Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

П.Энхмөнх: Удам залгах үрээ төрсөн нутагтаа төрүүлэхээр тэсэн ядан хүлээж байна

Олны танил хосууд болох топ модель Г.Уранцэцэг Мон-Эрдэнийн тодотголт П.Энхмөнх нарын олон жилийн дотны харилцаа цэглэгдсэн тухай загварын хүрээнийхэн жиг жуг хийлцсээр нэлээд хугацаа өнгөрлөө. Хурдан морьдоороо алдартай манай уяачдын нэг П.Энхмөнхтэй ярилцлаа. Тэрээр хувийн амьдралынхаа тухай шинэ сонинг хуваалцлаа.

-Таныг Э.Бадар-Ууган аварга, Г.Баасан хатагтай нартай нэг ангид сурч байна гэж хэвлэлүүдэд бйчсэн байсан. Оюутан байх ямар байна?

-Миний хувьд өөрийнхөө цаашдын ажил бизнес амьдрал ирээдүйгээ бодсон ч хууль эрхзүй судлах хэрэгтэй болсон. “Мон-Эрдэнэ” группын тэргүүн дэд захирлын хувьд хуулийн мэдлэг боловсрол зайлшгүй шаардагдсан учраас хуулийн сургуульд суралцаж байгаа. Би Бээжинд хэл судлахаар явсан.
Би Г.Баасан эгч Бадар-Ууган хоёрыг харахдаа нэг нь нэр цуутай тамирчин нөгөөдөх нь тэмцэгч тийм хүмүүс гэж харж байсан. Гэтэл одоо бид нэг ангид хамтдаа сурч байна. Тэгээд төр иргэний нийгмийн зах зухаас олон чадалтай эрдэмтэн багш нараасаа номын дуу сонсож эхлээд, оюутны ширээний ард сууж байгаа. Г.Баасан эгчээсээ бас хувь хүний тууштай тэмцэгч дайчин зан чанарыг нь бахархан харж, өмнөх сэтгэгдэл маань өөрчлөгдсөн гэх үү дээ. Оюутан цаг үе маань мэдээж жаргалтай сайхан байна. Залуу хүний хувьд цаашдаа ч суралцсаар байх болно. Хүн бол насаараа суралцдаг гээ биз дээ.

-Цагаан cap хаяанд ирлээ. Өвлийн уралдаан гээд морь малдаа анхаарч байгаа байх?

-Түүх сөхвөл өвлийн уралдааныг эзэн Чингисийн бага наснаас эхтэй гэдэг. Тэмүүжиний үеэс. Түүнээс хойш нэг хэсэг хугацаанд тасарсан байсныг нь аав маань сэргээж Өвлийн уралдааныг анх зохион байгуулж байсан. Монголын морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулаад Монгол улсын алдарт уяач манлай уяач гэдэг цолыг бий болгож олон хүмүүсийн алдар нэрийг мөнхжүүлсэн. Түрүү моринд дугуй булантай цай өгдөг байхад 1992 онд мотоциклээр байлж байлаа. Хамгийн анх фургоноор морь худалдаж авсан гээд тухайн үедээ хурдан морины үнэ ханшийг тодорхойлсон гэж яригддаг. Би ойрд морь малаа эргэж амжаагүй байгаа.

-Морьтой бол та хувь заяагаараа холбогдсон байх?

-Манай хоёр буурай аав Лувсанчойндон Түвдэнчойндон гэдэг хүмүүс байсан юм. Тэд маань Монгол улсын тод манлай уяачид. Манайх бол Төв аймгийн Баян сумын харьяат. Аав маань моринд амь амьдралаа зориулсан хүн. Би өвөө аавынхаа уядаг халиу азаргыг унаад уралддаг байсан. Бас Монгол улсын манлай уяач Гарамжав гуайн уядаг Тогоруу халтар азаргыг унадаг байсан. Улсын наадамд хоёр гурван удаа унаж айрагдуулсан даа. Таван настайгаасаа 13 хүртлээ хурдан морь унасан. Манай галын нэр Дорнын унага. Уяач маань Монгол улсын манлай уяач Сундуйсүрэнгийн Ганхуяг гээд ах байгаа. Төрсөн ахаас ялгаагүй их дотно л доо, бид. Ах маань 1995 оноос хойш манай галын морины бүх амжилтыг гардсан хүн. Манай гал Дорнод аймагт морио өвөлжүүлдэг.

