИХ-ын гишүүн Э.Бат-Vүл “Хувьсгалын II үе шат” лекцээ 21 аймагт очиж уншихаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр нээлтээ хийх юм гэсэн. Нэгэнтээ ардчиллын алтан хараацай гэгддэг Э.Бат-Vүл гишүүн “Оюутнуудгүйгээр ардчилсан хувьсгалыг төсөөлөхийн аргагүй” гэж дуу алдаж байснаас үзэхэд тухайн үеийн Монголын оюутнуудын хувь нэмэр нийгмээ өөрчлөх гэсэн чин эрмэлзэл хэр их, басхүү зоригтой байсныг харуулах мэт. Түүнээс гадна хэвлэлийн бага хуралд оролцогсод оюутан ахуй цагтаа итгэж, найдаж хүсч тэмүүлж асан ардчиллын хөгжил, түвшин өнөөгийн байдалтай огт нийцэхгүй байгааг дурьдаад үүнд сэтгэл нэн дундуур явдаг хэмээгээд ардчиллын үр шимийг аймшигтайгаар гажуудуулчихаад байна хэмээн мэдэгдсэн.

З.Сүхээ

11 Сэтгэгдэлүүд

  1. 90 оны нийгмийн өөрчлөлтийг хийхээр зорьсон үйл хэргийг сулруулсан гэм буруугаа Бат-Үүл одооноос л нэг юм ухаарч байгаа юм байх даа. Уг нь тэр үед нэг мөр үхэх сэхэхээ үзэлцээд МАХН -ыг тарааж, нийгэмд улс төрийн хор найруулдаг муу арга барилыг бүр мөсөн устгах учиртай байсан юм. Гэтэл МАХН-ыг авран хамгаалж хэвээр нь үлдээснээр ардчиллын үйл хэргээ сулруулж, улмаар өөрсдөө МАХН-ын залгамж халаа болон хувирсан эмгэнэлтэй түүхийг бүтээсэн. Харин одоо нийгмийг мэрж, хэмлэгч олигархиудаас салах төдийгүй МАХН, АН мэтийн улс төрийн бохир арга технологитой улс төрийн намуудыг ч бүрэн устгах цаг нь болсон. Бат-Үүл минь сайхан яриад муу хийдгээ энэ удаад маш сайн ухаарч зөв үйлсийн төлөө замаасаа гажихгүй байхыг чин сэтгэлээс хүсье. Хэрвээ жинхэнэ утгаар нь нийгмийг шинэчлэх хувьсгал хийх аваас мань мэтээс авхуулаад ирээдүйнхээ төлөө сэтгэл өвддөн хүн бүхэн тэмцэлд амь хайргүй оролцох болно.

  2. Feodaluudin esreg xuvisgal ornox gej baina . Baatar aliig ni xamgaalax ve

  3. NAMAIG ERUNHIILEGCH BOLGOOCH GEJ ULS ORON DAYAR EHER TATAN UILAGCH HONOGIIN NAIZ HUNSHGUI BURIADIIG ZORIGIIG ALSAN SHIG ALAH HEREGTEI.MONGOLCHUUD TSUSAN USHEE AVCH SURTSGAAYA! USHEE AVDAG BAISAN BOL ARAA BODOOD ED NAR INGEJ DAVRAHGUI

  4. hoosh yagaad setgegdel uldeelehgui baina ve????

  5. MONGOL ulsiin baatar odoo zutgej EH ORNOO avrahgui bol gadnii idesh bolloo.
    Batuulee amjilt husie.Tenger iveeg.

  6. Odoo bosohoos uur argagui boljee. Uur heleh ug alga daa. Yagaad gedgiig minii ard tumen naiman nastai balchiraas nayan nastai buural hurtlee bugd medej baigaa. Shuud hudultsguuy!!!

  7. odoo l neg oligarkhuudyn muug medej dee. khichneen udaan tokhoi zalgaad suuj tedniig demjin juramt nukhuduu jiiltsej bsan uudgui khog. oligarkhuud ingeed bna, tegeed bna, ed naryg khyazgaarlakh yostoi gej khichneen orilj charlaad baikhad tagjiisan novsh ene 2 duugai baij baij odoo bolokhoor neg ikh surkhii amitan tsarailchaad l khutsaad ekhlekh yum! ichij amidarmaar bna!

  8. ЧИ БОЛИОЧЭЭ.ЗӨНӨХ АРАЙ Л БОЛООГҮЙ БАЙМААР.ХУВЬСГАЛ ЧИНЬ БУЦААД БАЙРАНДАА ИРЧЭХСЭН.БҮР ДОРДСОН.

  9. Ulsiin baatar zol,durendee orchihson yavaa ium bna. sain hereg,hediigeer ter mundag zoliig avah erhgui hun ch gelee avsan hoinoo batlah ium hiivel boloh ni ter,iluu iu husehev.

    Uls tor ard tumniihee amijirgaagaar hemjigddegiig sanaj yavaarai.ulsiin baatar aa. Ard tumen ulsaasaa avch boloh buh l iumiig chi avlaa,judag baidag bol nertei chini hamt monhorch uldeh yadaj ganz sain zuil ard tumniihee toloo hiigeerei!!!

    Mundag huvisgal hiisen zuudneesee sereerei!!!!

  10. Ene hymyys HYBISGAL baisan um gedegtee itgechihsen baih um aa. hybisgal boloogyi um shyy dee.
    Hybisal bolson um. Yahaa medehee baisan hyychin yls, uy hiij baigaagaa medehgyi shine yeiinhenii hariltsan yysalt yabagdsan um. Odoo tyyniih ni yr dyn uy ch bish bolj garch baigaa um. Yyniig haana haanaa yhaarahgyi bol… Yhaarah ch ygyi bizee. Yamar idsen yysan, shagnyylsan odon temdegjyylsenee bytsaagaad ogchih zorigtoi SETGELGEE Mongold baihgyi um chini. Ene TOORSEN ZAMAARAA TOREL ARILJTALAA YABTSAGAAH BIZ.

  11. Бат-Үүлээ ардчилагчид та нар олон юм ярьж коммунистуудыг үхтэл муулж гарч ирчихээд одоо байж байгаа улс орноо нэг хар даа. Битгий олон юм хуц та нар. Угаасаа чадахгүй чинь тодорхой. Залуудаа чадаагүй байж одоо хөгшин чи чадахгүй. Харин зайгаа тавьж өг. Зайл.

    Муулаад байдаг коммунистууд чинь 1990 онд монгол улсыг дэлхийн 209 улс орноос хөгжилөөрөө 72-р байранд байранд хүээлгэж өгсөн юм шүү. Одоо 2009 оны байдлаар 169-д жагсаж байна. Ардчилалын 20 жилийн ойгоороо өргөн барьсан бэлэг чинь энэ. Та нар комунистуудаасаа дээр байжуу муу байжуу гэдгийг чинь энэ НҮБ-ийн хөгжилийн индексийн жагсаалт л харуулдаг юм. Тийм учраас та нар одоо болиод зайлаад өгөө.

Сэтгэгдэл үлдээх