49.2 хувийг хүндэвтэр гэмт хэрэг эзэлдэгсэн байна.
Цагдаагийн байгууллага иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 5698 гомдол, мэдээллийг өнгөрсөн сард хүлээн авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 975 нэгжээр 14.6 хувиар буурч, дөрвөн гомдол, мэдээлэл тутмын нэгд эрүүгийн хэрэг үүсгэж шийдвэрлэжээ. Улсын хэмжээнд мөн сард 1624 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 129 хэргээр буюу 7.4 хувиар буурчээ. Бүх гамт хэргийн 57.6 нь нийс-лэлд, 41 нь орон нутагт, 1.2 хувь нь төмөр замын салбарт бүртгэгджээ. Гэмт хэргийн гаралт нийс-лэлийн Налайх, Баянзүрх, Сүхбаатар. Сонгинохайр-хан, Чингэлтэй дүүрэгт 4.8-50, Хөвсгөл, Сүхбаа-тар, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Говь-Алтай, Дор-нод, Дундговь, Өвөрхан-гай, Архангай, Ховд, Өм-нөговь, Говьсүмбэр, Баян-хонгор, Хэнтийд 4.0-48.3 хувиар буурчээ. Харин Төв, Завхан, Дорноговь, Орхон, Увс, Баян-Өлгийд 6.0-35, нийслэлийн Хан-Уул, Багануур, Баянгол дүүрзгт 5.9-87.7 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 40.8 хувийг хөнгөн, 49.2 хувийг хүндэвтэр, 8.5 хувийг хүнд, 1.5 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлжээ.
Гэмт хэргийн илрүү-лэлт Сүхбаатарт 100, Говь-Алтайд 66.7, Ховдод 60, Баян-Өлгийд 57.1, нийслэлийн Чингэлтэйд 50, Сүхбаатарт 48.6, Баянзүрхэд 41 хувьтай бййна.



