Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Бурхан минь, тэр үед дотор нь хүүхэд л битгий байгаасай билээ

-ГРАНД ПЛАЗАГИЙН ЦАХИЛГААН ШАТ ГУРАВ ДАХИА УНАЛАА-

Муу ёрлолоо гэж зэмлэх хэрэггүй. Ийм байдалд хэдийнэ хүрчихээд, олон хүний аминд хүрч мэдэх энэ аюулыг анзаараач, арга хэмжээ авч өгөөч гэж нийслэлийнхээ удирдлагуудад хандан тусламж гуйж буй минь энэ.
Хүүгээ тэврээд лифтэнд орлоо. Очих давхрынхаа товчин дээр дарлаа. Лифт дээш хөдөлж эхлэх шиг болоод л зогсчихлоо.

-Хүүе ээ… хүн байна уу… лифт гацчихлаа… Сандарсан хүн яаж ч сайхан дуугарах билээ дээ. Тусламж эрэн хашгирах минь нялх хүүхдэд лифтэнд гацсанаас ч илүүтэй аймаар байсан биз. Хүүхдээ айлгачихгүйн тулд хашгирахаа болилоо.
Тас харанхуйд хүүгийнхээ хацарт хацраа наагаад л зогсож байлаа, өөр яах билээ. Таван минут орчмын дараа лифтчин хүүхэн ирж, хаалга онгойлготол гэрэл ч аслаа. “Одоо зүгээр ээ, яв яв” гээд тэр бүсгүй тоомжиргүй яваад өгөв.

20 гаруй жил энэ цахилгаан шатаар гэртээ орж, гарсан л даа. Үе үе гацчихна. Заримдаа ажиллахгүй cap гаруй болно. Ингэж удаан зогссоны дараа лифтний хажуугийн самбарт “Цахилгаан шатны ашиглалтын хугацаа дууссан, засварлах техник, тоног төхөөрөмж нь олдохгүй байна, тиймээс даац муутай байгаа. Нэг удаа гурван хүн л сууж явахыг анхааруулъя” гэсэн зарлалыг СӨХ-ныхон бичээд хадсан байх юм. Олон ч хадсан даа, олон хавар нэгэндээ гэж үг бий. Хашрууд нь барагтай суухаа больсон.
Байрныхан ийм анхааруулгад эвгүйцдэг байлгүй, ганц хоёр хоног сүрхий алхацгаана. Ганц нэгээрээ л. сууна. Ёстой л гурав хоноод хамаагаа алдана, хөргөгч, угаалгын машин, том диван, өвлийн идэш… зөөгөөд эхэлнэ. Хүнд ачаа зөөхдөө хаалганд нь хүргэчих төдийд манай лифт гацна. Лифтчин дуудаж байж л ачаа бараагаа салгаж авдаг даа, бид.

Лифтний хуучирч муудсан олс гэнэт тасарвал яанааа… Улаанбаатар ид барилгажиж асан 1970, 1980-аад онд сүндэрлэсэн ес, 12 давхар орон сууцнуудын лифтний ашиглалтын хугацаа бүгд дууссан. Өөрөөр хэлбэл, бүгд аюултай, хэзээ ч унаж мэднэ. Гэтэл сүүлийн үеийн шинэ шилэн барилгуудын лифтнүүдийн талаар таагүй мэдээлэл тархаж, хүмүүсийн айдас улам нэмэгдэх боллоо.

Барилгын салбар дундаа тэргүүлэгч, магадгүй хамгийн найдвартай нь байх “Жигүүр гранд”-ын хотын төвд, баруун дөрвөн замд бараг төв зам хаах шахам сүндэрлэсэн шилэн харшид өдгөө худалдааны төв ажиллаж буй. Түрээсийн байгууллагууд, тэнд лангуу түрээсэлдэг гэхчилэн олон зуун хүн бий. Энэ олон хүний амь нас, ажлын байрны аюулгүй орчныг тус худалдааны төвийн удирдлагууд хариуцаж, анхаарах учиртай.

Түрээслэгчид саяхнаас нэгэн айдастай болжээ. Тэндхийн лифт үе үе унадаг гэнэ. Бүр хоёр ч удаа гэнэ үү, доошоо унаж… бурхан тусалж, гэнэт унасан шигээ гэнэт зогссон гэж байгаа. Саяхан ингэж чөлөөт уналт хийхэд нь дээд давхруудын цэвэрлэгээг хариуцдаг үйлчлэгч таарч, хөөрхий бараг сүнс нь зайлчихсан амьтан лифтнээс гарч ирсэн гэдэг. Одоо тэр лифтэнд суухаа больсон гэнэ, хувинтай ус, шалны алчуур, мод, тоос сорогч зэргээ гартаа барихыг нь бариад, тэврээд, үүрээд дээш доош шатаар гүйдэг болжээ.

Өчнөөн ачаа тээштэй үйлчлэгч 15 давхар өөд мацах ч гайгүй хэрэг ээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг хотын захиргааны ард сүндэрлэсэн нийслэлийн төр захиргааны байгууллагууд төвлөрсөн “Хангарьд” ордны 15 давхарт гарах, доош буухдаа гүйчихдэг гэсэн. Даргыг дагалддаг эрхмүүд дагаад гүйхээс аргагүй чирэгдээд дээш амьсгаадан мацдаг даа гэж нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилладаг хүмүүс ярих юм билээ. Эрхэм дарга цагаа хэмнэн, биеийн эрүүл мэндээ бодож ийн гүйдэг байж болох ч шинэ байрны лифтний аюулгүй байдалд эргэлздэг байж болох юм гэж хардах нь үнэнд илүү дөхөж очмоор санагдаад байгаа юм.

Үүнийг батлах жишээ олон. Хүмүүсийн сайн мэдэх нэгэн байгууллагын дарга, гадаадад Элчин сайд, олон улсын байгууллагад эх орноо төлөөлөн ажиллаж асан нэгэн эрхэм гадаад дотоод явах, яаралтай хурал цуглаантай үед лифт ер ашигладаггүй. Жирийн иргэдийн л адил есөн давхар орон сууцанд амьдардаг тэрбээр лифтнийхээ ашиглалтын хугацаа дууссан, тоног төхөөрөмж, мөнгө хайсан СӨХ-ныхон нь бэдэрч явдгийг мэдэх тул лифтэнд суудаггүй. Энэчлэн тоочвол хашир хүмүүсийн жишээ мундахгүй. Би ч тэдний нэг, хүүхдээ хөтлөөд дээш мацдаг болсон.

Улаанбаатарт байгаа олонх байрны лифтний ашиглалтын хугацаа дууссан. Шитүүд нь ч найдвар муутай. “Жигүүр гранд” худалдааны төвийн шилэн харшийн лифтний чанарт эргэлзсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар хүлээж аваагүй гэж байгаа. Хүлээж авахгүй байж болно, байцаагчдын эрх. Гэтэл барилгын эзэд ашиглалтад оруулах эрх өгөөгүй байхад хүн тээвэрлээд, унаган алдаад байдаг сонин тогтолцоо манайхаас өөр улсад байхгүй биз. Мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлт хэрэгжихгүй юм бол, хэрэгжихгүй дүгаэлт гаргадаг ийм хүмүүсийг иргэдийн татварын мөнгөөр цалинжуулах хэрэг байна уу, үгүй юу, төрд.

Сүүлийн жилүүдэд төрөлт огцом өслөө, амаржих газрууд ачааллаа дийлэхээ байлаа, нэг, хоёр, гуравдугаар төрөх, Эх нялхсын төрөх тасаг эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна…. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хангалттай бичсэн. Дөрөвдүгээр төрөх удахгүй баригдана гэж дарга бараг таван жил ярьж ам хаасан ч өдгөө сураггүй л байна. Гэтэл нь хамгийн шилдэг, сайн нь гэдэг Нэгдүгээр амаржих газарт бохирын шугам хагарч бөөн хэрэг мандав. Хорвоод ирснээ зарлан уйлсан нялх амьтад орчны бохирдлоос айгаад буцаад явчихлаа. Даанч гутамшигтай, харамсалтай ийм явдал гарсны дараа л төр засаг сэрж… нээрэн төрөх газраа засъя, шинээр барих төрөхөө түргэвчилье гэж арай гэж нэг юм дуугарав даа.

Сургуулийн хүүхдүүдэд хоол өгье гэж улстөрчид л шийдсэн. Хоол өгөөч гэж бид гуйгаагүй. Сургуулиудын гуанзны эрүүл ахуйн шаардлага ямар билээ, тэнд мэргэжлийн хүмүүс ажиллаж чаддаг уу, хаанаас ямар бүтээгдэхүүн авч, ямар жороор бидний хүүхдүүдэд хоолорхуу юм бэлтгэж өгөөд байгаад бас л эргэлзсэн.

Хэвлэлээр энэ тухай зөндөө бичдэг. Өдөрт нэг хүүхдэд ногдох 300-хан төгрөгөөр хүүхдэд ямар хоол өгөх нь тодорхой гэж эцэг эхчүүд дургүйцэж байхад энэ мөнгөөр ашиг олж, орлогоо нэмэгдүүлдэг хүмүүс байгаа нь бүр хачирхалтай юм шүү. Өнгөрсөн намар цэцэрлэгийн хүүхдүүд төрөөс үнэгүй өгдөг хоолонд хордсон, сая дээдсийн хүүхдүүд суралцдаг орос гуравдугаар сургуулийн бага аигийн голдуу хүүхдүүд мөн л хоолноос хордлого авч, зуугаараа эмнэлэгт хэвтэж, төр засгийг сэрээв.

Яг үүн шиг лифтний тухай сонин хэвлэлээр мөн ч их бичих юм даа. Сэрэмжлүүлэг, анхааруулга болгож л бичээд байгаа хэрэг шүү дээ. Түүнээс мууг зөгнөж нийтлээд байна гэвэл инээдтэй. Гэтэл хэн ч энэ унааг анхаарахгүй байна. Засч сэлбэе, сольж тавья гэхгүй байна. Тэр ч ёстой яршиг байна аа, наана нь өчнөөн том асуудал байна гээд тоох хүн алга.

15, 12, есөн давхраас лифт унаж, бөөн хэрэг мандах вий дээ. Бурхан минь, тэр үед тэр дотор нь хүүхдүүд л битгий байгаасай билээ.

Манай улсад тохиолдоод буй энэ олон “проблем” нь ниргэсэн хойно нь хашхирав гэгч л болоод байгааг хүмүүс хэлж байгаа. Хийсч ирдэг зовлон гэж бий. Байгалийн гамшиг, ган зудын талаар энд огт дурдаагүй. Манай хүүхэд өвдчихлөө гэж биш хүүхэд минь өвдчихвий гэсэн болгоомжол эгэл жирийн эцэг эхчүүдэд суусан байхад 2.7 сая хүн амтай МОНГОЛ УЛС гэдэг нэгэн өрхөд ийм бодлого алга юм даа.

Т.Эрмүүн

Цахилгаан шатнуудын 60 гаруй хувь нь “тэтгэврээ тогтоолгох” болсон

Кранаар юм өргөж, лифт /цахилгаан шат/-ээр зорчих нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилдөг ч гэлээ аюул осол гэдэг талаасаа бол эрсдэл ихтэй гэнэ.
Учир нь эдгээр төхөөрөмж осол аюулыг тооцох дэлхий нийтийн нийтлэг стандартаар өндөр хэмжээнд тооцогдох тоног төхөөрөмжид хамаардаг байна. Тиймээс аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сайн мөрдөх хэрэгтэй гэсэн үг.

Харин манай улсад мөрдөж байгаа дүрэм журам нь хуучны оросын лифттэйгээ адил хоцрогдоод орчин үеийн электрон удирдлагатай төхөөрөмжүүдэд тохирохоо больсон байна. Барилгын салбар эрчимтэй хөгжсөн сүүлийн жилүүдэд Улаанбаатарт шинээр босч байгаа барилга орон сууцууд Финланд, Япон, Герман, БНСУ, БНХАУ зэрэг оронд үйлдвэрлэсэн ганган лифтүүдээр гоёх болсон ч түүнд нийцүүлэн дүрэм журмаа өөрчлөх ажил нь удаашралтай байгаа аж.

Дүрэм журмаа өөрчлөх ажил нь ийм байхад хуучин ЗХУ гэж байх үед үйддвэрлэсэн лифтүүдийг шинэ, орчин үеийнхээр солих ажлын хурд ямар байх нь ойлгомжтой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээгээр бол улсын хэмжээн дэх нийт лифтийн 60 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа аль хэдийнэ дуусчээ.

КОНЕ, Сигма зэрэг томоохон фирмүүдийн тогтоосноор цахилгаан шатны ашиглалтын хугацаа 25 жил байдаг аж. Тэгэхээр манайд одоо ашиглагдаж байгаа 10 лифт тутмын зургаа нь 25 жилийг аль хэдийнэ ардаа үдээд тэтгэврээ тогтоолгох нас нь өнгөрчихсөн мөртлөө ажиллаад байна гэсэн үг юм. Энэ бол цахилгаан шат аюултай унаа болсныг батлах баримт.

Ашиглалтын хугацаа хэтэрсэн лифтүүдийг солих нь хөрөнгө шаардсан ажил болохоор 2003 оноос хойш улсын төсөвт хөрөнгө тусгуулах тухай яригджээ. Ингэж яригдсанаас хойш 2007 онд 16, 2008 онд 30-ыг л шинэчилжээ. Сольж шинэчлэх ажлын энэ аажуу удаан хэмнэлийг өвгөрсөн лифтүүд нь хүлээж чадцаг л байгаа даа.

Д.Баяр

Хяналтгүй урсах шат

Дэлгүүр хоршоо хэсэх ажлыг хялбарчилдаг нэг сайхан “унаа” бий. Залхуу хүрсэн үед “Урсдаг шаттай дэлгүүр л оръё” гэж хоёр муу хөлөө хэмнэх. Өнгөрсөн жилийн сүүлчээс Улсын их дэлгүүр урсдаг цахилгаан шаттай болсон. Их дэлгүүрийн энэ өөрчлөлтийг хараад зарим хүн “Хэсэхэд амар болж” гэж дүгнэсэн бол зарим нь “Овоо доо, гадаадын их дэлгүүрүүдийн ядаж шатыг нь ингэж дууриах хэрэгтэй ш дээ” гэсэн үгс унагаж байна.

Их дэлгүүрээр хэдэнтээ ороход мөнөөх мапуулаад байсан урсдаг шатны дөрөвдүгээр давхраас доошоо буух хэсгийн шат ажиллахгүй юм. Буух шат хайгаад тэр давхрын урсдаг шатны аман дээр нэгэнт хүрээд ирсэн хүмүүс буцаж, хажуугийн шатаар буухаасаа залхуурах аж. Тэгээд урсдаг шатаар алхаж байна аа. Урсахгүй, зогсож байгаа шатаар хөлөөрөө буух их эвгүй. Настай эмэгтэй түүгээр бууж байгаа хүмүүсийг харж нэлээд зогссоноо толгой сэгсрээд хажуугийн шатаар буухаар буцлаа.

Бас нөгөө талаар зогсож байсан шатаар буух гээд алхаж байтал гэнэт ажиллавал яах бол гэж айдас төрөх. Эгц уруугаа өнхрөөд унах магадлал өндөр аж. Хэрвээ шатаар явж байгаад бүдэрсэн өөрийн хохь болоод л өнгөрөх байх. Тиймээс өөрийнхөө үндсэн зориулалтаар ажиллахгүй байгаа шатны аман дээр ямар нэгэн хаалт, эсвэл анхааруулга тавьж яагаад болохгүй гэж.

Манай улсад урсдаг цахилгаан шат /экскалатор/ 2000 оноос хойш Улаанбаатар хотын үйлчилгээний байгууллагуудад анх нэвтэрч эхэлжээ. Анхдагч нь Скай худалдааны төв. Түүнээс хойш том жижиг үйлчилгээний олон төв урсдаг цахилгаан шат ашигладаг болсоор өдгөө энэ тоо 100 гарчээ.
Шинээр орж ирж байгаа энэ төхөөрөмжийг яаж аюулгүй угсрах, яаж ашиглах талаар тодорхой дүрэм журамгүй явж байгаагаас үндсэндээ хяналтгүй ашиглагдаж байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Урсдаг цахилгаан шат техникийн хийгээд үйлчилгээний бас нэг дэвшил. Цаашдаа ч ийм шатыг ашиглах байгууллагын тоо нэмэгдэх нь лавтай болохоор дүрэмгүй, хяналтгүй урсгаал байж боломгүй.

Д.Билэг

38 Сэтгэгдэлүүд

  1. МАШ ЗӨВ СЭДВИЙГ ХӨНДСӨН ТАНД БАЯРЛАЛАА. ДААН Ч ДЭЭР СУУГАА МАЛНУУД ОЙЛГОХЫГ Ч ХҮСЭХГҮЙ, ХИЙХ Ч ҮГҮЙ.