-Таны ээжийг амьдралын ухаан, сэтгэлийн хаттай эмэгтэй гэж хүмүүс үнэлдэг юм билээ. Таныг хэт эрхлүүлчихсэн гэж хүмүүсээс сонсч байв уу?

-Миний ээж залуугаараа ханиа алдаад ёстой л гэрт орж эм гадаа гарч эр болж бүх юманд эцгийн минь эзгүйд хүүгээ бодож явж өдий зэрэгт намайг хүргэсэн. Тийм учраас миний хувьд хамгийн эрхэм хүн бол миний ээж.
Үнэндээ зарим хүмүүс намайг эрхийн тэнэг, амьдралын хатуу хөтүүг мэддэггүй гэдэг л дээ. Гэхдээ хүнээр муу хэл үүлэх ч юмуу шүүмжлүүлэх тусам миний зориг бадарч зорилго илүү тодорхойлогддог. Би үнэхээр танхил, дураараа өссөн. Магадгүй бусдаас зэм сонсч, хатуу үг дуулж сураагүй. Манай нэг багш надад “Чи санаандгүйгээр өөрийнхөөсөө өөр дүр төрх, зан харьцааг бусдад төрүүлдэг юм шиг санагддаг” гэж зөвлөж байсан. Тухайн үед төдийлөн таатай санагдаагүй ч би сүүлд нь их олзуурхан ойлгож авсан л даа.

-Ээж тань ер нь хатуу үг хэлдэггүй байх?

-Би өдөр болгон зэмлэл хүлээдэг л дээ. Айлын ганц хүү бүх талаараа тэгш байх ёстой гэдэг талаасаа чи тийм байх ёстой гэдэг ээжийн маань сургааль байдаг. Ээж намайг дотроосоо ургуулж дороосоо төрүүлсэн болохоор мэдээж илүү их уучлана. Ямар нэг алдаа эндэгдэл гаргахад загнахаасаа илүү учирлаж ойлгуулдаг.

-Хувийн амьдралаар тань сонин сайхан байгаа гэл үү? Мөдхөн аав болох гээд?

-Би хувь заяаныхаа сонголтыг тодорхой хэмжээнд хийсэн. Бусад хүмүүс миний сонголтыг яаж хүлээж авах нь надад сонин биш. Гадаад хүнтэй суулаа энэ тэр гээд л ярьж байгаа. Миний хар багаасаа найзалсан найз. Аав болох гэж байгаа нь үнэн. Манай гэр бүлийхэн халуун баяртай байгаа. Эгч нар маань бүгд гадаадаас Монголдоо цуглан ирэх гэж байгаа. Ээж маань ачаа тэврэх гээд бүгдээрээ хамтдаа шинэ хүнээ хүлээж байгаа

-Та хүү хүлээж байна уу?

-Анхны хүүхэд аль нь ч байсан яахав. Ямар ч байсан баярлаад л байж байна.

-Toп модель Урнаатай олон жил үерхсэн болохоор их цочир мэдээ байна?

-Уранцэцэг бид бие биенийхээ зовлон жаргалыг хуваалцдаг найзууд болсон. Хувь хүний амьдрал бусад хүмүүст тийм хамаатай биш л дээ. Тийм учраас миний ээж болон гэр бүлийг битгий хамруулаасай гэж би бодож байна. Одоо найз залуутай. Нэг их юм яримааргүй байна. Тэр хүн өөрийн гэсэн бодол санаатай хүн. Бид 6 жил үерхсэн. Гэхдээ би анхнаасаа л суухгүй гэж хэлж байсан.

-Таныг их халамжтай загвар өмсөөд гарч ирэхэд нь цүнх хувцсыг нь бариад зогсож байдаг гэж загварынхан ярьдаг?

