Эргүүлийн хараанд
Өнгөрсөн сарын 28-ны өдрөөс өчигдрийг хүртэл Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар нийт 536 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн байна.
АХЫНХАА ГАРТ АМЬ ҮРЭГДЖЭЭ
Уржигдар шөнийн 00 цаг 20 минутад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Цэргийн төв эмнэлэгт хутгалуулсан хүн ирж тусламж авч чадалгүй нас барсан аж. Уг хэргийг шинжээчид шалгахад тус дүүргийн мөн хороод амьдардаг С.Зоригт нь Сэлэнгэ аймгаас түр хугацаанд ирсэн төрсөн дүүгийнхээ цээжинд хутгалж хөнөөсөн байжээ. Хэрэгтэнг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 126 дугаар чиглэлийнхэн дуудлагаар очиж саатуулсан байна.
БААРДААД ШҮДГҮЙ БОЛОВ
Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Mix” бааранд өчигдөр шөнийн 02 цагийн үед бааранд орсон залуус нэгнийгээ гэмтээж танхайрчээ. Хохирогч болох 24 настай эрэгтэй
“Миний найз Жавхлан намайг эндээс гаргахгүй гэж маргалдан цохиж үүдэн хоёр шүд хугаллаа” хэмээн тус дүүргийн цатдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байна.
ШАТНЫ УРУУ ТҮЛХЖЭЭ
Өнгөрсөн ням гаригийн 17 цаг 45 минутад Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 453 дугаар чиглэлд хүний биед гэмтэл учруулсан дуудлага ирсэн байна. Уг хэргийг шалгахад Сонгинохайрхан дүүрэг зургадугаар хороо 58Г байранд амьдардаг 56 настай эмэгтэйг зэргэлдээ байрны 47 тоотод суух О.Батжаргал согтуу үедээ шатны уруу унагаж гэмтээсэн аж. Одоо хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
ТООЦОО ДИЙЛЭХГҮЙ НАНЧИЛДАВ
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Сити” кафед зодоон болрод байна гэсэн мэдээлэл ням гаригийн шөнийн 23 цаг 55 минутад ирсэн байна. Тус дүүргийн 10, 11 дугаар хороонд амьдардаг залуусыг тооцооны мөнгөнөөс болж Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ 27-667 тоотод суух 27 настай эрэгтэй Д.Батчулуун бусадтай бүлэглэн зодож танхайрчээ.
ШӨНИЙН АНГУУЧИД
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо “Хулж” хүнсний дэлгүүрийн орчим ням гаригийн шөнийн 01 цаг 50 минутад зодоон боллоо гэсэн мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн 232 дугаар чиглэлийнхэн шалгаж илрүүлсэн аж.
Тус хороо Жаргалантын 3-50 тоотод суух, ажилгүй 29 настай Г.Эрдэнэ-Очир, 44 настай Л.Эрдэнэ нар согтуу үедээ Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэний Nokia 1600 маркийн гар утсыг булаажээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
БООДОЛ НОМ ХУЛГАЙЛАХ ГЭЭД БАРИГДАВ
Уржигдар Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо “Интер”номын дэлгүүрт ном хулгай хийсэн хэрэг гарчээ. Хэргийг нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн 224 дүгээр чиглэлийнхэн шалгасан байна. Уг дэлгүүрээс оршин суух тодорхой хаяггүй 24 настай эрэгтэй Г.Бэхбат боодол ном хулгайлж байгаад баригджээ.
Т.Сэлэнгэ




Хөдөлгөөнт эргүүл Хужаа ахынхаа өгсөн 10 вольфсваген машинаар эргүүл хийгээд будаа болгож байнаа.
yagaad hyatad mashin unaj boldogguio uim be ? bidend heregtei baigaa bizdee teneg yum bichij baih yum uur yum bichhcih yum oldohgui baina uu oyunii hoosrol mini. minii bodloor huduklguun derguuliin sestim uureg roliin iluu nariiwchilj saijruulah heregtei
vagaaad chi hyniig ingej doromjilch bhgyi sh de
za huurhii mongol
bitgii huts lalra. chi hytadiin mashin unaagui yu ain. mongold hytadiin yum hergeldgui negch hun bdgui za yu mal mine. tiim l surhii yum bol chi solongos ntr mashinaara erguuld garchaach mangaraa
хөөе зочион чи тийм хөрөнгөтөй юм бол ганц ч болтугай машин аваад өгчөөч чадахгүй байж юундаа тэнэгтээд байгаан хүний юм үнэгүй юмаас 2т бид хэзээ буцаж байлаа
хрөау