  2. MONGOLJINGOO.MN

  3. Хараал идсэн Гранд Плазагаас холхон явья

  4. Ya ya yana daa mongolchuud mini.

  5. Zuv Zuv

  6. Mongol vlsd tiim uender barilga yuunii heregtei yn be?unheer oilgogdohgui ym.

  7. Утаа, хог, замын түгжрэл, одоо энэ цахилгаан шат. Сүүлийн 10 жил байнга л яригддаг асуудал. Гэсэн хэрнээ л сүүлийн жилүүдэд нийслэлийн удирдлагад байгаа баг (бүлэглэл)-ийг бид огт өөрчилсөнгүй. Дахин дахин сонгосоор л байна шүү дээ. Одоо яахав дээ. Асуудлын гол нь бидэнд л байна.

  8. mash zuv sedev bichijee.odoogoos 4 n jiliin umnu manai aav 10 r horoololiin 14 bairnii 8 davheiin liftii haalga ni ongorhoi haranhiu baihad ni medelgui orohod lifta ni baihgui baij taaraad doosh unaj 7 davhar orchim torosnoos hul garaarai zuugdej ami garch bilee.harin aav maani torosnoos zuultei ami avaraarai gej hashgarj baihad ortsnii jijuur ni muu liftni motoriin hulgaish jah geed bna geed tuslamj duudahgui udaj udaj 30 minutiin daraa tataj avsan daa.harin ter ued aav maani 80 garsan hun ch gesen bie ni hungun chadal tenheetei tuldaa ami garsan yum.aav maani nasaarai jolooch, tumur modni darhan hiideg baisan tulda tessen baih ,tuhain ued tsagdaa duudahad ,hun ni amiduu tegvel ochihgui gej bsan.odoo aav maani 86 tai hugshin enkh tunkh baij bna da.

  9. sain niitlel bolson baina.

  10. huuhdiin hool met dundaas ni yum unahgui bol tomchuul hudulnu gedeg gonjiin joo shuu dee

  11. T.Ermuunii niitlel taalagdlaa. …. manai mongol orovdoltei ch yum doo…..76 gishuun, 1 muu eronhiilogchoos bugd hamaaraltai, za odoo tegsen bas nogoo 76 gishuun bolgon n hoyor hoyor tuslahtai baij bolno gene uu?! tegeed ter bugd n ulsaas tcalinzhina. enenees iluu nonsence baihgui gej bodohoor, dahiad l neg yum garaad irsen baih yum! (((((((((

  12. Номин их дэлгүүрээс би айдаг. Социализмын үед би тэнд ,Улсын их дэлгүүрт ажилладаг байсан. Тэр үед склад байсан бүгдийг өнөөдөр сайтар засаж янзлаад үнэн сайхан дэлгүүр болсон боловч тэр араг яснууд болох тулгуур баганууд энэ их засвар үйлчилгээгээр дамжуулан доргилт үүсч, сэв сууж,ан цав үүсээгүй гэх баталгаа байхгүй. Гаднаа ил харагдах хана туурга нь маш гоёмсог боловч дотороо нүдэнд үзэгдэхгүй тэр эд ангиуд ямар байгаа бол гэхээс айдас төрдөг юм????????????????????????
    Олоон жилийн өмнө Солонгост нэг том их дэлгүүр нурж олон мянган хүн дарагдаж билээ?
    Тэрүүн шиг юм болчих вий гэж Номингийн өмнөөс залбирч суудаг юм даа.

  13. Mash zuv um bichjee. Imerhuu zuiliig saitar anhaaruulj baihgui bol bolohgui l dee. Manai zarim setguulch nar zarimdaa unen teneg um bichdeg, 1 naiztaigaa uulzaad avgai ni hezee turuh gej baina gesen asuult taviad shaldar buldar um chalchdag sh dee. ternii orond ene met zuiluudiig ajiglaj bichij baigaasai.

  14. Er ni suuliin ueiin shine bairyyd gadnaa gyalantsag, dotroo palantsag sh dee. Ter Tedment gej yostoi hylhi compani bna. Barisan American denj horoolol ni chanar gej avah yun bhgui, dandaa ereenii hogoor barisan, ylsiin komiss huleej avaagui bhad l ail oryylaad bh yumaa. Harin nisehed barij bgaa bairnyyd ovoo chanartai gej sonsson zasag darga chanart ni zoriyd anhaarsan gesen. Yagaad gevel ger horoololiin ailyydiin gazariig anh ydaa bairaar solij bgaa ychraas bysad ailyydad ulger bolgohoor ovoo sanaa tavisan. Tiimees gaigui chanartai barisan gesen.

  15. mash zov zuitei zuil bichsen bna. tand bolon tanai hamt olond bayrlalaa

  16. Манайхан мөнгөө хэмнээд Хятад, Солонгос гэсэн дулаан орны өөр стандарттай муу лифтүүд тавиад байна шүү дээ.
    Европын ядахдаа оросын лифт тавилдаа. Хамгийн сайн нь Коне, Тиссэн гэдэг лифт байдаг гэнэ лээ.

  17. ene muusain luivarchin 76 bolon eronhiilogch eronhi said, saiduud geed bugdiinh ni hooloig herchih yumsan.

  18. T.Ermuunii niitlel taalagdlaa. …. manai mongol orovdoltei ch yum doo…..76 gishuun, 1 muu eronhiilogchoos bugd hamaaraltai, za odoo tegsen bas nogoo 76 gishuun bolgon n hoyor hoyor tuslahtai baij bolno gene uu?! tegeed ter bugd n ulsaas tcalinzhina. enenees iluu nonsence baihgui gej bodohoor, dahiad l neg yum garaad irsen baih yum! (((((((((

  19. Korea, Malaisia yalaa, neg odor tsergiin ergelt hiij tsergiin ardchilal togtson. Tegeed ardhcilsan songuul yvagdaj duussanii daraa zasgiin erkhii ner tortei huleelgeed ogchikhson. Ingej baij jinkhene ardchilal togtson.

  20. Ene niitleliig unshaad bid yagad iim bolov gedeg bodol turluu. Soz niigmiin uyed bas khun ajildaa kariuzlagatai khanddg baij .niigem ch tiim baij Ug ni bid ardchilala gedgeer uls turiin erkh chuluu , khivi khun umch edlekh erh chuluug avch olson bolovch negl yuliig orkhigduulsan baina. ene bol yerduu khuvi khunii niigemd khandakh ukhamsar, kahriuzlaga , yos zui gesen khund baikh yostoi ene erkhem chanaraa geesen baina. Erduul ardchilala gedeg zakh zeel chi sain luivardaj chadval chi mungutei baina .khurungutei baina gedeg 18-19r zuunii amerik mazygiin ardchilaliig kehregjuulj ekhelsen dee. Tiim uchiraas unuudriin baychuud bugd luivraar garch irsen nukhduud khuuchin khu namiin darga nariin khuukhduud shuu dee. Burkhan tedniig unuudr gesgeejil baigaa baikhgui yu oros 3-r surguulid yamarch gesen jiriin neg irgenii khuukhed surdaggui. jilin 1000 garan dollaraar khenii khuukhed surakh ni oilgomjtoi. Tiim uchiraas unuudur khoolnii khordlogo garlaa gedgeer turgen avch ajilaa khiideggui avilgal avdag khynaltiin baiguulgiinkhan bugd l turgen avch baina.Yalanguya SB duurgiin khyanaltiin baiguulga nutag devsger deeree orshdog barag l bukh guanz jijg restoraniig khaajee. ug ni ingeed sur duulianaa dalimduulan arga khemjee avch baigaan saishaaltai bolovch iim yum bolokhoos ni urid ajilaa khiij khariuzlagatai baisan bol khunii byzkhan 100 garan urs khordlogo bolj emnelegt khebtekhguil baikh baisan bolov uu , khorvood mendleed neg zagch bololgui orkhiod yavakhguil baikh baisan baikh. Ursee aldsan ger buliinkhend emgenel ilerkhiilye.
    Ene bol tsever tur zasgiin buruu , turiin baiguulgudiin ajliin buruugaas bolson asuudal. Minii okhin dund surguuliin 3r angid surdag .Udriin khool khutulbur gej udur bolgon guril ugch baina. noyon Enkhbayar tukhain uydee ikhl sain uil buteej baigaa yum shig bolovch ur khuukhdiig mani eruul mendeer khokhirooj baigaagaa tungaaj bodson bolov uu. khugz amtagdsan gurilin boov chanar muutai usan tarag , juus ugduguu bolimoor baina. Yunii makhaar khiij yamar orchind bolovsruulsan ni ul mededegdekhgui neg udaagiin buuz turiin udirdlaguudiin uursdiinkh ni khukhed ur ach , zee nar ni lav ene khooliig iddeggui baikh. Kharin endees orj irj baigaa mungiig zavshidag . Ug ni surdag surguuli ni tukhain uydee UB bitgii khel mongoldoo nertei baisan surguuli. getel tend unuudur byatskhan khulgaich , busdiin yumiig delsegch surch baina. Ene yutai kholbootoi gevel ezeg ekh tednii uursdiin khumuujiltei kholbootoi. tegkheer bid khaashaa yavj baina aa, ur khuukhdee yun dkhurgej baina ve gedgee tungaan bodokh zag ali ert bolson baina.

  21. Саяхан ингэж чөлөөт уналт хийхэд нь дээд давхруудын цэвэрлэгээг хариуцдаг үйлчлэгч таарч, хөөрхий бараг сүнс нь зайлчихсан амьтан лифтнээс гарч ирсэн гэнээ. Хэ хэ… Гоё нотолгоо байна.

  22. Эх захгvй буюу титэм бvтээлийн тухай саранд ч хуцах саваагvй тэмдэглэл
    2006-07-21

    Ардчилсан хувьсгал яагаад ардын хувьсгал шиг амжилттай єрнєєгvй вэ?

    Эрдэнэ ганц дээлийн торго vзээд зогсож байхад нь Элбэгдорж ирээд гурван дээлийнхийг ав гэж шивнэснээс нэгээр зулын гол ороосон ч болохоор урлагийг тэтгэх шимт хєрсийг аав, ээж амрагийк тухай гонгиносон дуугаар шар шороог шиг дарсан энэ олон дуучдаас Оросын Высоцкий, Монголын Чойном, Євєрлєгчийн Тэнгэр гурав миний сэтгэлийн хийморьт юунд дараалал дайрч заларна вэ. Учир гэвэл эд нар харанхуй нийгмийн явцуу магнайд бадмаараг адил гэрэлтсэн Дуба сохорууд юм. Уран бvтээлч байна гэдэг єєрийн ёлтгороороо зvvний сvвэгч тєдий гэрэлтvvлэх бус Лермонтовын бичсэнчлэн “Хvvшлэх харанхуйг алгуураар нэвтлэн хаpax” чадвар юм.

    Тэгвэл нvдтэйгээсээ сохоруудад ирээдvйгээ харах чадвар яагаад илvv байна вэ Гомер, Дуба сохор, Ванга гээд. Тэгсэн атал энгийн нэг тэнэг нєгєє тэнэгээ -Нvдгvй сохор уу чи гэж загнах нь Гомероос ч єєрсдийгєє дээгvvр тавьж байгаа хэрэг. Тэгвэл нvд бол зєвхєн алхах мєрийг гэрэлтvvлэх чийдэн, тархи бол хэдэн бээрийн чандыг тольдох луужин ажээ. / Надад нэг санал байна. 76-гийнхаа нvдийг авъя/. Би юун тухай єгvvлэх гээд нvд мvд улирсан зэлэрсэн юм руу балайраад явчих ваа. Дээрх гэгээнтнvvдиин цус судсаар гvйж мэлмийг нь нээсэн нэгэн ясны дуучны талаар уул нь єгvvлэх гэсэн юмсан. Ерэн онд ар, євєрмонголчууд ахан дvvс шиг тэврэлдэж, хааяагvй зорчих болсон тэр vед Євєрмонголын зохиолч Машбилэгээс єєрийн хуурцагийг гурван литрийн хуванцар савтай хятад “рашаантай” хамт Жаргалын Барамсай бид хоёрт Бавуугийн Лхагвасvрэнгээр єгүүлсэн байж билээ.

    Монголын зохиолчдоос хувийн урилгаар анх Хєх хотод хөл тавьсан хvн бол яах аргагvй Лхагвасvрэн. “Євєрмоңголд ганц л хvн байна. Тэнгэр!” гэсэн vг Лхагвасvрэнгийн амнаас дєрвєн бэрх буух шиг сонсогдож билээ. Нэр их учиртай даг. Оюунгэрэл нэртэй бvсгvйчvvд цаанаа л ажилсаг байдаг гэнэ. Орфелеймын Оюунгэрэл, НИК-ийн Оюунгэрэл…. Нэртэйгээ ижил ажил мэргэжилтэй хvмvvс ч байдаг.

    Тангадын Галсан бид хоёр далаад онд заримыг саваагvйрхэн “судалж” билээ. Улсын их дэлгvvрийн алтны тасагт Алтан гэдэг худалдагч, хиамны тасагт Сэм-Очир, архи пивоны комбинатын пивоны дамжлагад эвлэлийн тєв хорооны алтан медальт Шингэнжав гэдэг залуу.

    Авто засварын заводод Ган-Зvсэх нэртэй токарьчин, Сvхбаатар дvvргийн нийтийн хоолны трестийн инженер-технологич Сонгино, Сvхбаатарын районы намын хорооны дарга Лантуу гээд. Телефон ашиглалтын хороонд Лут-Унжуу гэсэн хvн ч байсан юмдаг. Би алиалж хошигноогvй шvv. Туршлагатай нэг хуульч олон жил орон шорон дамжсан гэмт хэрэгтнvvд нэрийнхээ урд юмуу ард Хуяг гэдэг нэрийг залгасан нь олонтаа байдаг гэж єгvvлсэн нь маш гярхайгаа харуулсан хэрэг. Мєнхбат, Баянмєнх, Бат-Эрдэнэ гэсэн нэрийг тайлбарлах нь илүүц биз. Чойном – номын хvч. Высоцкий – Высота!. Тэнгэр!. Энэ нэрийг дуулуут сэтгэл цэлмэх шиг болж билээ.

    …Эзэн Чингисийн алдар гавьяаг
    Єбєл цагийн мєс болгон хєлдєєжээ

    гэж хориод жилийн тэртээ коммунист Хятад оронд анх цєн тvрж дуулсан гээд боддоо.

    “Архи уу, архи уу” гэж омогшин бас тэрсvvдлэн дуулахыг нь сонсоод Главлит-д ганц мєр шvлгээ єєрийн анхилгvйгээс санаагаа мэдvvлж даруулчихснаа насаараа хэлмэгдсэн гэж уйлан донгодсон хэн нэгний ємнєєс ичих шиг болж билээ.

    Шар цахил!! цахилаад байна.
    Шижир наран шараад байна
    Тєрєлх сайхан газар усыг минь
    Дєрвєлжилж хуваалаа
    Тvмэн мянган хоньд минь
    Тємєр тороор тасдууллаа
    Хєєрхий миний малын
    бэлчээр Ай яа….

    Тэнгэр бол ямар нэгэн хана хэрмийг тангарч буй эмнэг дошгин vрээ юм. Багтран цурхирах тvvний дуу хоолой Оросын Высоцкий шиг ард тvмнийх нь цээжний гvнээс шархирсан гvнзгий тавилттай вокал юм.

    Аргалын утаа боргилсон
    Малчны гэрт тєрсен би
    Атар хээр нутгаа
    Єлгий минь гэж боддог

    хэмээн дуулж “Би монгол хvн” гэдгээ мартах дєхєж бvр хэлэхээс хулчийж байсан Монгол туургатныг дуугаараа сэрээсэн юм.

    Харин хэтрээд алаг дvvрээгээ дэлбэртэл, энгэр цээжээ дэлдээд эхлэхээр Тэнгэр одоо хаашаа явж байна вэ?

    Халиуран байсан миний толгой
    Халзан болох нь ойртлоо
    Насны галтайд ургасан шиг чи ургалаа
    Намрын навчис шиг унах цагтаа л уналаа

    гэж хийсэн юмтай хvний хувиар хорвоогийн жамыг гvн хvндэтгэлтэй хvлээн авч

    Улаан толгойн шороо нь
    Улаан наранд наалданхай
    Уяхан зантай чи минь
    Намайг дарж наалданхай

    Дэрэнч толгойн шороо нь
    Тэнгэр дайрч наалданхай
    Дэмий зантай тэр минь
    Намайг дарж наалданхай

    гэж сэтгэл сэмлэн дуулах болжээ. Мань мэт “Намайг дагаж наалданхай” л гэх вий. Бvсгvй хvн эр хvнийг дардаг. Тэгсэн мєртлєє салдаггvй болохоор “Намайг дарж наалданхай” гэж хэлэхээс єєр яах вэ.

    Ойрноос би Ордос ардын нэгэн дууг ихэд сонирхох болсон юм. Энэ дууны битvv дохиог тайлах гэж саваагvйрхлээ.