-Хэзээ ч би цүнх гутал бариад зогож байж үзээгүй. Би Урнаагийн ажил төрлийг дэмжиж туслах үе бол байсан. “U” моделийг би нээж өгсөн л дөө. Харин авч явж чадаагүй нь тэр хүний л хэрэг. Тэгээд татан буугдсан. Мэдэхгүй ээ тэр хүний л сонголт байсан байх.

-Гадаад бүсгүйтэй гэрлэсэн гэхээр чинь эргэлзээ төрлөө?

-Ямар ч хүн байж болно шүү дээ. Ямар ч байсан намайг төрүүлж өсгөсөн ээждээ миний хүүхдийг төрүүлж байгаа хань Нунадаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Хэзээ хуримын зар тараах вэ?

-Хэзээ нэгэн цагт хийнэ, удахгүй байх.

-Гэр бүлийнхэн чинь гэргийг чинь яаж хүлээж авч байна?

-Гайгүй гэж бодож байна. Манай хүн л хэлэх байх.

-Шинэ хүнээ Монголд амаржуулах уу? Хүйн халдвар гээд бужигнаж байна?

-Монголдоо амаржуулна. Амаржуулах амаржуулахдаа Төв аймагт амаржуулахаар бэлдэж байгаа. Яагаад гэвэл би Төв аймгийн харьяат аав маань Төв аймгийнх. Тэр утгаар нь нутагтаа хүүхдээ төрүүлчих санаа байна. Монгол уудам сайхан. Бид өөрсдөө ч Монголдоо төрсөн, хүүхдээ ч Монголдоо тэр тусмаа аймагтаа төрүүлмээр байна.

-Асашёорюү зодог тайллаа. Та огшив уу?

-Гайхсан. Тиймээс Асашёорюүг зодог тайлахад би уйлсан. Монголын гэлтгүй дэлхийн хэмжээний аварга хүн зодог тайлж байгаа нь харамсалтай юм. Бид бүгдээрээ хорооллын найзууд. Найз маань намайг Японд урьж байсан. Бүх монгол хүн харамсаж байгаа байх л даа. Гэхдээ би тэр бүх хүмүүсээс илүү харамсаж байна. Хакухотой ч би бас найз. Хакухог манайд өссөн гэхэд болно. Хакухо надаас илүү харамсаж байгаа гэж бодож байна.

-Та бас үндэсний бөхөөр хичээллэж байсан тамирчин хүний ялалт ялагдлын амтыг илүү мэдрэх байх?

-Би аймгийн заан цолтой. Улсын наадамд гурав дөрөв давж байсан. Яг үнэнээ хэлэхэд би Японы сумогийн холбоог буруутгамаар байгаа ч гэсэн тэр ямар Монгол бөхийн холбоо биш. Хэрвээ Монгол бөхийн холбоо бол бид шаардлага хүргүүлмээр байна. Миний хүсч байсан юм бол сумогийн рекордыг эвдэх байсан юм. Хакуход ч бусад монгол сумочид ч эвдээрэй гэдэг урам зориг гаргаж өгсөн. Мань хүний хувьд бол буруу байхгүй ээ. Юу болоод байгаа юм бэ гэж би залгаж үзсэн. Харамсалтай нь утас нь хаалттай байна лээ. Хакухогийн маань хурим удахгүй болох гэж байгаа. Бид хар багын найз өвөртөө өссөн болохоор очихгүй бол болохгүй.

-Хэрвээ нууц биш бол ямар бэлэг барих гэж байна?

-Уг нь нууц байлгая гэж бодсон. Гэхдээ хэлчихье, Япон зураачийн зурсан алтаар зурсан зураг бэлдсэн.

-Цагаан сарын гоёл асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та нэг дээлийг их өмсдөг харагддаг?

-Аав маань өмсөж байсан булган дотортой дээл л дээ. Надад жаахан томдоод байдаг юм. Би жаахан багасгаад өмссөн. Аав маань өмсч явж байгаад бурхан болсон дээлийг нь би нандигнан өмсдөг. Бага байхдаа энэ дээлийг өмсөх юмсан гэж боддог байсан. Гаадмаа эгч маань жил болгон шинэ дээл хийх тусам миний морь илүү давхиад байгаа юм шиг бодогддог. Төрийн дууллын клипэнд тэр дээлтэйгээ тоглосон. Морь нь манай ахын хул азарга байсан. Манай том эгчийн хүү мордсон.

-Эгч нар чинь гадаад хүнтэй суусан байхаа?

-Тэр бол надад таатай байдаг аа. Яагаад гэвэл Монгол залуучуудын ихэнх нь эмэгтэй хүнийг хүндлэх тал дээрээ тааруу байдаг. Би чинь гурван эмэгтэй хүний дунд өссөн. Эмэгтэй хүнийг илүү их ойлгодог зөөлөн талдаа. Миний дээд талын эгч Пентагоны хуульч өмгөөлөгчтэй гэрлэсэн. Манай хоёр хүргэн чинь хоёулаа гадаад хуульч өмгөөлөгч хүмүүс. Гэхдээ тэр хүмүүсийн юу хийдэг нь надад сонин биш.. Харин миний хоёр эгчийг сайхан хайрлаж явж байгаа нь л надад сонин.

-Эгчийг тань Дагвадорж аваргатай гэр бүл болох гэж байсан сонссон?

-Дагвадоржийн хувьд манай эгчтэй найз нөхөд явсан. Тэр хүмүүсийн хайр сэтгэлийн асуудал надад хамаа байхгүй. Хайр сэтгэлийн холбоо байсныг үгүйсгэхгүй. Нэг удаа зүүдний дагинаа харсан юм шиг болдог байсан гэж Японы сонин дээр ярьсан байна лээ. Миний мэдэхээр тэд одоо болтол сайхан найзууд. Эгч маань өөрийн гэсэн амьдралтай. Сайхан гэр бүл хүүхэдтэй. Манай хоёр эгч хоёулаа хар багаасаа гадагшаа гарсан. Нэг нь Орост нөгөөх нь Унгарт гараад явчихсан. Аав маань өнгөрсөний дараа хоёр жил хамт байж байгаад буцаад явчихсан.

-Ээждээ та хэр их анхаарал тавьж чадаж байна?

-Хүүгийн хувьд би хайрлах л үүрэгтэй. Түүнээс биш би амьдралд нь оролцоод элдэв юм ярих эрхгүй.

-Хойтон жилийн наадам хол байна даа гэдэг шиг эхнэрээ зун л харуулах уу?

-Аав маань өнгөрсөнөөс хойш ээж маань хамтдаа наадаж байсан удаагүй. Хэрвээ морь маань айрагдах юм бол ээж маань хүүтэйгээ хамт хөтөлцөөд наадна гэж амласан. Тэгээд би морио айрагдуулахаар хичээгээд л байж байна.

51 Сэтгэгдэлүүд

  1. nuguu taliigch Puntsagaa guain khuu yum shig l bna. mun yum uu, bish yum uu?

  2. chi ooroo mongol er khun shuu yum bol,bas mongol aaviin khuu yum bol mongol erchuudee bitgii muul

  3. teneg malaa medehgui end tend balai yum yariad yawah yum chi mongol er hun yum bol mongol awgai awahgui yasan yum taliigchiichin udam chamaar duuswaa huurhii

  4. Harin hoorhon zov yariatai huu baina sh dee. Hair setgel haanaas ch garch irj bolno shuu dee. Mongol etseg yumuu ehtei hun bol mongol l hun bolno shuu dee .

  5. erh jaaliin tenegduuhen yria ym bizdee.

  6. хэхэхэ, энэ ямар тэнэг гар вэ. ёстой оооооооооооооооогггт таалагдсангүй. анхнаасаа суухкуу гэж хэлсэнштэ чихшиг. энэ одоо өөрийгөө хэн гээд бодциймбэ.