    Агьт толгойг алсаас харахад
    Адуу малын бэлчээр шvv /тариан талбай биш шvv.И.Ц/
    Аав л ээж хоёр минь Амьд бурхан шvv / энэ нутгийн эзэн шvтээн шvv. И.Ц/
    Алаг мориндоо эмээлийг тохлоо
    Хаашаа ч явах юм бэ

    / эрх чєлєє, эрх чєлєє! И.Ц/

    Агьт толгойн адууныхаа бэлчээрийг
    Эргэж узэхээр явъюу даа
    Хар мориндоо эмээлийг тохлоо
    Хаашаа ч явах юм бэ!

    Хажуу толгойн хониныхоо бэлчээрийг
    Эргэж vзэхээр явъюу даа.

    Ар халхынхан хажуу толгойн хонин сvргээ эргэж vзэхээр явъя л гэнэ. Яахаараа бэлчээрээ эргэж vзэхээр явдаг билээ. Арай Ван, Ли хоёр ирээд хагалчихаагvй байгаа гэж vv. Ард тvмэн гэгч их нурман дотор цогийг ийн булдаг аж.

    Би ингэж тархиараа харж байна. Гэхдээ минийх тархи гэхээсээ жонхуу гэхээр болсон эд дээ. Энэ дууг Тэнгэр хоолой зангируулан дуулж байх юм. Уржнан манайд ирж UB паластын концертын танхимд тоглолтоо хийхэд элэг нэгтнvvд нь тал vзэгчтэй, хоосон шахуу танхим угтсан гэдэг. Бид ч Цогзолмаа гуай шиг бvгд тормолзсон нvдтэй дээ. Хоосон танхим шигээ хоосон.

    (Єнєєдрийн монгол 136/306)

    И.Цэдэнжамц

  23. Аав маань хур бороог хэзээ оруулж, хэзээ зогсоохоо мэддэг хүн байсан

    Геологич, геологийн ухааны доктор Намилангийн Амьтан нь Увс аймгийн Түргэн сумын уугуул. Тэрээр хүн бүхэнтэй адилгүй бүхнийг өөр өнцгөөс хардаг нэгэн. Н.Амьтан “Монголоор дутах дэлхий” гэдэг ном бичжээ. Номондоо эх орноо хөгжүүлэх арга ухааныг маш сонирхолтой хэлбэрээр гаргасан байна. Түүний аав мөн нутагтаа номтой элдэвтэй гэгддэг сонин түүхтэй хүн байжээ. Түүнтэй манай сурвалжлагч Б.Норов уулзаж ярилцлаа.

    -Та хэзээ, ямар сэдвээр эрдмийн цол хамгаалсан бэ?
    -Би 1993 онд Баян-Өлгий аймгийн Ногоон-нуур сумын нутаг дахь “Улаан уулын вольфрамын хүдэржилтийн геологи, геохимийн онцлог” сэдвээр цол хамгаалсан.

    -“Улаан уул”-ын ордод ажиллаж бас эрдмийн ажлаа амжуулсан гэж ойлголоо?
    -Тиймээ . Би тэнд 11 жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа л судалгаагаа хийсэн дээ.

    -Одоо энэ ордыг ашиглаж байгаа юу?
    -Миний судалгаанд тулгуурлан “Кайнар Вольфрам” гэдэг үйлдвэр ажиллаж байгаа. Бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж байгаа гэсэн.

    -Энэ үйлдвэрийн үйл ажиллагаанд таны оролцоо одоо бий юу?
    - Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн учраас улсын үйлдвэр болж байгаа юм. Вольфрамоор чийдэнгийн доторх утас, токарийн машины хутга хийж, бас цэргийн болон сансрын техникийн нарийн эд ангийг үйлдвэрлэхэд ашигладаг, 3000 градусын халуунд хайлдаг эд дээ.

    -Та хаана, ямар сургууль төгсөж геологич болов?
    -Би 1968 онд Улаангомын 10 жилийн дунд сургууль төгсөөд, 1973 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль төгсөж геологич мэргэжил эзэмшсэн. Энэ мэргэжлээрээ төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл салбартаа тасралтгүй ажиллаж байна.

    -Танай аавын тухай сонин, сайхан яриа манай нутагт олонтаа сонсогддог. Та аавынхаа эрдэм ухаан, увдисыг нь хэр мэдэх вэ?
    -Мэднэ гэж хэлж болно. Аав минь Төгс буянтын хүрээнд зургаан настайгаасаа 25 нас хүртлээ сууж 20 жил ном үзсэн хүн. Хүрээг улаантнууд устгаснаас хойш ч тэнд дөрвөн жил ганцаар сууж бүх дацангийн нууц номыг үзсэн. Зурхайн дацангийн тэргүүн гэлэн байсан юм билээ.

    -Тэр нууц ном гэдэг нь ямар учиртай юм бол?
    -Дацан бүхэнд увдис бүхий нэг онцгой чухал нууц ном байсан юм гэдэг. Тэр нууц номыг дацанд сууж ном шагайсан, сахил хүртсэн хүн бүхэнд уншуулдаггүй, онцгойлон шалгарсан ухаан төгөлдөр, билэг цэцэн хүнд өвлүүлэх маягаар залгамжлан үлдээдэг байсан юм гэсэн.
    Аав маань тусгайлан захиалж хийлгэсэн ус чийг нэвтэрдэггүй дөрвөн ширхэг авдартай байсан. Тэр авдарнуудын хоёр нь аавынх, хоёрт нь ээж эд юмаа хийдэг. Түүндээ ховор нандин номоо хадгалж байсан байх. Миний мэдэхээр аав маань хоёр удаа баригдсан санагддаг юм. 1959 онд сүүлчийнх нь баривчилгаа явагдсан. Анхандаа гайгүй өргөдөл явуулж суллагдаж байсан. Харин хожим нь шашин шүтсэн хэргээр тариалан сумын Мэнгээг байцаахад аав бас байцаагдаж байсан даа.

    -Танай өвөг дээдэст шашин номд гэгээрсэн хутагт, хувилгаан байсан болов уу?
    - Манайхан уг нь Цорос овгийнх юм билээ. Яагаад ч юм манжийн ноёрхолын үед Бархайх болсон гэдэг.
    Бархай гэдэг хүн Ижил мөрний халимгуудаас гэр бүл болсон юм байх. Тэгээд аав, ээж нь охиндоо хоёр азарга адуу өмчилж өгч л дээ. Тэгэхээр нь Бархай “Энэ их хол газар яаж адуу тууж хүрэх билээ. Та зүгээр урт цагаан урмаа өгтөн” гэхээр нь /тэр нь буу байж л дээ/ тэр буугаа өгч.
    Харин тэр буу үе дамжин бидэнд ирснийг би мэддэг юм. Бархай 5 хүүхэдтэй байсан гэдэг. Тэдний удам Чихэн Гэнгээ гэдэг том лам байсан юм билээ. Тэр хүнээс л манай зурхайн болон бусад томоохон ном, судар тод үсгээр уламжилж ирсэн. Одоо манай гэрт тэр үеэс уламжилж ирсэн “Цогт зул – Барсан хамар оршвой” гэдэг тод бичгийн зурхайн ном бий. Номын цаас нь 1750-аад оны үед Песков хотод үйлдвэрлэсэн гэх бичиг тэмдэг бүхий гээд бодоход их сонин, бас их эртнийх гэдэг нь мэдэгддэг юм.
    Аав минь 60 гаруй насандаа Түргэн сумын төвд амьдарч байгаад тэнгэрт хальсан. Ээжийг маань Өлзийтогтохын Зул гэдэг байсан. 1995 онд нас эцэслэсэн дээ. Аав “төмөр морин жил төр эргэнэ” гэдэг байсан. Энэ нь 1990 он. Харин ээж “гал хулгана жилд төр эргэнэ” гэж хэлдэг байсан юм. Энэ нь миний ойлгож байгаагаар 1996 оны хулгана жил байх. Энэ онд Ардчилсан холбоо эвсэл ялалт байгуулсан шүү дээ. Ер нь маш их зөн совинтой хүмүүс байсан юм.

    -Та тэгээд энэ зурхайн номоо хир ашиглаж байна вэ?
    - Би ашигладаггүй, мэддэггүй. Түүх соёлын үнэт дурсгал гэдгээр нь хадгалдаг. Ээж маань Тарабчимба, Алтангэрэл, Жадамба зэрэг судар уншдаг гэрийн боловсролтой хүн байсан. Манайхан 1921 оны Ардын хувьсгалаас өмнө ямар нэгэн сургууль байгаагүй юм шиг ярьдаг, тэгж төсөөлдөг. Энэ бол үндэсгүй, нотолгоогүй, үзэл сурталжсан үг. Ээж маань Шандивүүдийн хувийн сургууль төгссөн гэдэгсэн. Бүр 1768 оны үед Ховдод 20 хүүхэдтэй сургууль байсан тухай жуулчны тэмдэглэл байдаг юм билээ.

    -Таны аав алдарт эрдэмтэн Б.Ренчинтэй уулзаж, эрдэмтэн танайд хонож байсан гэдэг үнэн үү?
    -Уулзаж байсан нь үнэн. Бүр хоёр ч удаа уулзсан. Манайд хонож байгаагүй байхаа. Тодорхой мэдэж байгаагаас тутарга, анжис, харам, тоом /зам/ зэрэг үгүүдийг ихэд олзуурхан тэмдэглэж авч байсныг санаж байна. Ногоон хурган дээл нөмөрчихөөд аавынд байсан тод бичгийн Жангарын нэг бүлэг Саран хөхөөний тууж зэргийг үзэж тэмдэглэл хийж байсан юм. Аавын маань хэлсэн тууль дуу бусад бичлэг Шинжлэх ухааны академийн сан хөмрөгт байгаа байх. Асууж сураглахсан гэж бодох юм даа.
    Ер нь манай аав эрдэм ухаан бүхний мэдэгдэхүүнтэй дадлагатай хүн байсан юм билээ. Аав маань зургаан хүүхдээ мухар олгой, шарлах өвчнөөр өвчлөхгүй байх дархлаа бий болгосон. Энэ тухай яривал их урт түүх болно.

    -Өөр ямар увдистай эрдэмтэн байсан вэ?
    -Миний сайн мэдэхээр хур бороог удирдаж хэдийд оруулах, хэзээ зогсоохоо мэддэг хүн байсан.
    Зүсэр бороотой үед нар гаргаж ажлаа амжуулдаг байсан баримт нэг бус байдаг. Манай сумын Дорж гэдэг хүнтэй борооноор хээрийн замд явж байхдаа аав маань огт норохгүй хув хуурай яваад нөгөөх нь хувцас нороод тэсэхээ больж л дээ. Нөгөө Дорж нь ”хөгшин харлаг чи /харлаг гэдэг нь хүрээ хийдэд лам байгаад энгийн ард болсон хүнийг тэгэж дууддаг байсан/ намайг юунд боддоггүй юм бэ?” гэж уурлахад “миний хормойноос бариад яв” гэсээр хоёулаа хувцсаа норгоогүй бороо өнгөрөөсөн гэдэг.
    Ийм жишээ олон бий. Аав задын чулуутай, түүнээ ашиглах эрдэмтэй хүн байлаа. Ер нь манай удамд сүрхий авъяаслаг, чадвартай, ухаалаг, хүмүүс олон байсан юм билээ. Манай авга ах “Анна Каренина”-г орос хэлнээс орчуулж байсан гэдэг. Бас Торгашин эмчийн туслах орчуулагч Эвэгийн Батаа /манай аав Эвэгийн Намлин шүү дээ/ гэдэг хүн дүү Хөхдэй нар Жюль Верны “Саран дээр аялсан түүх”-ийг тод үсгээр буулгаж байгаад өвөөгөөр аашлуулаад орхисон удаатай. Аавыг нас барахад МАХН –ын төв хорооны хүн ирж гашуудал илэрхийлсэн гэнэ. Үнэндээ гашуудал илэрхийлэх биш үнэхээр нас барж уу, нэр хаягаа сольж уу гэдгийг нь тагнаж мэдэхээр ирсэн юм шиг байгаа юм. Ер нь аавын намтар түүхийг нарийн сонирхвол этгээд сонин юм их гарна, ингэсхийгээд болих уу даа…

    - За тэгье. Та геологич хүний хувьд Увс нутгаа хир мэдэх вэ? сонин содон юм их байх юм уу?
    - Надад Монгол улсад очоогүй 50 сум бий. Увсын Хан хөхий, Хархираагийн уул нурууд дагасан алтны хоёр том бүс бий. Ер нь манай аймаг Монголын баруун бүсэд газрын өгөөж ашигт малтмалаараа тэргүүлэх зэрэгт орно шүү. Үүн дотор нүүрс, хар төмрийн арвин их нөөцтэй.

    -Зүүнговь сумын нутагт цагаан алт байдаг тухай яриа сонсогдож байсан?
    -Никель бий л дээ. Үүнийг дагасан цагаан алт байх магадлал бий шүү. Цагаан алтны гол нөөц нь Говь алтай аймагт байдаг.

    -Ашигт малтмал тойрсон хэл ам их гарах юм. Та орд газрын байрлал мэддэг хүний хувьд ийм төрлийн наймаа хийж үзэв үү?
    - Би ийм наймаа хийж үзээгүй. Би ашигт малтмалын судалгааны дөрвөн томоохон тайлантай хүн л дээ. Гэхдээ үүнийг ашиглах нарийн агуулга учрыг надаас өөр хэн ч мэдэхгүй.

    Цаг зав гаргаж сонирхолтой яриа өрнүүлсэн танд гялайлаа.

  24. Монгол “ Дэлхийн банк улс” болох боломжтой
    2006-07-20

    “Их засаг” их сургуулийн ректор, доктор, профессор Ц.Ням-Осортой ярилцлаа. Энэ эрхмийн яриаг сонсоод Чингис хааны vр сад хэмээн цээжээ дэлдэхээс илvv, тэр их хvний улсаа хvчирхэгжvvлсэн ухааныг амьдралын хєрсєндєє буулгаж чадвал Монголчууд дорой, буурай хєгжилтэй гэж хэлvvлэхгvй байж болох нь гэсэн єєдрєг бодол тєрсєн.

    Тєрийн тэргvvнээс Гавьяат багш гэсэн хvндтэй цолыг хvртээд удаагvй байгаа шинэхэн гавьяатын яриаг уншигчдадаа хvргэе.

    МОНГОЛД ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО АЛГА

    Юуны ємнє Монгол тvмэндээ Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярын халуун дотно мэндчилгээг дэвшvvлье. Их ойг тэмдэглэх ажилд манай сургуулийнхан идэвхитэй оролцож 2002 онд Чингис хааны тєрийн тахилгыг Хэрлэнгийн Хєдєє аралд тєр засагтайгаа хамтран зохион байгуулсан юм. Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр “Буурал тvvхийн жимээр” аяллынхаа гарааг Их засаг их сургуулиас эхэлсэнд бид ихэд бэлэгшээж байна. Горхи Тэрэлжийн бvс нутагт Чингис хааны онгон шvтээний тєвийг байгуулж, их ойд зориулсан тахилгыг амжилттай зохион байгууллаа. Манай сургуулийн амжилтын эх сурвалж Чингис хааны нэр алдрыг мєнхжvvлж, vндэсний тvvх, соёлоо сэргээх vйлс гэж би боддог юм. Дэлхийн алдартай сургуулиудын амжилтын нууц гуравхан шалтгаантай.

    Єєрийн гэсэн vзэл номлолтой, багш нар нь ёс суртахуунтай, оюутнууд нь хvмvvжил тєлєвшилтэй байж чадвал тэр сургууль амжилтад хvрдэг. Манай сургуулийн vзэл номлол бол vндэс язгуураа дээдлэх явдал билээ. Багш, ажилтны ёс суртахууны дvрэмтэй. Хэн нэг багш ном товхимол бичээд шахах маягаар оюутны хєдєлмєрийг дvгнэнэ гэж байхгvй. Хєдєлмєрийн хуулинд ажилтнуудын гурван сарын цалинг 20 хувь хvртэл хасах заалт байгаа шvv дээ. Хуулийн хvрээнд багш нартаа сахилгын хариуцлага хvлээлгэдэг. Зєрчил гаргасан л бол хэлээд єнгєрнє гэж юу байхав.

    Дутагдал гаргасан юм чинь зохих шийтгэлээ хvлээх л ёстой. Зєрчил гаргаагvй хvнтэй яриад байх ямар ч асуудал байхгvй. Багш нар ёс зvйн дvрэмтэй болсноор хvн бvр хуулийн ємнє эрх тэгш байх зарчим хэрэгжиж байгаа юм. Хvн гvтгэх, худлаа vнэн хов жив ярих асуудал ч байхгvй болсон. Ийм Ёс зvйн дvрмийг бий болгосон нь манай хамт олны амжилтын нэг vндэс бєлгєє. Олон хvн цугласан газар бие биеийнхээ тав тухыг алдагдуулахаас эхлээд асуудал мундахгvй. Оюутан, сурагчдын дотоод дvрэм хатуу мєрдєгддєг болохоор энэ талаар нэг их асуудал дэгддэггvй. Товчхон хэлэхэд манай сургууль хариуцлагын тогтолцоотой боловсролын байгууллага. Харин Монголд маань хариуцлагын тогтолцоо дутагдаад байна. Хариуцлагын тогтолцоо байхгvйгээсээ болж бид их алдаж байна.