  7. Mongol er shuu uhaantai um bol eleg netgnee muulaad chi bol Mongol hun bol bishee.Chinii udamd hyatad tsus baigaa.Jinhene Mongol er hun hezeech mongol hunee muuldaggui um.Tanai udam hujaa tsustai uchir egch nar chine bas chi gadaaduudtai suuj baigaa um.

  8. Eneniii yaj yu hiij yavah hend yamar hamaa bainaa.Hench medehgui hendch herreggui iimerhuu malnuudaas yariltslaga avahaaa bolimoor um setguulchidee yamar hiih ajil mundsan bish.

  9. hoorhii zailuul malaizad surlaa l geh yum beejind surlaa l geh yum amidral gedgiig ongo mongo alban tushaalaar unelsen teneg batsaan

  10. tanih ch gui garuudiin tuhai ih bichih yum daa.

  11. enhmonhdoo tsaashdiin amidrald az jargal husiee goe yariltsalag ogj oorteei itgeltei

  12. muis iin erh zuin oroi echnee angiudad dandaa ih deed surguuli tugssun deed meregjliin humuusiig surgadag duremtei. odoo haanaas yamar humuus avch surgaad bnaa muis iin HZS iin zahirluudaa.

  13. amidral uhsen etsegees iluu amidar duu mini gehdee bolomj iig zuv ashigla ner tur chinii uhaan setgeliig dagna . avsand orson aaviig chini bus aarhaj bayarhsan bardamnaliig bus zuv amidah husel zugeerl hun baih setgeliig chini burhan iveeg e

  14. Хөөрхий дөө, бөгсөө арчиж сураагүй банди, сонинд ярилцлага өгөөд хөөрчихөж. Юу ч хийж гавиагүй юм байж юун ч “би”-сэг юм бэ дээ? Монгол Эрдэнэ гэж яадаг компани байдгийн? За морь зорийн ч мэдэж байна, компанийн хувьд сауны л газар байдаг билүү, за мэдэхгүй юм байна. Өөрөө эрх биш монгол болоод монгол залуус аягүй бүдүүлэг гэдгээ ойлгоод гадаад хужаа ч юмуу нэг юмтай сууж байгаа юм байна лдаа.

  15. Yapand sursan shudee
    bas

  16. Sonin sanagdsangui ooroo boh baisan baahan avarguudtai naiz bsan misstei yavj bsan ch genuu odoo neg tuvatai suucan ch umuu tegsenee mori uydag ch geh shg…harin hurdan mori unaj bsan n taalagdlaa bi bass ulsad uraldaj yavsan.

  17. Saihan holduu, bayan gegddeg garuud zahaasaa avgai avch ehelj bna daa.Yana daa manai Mongol oron.

  18. ene neg oron garan shulag yum chin yundaa ongirood 77 bulchirxaigaa toochood baigaa yum be abraga gej xudlaa guij baigaad narmaigaa neelgechixeb chamaig tooj ch xaraxgui ter xun yagaad gebel chi xen ch bish zaxiin mangar batsaan uchiraas jaaxan yum uzsen yumtai xun shig baildaa end tend ochood shulganaad xumuusiin durguig xurgeed

  19. teneg amitan egch haliunaa ni bur teneg geed l bod . 2 egch ni aavaasaa hogshin amerikuudtai suusan medehgui gej bodson ym baih daa .huulich ch geh shig sanahgui l ym bna.

  20. harin aaviin buyan.

  21. hairan aaviin buyan.