    Сайн vйлс бvтээсэн хvн амжилт шагнал урамшлаа авдаг, хариуцлагагvй байсан хvн хариуцлагаа хvлээдэг л байх ёстой. 1990-ээд оноос хойш тєрийн ямар ч албан тушаалтан хариуцлага хvлээгээгvй бол манай сургууль зєрчил гаргасан зуугаад хvндээ зохих хариуцлагыг хvлээлгэсэн. Хариуцлага хvлээснээрээ манай хvмvvсийн амьдрал ахуй хохироогvй. Дутагдлаа засаад хамт олонтойгоо сайхан л явж байна. Хамгийн гол нь дутагдлаа дахиж давтахгvй явж байгаа нь бахархалтай байдаг. Хамт олны эрх ашигт нєлєєлж байгаа зєрчил доголдлыг бага зvйл гэж vзэж болохгvй. Ямар ч зєрчил дутагдлыг тухай бvрд нь засаад явах хэрэгтэй. Хариуцлагын тогтолцоо сайн байгаа болохоор манай сургуулийн ажил vйлс сайн байдаг.

    Манай сургууль 5000 гаруй оюутантай. Нэг хvvхдийн цаана гэр бvл, ойр дотных нь хориод хvн бий гэж бодохоор “Их засаг” их сургуулийн талаарх мэдээлэл ямар ч реклам сурталчилгаагvйгээр 120 мянган хvнд хvрч байна гэсэн vг. Иймээс єєрсдийгєє хоосон магтах арга байхгvй. Сургууль гэдэг байгууллага энэ онцлогоороо их нээлттэй газар. Yйл ажиллагаа нь муу л бол муу, сайн л бол сайн байдаг. Энэ утгаараа хариуцлагын тогтолцоо чанга байхаас аргагvй. Хоёрдугаарт энэ ёс зvйн дvрэм маань vндсэндээ Чингис хааны Их засаг хууль манайд vйлчилж байна гэж vзэж болно. Бид Их засаг хуулиа орчин vеийн нєхцєлд боловсруулан Ёс зvйн дvрэм болгож амжилттай хэрэгжvvлж байна. Их засаг хуулийнхаа vзэл санаагаар амьдрахгvй юм бол энэ эрхэм нэрийг зvvгээд яах юм бэ. Монголчууд Их Монгол улсынхаа ойг тэмдэглэж байна. Хамгийн гол нь Их Монгол улсынхаа тєрт ёсны vзэл санаагаар улс гэрээ єєд татах учиртай .
    Чингис хаанд ямар арга ухаан байсан юм, нийгмээ яаж боловсронгуй болгож, улсаа яаж єєд нь татав? гэдгийг судлах хэрэгтэй.

    Єнгєрсєн тvvхээ эргэн харж, судалж чадвал Монголыг єєд нь татах бэлэн жор бидэнд байна. Монголчуудын хувьд хувиа бодох vзэл нь давамгайлчихаж. Улс орноо єєд татах сэтгэл нь дутаад байна. Дахиад хэлье, бидэнд сэтгэл л дутаж байна.

    Манай сургууль монгол хvн, монгол албан байгууллага ямар байдгийг илтгэн харуулах vлгэр загвар болсон хамт олон болно гэсэн зорилт дэвшvvлсэн. Монгол Улсын Ерєнхийлєгчийг ирэхэд энэ зорилтоо хэлсэн. Их л дэмжиж сайшааж байсан.

  25. neeree zugeer jiriin surguuliin xuuxeduuded iim toxioldson bol ted nar neg ix tooxgui baix baisan daa, urd n sh gesen zezerlegiin xuuxeduud xordoloo geed yaridag baisan, tegexdee iim ix surtee jum bolj baigaagui jum bna. yaxabdee yamar negen argaar, zaliar sh jumuu, esbel xödölmörööröö sh ? jumuu shineer törsön möngötöö xumuusiin xuuxeduud surdag surguulid iim xereg garsan boloxoor ene tuxai mash ix yarigdaj bishigdej bna, manaixan neg jum xiixeeree dandaa 5-10 tögrögnii ashig xaigaad xezuu jum daa,,,, tegeed l xujaagiin xyamd muudsan jum xereglee biz dee, ex oroniixoo uildberiin max, guril töms nogoogoo xereglesen bol iim jum boloxgui l baisan daa, shunal ixedbel shulam bolno gej…. ene buzariin shunaltai xumuusiig xatuu shiitgex xeregtee.

  26. ТЄР АЖ АХУЙН АЖЛЫГ ХИЙНЭ ГЭДЭГ УГААСАА БУРУУ

    Гадаад улс орнуудад ямар ч шинэчлэлийг заавал нэг газар туршиж байж хийдэг. Манайх шиг туршилгvйгээр хийдэггvй. Жишээлбэл ерєнхий шалгалтыг гэхэд нэг хот, нэг аймагт туршиж байгаад vр дvнтэй болсон тохиолдолд хэрэгжvvлдэг. Гэтэл манайх гаднаас хуулаад шууд хэрэгжvvлдэг алдаатай бодлого явуулж байна.

    Монголчууд єєрсдийгєє жижиг, бага буурай vндэстэн гэж ярьдаг. Бага буурай vндэстэн гэж ерєєсєє байхгvй. Хамгийн гол нь бид ёс суртахуун, хvмvvжил, тєлєвшил, єндєр соёлтой байж чадвал Монгол зах зээлийн харилцааны энэ vед хамгийн том улс ч болж болно. Єнєєдєр Монголыг дэмждэг єчнєєн хvн байна. Чингисийн цустай гэж ярьж буй 16 сая хvн бий. Миний мэдэхээр 200-300 сая хvн Монголыг дэмждэг. Америк, Япон, Хятадад байна. Буруу vзэлтэй хvмvvс ч бас байдаг. Тэднээс болгоомжлох хэрэгтэй. Хатуухан хэлэхэд, Монгол гэж цээжээ дэлддэг хэрнээ буруу санаатай муу хvмvvсээс Монголд элэгтэй, зєв бодолтой харийн улс ч дээр байж болно шvv дээ.

    Монголын тєлєє гэсэн сайхан сэтгэлтэй хvмvvсийн дэмээр Монгол хєгжих учиртай. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэсэн мэргэн vг бий. Манай сургууль гадаад дотоодтой их єргєн харилцаатай. Гадны хvмvvстэй уулзаж учирч явахад Монголын тєлєє гэсэн сэтгэлтэй том судлаач, эрдэмтэд єчнєєнєєрєє байна. Монголд элэгтэй том эрдэмтэн, судлаачдыг дэмжих учиртай. Уулзаж учрах хэрэгтэй. Ганцхан Найрамдал медаль єгєєд байх биш, одон гаргахад ч буруудах юм байхгvй. Богд хаан “Эрдэнийн очир” гэдэг одон гаргаж гадаадын хvмvvсийг шагнадаг байсан. Ийм маягийн шагнал урамшлын тогтолцоо бий болгоход буруудахгvй. Манай сургууль “Чингис хааны алдрын одон” бий болгосон. Євєр Монголын алдарт морин хуурч, Бvх Хятадын Ардын жvжигчин Чибулаг гуайг энэ одонгоор шагнасан юм. Чибулаг гуай Японд болсон том концертод Чингис хааны алдрын одонг зvvчихээд тоглож байгааг зурагтаар хараад сэтгэл хєдєлж л суулаа. Энэ эрхэм хvн манай сургуулийн єгсєн одонг л зvvсэн байсан.

    Би Монгол тvмний эрvvл саруул ухаанд итгэдэг. Монголыг єєд нь татах чадалтай боловсон хvчин байна. Буянт-Ухаа хvртэлх замыг яагаад засч чаддаггvй юм. Монголчууд муудаа биш. Зєв зохион байгуулаад єгвєл компаниуд єрсєлдєнє. Бvр гуйгаад засна. Зассаных нь тєлєє тєр татвар авна. Буянт-Ухаа хvртэл тавих замыг хувийн компаниар хийлгэх хэрэгтэй. Тєрийн ємч гэдэг чинь эзэнгvйдлийн хариуцлаггvйн vvд хаалга болчихоод байна шvv дээ. Монголын газар шороо, ард иргэд тєрдєє харьяалагдахаас биш, аж ахуйн ажлыг тєр хийнэ гэдэг угаасаа буруу. Єєрийнхєє хєрєнгєєр зам тавьж байгаа учраас хажуугаас нь идэхгvй, эд материалыг нь завшихгvй. Хамгийн чанартай сайн зам тавина. Хувийн компани чанаргvй зам тавьж єєрсдєє хохирохоо бодохгvй. Ийм аргаар дэлхийн стандартад нийцсэн замтай болох боломж байна. Харин тэр замаар явах машинаас зам тавьсан компани нь татвар авна. Машины татварыг нэмж л байдаг шvv дээ. Нисэх онгоцны буудал хvрэх замдаа нэг удаа мєнгє тєлж яагаад болохгvй билээ. Жолооч нар машин унах л гэж байгаа юм бол зам ашигласны мєнгєє тєлєх л хэрэгтэй. Тэрэлж рvv явдаг гvvр энэ тэрийг бvгдийг нь хурдны замтай болгоод єгєх хэрэгтэй. Улаанбаатар хотын эргэн тойронд кольцо байгуулах хэрэгтэй. Кольцоноос салсан замуудыг дандаа хувийн байгууллагаар хийлгэхэд болохгvй юмгvй. Монголын бизнесменvvдээс гадна гадаадын улсаар хийлгэх боломжтой шvv дээ. Монголын хєрєнгийг гадагш нь зєєдєг хєрєнгє оруулалтаар хэт хєєцєлдєєд яах юм вэ. Зам тавих ч юм уу, Монголд vлдэхээр ашигтай юмыг гадаадынхнаар хийлгэмээр санагддаг.

    Ер нь тєрийн мэдэлд тун бага зvйлийг vлдээх нь зvйтэй. Аймаг, сумын тєвийн бvх барилга, байшинг хувийн компаниудад єгье.

    Улсын тодорхой хувь байна биз. Менежментийнх нь асуудлыг хувь хvн хариуцдаг тогтолцоогоор бvгдийг нь хувь хvнд єгвєл аймгийн тєвд байгаа ноорхой байшингууд огт єєр болно. Улс тэр байшинг жил бvр засна гэж єчнєєн сая тєгрєг тєсєвлєхгvй. Харин ч хувьчлуулснаараа татвар авна. Тэрнийхээ хэмжээгээр тєрийн албан хаагчийн цалин хєлс нэмэгдэнэ. 500 доллараас доошгvй цалин хєлстэй болгох боломж бий.

    ЧИНГИС ХААНЫ БОДОЛ, ИХ ЗАСАГ ХУУЛИЙН YЗЭЛ САНААГААР УЛСАА ЗАСАХ БОЛОМЖ БАЙНА

    Тєрийн албаны банктай болмоор санагддаг. Тєрд алба хашиж байгаа хvмvvсдээ энэ банкаараа дамжуулж хvvгvй зээл єгєх хэрэгтэй. Хориод настай залуу орон сууцтай болохыг мєрєєдсєєр байгаад vхэж болохгvй.

    Сургуулиа тєгсєєд л дуртай байшиндаа амьдарч, хvссэн машинаа унах боломжоор нь тєр хангах ёстой. Тєрийн албанд тэнцэж ажиллахаар болсон хvнд ийм дэмжлэг хэрэгтэй шvv. Ингэж чадвал хээл хахууль, авилга гэсэн асуудал гарахгvй. Ядах юм байхгvй.Энэ санааг ажил болгох нєєц, мєнгє Монголд байна. Мєнгєє мєнгє болгох хэрэгтэй. Тvvнээс биш хэчнээн цагдаагийн хэсэг, Авилгатай тэмцэх газар байгуулаад нэмэргvй. Зєв бодлого л чухал. Тэр банкны алдагдлыг тєр нєхєж єгєєд явбал хэзээ ч дампуурахгvй.

    Бvх юмыг хувьд шилжvvлчихээр тєсєв хэлэлцэнэ гэсэн сvртэй зvйл бараг байхгvй болно. Цалин хєлсєє л ярина биз. Зам барих улсад хєнгєлєлттэй зээл олгох асуудлыг ярихаас биш ямар нэг хєшєє, цогцолборт хэдэн тэрбумаар нь мєнгє зарцуулах асуудлыг ярихгvй. Улсын мєнгє хєрєнгє арвижаад ирвэл тєрийн албан хаагчдын цалин хєлс улам л єндєр болчихно. Тєрийн мэдлийн эд хєрєнгийг хувьд шилжvvлчихээр ажлын шинэ шинэ байрууд аяндаа бий болно. Солонгос явахаа болино.

    Монгол Улсыг “Их засаг” хуулийн vзэл санаагаар засах бvрэн бололцоо бий. Чингис хааны vед, ер нь дээр vед орон нутаг єєрєє бvхнээ хариуцдаг шийддэг байсан. Дээрээс нь бvх юмыг нь зохицуулдаггvй байлаа.

    Улсын хувьд татварын нэгдсэн бодлого гэж ч байгаагvй. Одоо л татварын нэгдсэн бодлого гэж яриад байгаа. Аймгийн хошуу ноён болох хvн улсад ард иргэдийнхээ ємнєєс єєрєє татвар тєлдєг байж. Улс ард иргэдээс татвар хурааж нvvрээ барах шаардлагагvй. Ноён болсон хvнээс л татвар авдаг байсан. Жишээ нь Хэнтий аймгийн Засаг даргаар Жаргалсайхан томилогдлоо гэхэд тєрєєс “Хэнтий аймгийн тєлєх нэг тэрбум тєгрє­гийг чи тєл, ард иргэдээсээ хэр татвар авч, орон нутагтаа эдийн засгийн ямар бодлого явуулахаа чи мэд” гэх чигийг єгнє гэсэн vг. Аймаг орон нутгаа тvрээсээр єгчихдєг байхгvй юу. Тєр бодлогоо л ярих ёстой. Багийн тєвийн жижиг асуудлыг ярих шаардлага огтхон ч байхгvй.

    Хэрвээ ийм тогтолцоонд шилжвэл хvн УИХ-ын гишvvн болно гэж тэмvvлэхээс илvv орон нутгийн даргын суудлын тєлєє єрсєлдєнє. Хєвсгєл аймагт ажил ямар байгааг Засаг дарга нь єєрийнхєєрєє толгойгоор хариуцна. Засаг дарга нь муу ажиллаад байвал ард иргэд нь тэр хvнийг буцаагаад татчихна. Тэгэхээр Засаг дарга ард тvмэндээ тал алдахгvй, улсдаа єгєхєє єгєєд амьдраад байна. Тэндээ єєрєє татварын бодлого явуулна. Ингэж чадвал Монгол Улс тєвєггvй хєгжиж чадна. Монголыг єєд татах чадал, авьяастай улс хаа сайгvй байна. Улс зєвхєн тvрээсийн журмаар хувь хvмvvсээ ажиллуулж, авдаг мєнгєє аваад явах хэрэгтэй.

    Ард тvмэн нь ашигт малтмал энэ тэр гээд Тєрийн ордон руу дайрах ямар ч шалтгаан алга болно. Ашигт малтмалаа єгєх асуудал чинь аймаг орон нутгийн єєрийнх нь шийдэх хэрэг. Аймаг орон нутгийн ард иргэд єєрийнхєє юмыг ашигтай зарцуулахаа бодно шvv дээ. Ашигт малтмалын газар, Кадастрын алба суманд байгаа баялгийг дээрээс нь мэддэг бvдvvлэг тогтолцоо байж болохгvй. Тєр засаг орон нутагт эрх мэдлээ шилжvvлэх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал орон нутгийн эрх мэдэлтнvvд цалин авдаг, дээр нь байгаа юмыг нь завшдаг vзэгдэл байхгvй болно.

    Орон нутагтаа ямар бодлого явуулах нь тухайн аймгийн Засаг даргын л асуудал. Буруу бодлого явуулбал хєєгдєнє. Гэхдээ тэр хvн алдаатай бодлого явуулахыг хvсэхгvй. Суудалдаа олон жил байхыг бодно. Сэцэн хан, Сайн ноён хан шиг аймаг орон нутагтаа эзэн байхыг бодно. Ямар ч тэнэг хvн гурван жил болоод хєєгдєхийг хvсэхгvй. Єєрийнх нь толгой дээр хариуцлага ирчихээр юмаа сайн хийж таарна. Хувийнхаа юман дээр муу ажилладаг хvн гэж байхгvй шvv дээ. Хувийн сэтгэлгээ, нийгмийн сэтгэлгээ хоёрыг зєв хослуулбал улс орон маань мєн ч амархан єєдєє гарна даа. Чингис хааны бодол, Их засаг хуулийн vзэл санаа, гадаадын єндєр хєгжилтэй орны туршлагаар явбал Монгол Улс амархан хєгжинє.