  22. ХАЗААР ҮНДЭСТЭНЭЭ АВЧ ИРЬЕ ГЭСЭН НИЙТЛЭЛИЙН ХАРИУД: Зарим хүмүүс их сайхан гэх юм уу эсвэл гэнэн гэх юм уу сэтгэлээр асуудлыг харах юм. Хазаар үндэстэн гэж нэрлээд байгаа боловч энэ нь Монгол угсаа гарвалт үндэстэн биш бөгөөд Монголын их гүрний үед хамаарагдаж харьялагдаж байсан тийм л үндсэтэн. Өнөөдөр тэд бол ямар ч ялгаагүй Лалын шашинтан улс. Гэтэл хэл, соёл угсаа гарал өөр тийм хүмүүсийг өөрийн угсаа нэгт үндэстэн гэж бодох нь хурга бэлтрэг хоёр нэг гаралтай гэсэн шиг сонсогдож байна. Тэгээд харийн хэл соёлтой хүмүүсийг өөрийн нутагт байрлуулна гэж хэвлэлээр бичих нь санаатай Монгол улсыг тараан бутаргаж олон үндэстэн ястанд хуваах гэсэн маш ноцтой үр дагаварыг нийтэд тарааж байна. Жишээ хэлье, бидний үндэсний цөөнх хэмээн өхөөрдөн илүү их тэнцвэртэй, магадгүй илүү боломж бололцоо өгдөг Баян-өлгийд ирж суурьшсан хасаг буюу казакууд сүүлийн хэдэн жилд үзэл бодол үйл хэргийн хувьд тэс өөр болсон байна. Тэнд Монгол хэлээр ярих хориотой, магадгүй бас сурах ч хориотой юм шиг. Сүүлийн үеийн залуучууд нь Монгол хэл огт байхгүй зөвхөн Казак хэл сурдаг тэгээд Монголчуудыг үзэн яддаг, тэдэнд маш дургүй болж хүмүүжиж байна. Энэ нь тэднийг тэгж хүмүүжүүлж байгаа овгуудын ахлагч нарын бодлогын бодит илрэл. Зарим залуучуудын гар утас дээр нэр бүхий алан хядагч Бин Ладены зургийг хөрөг болгон авч явах юм. Баян Өлгий нь бараг бие даасан автономит эрхтэй газар шиг болж аажмаар төвөөс алслагдаж байгаа дүр зураг харагдаж байна. Нөгөө талаар казахууд нь үндэстний цөөнх биш болохын тулд айл бүр таваас доошгүй, дундажаар найман хүүхэдтэй болж байна. Үүний үр дүнд Казахууд дан Баян-Өлгийд биш аажмаар Ховд аймгийн хүн амын дийлэнх болж байна. Энэ мэт байдал нь өнөөдрийн энэ хэвлэд бичээд байгаа шиг хариас Хазаар үндэстэнийг авч ирье гэсэн саналд бас нэгийг бодуулах биз ээ. Нөгөө талаар төрийн зүгээс зөв бодлого баримтлахгүй бол алсдаа шашин болон үндэстэн хоорондын ялгаанаас болж томоохон зөрчил үүсч болзошгүй юм.

  23. saihan yrilzlaga bna,,amjilt,az jargal hvse.,,,

  24. Hazaruud Mongolchuud.Pushtu Dari Pers garliin humuustei nileen holildson Islamiin shashnii Shia ursgaliig barimtalagchid.Ted olnooroo irvel Mongol islamiin uls bolno.

  25. amaa medej shulgana daa abraga abraga gej xudlaa daldaganaj baij narmaigaa neelgeb dee 77 bulchirxaigaa baga toochbol zugeer dee

  26. ENE ODOO HEN YUM BE??? YADAJ ZURAG HORGIIG NI TAVI L DAA. OGT SONSOJ MEDEEGUI GAR L BAAHAN YANZAN BURIIN YUM YARITSAN BH YUM

  27. Eregtei hun ch yah ve 6 jil naizalsan gej yaridag nuurtei baidag yum baij.Uvriig ni 6 jil dulaatsuulsan huuhen ni oligtoi nuher oloh naidlaga baga daa.Enhmunhii teverch baisan huuhen gej hen ch zaaval bodno.

  28. Egch nar chini sain yavaa bugd saihan hanitai suusan , tanaihniig bolon chamaig muulsan humuusiin ugiig buu tooj unshaarai zaluu mini urd chini saihan ireedui huleej bna …………..

  29. hunii husliig ta nar booj chadahgui ,setgeldee bgaa buhnee uudalj yarig, chadaj bgaa yumand arga alga hunii nas bogino gantshan udaa amidrana , minii duu gaihuulj ataarhuulj amidar amidarsan shig amidar …

  30. yostoi vhaand n vhna vhtsen nowsh gej iim um baidag baih daa yarij bgaag n harwal bolowsroloor vneheer yadarsan amitan bna daa zailvvl zvgeer honi harivlwal tohiroh nuhur bna

  31. erxiin teneg mongoloo muulsan ergyy , mongol erchyydiig dooshoo xiix yamarch xereggyi. chi ch gesen mongol er bizdee. chinii xelj buigaar chamd mongol er xynii shinj gej algadaa.xuvi zaya cin toorch mongold torjee xooorxii

  32. medrel taaruu yum chaavaas.. avah yum alga haramsaltai yumaa

  33. Ich zailuul muu aaviin mongol tsus ingeed duusaj bgaa ym bna daa. Chi ch gesen ter gadaadruugaa zailmaar ym. saihan yriltslaga geejee hund surgaaltai hun d naaldatstai ym algaa baahan eh ornoo muulsan l ym bna,,,

  34. yag l uneniig helsen bna.

  35. AMJILT HUSIE

  36. TA NART AMJILT HUSIE.

  37. yamar teneg bas teneg gehed bagdaad baina

  38. hen yum be hen yum be, hen yum be chi

  39. UNEN teneg yariltslaga bna. Bulgan dotortoi deel ch geh shig ih nugel hiij bsan hun yum bna daa. Tegeed ert tengeriin orond zalarchdee. Udahgui chi zalrah yum bnaa. eruusuu l eh oron erchuudee doromjilson bna. TENEGIIN HUU TENEG,TERNIIG TURUULSEN NI BUUR TENEG,gadniin neg teneg chinii golomtiig zalgagchiig turuuleh gej bgaa yum bh daa…. huurhiiduuu.

  40. Наадам, Цагаан сар дөхөхөөр л энэ тэнэг өөрийгөө рекламдаж байх юм. Тийм л Монгол эр хүн юм бол Монгол эхнэр авах чинь яасан юм. Хайран ч эцгийн нэр төр

  41. өөрийгөө лаг юм шиг ярьж битгий хүмүүсийг төөрөгдүүл байрны тэнэг бацаан чинь. сайн эцгийн буяныг өөрийнх гээд андуурцан энэ ер нь хэн юм бэ монголын төлөө хүний төлөө юм хийгээд алдаршсан биш яагаад энэ тэнэгийн тухай бичээд байгаан бэ. эгч нараа бас магтчихжээ Хулан Халиунаа гээд улаан цагаандаа гарцан 2 янхан байж байгаад ааваасаа хөгшин гадаадуудтай суусан юм мэдэхгүй гэж санаа юу. одоо чи бас гадаад хүүхэнтэй сууж байгаа бол танай гал голомт ингээд тасарч байгаа юм байна.

  42. Dorj, dulmaa 2 hentei suuj hezee huuhed gargah hend yamar hamaatai baidag bainaa. Ene tiim chuhal yum uu? setguulchintseree. Esvel naizigaa surtalchlaad yamar ch hereggui zuil chalchsan yum uu? Eh orond maani uchnuun bichih yarih devshuuleh asuudal zunduu baihad yugaa bicheed baigaan be. Suuliin ued soninuudad garch baigaa zuiluudiin garchig,aguulga 2 ni tes uur baidag bolchij, hunii anhaarliig tatah geed sur sur garchig uguhuu bas boliosoo. monggol oron teneg huulich, teneg setguulchdiin iluudel bolj baih shig sanagdana.

  43. Manai erchuudiin ter biee umuurch ukhekh gej bgaagiinee. Unenshdee Mongol erchuud archaaguishdee. 80%. Tsuuhun toonii gaigui erchuud bdag gedgiig uguisgehguiee.