  27. МЄНГИЙГ ЖАМЦ БАЯН ШИГ СЭГСЭРЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ

    Монгол хєгжихєд хамгийн боломжтой улс. Олон хvнтэй улс бол хурдан хєгжихєд хэцvv л дээ. Хоёрхон сая иргэнтэй улс маш амархан єєдєє гарна. Нэрт соён гийгvvлэгч Ж.Цэвээн гуай “Монгол Швейцарь лугаа адил улс болох ёстой” гэж хэлсэн байдаг. Энэ хvн алдарт Б.Ренчин, Л.Гумилевийн багш шvv дээ. Швейцарь Ж.Цэвээн гуайн амьдарч байсан 1910 оноос єнєєдрийг хvртэл тогтвортой хєгжиж байна. Дэлхийн хамгийн хєгжилтэй, найдвартай, зєв хуультай улс болсон. Дэлхийн II дайны vед хэчнээн сая хvн vхэж байхад тэр жижигхэн Швейцарь дээр ганц ч бємбєг хаяагvй. Швейцарь дэлхийн банк улс. Тэнд єчнєєн банк байгаа. Єєрийнхєє мєнгєн дээр бємбєг хаядаг тэнэг хvн хаана ч байдаггvй юм байна. Монгол дэлхийн банк улс болох боломжтой. Орос, Хятадын мєнгийг хадгалах хэрэгтэй.

    Тайваньд дэлхийн валютын нєєц их байна. Монголд Тайваниас илvv мєнгє хадгалах боломж бий. Тайвань далайн эргийн улс. Монгол бол галт уулын дэлбэрэлт, vер усны аюулгvй тєв Азийн єндєрлєгт оршдог. Байгаль цаг агаарын хамгийн таатай нєхцєлд амьдардаг улс байхгvй юу, бид чинь. Монгол дэлхийн банк улс болбол монголчууд жаргалтай сайхан амьдарна. Монгол ер нь л банк улс. Газар доороо єчнєєн баялагтай. Газар доорх баялгийн 20 орчим хувь нь л нээгдсэн. Нефтийн нєєц байна. Газрын баялгаараа барьцаалаад 30 жилийн хугацаатай зээл авч болно. 30 жилийн дараа газрын баялгийн vнэ 30, 40 дахин нэмэгдэнэ. Тэр vнэ ханшийн зєрvvгээр авсан зээлээ тєлчихнє. Монголоос нэг ч тєгрєг гаргалгvй бас газар ухахгvйгээр сайхан амьдрах боломж байна. Бид газар ухаж амьдрах улс биш. Байгалийн тэнцвэрт байдлаа хадгалаад хєгжєєд явах боломжтой. Газар доор маань банк байна шvv дээ. Чингис хаан бидэнд банк улсыг vлдээсэн. Бидэнд алтан дээр сандайлсан гуйлгачин маягаар амьдрах шаардлага огтхон ч байхгvй. Улс орноо єєд татах бололцоо бий. Монгол гэж цээжээ дэлдэлгvй бусад улстай хамтарч хєгжье. Хvн тєрєлхтний хєгжлийн тєлєє явах хэрэгтэй. Монгол орон ганцаараа амьдрахгvй шvv дээ. Европын холбоотой бид хамтарч ажиллана. Японтой хамтарна. Нэгэнт л зах зээлийн харилцааны vед амьдарч байгаа учраас наймаагаа хийнэ. Монголын сайн сайхан байдал Япон, Америк, Орос, Хятадын эрх ашигт хохирол учруулахгvй, хvн тєрєлхтний сайн сайханд vйлчлэх тийм бодлогыг боловсруулвал Монгол Улс тєвєггvй хєгжинє.

    Мэргэжлийн хvмvvсийнхээ vгийг сонсолгvй, хэдхэн албан тушаалтан асуудлыг шийддэг нь асар буруу. Ямар ч том хаан байсан бодол санаагаа ард тvмнээрээ хvлээн зєвшєєрvvлдэг. Чингис хаан хэнээс ч юу ч асуухгvй байж чадах л хvн. Гэтэл єнчин хvvгээс хvртэл vг сонсдог байсан. Их хурал­дай хуралдуулж, хууль тогтоомжоо баталдаг байсан. Парламентыг Чингис хаан єєрєє байгуулсан. Олон ургалч vзлийг уралдуулах хэрэгтэй. Тэндээс гарсан санаануудаас зєвийг нь авахад болохгvй юмгvй.

    Манайд ухаантай улс зєндєє байна. Тэд санаа оноогоо сонин хэвлэлд бичиж, радио телевизээр ярьж байна. Гадаад дотоодын ном товхимол орчуулагдан гарч байна. Уншаад єєрийнхєє амьдралд хэрэглээ болгох хэрэгтэй. Сургалтыг мэдлэгээс чадварт шилжvvлье гэж бид єнєєдєр ярьж байна. Манай малчид мэддэг зvйлээ шууд хэрэгжvvлдэг. Малчдын мэдлэг бол шууд хэрэглээ болдог. Мэдлэг нь амьдрал дээр хэрэгждэг. Хими гэдэг нэр томьёо мэдэхгvй мєртлєє химийн аргаар арьс ширээ боловсруулдаг. Геометрийн ухааныг судлаагvй байж геометрийн аргаар байшин барилгаа барьдаг.

    Орчин vеийн шинжлэх ухаан, техникийн ололтыг амьдрал практик дээр бодитой хэрэгжvvлж буй улс малчдаас єєр байхгvй. Малчид онолын мэдлэгийг практиктай хослуулаад явж байгаа улс. Хоосон онолдох биш, мэдсэнээ амьдралд хэрэгжvvлдэг байх ёстой. Євєр Монголын нэг эрдэмтэн “Бодож сэтгэхгvй ажил гэж байхаас бvтээж хийж чадахгvй ажил гэж байдаггvй” гэсэн нь бий.

    Мєнгийг хэзээ ч нэгдvгээрт тавьж болохгvй. Би энэ сургуулийг байгуулаад явж байхдаа мєнгє бодож байсан тохиолдол нэгээхэн ч vгvй. Хvнд яаж тус болох вэ, яаж чанартай vйлчлэх вэ гэж бодож, хvний тєлєє сэтгэлтэй явсан. Хvний тєлєє сэтгэлтэй явахад хvн мєнгєє авчраад єгчихдєг. Мєнгє тоолох шаардлага байхгvй, тоолоод яах юм. Тэр мєнгийг єгсєн хvнд нь эргээд зарах хэрэгтэй. Хvнээс авсан мєнгєє єєртєє зарчихаад байвал хvн дахиад мєнгє єгєхєє байчихна шvv дээ. Єєрт нь зарвал тэр хvн дахиад мєнгєє єгнє. Бизнес ийм зарчмаар хєгждєг. Тєрд гарахаараа хувийн юмаа хєєцєлдєж, бизнес хийхээрээ хувиа бодоод хаалгаа барьдагийг бизнес гэдэггvй юм. Хvнээс авахаа авч, єгєхєє єгч сурах хэрэгтэй. Жамц баян шиг мєнгийг сэгсэрч байх хэрэгтэй л дээ. Авдрынхаа ёроолд хадгалаад яах юм. Хvнээс авсан юм чинь эргvvлж єгєх л хэрэгтэй. Банкныхан хvний мєнгє гэж ойлгохгvй байна. Энэ сургуулийн мєнгє хvнийх. Yр хvvхдийг минь сургаад єг гээд єгсєн мєнгийг эргvvлээд єєрт нь зарах хэрэгтэй. Тэр мєнгєєр нь баярхаад явж болохгvй.

    Сэтгэл, vзэл бодлоороо л баян байх хэрэгтэй. Сэтгэлгээний ядууралд орж болохгvй. Монгол ажилгvй л гээд байна. Тийм биш. Yнэндээ ажил хийдэг хvн гэж байхгvй болж дээ. Хєнгєн хялбар аргаар амьдрахыг хvсдэг хvн олон байна. Биеэ vнэлнэ, хулгай хийнэ, хуурч мэхэлнэ, албан тушаалын vнэ цэнээр амьдралаа залгуулахыг бодно. Ажилдаа сэтгэлээсээ хандаж, мєнгийг нэгдvгээрт тавихгvй байж чадвал монгол хvн ажилгvй байх учиргvй билээ.

    Ядуу гээд яриад байгаа маань ердєє л сэтгэлгээнийх. Монголыг єєд татахын тулд иргэдийнхээ сэтгэлгээг єєд татах хэрэгтэй. Ард тvмэндээ ухуулга сурталчилгаа хийх хэрэгтэй. Хувиа хичээсэн vзлийг нь таягдан хаях ёстой. Нийгмийнхээ тєлєє явъя. Япон, Солонгосын хєгжил бол баг, хамт олноор ажиллах чадварыг бэхжvvлэхэд тєрийн бодлогоо чиглvvлсэнд байгаа юм. Япон, Солонгост хvvхдэд дvн тавихдаа хvртэл ганцааранд нь тавьдаггvй. Аравтаар нь тавина. Ганц хvнд онц тавиад яах юм. Хувиа хичээгээд л явна биз дээ. Хувиа хичээх явдлыг ингэж дээрээс нь шахдаг байхгvй юу.

    Чингис хааны vед ч тийм байсан. Хувиа хичээсэн улсыг давраачихаад байна шvv дээ, манайхан. Нийгмийн тєлєє гэсэн сэтгэлтэй улсыг дэмжиж байж бид цаашаа явна. Би нийгмийн тєлєє сэтгэл, ухамсар бол Монголын хєгжлийн тvлхvvр юм гэсэн єгvvлэл бичсэн юм. Нийгмийн vзэл бол эх оронч vзлийн илрэл билээ. Хувиа хичээгээд яваад байх юм бол бид хэзээ ч єєдєє гарахгvй. Монголын ард тvмэнд vvнийг амархан ойлгуулж болно. Ухаантай улс зєндєє байгаа. Yvнийг автобусаар зорчиж яваа таван хvний нэг нь ярьж байна. Би ухаантайдаа ганцаараа яриад байгаа юм биш.

    Монголд хєдєлмєрийг vнэлэх vнэлгээ алга. Зах зээлийн харилцаанд хєлєє бvрэн олохгvй байгаагийн гол шалтгаан энэ. Цалин хєлсийг албан тушаалынх нь зэрэглэлээр тогтоочихсон. Ерєнхийлєгч, УИХ-ын гишvvн єндєр цалин авах ёстой гэсэн зvйл байхгvй шvv дээ.

    Гадаад улс орны хvмvvс яагаад vнэнч ажиллаад байдаг юм, ямар шалтгаанаар ажил голдоггvй юм бол гэсэн асуултын хариу маш энгийн. Цэвэрлэгч нь захирлаасаа илvv єндєр цалин авдаг байхгvй юу. Байгууллагадаа олон жил, итгэлийг нь дааж ажилласан жижvvр єндєр албан тушаалтнаас нь илvv цалинтай байдаг. Цэвэрлэгчийн цалин бага байх ёстой гэдэг vзэл социализмын vеийн сэтгэлгээ. Социализмийн vеийн тэгшитгэлийн систем ийм болгосон юм. Энэ сэтгэлгээг халах хэрэгтэй. Байгууллагад асар их хувь нэмэр оруулж байгаа улс єндєр цалинтай байх ёстой. 1000 долларын цалинтай цэвэрлэгч байж болно шvv дээ.

    Захирал нь ажил хийж чадахгvй бол 100 долларын цалинтай байж болно. Хvнийг албан тушаалаар нь цалинжуулдаг байж таарахгvй. Манайхан гадаадад очоод яагаад єндєр цалин аваад байгаа юм? Гол шалтгаан нь хєдєлмєрийн зєв vнэлэмж. Хєдєлмєрийг зєв vнэлж чадвал жорлонгийн цэвэрлэгчийн ажлыг хvн голохоо болино. Хєдєлмєрийн vнэлэмжийг дээшлvvлэх хэрэгтэй. Бид хvнийг цалинжуулах талаараа зах зээлийн харилцаанд шилжиж чадаагvй. Тєрийн байгууллагын ачааллыг хувийн хэвшилд, тєрийн бус байгууллагуудад зоригтой шилжvvлмээр байна.

    Засгийн газрын дэргэд хvvхэд залуучууд, эмэгтэйчvvдийн байгууллага байгаад яах юм. Тэр байгууллагын ажлыг тухайн холбоод нь хийх хэрэгтэй. Улсаас тєсєв єгч болно. Гэхдээ орон тоонд нь биш хийх ажилд нь єгєх хэрэгтэй.

    Улс гэрээ ийм бодлогоор єєд татмаар санагддаг юм. Би нийгмийнхээ л тєлєє явсан. Миний амжилтын эх сурвалж бол энэ. Зарим хvмvvс “Танд улс орон ямар хамаа байна аа. Сургуулиа л єєд нь татаад хувийн амьдралаа бодоод явахгvй юу. Та ямар сонин хvн бэ” гэдэг юм. Нийгмийн сайн сайхан байдал эргэж бидэнд нєлєєлнє. Монгол улс муу хєгжвєл бид яаж сайн сайхан амьдрах юм бэ?

    ЧИНГИС ХААНЫГ ЄМЧЛЄЄД ЯАХ БИЛЭЭ

    Чингис хаан тэртэй тэргvй дэлхийн хvн. Монгол хvн байсан нь vнэн. Гэхдээ тухайн vедээ дэлхийн хvн болж чадсан. Єнєєдєр ч дэлхийн хvн. Дэлхийн мянганы хvн. Америк, Орос, Хятадын хvн гэж vзэж болохгvй. Чингисийг бид ємчлєєд яах юм билээ. Харин Чингис хааныхаа vзэл санаагаар л амьдрах учиртай. Чингисийн Монгол гэж овоглох эрхтэй болсны хувьд их хааныхаа vзэл санаагаар амьдарч, улс гэрээ єєд татах учиртай. Гадаадын улс орнууд єєртєє хэрэггvй юманд мєнгє цацдаггvй.

    Америк Чингис хааныг судалж байна. Олон улс Чингис хааныг судалж байгаа. Хэрэгтэй учраас л судалж байгаа хэрэг. Чингис судлал Америк, Япон, Солонгост хэрэгтэй байна. Солонгосчууд Чингис цустай гэдгээрээ бахархаж байна.

    Чингис хааны тєрийн бодлого, “Их засаг” хуулийнх нь vзэл санаа хэрэгтэй болохоор дэлхий Чингис судлалд анхаарч байна. Америкийн эдийн засгийн бvх их, дээд сургууль К.Марксын “Капитал”-ыг жил бvр 9 сая доллар зарж, хэвлэн судалдаг. Гэтэл манайх К.Марксыг хаячихсан. В.И.Лениний зохиолыг судлах хэрэгтэй. Би судална гэж бодож байгаа. Бас К.Марксын зохиолыг гvйцээж судална. Коммунист намын тvvхийг судална. Хvн уламжлалаасаа л сурах хэрэгтэй. Болоод єнгєрсєн тvvхийг бид яах юм. Хэн уламжлалаасаа сурна, тэр улс ирээдvйд амьдарч чадна. Тэрний тєлєє л хvн тєрєлхтєн Чингис хаан, Карл Марксыг анхаарч байна.

  28. Сэрүүний хөвчид

    Өвөл сонсогдов, гүн шөнөөр Онон голыг гатлахад. Мөсөн хучлага нь машинаас шидэгдсэн гэрэлд гялтагнан цэвцийж, дугуйн дор, ард жин жин хангинаад л. Мөс болсон усны царгиа хөх дуун өвлийн дуун ажээ. Ононы цаад өндрөөд өгсөх зуур Дөнгөтийн Цоодол багш:

    Цалгих долгио таслаагүй
    Өргөн Ононы урсгал
    Цагийн уртад замхраагүй
    Өнө холын дуртгал…

    гэж манай уянгын оргилуудын нэг, энэ нутгийн хөвүүн Нямбуугийн Нямдорж тэртээд бичсэнсэн хэмээн нөхрөө дурсаатхав. Сонсвол, Нямдорж багын ер байгаа, үгүй нь мэдэгддэггүй хүүхэд байсан юмсанж. Гэтэл нөгөө “хэлгүй” гэнэт л арван хоёр мөнгөний дэвтэр дээр

    Онцын хөөрхөн хүүхэн гэдэг
    Зүрхний их хулгайч юм
    Олон эрсийн тулалдах
    Сэтгэлийн тулалдааны талбар юм…

    хэмээн бичээд “тэсрэн” гарч ирсэн гэнэ.

    Шөнийн гүнд, цасгүй замын энхэл донхлын аясаар уртасч богиносох гэрлийнхээ үзүүртэй хөөцөлдөн давхисаар хаяа хатгаж буусан хоёр гэрийн гадаа ирж зогссон нь бидний зорьсон газар юмсанж. Гадаа чимээ аниагүй. Саргүйд тэнгэр хилэн хар. Од мичдийг нь алган дээрээ тоглуулмаар энүүхэнд. Гэрт, нарс чихсэн зуух хүнгэнэнэ. Тайван амгалан орчин нөмгөлөн бие хучихад хар аяндаа аньсага сормуус анилдан сунаад өгцгөөв.

    Жинтүү дэрэн дээр толгой тавив уу, үгүй юу өглөө болчихож. Хажуу айлын залуу үүр цүүрээр орж ирж галласан болохоор гэрт халуу дүүгээд, янзтай. Буриад зон модоор ч өрдөх юм аа. Аа яадгийм. Хангай дэлхийнхээ хишгийг өөрсдөө хэрэглэж байхад. Өдий төдийгөөр нь хулгайлаад, савлаад хил давуулж, гадныхны хоол идэш болгочихож байгаа луйварчдын дэргэд энэхэн юу юм.

    Босч гарвал нар алтанхан сормуусаа дэрвийлгэн мандаж байна. Агаар салхи тогтуун дулаан ч цаанаа эсгэлэн чимчигнүүр. Гэрээс холгүй, сайндаа л хоёр зуун метр хүрэхтэй үгүйтэйд жижигхээн нуур толийх нь алдарт Гурван нуурын дунд нуур юмсанжээ. Нуурын урд бие, уулынхаа араад түнэр их хөвч хана хэрэм мэт бараантана. Наагуурх явган бургасных нь толгойд хяруу унаад буурал сортой. Зун сан бол ай савдаа цэнгэг ус нь долгилонхон байх нуурын хөвөөний моддын сүүдэрт тэрлэг дээлхэн дэвсчихээд ном уншаад хэвтэж баймаар. Мөчрөө бүчсэн навчсан завсраар нь гялтганах нарны хурц гэрэл дэлгээтэй номын хуудсан дээр хаад нэг ойж гялбаад л… ямархан сайхан байх бол доо.

    “Гурван нуурын дунд нуурт орсон азарга адуу гэнэт алга болоод эрэлд мордоцгоох шахаж байтал зүүн нуураас гарч ирсэн гэдгийн” хэмээн нутгийн “индиан” Алтангэрэл өгүүлсэн. Тэр нь ч юу л бол. Домог л байх. Хүүхэд шуухдаа нуур руу хамаагүй орохоос болгоомжилж, айлгаж цочоох гэсэндээ ийм яриа гаргасан байж болох юм” хэмээн Цо багш оношлов.

    Нуурын зүүн хойгуур бас л битүү цагаан хус. Естой л нөгөө энэ нутгийн унаган хүү “бүдүүн дуут” Базарын Цэдэндамбаа найрагчийн хэлсэнчлэн янжуур шиг эгц, цэвэрхэн гэдэг нь. Моддын захад сүр жавхлантай нэгэн хөшөө цайран байна. Өнгө, хэлбэрээр нь “улаан” үеийн суртлыг сөрсөн цуут эх оронч Төмөр-Очир тэргүүтний босгосон Чингис хааны хөрөг, сургаал бүхий цагаан хөшөө болохыг танив. Эх орон юугаа гэсэн хүмүүний сэтгэл хэчнээн цаглашгүй, хэчнээн дагшин ариун байдгийг энд ирэгсдэд хөшөө “чимээгүй” ярьдаг байх даа гэж төсөөлөгднөм. Цаана нь амралтын газар бололтой хайсаар хүрээлэгдсэн хэдэн дүнзэн байшин зүүрмэглэх адил чимээгүй.

    …Байгалийн түмэн цэцгүүд дунд
    Бадралтай даа, улаалзай
    Байгаа ертөнцийн орнууд дундаас
    Бахдалтай даа, Монгол най…

    гэж мөнөөх Цэдэндамбаагийн шүлгээс уншсанаа Цо багш нэгэн дурсамж хуүрнэв.

    Мань хүн Дуурийн театрын урдуур гарч явж. Өөдөөс нь хамаг л гэрэл гэгээтэй бүхэн нь гутлынх нь хоншоорт байгаа юм шиг газар шагайчихсан нэг хүн ирж явах юм гэнэ. Дөхөхөөр нь анзаарвал Базарын Цэдэндамбаа гуай.

    -Хөөе Дамбаа, сайн уу?
    -Сайн сайн.

    -Шүлэг бодоод ухаангүй явна уу?
    -Үгүй ээ, угүй. юун шүлэг мүлэг. Үхлийнхээ л тухай бодож явна.

    -Юун үхэл вэ. Өнгө тунгалаг гялалзаж явдаг та минь юу болоо вэ?
    -Чи тэр Багшийн дээдийн урдуур харагдаж байгаа хөхийг харж байна уу?

    -Юуг тэр вэ?
    -Баянзүрх уулыг хэлж байна аа.

    -За, тэр яагаа вэ?
    -Би өчигдөрхөн л арван хэдтэй, тэр хөхийн өврөөр нутгаасаа авч гарсан, замдаа үнэр орчихсон нэг хонины мах үүрсэн, гахайны байр шиг өмхий ханхлуулсан юм Эрдэнэ баавайтай хамт энэ орон хотод чинь орж ирж байлаа. Гэтэл нөгөөдөр 70 насны ой болох гэж байдаг. Энэ амьдрал чинь шал дэмий, төө хүрэхгүй ташуур шиг богинохон юм, новш… гэж.

  29. “Энүүхэнд, ойрхоон, ухасхийгээд л ирье”. Газарч маань ийн хэлэв. Довтолголоо. Баахан бөөрөг дундуур дэнжигнүүлж явтал хот айл харагдав. Гадуур нь үхэр хотолж, хэвтэх нь хэвтэж, хивэх нь хивж, урт урт шургааган хашаа, саравч, даруухан дүнзэн байшин, нуруулдаж хураасан өвсөн бухлууд… ажилтай айлын дүр зураг нүднээ тод. Агвааны Бямбадоржийнх гэнэ. Жирийн л нэг малч буриад залуугийнх. Тэдний гадаанаа нэвсийтэл нь нуруулдаж хураасан олон бухал өвсийг харахнаа нь манай говьд бол бүхэл бүтэн сумын фондод л ийм өвс байдаг байсан байх гэж бодогдоод явчихав. Гэхдээ дээр, нэгдэл гэж байх үед л шүү дээ. Авсаархан, тохилог тоонотдоо тэд гурвуул сууна. Хоёр уу, эсвэл гурван настай л байхдаа гэмээр “аварга” эр ээжийгээ үнээ саагаад орж ирэх хооронд орон дээр түрүүлгээ хараад “давсанд явчихаж”. Эрүүл чийрэг хүүхэд л нэг ийм санаа амар, хаа тааралдсан газраа “унаад”, “ээзгий буцалгаж” байдаг хойно доо.

    Ус гол, уул мод… элбэг баян хангайнхаа дунд, амар амгалангийн дунд үхэр голдуу малтай буриад зоны амьдрал дүүрэн дэлгэр. Хаана, хэнийд ч орсон өөрсдөө барьсан хөвсгөр, зөөлөн халуун, хамар цоргисон өег сайхан үнэртэй талх зүсч тавагласан шиг, өөрсдөө машиндсан цөцгий зөөхий, мойлтой тосоо дөхүүлсэн шиг. Хөдсөн гутал, нэхий дээлээ өөрсдөө хийгээд өмссөн шиг. Өвс ,хадах, “байшин зангидахдаа ч бас өөрсдөө. Шуурга дэгдвэл малаа бэлчээхгүй, өвстэй өгчихнө. Үүнээс илүү яах юм, юу хэрэгтэй юм. Бахархаж явлаа.

    Дадалын төв рүү ирвэл энд ч зангидаад хэзээ хэзээгүй босгоход бэлэн болгосон торх, тэнд ч хураалттай дүнз… модны зах руу ороод ирэв үү дээ гэж бодогдмоор. Хаашаа л харна, хүрэн хүрэн дүнзэн байшин. Байшин болгоны хооронд лүглэгэр дүглэгэр мод. Мод нь байшин дундаа ургаа юу, модон дуид байшингаа бариа юу, эргэлзмээр. Байгалийн цэцэрлэг дунд, хөвч дунд байрласан ийм сум Монголд төдий л олонгүй болов уу.

    Эндхийн дунд сургууль өнгөрсөн жил шинэ байранд орсон юмсанж. Гаднаа ч, дотроо ч цэмцгэр. Естой л дуу шуу, хөөр хөдөлгөөн далай шиг давалгаалж, дунд нь хүүхдүүд загас шиг үсчсэн газар байх. Донж маяг, чимэг зүүлт өвөрмөц үндэсний хувцсаараа гоёж гангарсан жаахан жаахан басгад, хөвүүд ёохор хатирч, Тэрэнги л модон чимэгтэй…” хэмээн дуулж, Явуугийн “Би хаана төрөө вэ”-г хоороороо уншиж, Цо багш “Харамчийнхны дууль”-иа өндөр дуугаар цангинуулж…юм юм л болов. Угаасаа ч бид хотоос гахай, баавгайтай хөөцөлдөх гэж, мод хөрөөдөж унагах гэж их хөвчийг зүглээгүй юм чинь дээ. Дадал гэмээнэ дээдсийн ерөөл, хишиг буяны их даллагатай нутаг юмсан уу. Их Чингисийн төрж өссөн энэ ариун дагшидаас Дондогдулам гэж гэгээн тунгалаг бүсгүйг Богдын их хатнаар өргөмжилж байсан байх юм.

    Сэрүүн цагийн хөвчөөс, Дадалаас өглөө эртээ хөдөлж, цайвар нар тэнгэр голлох үдэд Онон голыг гатлав. Бургасан шугуйд мэлзэн хоншоортой хэдэн тэмээ зогсч харагдана. Бөх нь туг ширээ. Үхэр голдуу малтай энэ нутагт тэмээ гэмээнэ нүдэнд содон тусахаас ч яалтай.

    Өвлийн голын жавар хамрын үзүүр чимчигнүүлэвч нэг тийм зөөлөн үнэртэй. Зөөлхөн…

  30. ‘…Мах бол тvмэн бодисын хамгийн хортон нь юм…”
    2009-02-05

    Олны ам дамжин хадгалагдаж байсан монголын нэгэн тvvхийн алдартай сурвалж бичиг саяхнаас олдож судлаачид сонирхогчдын анхаарлыг татаж байна.

    Энэхvv ном гурван удаа хэвлэгдэж байгаа бєгєєд Налайхын иргэн Ж.Нvрзэд анх хэвлvvлж удалгvй тус хотын МАХН-ын нэгэн албан тушаалтанд дэлбээгээ дэлбэ єшиглvvлж, элгээ зад єшиглvvлэн харамсалтайгаар таалал тєгссєн хэдий ч тvvний гаргасан зам харгуй монголыг шинэ эрин рvv хєтлєх бололтой. Энэ ном бол Монголын домогт их эзэн Чингэс хааны бага хvv Тулуйн их хатан, тухайн vедээ 1206 оны онцлох гурван хvний нэгээр тодорч байсан, Монголын тvvхэн дэх улс тєрийн болон шинжлэх ухааны том цол хэргэмтэй, Хэрээдийн ван хааны гэрийн сургуульд сурч хvмvvжсэн, Чингэс хааны Их засгийн vед Монголын тєрийн гэрийн сургуулийн удирдах багшаар ажиллаж байсан, Мєнх, Хувилай, Аригбєх, Хvлvг хэмээх дєрвєн Их Хааны ээж, домогт Хэрээдийн ван хааны тєрсєн дvv Жаха хамбын охин, дэлхийн зарим тvvхчдийн тэмдэглэн хэлснээр бvх дэлхий дээр амьдарч байсан бvхий л эмэгтэйчvvдээс зєвхєн монголдоо тєдийгvй даян дэлхийдээ шалгаран гарсан нэгэн байжээ.

    Сорхогтан хатан Єгєдэй хааны vед Тулуй алагдаж єнчин дєрвєн хvvхдийнхээ хамт Нанхиад улсад цєлєгдєж єєрийнх нь бичсэнээр далайгаас далай хvртэлх наран vл шингэх тєвшин сайхан монгол нутгаараа аялж есєн мєрний ай их сав, 99 голын амьсгал агаар нэгэн 999 булгийн эх орон бол монгол бєгєєд Монголыг тархины тураал Нийгэмээрээ гэмт хэрэгтэн болсон vед устах аюултай гэдгийг тодорхойлж Єгєдэй хааны хатан Дєргvнэг тєр барьж байх vед монголын тєрийн алтан хєх шар номуудын зарим нь алдагдаж монголын дотоод байдал хvндэрсэн байна. Энэ байдал цаашаа vргэлжилж Гvег хаан гэнэт нас барж, тvvний хатан орлох болсон vед тєрийн алтан номыг дахин зохиох ажлыг санаачилж хурал зєвлєлгєєн хийхэд тvvнд оролцогчид vvнийг хийх ганц хvн бол Тулуй хааны хатан Сорхогтан гэдгийг санал нэгтэйгээр хvлээн зєвшєєрчээ. Алс газраас хvvхдvvдийнхээ хамт цєлєгдєж байсан Сорхогтан хатныг Монголын тєрийн ордонд урьж ирvvлжээ.

    Тэрээр Гvег хааны их хатантай уулзаж ном зохиох ажилдаа шамдан орсон бєгєєд єєрийнхєє хvv Мєнхийг их ахайтанд танилцуулж тєрийн хаан болох эсэх тофель шалгалтанд оруулжээ. Гvегийн хатан Ухаймсэ Мєнх хvvг таашаан хvлээн авч энэ бол жинхэнэ монголын хаантан байна, миний энд байж байх нь илvv хэрэг хэмээн танилцуулж удахгvй Мєнх хаан болжээ. Мєнх хvv Хаан болсон тэрхvv баяр ёслолын дээр тухайн vеийн бvх монгол ноёд ёслолд оролцогчид олон нийт, ордны албат шивэгчний ємнє бvх нийтэд хандсан “Алтан аялгууны нууц” хэмээх айлдвараа уншиж энэхvv айлдварыг талархан хvлээж авах хvмvvс ч бий, авахгvй хvмvvс ч бий, бас алдагдах магадал их бий. Тийм учраас энэхvv зvйлийг ам дамжин цээжилж уламжилж байхыг зарлиг болгож хад чулуутай ян сарьдаг алтан уул руу Долоодой мэргэний охин Тулуйн бас нэгэн хатан байсан Мєлvгээс гарсан Жон табай хvvгээр даргалуулан ард иргэдийг тусгайлан цєлсєн байна.

    Сорхогтан хатаны энэхvv алдарт айлдвар монголын бvхий л газар нутагт тархсан бєгєєд амьд хувилбарууд нь єнєєг хvртэл баруун монгол, одоогоор бол Орос, Хятадын нутагт амьдарч буй монголчууд мєн баруун аймгийнхны баяд, дєрвєд, урианхай, захчин хошуудын аж амьдралын тvvх болон єнєє болтол амнаас ам дамжин vлджээ. Энэхvv гайхамшигт ном олон янзаар бичигдсэн байсан бєгєєд 1937 оны их хэлмэгдлийн vеэр ихэнх нь хєрс газар шороондоо нууцлагдан vлдсэн гэдгийг одоо настангууд хуучлан ярьж байна. Одоо Эрдэнэт хотноо амьдадрч байгаа Тува гаралтай 89 настай нэгэн эмэгтэй ярихдаа, дєнгєж Сорхогтан хатаны энэ тvvхийг ярьж эхлэнгvvт тийм ээ энэ бол байсан, миний євєг дээдэс хоёр мэргэн зєнч бєє лам хvн байсан. “Жаран хажирын тууж” нэртэй ном хэлмэгдлийн vеэр євєлжєєнд булагдсан. Цагаан чулуутай газар тод хар чулуу байгаа бєгєєд тvvнээс доош 17 метрт гvнзгий ухсан гэж хэлсэн боловч энэхvv номыг хожим нь хайгаад олоогvй байна. Сорхогтан хатаны ном сvvлийн vед сенсааци дэгдээж байгаа бєгєєд нэг хэсэг нь жинхэнэ амьд гайхамшигтай тvvхийн дурсгал хэмээн vзэж байхад нєгєє хэсэг нь зохиомол ном хэмээн vзэж байна.