  44. ug bolgondoo alt , bulgaaraa gaihuulsan bas neg orchin tsagiin emgenelt patsaan. tiim l eh oron ch yum bol ta nar etsgee bodood ch gesen mongoldoo amidrah chin yasan psdanuud ve. bugd l neg sharuudiin boov huhsun yanhanuudaaraa yund n gaihuulsan novsh ve. tiim surhii yum bol yaduu ch gesen zuv zantai mongol ohin olood suuchih n yasiim dusal min. uunees hoish ugee bodoj chalchij bai adguus min. buh yumiig gadnaas n harj boldoggui yum. ehleed patsaan min dotroosoo ariuschihaad busdiig doosh n hiij bai. cham shig teneg yumiig hakuho, asa 2 yaj tooj uneldeg yum boldoo. bodvol ooroo ochood deluu shig naaldchihdag boosnuudiin l neg bna. harin tanai taliigaach aav chin bol er hun bailaa. daanch iim tseej uvchtei huuhduudtei gej bodsongui. dur gutchihlaa psda gej

  45. Hudlaa dur esgesen hooson tolgoilson teneg batsaan mine chamaig iim teneg bolhoor chine mongol huuhen tooj suuhgui bgaa ium. Er ni unshaad bhad chi bol mongol tsustai mongol hun bish bn. Umhii hyatadiin erliij bolhooroo ingej chalchij bga ium bn. Chi ooriinhoo hen be gedgiig harinch sain haruulj bnda!

  46. ene chini harin teneg gar uu ain

  47. saihan yariltslaga baina da yaahav ene hunii amidral bolson hoino mongol erchuud heniig songoson ni yaahav saihan l amidarch baival enkhmunkh uu chi bol saihan zaluu hunii hair bulaam ene teneguudiin yariag bitgii sons yuch bitgii bod ene bol chinii hairtai huniihe songson zamnal er hun aldah negen tsag baihad onoh negen tsag baidag chi hamgiin saihan zaluu munuu mun chamd amjilt husey enkhmunkh uuu byar hurgey aav bolj baigaad chin mongoloos bayarsaikhan

  48. hasguudiig bayan ulgiid gazar ugch suurshuuldag n mongolchuudiin neg tom aldaa shuudee udahgui gazraa avaad kazakstantaigaa negdene gej hutsaj baij medne shuu naaduul chine

  49. teneg yariatai zaluu ve….heterhii tuilshirchihsan…..tegsen hernee Japan ehnertei gene uu….oilgomjgui bna….Tov aimagt ehneree toruulne ch geh shig….hogshin yariatai….neg ih mundag MGL er hun boloh geed yadaad bga yum uu haashaa yum….

  50. Ene neg tas erhiin teneg yum baidgiim sh de zailuul.
    yariltslagig ni l harchih,yasan ch ongiroo ,bas hooson tolgoitoi,tegeed suraad bna geed bgaa.
    ene hicheel hiihgyi ee.aygyi bol neg yum tugssun ner zyygeed uls tur lyy orno gej tom tenegtene shyy naadah chine.yasan ch sonin hevleld garah durtai hymyys baidgiim zailuul,muuluulan muuluulan l teneg teneg yum yariad l garaad baih yum zailuul.
    ene naimaa hiij yzeegyi ee zailuul,muu taliigch aavinhaa tsugluulsan yumaar l naadaj suudag teneg l dee ene.
    barildaj baisnig ni estoi medehgyi yum bna.

  51. ene teneg estoi burchih vumaa zaluu hvn gehed neeh tom gedestei barsaisan har tsaraitai ooriigoo abaad yabchih chadbargvi l amitan shvv dee . ene teneg harin olon ohidiig buzarlasan daa hamgiin svvld manai naizad hayagdsan . saihan udamtai saihan ner tortei ajil toroltei etseg ehtei ohin argagvi shvvdee etseg ni mash ih durgui baisan vum gesen . ohiduud enenii tenegleliig medeed zugtaadag l baihgvi vu daa . neeh tom gedestei boon batagtai nvvrtei erhiin mangar ooriigoo ehiihee tuslamjgvi abaad yabchih chadbargvi iim tenegiig mongol ohid toohgvi bolohoor gadniihantai suuj baina . manai naiz ene tenegees hvvhedtei bololgvi burhanii abralaar gerees ni shono zugtaaj chadabaa . monol ohiduud aa iim tenegvvdiig manai naiz shig hayaj mongol zaluutai gerle za

Сэтгэгдэл үлдээх