    Гэвч энэ бол зохиомол биш харин бидний баримталж ирсэн тvvх, vзэл бодол, амьдралыг эрс шинэчлэн єєрчилж чадах ном юм. 1945 оныг дахин давтахгvй гэж АНУ-ын ерєнхийлєгч Жорж Буш хэлсэн бєгєєд олон удаа Нобелийн шагналд нэр дэвшиж хасагдсан Японы нэрт зохиолч Ш.Ротерийн “Оросын тухай тэмдэглэл” хэмээх ном нь Японы эзэн хааны дээд шагналыг хvртсэн бєгєєд энэхvv номын 70 хувь нь монголчуудын хэлмэгдсэн далд тvvхийг гаргасан хэмээн Японы Эзэн Хаан онцлон vзэж энэ шагналыг єгсєн байдаг. Сорхогтан хатаны “Чингэс хааны алтан аялгууны нууц” хэмээх алдарт ном нь зєвхєн тvvх цаг vеийн бvтээл тєдийгvй монголын ирээдvй цаг, дэлхийн ирээдvйг тодорхойлсноороо гайхамшигтай ач холбогдолтой юм. Энэ ном монголчуудын амьдрал, цусаар бичигдсэн алтан судар билээ. Энэ ном бол Монголчуудын тvvх, хувь заяагаар бичигдсэн урсах улаан цусан сэрж мэдрэх сэтгэл зvрхэн гэж хэлж болно. Сорхогтан хатан анх удаа хаадуудыг шvvмжилжээ. Ялангуяа Тоорил хаан, Чингис хаан, Жамухтай зєрчилдєж байгааг сэтгэл харамсангуйгаар илэрхийлсэн байна. Чингэс хааны Есvй хатантай хийсэн дуулиант хурим тухайн vед олон мянган монголчуудын дотор хvйт оргиулж байсныг дурьдсан байна.

  31. Сорхогтан хатан єнєєгийн монголын дарга нар болон ард иргэн, тэр битгий хэл євс ургамал, хонь, єт хорхойн хувь заяаг тодорхойлсон байна. Доктор П.Нэргvй дэлхийн сvvлчийн 400 жилийн тvvх бол монголчуудыг аймаглан устгаж алж хядаж, алтан газар шороог нь тасдан хувааж, эд баялгийг нь дээрэмдэж, сэхээтэн баатруудыг нь алж хядаж, vр хvvхдvvдийг нь удам судраар нь аймаглан устгах хэлмэгдлийн тvvх байсан гэж хэлсэн. Энэ 400 жилд монголчууд алуулж байхдаа ёо гэж дуугараагvй бєгєєд дэлхий нийтэд хандсан нэг ч гомдлын цаас бичиг гаргаагvй юм. 42 сая хавтгай дєрвєлжин агуу их нутгаа нэгхэн сая хvртэл хэмжээнд хvртэл алдахдаа харамссан гомдлын бичгийг гаргаагvй гэж хэлсэн билээ. Тэгвэл 1945 онд Монголыг дахин гурав хувааж дэлхийн хоёрдугаар дайны тvvх эцсийн эцэст монголыг аймаглан устгах тvvх болж хувирсан юм.

    Монголчууд хvчирхэгжвэл хулгайлагдсан газар нутаг, алдагдсан баялгаа эргvvлж авна хэмээн орос, хятад хоёр vхтлээ айж, єнєєдєр ч гэсэн аймаглан устгах vйл ажиллагаагаа хvчтэй явуулж байгаа энэ vед Сорхогтан ахайтны алдарт ном хэвлэгдэж сенсаац дуулианыг дэгдээж байна. Монголыг устгах гэж хэрвээ харгис хvчин оролдох аваас наран гийсэн дэлхий дээр усан болоод галан галав юvлж тэр сиймхийгээр монгол хvн аврагдаж монголын газар шороо мєнхийн мєнхєд vлдэнэ гэдгийг Сорхогтан хатан хэлжээ. Сорхогтан хатан бол монголчуудын ээжийн ээж. Хаадын хаад, хатадын хатад, ухаантнуудын ухаан, мэргэн оюунуудын дээд эхэн билээ. Тэр хvн єєрєє их мэргэндээ бус 40 жил амьдралаар шалгагдсан Нирут засаглалын онолыг уламжилж авснаараа онцгой нэгэн байжээ. Тэрээр Чингэс хааны ємнє амьдарч байсан долоон vе дамжсан их зєнчдийн ухааныг євєлж авснаараа онцлог байжээ.

    “Хєх толбо” сонин тvvний сургаалийг цуврал болгон уншигч та бvхэндээ хvргэж байна. Энэхvv ариун vйлсэд олон судлаачид оролцож vзэл бодлоо илэрхийлнэ гэдэгт найдаж байна.

    МАХАН ХООЛНЫ ТЄВЄГ

    Сорхогтан хатан махан хоолны тухай юу хэлсэн бэ?

    Хоол судлаач Полл Брег дэлхий дээр баян хооснуудын хооронд эхлэл тєгсгєлгvй дайн явагдаж байдаг шиг хоолны талаар цагаан хоолтонгууд махан хоолтонгууд цаг vргэлж хоёр тал болон маргалдсаар ирсэн билээ. Би аль алиныг нь vгvйсгэхгvй. Гэхдээ ургамал жимс ногоог дагнаж хааяа мах иддэг холимог хоолтон байхыг дэмжиж байна гэсэн билээ. Тэгвэл Орос, Францын эрvvл хvнс-эрvvл амьдралыг сурталчилагч “Эдель Стар” компани номлохдоо, хvн нэг удаа идэх хоолныхоо 30 хувь нь мах, 70 хувь ногоо жимс байх бєгєєд 3 хоногт нэг удаа мах идэж байх нь чухал гэдгийг онцолсон. Тэгвэл “Алтан аягуу нууц”-даа Их ахайтан “Махан хоолны тєвєг” хэмээх сургаалийг айлдаж, мах бол тvмэн бодисын хамгийн хортон юм хэмээн тайлбарлажээ.

    Идэхийн тулд єєр тєрлийн амьтныг алдаг
    Ирвэс шилvvс чоно махан идэштэн боловч
    Идэхийн тулд ижил тєрлєє алдаггvй чанараараа
    Хижи гєрєєснєєс илvv дээд бодисоор бvтээгдсэнд бус
    Хэзээ ч гэгээрэхгvй доод бодисоор бvтээгдсэнд байна
    Max бол тvмэн бодисын хамгийн хортон нь юм
    “Долоогоно, бvрэлзгэнэ, мойл, боргоцой, чацаргана идэх гэж
    Мод хугалахыг долоон vедээ цээрлэ” … гэсэн Хижийн зан байжээ.

    Чангас идвээс гэгээрч мах идвээс мунхагжих
    Чанарын ялгаа цангист ч vгvй, маханд ч vгvй
    Махан хоолыг хориглож сvvн хоолыг гол болговоос
    “Хижи гєрєєсний хvслийг удирдахад чадах амьтай
    Хэрэгцээг тулган хvлээлгэж чадах тийм засаг дутав”..гэж Хэлсэн дэм ч ай савд гайхагдаж зайран алдрыг олжээ.

    Сорхогтан Хатаны сургааль ба сэтгvvлч Б.Эрдэнэбаатарын тайлбар
    Дугаар 03/667/

    ХЄХ ТОЛБО

  32. 2010 оны 2-р сарын 14, 15-ны “хоёр ширхэг” шинийн нэгний
    алинд нь монголчууд Шинэ оноо тэмдэглэвэл зөв бэ?

    Оршил үг
    1990 оны “их шуурганаас“ хойш манай улсын нийгэм – эдийн засаг, ялангуяа боловсрол их сүйрлийн ирмэг дээр ирж, хорин жил өнгөрөв. Энэхүү их сүйрлийн нэгэн илрэл нь, “эрдэмтэн мэргэд”, “ид шидтэй хүмүүсийн” тоо, тоймгүй болж, тэдгээрийн “ачаар” сүүлийн арав гаруй жил цаг тооны бичиг олноор хэвлэгдэн гарч, монголчууд гэнэтхэн Шинэ оноо хэзээ тэмдэглэхээ мэдэхээ байв.

    Юуны өмнө, эрдэмт өвөг дээдсийн маань зуун зуунаар тоологдох оюун ухааны нэгэн бүтээл болох Одон орон судлал,Одон зурхайг хэсэг бүлэг хүмүүс, сүүлийн арав гаруй жил ард түмэнд ямар байдалтай сурталчилж, ойлгуулахыг оролдож байгааг сонирхоё.
    Шинжлэх ухааны тал болох, одоноронсудлалаас хол нэг хэсэг нь Нар-Сарны хөдөлгөөн дээр суурилсан одонзурхайн цаг тооны бичгийг мэргэ төлөгтэй хутган шинжлэх ухааны ямарч үндэслэлгүй, “бүдүүлэг“ түвдүүдийг дууриан “бүдүүлэг “ монголчууд шинэ оноо буруу тэмдэглэж байна хэмээн хариулж сууна.
    Энэ бол худал.
    Харамсалтай нь шинжлэх ухааны, одоноронсудлалд их ойрхон нэг нь өвөг дээдсээс минь уламжлагдан ирсэн, “Одонорон судлал” хэмээх монгол хэлний нэгэн чимэг болсон нэрийг Астроном (Одны хууль) гэсэн Гереег үгээр солиод зогссонгүй, Одонорон судлалын нэгэн салбар тэнгэрийн эрхсийн физик судалгааны (европ хэлнээ Астрофизик – Одны физик) байрыг солихыг бас л оролдож байна. Зүйрлэж хэлбэл, хүүгээс аав, ээж нь төрөөд зогссонгүй, хүүгээрээ овоглож байгаатай нэгэн адил. Цааш нь Одонорон судлал Нар төвт системийг ашигладаг, харин Одонзурхай Дэлхий төвт системийг тооцоондоо ашигладаг тул буруу гэж хэлж үзсэн билээ. Энэ бүгд бол аргаа барсан зүйл.
    Өнөөдөр Одонорон судлалын тэнгэрийн мандал дах эрхсийн байршлыг хэвтээ чигийн болон экваторын координатын системд тооцон боддог. Одонорон судлалын бүх дуран авайнууд зөвхөн энэ хоёр систем дээр тулгуурлан ажилладаг нь зүгээр л Дэлхийн ажиглагчийн хувьд маш тохиромжтой систем учраас тэр.
    Энэ нийтлэлд, зөвхөн Дэлхий төвт координатын системийн хүрээнд яриа явагдах болно.
    Голын нөгөө эрэг дээр байгаа “эрдэмтэн мэргэд”, “ид шидтэй хүмүүс” Америкийн агаар, сансрын нислэгийн удирдах төвийн (NASA) тооцоотой тэдгээрийн зурлага яв цав таарсан гэж ичих ч үгүй ард түмэнд сурталчилж байлаа (Тэрбиш ба түүний комманд). Энэ бас худал.
    Эцэс сүүлд нь, нэгэн “гудамжны этгээд” янхантай зүйрлэн бичсэн нь бичих юмаа олж ядсан төдийгүй өвөг дээдсийн маань оюун ухааны бүтээлийг доромжилж байгаа хэрэг. Түүнд бичих зүйл зөндөө баймаар юм. Жишээ нь, Сарны хөдөлгөөний онолын 100-р гишүүний талаар ч юм уу…

    Нийтлэлдээ “Монголчууд хэзээ Шинэ оноо тэмдэглэх нь зөв бэ?”, “Яагаад цаг тооны бичигт заримдаа өдөр тасарч, давхарддаг юм бэ?”, “Яагаад монголын цаг тооны бичиг хятадынхаас зөрдөг юм бэ?”, “Илүү сар гэж юу вэ?” гэх мэт асуултуудад зөвхөн одонзурхай – одонорон судлалын тэнгэрийн механикийн ойлголтын хүрээнд товч хариултыг өгөх болно.

    Цаг тооны бичгийн одонорон судлалын үндэс
    Нар – Сарны хосломол аливаа цаг тооны бичгийн одонорон судлалын үндэс нь Дэлхийн Нарыг тойрох хөдөлгөөн, Сарны Дэлхийг тойрон эргэх хөдөлгөөн, Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөн гэсэн гурван үзэгдэл дээр үндэслэгдсэн байдаг.
    Нэгдүгээр үзэгдэл
    Тэнгэрийн мандалд аливаа эрхэс тэнгэрийн хаяанаас мандан хөөрсөөр, хамгийн өндөртөө гаран, удалгүй доошилсоор жаргадаг. Энэ бол Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний тусгал юм. Бүтэн тэнхлэгээ эргэх хугацаа 23 цаг 56 минут 4.1 секунд.
    Энэ хугацааг нэг хоног болгон авдаг.
    Удаах үзэгдэл
    Хүүхэд ахуй наснаасаа бид шөнийн цэлмэг тэнгэрт Дэлхийн дагуул – Сарны арвитал, хомсдлыг ажиглаж ирсэн шүү дээ. Нэгэнтээ, одот тэнгэрт шилжин хөдлөх хавирган Сарны гэрэл ихэссээр тэргэл (бүтэн) Сар болоод, дараа нь багассаар үзэгдэхээ байдаг. Энэ бол Сарны Дэлхийг тойрон эргэх хөдөлгөөний тусгал юм. Сарны Дэлхийг тойрон эргэх хөдөлгөөн, хугацааны хоёр утгыг тодорхойлох боломжийг олгодог. Сар Дэлхийг нэгэн бүтэн тойрон эргэх хугацаа дунджаар 27.32 (27.3217) хоног. Харин нэг тэргэл Сарнаас дараагийн тэргэл Саран болтол дунджаар 29.53 (29.5306) хоног шаардагдана. Эхний тоо нь Дэлхийн ажиглагчийн хувьд, алсын одтой харьцангуй Сарны тойрон эргэх хугацааг хэмжссэн утга бол дараагийн тоо нь Сарны Нартай харьцангуй Дэлхийг тойрон эргэх хугацааны утга болно.
    Энгийн жишээн дээр тайлбарлая.
    Тухайн сарын тэргэл Сарнаас дараа сарын 13-ны Сар хүртэл Сар маань Дэлхийгээ нэгэнтээ бүтэн тойрсон байна. Харин тэргэл Саран болтол дахин 2.20893 хоног хэрэгтэй. Учир нь Дэлхийн Нарыг тойрох хөдөлгөөнөөс шалтгаалан зөрүү 2.20893 хоногийн дараа Сар “гүйцэж түрүүлэх” мэт хөдөлгөөнийг хийн, тэнгэрийн мандалд, дараагийн тэргэл Сарны байрлалд хүрэлцэн ирдэг юм.
    Нэг сарын үргэлжлэх хугацааг дунджаар 29.53 (29.5306) хоног болгон авдаг. Энэ хоёр хугацааг зөвхөн Сарны болон Нар-Сарны хослосон цаг тооны бичигт
    сарын хугацааны үндсэн нэгж болгон авдаг.
    Гуравдугаар үзэгдэл
    Нарыг тойрох Дэлхийн хөдөлгөөн. Бүтэн тойрох хугацаа нь өнөөгийн хэмжилтээр дунджаар 365.2422 хоног. Тэнгэрийн мандалд Наран нэг жилийн хугацаанд шилжин хөдөлдөг билээ. Үнэн хэрэгтээ энэ нь Дэлхийн Нарыг тойрон эргэх хөдөлгөөний тусгал юм. Энэ хугацааг Нарны, Сарны болон Нар-Сарны хослосон цаг тооны бичигт жилийн хугацааны үндсэн нэгж болгон авдаг.
    Дэлхийн ард түмний нэг хэсэг нь Нарны үзэгдэх хөдөлгөөн дээр, нөгөө хэсэг нь Сарны үзэгдэх хөдөлгөөн дээр үндэслэн өөр өөрсдийн цаг тооны бичгийг зохион хэрэглэж ирсэн. Харин еврейчүүд, энэтхэгчүүд, түвдүүд, монгол болон хятадууд Нар, Сарны хослосон цаг тооны бичгийг хэрэглэдэг билээ.
    Сарны болон Нар, Сарны хослосон цаг тооны бичигт байгаа тоо болгон нь тэнгэрийн мандалд ажиглагдах Нар ба Сарны хөдөлгөөний тухайн хугацааны эгшин дэх байрлалыг харуулж байдаг. Илүү сар, өдөр давтагдах, өдөр тасрах нь Грегорийн календарийг хэрэглэж хэвшсэн хүмүүсийн хувьд утга үгүй мэт боловч мөн чанартаа Дэлхийн Нарыг тойрох, Сарны Дэлхийг тойрон эргэх хөдөлгөөнийг харуулж байдаг.

    Алхам алхмаар
    Манай Дэлхийтэй төстэй өөр нэгэн гариг өөрийн Нараа 360 хоногт, харин түүний дагуул Сар гаригаа 30 хоногт тус тус жигд тойрон эргэдэг гэж бодъё.
    360-ыг 30-д хуваахад үлдэгдэлгүй 12 гарч, тэр гаригийн нэг сар 30 хоногоос, нэг жил нь 360-н хоногоос бүрэлдэх болно.
    12 сараас тогтох Сарны цаг тооны бичиг нь Нарны 360-н хоногоос бүрэлдэх цаг тооны бичигтэй тохирон Нар-Сарны “их сайхан” хослосон цаг тооны бичиг зохиогдохсон…
    Харин манай гариг дээр нэг жил 365.2422, нэг сар 29.5306 хоног тус тус дунджаар үргэлжилдэг болохыг саяхан бид мэдэж авсан. Дээрх хоёр тоог хуваахад нэг жил
    дунджаар 12.37 сартай тэнцэнэ. Бутархай 0.37 “сар” гурван жилд цугларч ойролцоогоор нэг илүү сарыг үүсгэнэ.
    Грегорийн календарийн нэг жилийн (365.25) бутархай 0.25 “хоног” дөрвөн жилийн дараа цугларан илүү нэг хоногийг үүсгэдэг. Энэ илүү хоногийг 2-р сард нэмэн, 366 хоногоос бүрэлдэх өндөр жилийг Грегорийн календарт гаргаж авдаг. Харин Монголын Нар – Сарны цаг тооны бичигт илүү сараа дуртай газраа байрлуулдагүй, зөвхөн Нар, Сарны хөдөлгөөнийг үндэслэн тооцоондоо тусгадаг. Ийнхүү монгол, хятадын цаг тооны бичгүүдийн, тухайн жилийн илүү сараас шалтгаалан нэг сарын зөрүүтэй шинэ оноо тэмдэглэдэг болно.
    Уламжлалт цаг тооны бичигт (лото-лит) тэнгэрийн мандалд үзэгдэх Нар, Сар болон таван гаригийн байршлын одонзурхайн (мэрэг төлөгтэй бүү андуур) тооцоог зөвхөн багтаадаг байв. Хожим Цаг тооны бичигт Буддын шашны (“религий”-тэй бүү хутган холь) зан үйлийг ихээр тусгадаг болж, улмаар одоноорон, одонзурхайн цаг тооны бичиг гэсэн сонгодог хэлбэрээ алдсан билээ. Үүнээс болж сүүлийн жилүүдэд өөрсдийгөө ”зурхайч”, ”судлаачид” гэж өргөмжилсөн хүмүүс олноор гарч ирэв. Энэ байдал нь сүүлийн арав гаруй жил газар авсаар, улмаар эрдэмтэн өвөг дээдсийнхээ оюун ухааны бүтээл, Монгол улсын тусгаар тогтнолын илэрхийлэл болсон, Цаг тооны бичгээ Чингис хааныхаа нэрээр бамбай хийн, манж-хятадын цаг тооны бичгээр солих дээрээ тулав.
    Үүний нэгэн тод жишээ нь, бараг жил бүр “Аль Цагаан сар нь зөв бэ?“ гэж хүмүүс надаас нэг бус удаа асуудаг. Уул нь, “Аль цаг тооллоор бид Цагаан сараа тэмдэглэх нь зөв бэ?“ гэж асуувал зүйтэй юм.(ингэх дээрээ тулах ч гэж дээ)
    Эртнээс манай газар нутаг дээр олон үндэстэн ястан аж төрөн, өөр өөрсдийн зан заншлаараа шинэ оноо угтаж ирсэн түүхтэй…
    Жишээ нь, монголын Цаг тооны бичгийн сар бүрийн 29-ний өдөр нь хятадын битүүний өдөртэй, харин битүүний өдөр маань хятадын шинийн нэгэнтэй таардаг.
    Гайхах зүйлгүй. Ердөө цаг тооны бичгийн тооллын эхлэл нэг өдрийн (хэрэв өдөр тасарч, давтагдаагүй бол) ялгаатай байна гэсэн үг л дээ. Энэ нь, бидний битүүний өдөрт хятадууд шинэ оноо угтаж байдаг.
    Өөр жишээг авч үзье.
    2001 оны 1-р сарын 24-нд хятадын, 2001 оны 2-р сарын 24-нд манай Шинийн нэгэн тус тус болж байв. Учир нь, бидний цаг тооны бичгийн улирч байгаа жил нь намартаа илүү сартай учраас нэг сарын зөрүү гарч байна.
    2007 оны 2-р сарын 18-нд манай болон хятадын шинийн нэгэн, нэг өдөр тохиолдож байсан. Учир нь, улирч байгаа жилийн өвлийн адаг сарын шинийн хоёрон тасарч, бидний тооллын эхлэл нэг өдрөөр хойшилж байна. Хамгийн гол нь Шинийн нэгний Сар 18-ны өдөрт багтан шилжсэн байна.

    Энэ жилийн хувьд, Нар – Сарны одонзурхайн тооцоогоор, 2-р сарын 13-нд “битүүн”, 14-нд “шинийн нэгэн”, маргааш нь 15-ны өдөр бас л Шинийн нэгэн болно. Сонирхолтой нь, хоёр оны зааг дээр шинийн нэгний өдөр давтагдаж байна. (дараа жил бас тохиолдоно) Өдөр тасрах, давхардах нь Сарны Дэлхийг эллипс замаар тойрон эргэх жигд бус хөдөлгөөний илрэл гэж эхний ээлжинд ойлговол зохино.

    Аль шинийн нэгэнд нь монголчууд бид Шинэ оноо угтах вэ?
    Магадгүй ихэнх хүмүүс яагаад хоёр шинийн нэгэн гараад ирсэн юм бэ? гэж гайхан асуух байх. Энэ жил:
    нэгд, улирч байгаа жилийн өвлийн адаг сарын 18 тасарч, бидний тооллын эхлэл нэг өдрөөр хойш “татагдав”.
    хоёрт, 2-р сарын 13-наас 15-ны хооронд Сар тэнгэрийн мандалд алгуур удаан шилжинэ. Энэ нь 30-ны Сарыг (харагддагсан бол) эхний шинийн 1-ний Сараас ялгах бололцоогүй гэсэн үг юм. Хэдий тийм ч удаах шинийн нэгний Сар Дэлхийрүү ойртох хөдөлгөөнөө эхлэх тул тэнгэрийн мандалд харьцангуй хурдан шилжинэ.
    гуравт, өдөр тасрах, давхардах нь Одонзурхайн бодох өдрийн дугаарт харгалзах гариг болон Нар, Сарны хоорондын тухайн цаг хугацааны эгшин дэх өнцөгийн зайн утгуудын шүтэлцээг харуулдаг. Нар-Сарны одонзурхайн тооцоогоор энэ жил эхний битүүний өдөр нэгийн тоо, шинийн нэгний өдөр бас нэгийн тоогоор харгалзан илэрхийлэгдэж байгаа болно.

    Тэгвэл аль нэгийн тоог жинхэнэ Шинийн нэгэн гэж үзэх вэ?
    Саяхан зурагтаар Гончигсүрэн,Тэрбиш гэдэг хүмүүс, 2010 оны 2-р сарын 14-ний эхний “шинийн нэгэн” Монголын Цагаан сар хэмээн ард олонд нэгэн ойлголтыг өгсөн гэнэ. Энэ нь цаанаа монголын ард түмний уламжлалт Цагаан сарыг манж-хятадын цаг тооны бичгээр тэмдэглүүлэхийг уриалж байгаа хэрэг юм.
    Тэгвэл бүгдээрээ Одонорон судлалын тэнгэрийн механикийн аргаар Нар ба Сарны байршлыг тооцсон үр дүнгийн тусламжтай, аль нь Монголын Цагаан сарын жинхэнэ шинийн нэгэн болохыг шалгаж үзье.
    Жич: Харьцуулан шалгаж буй Нар, Сарны Дэлхий төвт шар замын хавтгайн координатуудын тэнгэрийн механикийн тооцооны нарийвчлал Нарны уртрагын хувьд манай эриний өмнөх 2000 оноос манай эриний 6000 оны хооронд 1”, Сарны уртрагын хувьд 10” болно. (1” (1 нумын секунд) гэдэг нь тойргийг 3600-д хуваасан нумын өнцөгийн хэмжээ болно)

    01. Нар Сарны байршил
    Тооцоогоор 2010 оны 2-р сарын 14-ний Улаанбаатарын цагаар 10 цаг 53 минутанд Нар ба Сарны шар замын хавтгайн Дэлхий төвт уртрагууд тэнцэн, ялгавар нь “тэг” болно.
    Ийнхүү Нар, Сар, Дэлхийн геометр төвүүдийн сүүдэр (проекц) Дэлхийн тойрог замын хавтгайд нэгэн шулуунд орж ирэх эгшинг монголчууд “битүүний өдөр эхэллээ” гэдэг.
    Харин хятадууд, тэднийг дагагчид энэ өдрийг сарын эхний буюу нэгний өдөр болгон авдаг юм. Уул нь дээр үед европчууд битүүний Сарыг “хар бараан Сар” гэж анхандаа нэрлэж байгаад хэзээ ч юм, хэн ч юм бүү мэд дараа нь “шинэ Сар” гэж нэрлээд дасгаж орхиж. Энэ нэр томъёоны өөрчлөлтийн талаар Одонорны түүхийн бичигдэж үлдсэн баримтыг одоохондоо олж хараагүй байна.
    Ямар ч байсан энэ өдөр Нар ба Сарны уртрагуудын утгыг үзвэл монголчуудын цаг тоолын “битүүний өдөр” байх нь.

    02. Сарны арвитал, хомсдол
    Битүүний өдөр Сар энгийн нүдэнд харагдахгүй. Тодорхой хугацааны дараа Сарны шар замын хавтгайн уртраг 12–12.19 градусаар ихсэн, шинийн нэгний Сар эхлэнэ.
    Тооцоогоор 2010 оны 2-р сарын 15-ны Улаанбаатарын цагаар 13 цаг 48 минутанд жинхэнэ шинийн нэгний Сар эхлэнэ. Нарийн хавирган Сарыг өдрийн цагаар нэгэнт харах бололцоогүй тул Нар жаргасны дараа яах бол гэдгийг сонирхоё.
    Энэ өдөр Улаанбаатар одонорон судлах оргилын хувьд Наран 18 цаг 14 минутанд, Саран 19 цаг 40 минутанд тус тус жаргана.
    Тэргэл Сарны гэрэлт талбайг 100% гэж үзвэл, тооцоогоор 18 цаг 14 минутаас 19 цаг 40 минут хүртэл Сар гэрэлт талбай 1.65–1.80% хүртэл арвидсаар жаргана. Монголын говь, хээрийн бүсийн нутгийн хүмүүс тэнгэрийн хаяанд ойрхон орших шинийн нэгний энэхүү “нарийхан хавирган” Сарыг илүү ажиглах бололцоотой. Шинийн нэгний Сарыг харна гэдэг маань Нар-Сарны хослосон цаг тооны бичгийн нэгэн шалгуур нь болдог. (Photo – 01) Харин хүчтэй шалгуур нь Нар, Сарны хиртэлт байдаг. Арвидаж буй Сарны гэрэлт талбайн хэмжээг үзвэл удаах нэгэн нь жинхэнэ шинийн нэгний өдрийг зааж байна.
    Ийнхүү Одонорон судлалын тооцоогоор, 2010 оны 2-р сарын 14 үнэн хэрэгтээ Битүүний өдөр, харин 2010 оны 2-р сарын 15 Монголын Цагаан сарын жинхэнэ шинийн нэгний өдөр нь болж байна.
    (Photo – 02)

    Аль шинийн нэгэнд нь монголчууд бид Шинэ оноо угтах вэ?
    Энэ удаа уншигч танаас асууя.
    Дотны нөхдөөсөө сураг сонсох нь 2010 оны 2-р сарын 14-ний өдөр монголчууд манж-хятадын тооллоор Цагаан сараа тэмдэглэх нь бололтой.

    Түүхийн хуудсыг хайн байж эргүүлэн үзэхэд, монголын цаг тооны бичиг 1027 оныг эхлэлээ болгон авсан байдаг. Архивын нэгэн материал дээр, монголчууд манжийн дарлалын үед төрийн албан хэргийг тэднийхээр, харин эртний уламжлалт өөрсдийн цаг тооны бичгээ зөвхөн хүрээ хийдүүдийн болон ард олны хувийн хэрэгцээнд зориулан ашиглаж байсан тухай өгүүлсэн байлаа…

    1911 онд бидний орших, эс оршихийг Орос, Хятад улсууд шийдэж байх тэр хэцүү мөчид, Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө монголын арван нэгэн төлөөлөгч амиараа дэнчиж, 22 зүйлээс бүрдэх гэрээг батлуулсан билээ. Гурван улсын гэрээний 4-р зүйлд, эрдэмт өвөг дээдсийн минь оюун ухааны дээжсийг харийн халдлагаас хамгаалан, монголын цаг тооны бичгээ хэрхэн авч үлдсэнийг мэдэж болно… (ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн О.Батсайханы “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны гэрээ (1911-1916)” судалгааны бүтээлээс дэлгэрэнгүй танилц)

    2011 онд Монголын тусгаар тогтнолын 100 жилийн ой болно..
    Манай улсын түр засгийн эрх баригчид Их ойн жилдээ ард түмнийхээ Цагаан сарыг харийн цаг тооны бичгээр арай ч тэмдэглүүлэхгүй байлгүй!
    Хэрэв 2010 оны 2-р сарын 14-ний өдөр монголчууд манж-хятадын тооллоор Цагаан сараа тэмдэглэх аваас, энэ нь Монголын тусгаар тогтнолыг сөнөөх гэсэн арчаагүй боловч маш аюултай оролдлогын нэг илрэл болно.
    Түүхийн цаг хугацааны хэцүү бэрхийг туулж, бидэнд өвлөгдөн ирсэн Монголын цаг тооны бичгээрээ Цагаан сараа тэмдэглэх нь, тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн зоригт баатрууд, эрдэмт өвөг дээдсийнхээ өмнө өвдөг сөхрөн хүлээх бидний ариун үүрэг байх ёстой болов уу!

    Франц хүн, суут математикч Анри Пуанкаре (Jules Henri Poincarй 1854 -1912)
    нэгэнтээ ингэж хэлсэн байдаг. “…Амьдралын замаар хөнгөн гулсах хоёр арга бий.
    Нэг бол бүх зүйлд итгэх, эсвэл бүх зүйлд эргэлзэх. Аль аль нь оюун ухааныг сэтгэх ёстой шаардлагаас нь чөлөөлдөг…”
    Эмх замбраагүй энэ олон цаг тооны бичгийг гаргуулсаар, монголын ард түмний оюун ухааны сэтгэх чадварыг нь багалзуурдаж байна уу даа.
    Амьдралдаа алддаггүй хүн гэж хаа байлаа. Хэрэв түр засгийн эрх баригчид алдаатай буруу хэлсэн бол ард түмнээсээ уучлал өчин, 2010 оны 2-р сарын 15-ны өдрийг Монголын Цагаан сарын Шинийн Нэгэн мөн гэдгийг зарлах аваас оюун ухаант, эрдэмт дээдсээ хүндэлж байгаагийн нэгэн илрэл болох учиртай. Монголын ард олон ойлгох болно.
    Бидэнд жаахан ч гэсэн хугацаа байна
    P.S:
    1976 -1980 оны хооронд Монголын Пионер сурагчдын ордны дэргэдэх Одонорон судлах дугуйланд Р.Хорлоо (Дорноговь аймгийн Эргэлийн зоо-д төрсөн) багшийн минь санаачлагаар эхэлсэн, Одонзурхайн, Одонорон судлалын тэнгэрийн механикийн суурь судалгааны ажил 2000 оноос Улаанбаатар Одонорон судлах оргил дээр үргэлжлүүлэн хийгдэж байгаа болно…

    Улаанбаатар Одонорон судлах оргил,
    э.ш.а, Одонорон судлаач Тогоохүүгийн Баяраа
    XVII жарны шороон үхэр жилийн өвлийн адаг сарын 24-25

    99 04 92 47

  33. amid yavah batalgaa bna uu ?

  34. saihan niitlel bichij. Jiguur grand unen hariutslagagui, tureeslehee l bodohoos humuus iin eruul mend ene ter hamaaguildee!!! Teriig hraiutsaj baigaa Altantsetseg gej huuhen baigaa. Yamar ch hudaldaanii talaar oilgolt baihgui. Sohor azaar nomind ajild orj tend baidag ajilchidiig hutgaad tor toroor delguureesee hunsee duurgeed, tureeslegch naraas reket hiij beleg, yum avdag ni barigdaad notlogdood garch baisan. tegsen harin naadahiig chini hariutsdag bolson geed Tv garch baina. pee buu uzegd. iim hun hariutsaad ajilluulaach, hed usrelt hiisen ch ta ayulgui buuj sur gedeg ugiig l urdaas chin heleh baihdaa.

  35. oo yamar hetsuu yum be. unen bol ch anhaaruushtai l asuudal baina. liftend avaariin dohiolol, utas ajilluuldag biluu.

  36. Oyuka chamd sar shiniin mend devsuulie. Saihan shineleerei. Hairtai shuu.

  37. chamd ch gesen ,haana l yavna chi baih yumaa ,ehendee tuvugtei sanagddag bailaa suuldee zugaatai ch yum shig …….

  38. dahij iim zuil bolohgui gedegt naidaj bna

Сэтгэгдэл үлдээх