Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Босни ба Херцеговины тухай 15 баримт

♦ Оттоманы болон Австри-Унгарын эзэнт гүрний харъяанд байсан тус улс 1992 онд Югославаас тусгаар тогтносон. Өнөөгийн тус улсын нутаг дахь анхны төрт улс 1189 онд байгуулагдсан.
♦ 26 км урт эргээр Адриатын тэнгистэй хиллэдгийг нь эс тооцвол хуурай газраар хүрээлэгдсэн.
♦ Югослав Улсыг бүрдүүлж байсан зургаан улсын нэг.
♦ Хүн ам нь 4,6 сая. 48 хувь нь босни, 37 хувь нь серб, 14 хувь нь хорват.
♦ Албан ёсны хэл нь босни, серб, хорват.
♦ Хүн амынх нь 45 хувь исламын шашинтан бол 36 хувь нь сербийн үнэн алдартан, 15 хувь нь Ромын католик шашин шүтдэг.
♦ Херцеговина нь гүнтний нутаг гэсэн утгатай. Гүнтэн нь 1404-1466 онд амьдарч асан Стефан Косача бөгөөд Херцег нь герман хэлний Херцог хэмээх үгнээс үүдсэн.
♦ Босни ба Херцеговинаг тусгаарласан албан ёсны хил байхгүй. Тус улсын газар нутгийн 51 хувийг Босни ба Херцеговинын Холбоот Улс, 49 хувийг Сербийн БН Улс эзэлдэг.
♦ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тооцоогоор тус улс 1995-2020 оны хооронд аялал жуулчлалын хөгжлийн хурдаараа дэлхийд гуравт орно.
♦ Хамгийн том хот бөгөөд нийслэл нь Сараево. Ислам, үнэн алдартан, католик болон иүдийн шашны баялаг түүхтэй тусхотыг Европын Иерусалим гэдэг. Тус хот 1984 оны өвлийн олимпийг зохион байгуулсан.
♦ Жуулчдад зориулсан гарын авлага бүтээдэг дэлхийн хамгийн том компани “Lonely Planet” Сараево хотыг энэ онд жуулчдыг хамгийн их татах арван хотын нэгээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сард шалгаруулжээ. Тус хот өдгөө дэлхийн 43 дахь тааламжтай хотоор тодроод буй.
♦ Орчин цагийн дэлхийн түүхэнд хамгийн удаан бүслэлтэд байсан нийслэл хот Сараево юм. Тус хот Боснийн дайны үеэр серб цэргийн бүслэлтэд 1992 оны дөрөвдүгээр сараас 1996 оны хоёрдугаар cap хүртэл байжээ.
♦ 1450-аад онд Оттоманы эзэнт гүрнийхний байгуулсан Сараево хотын нэр захирагчийн өргөө буюу сарай хэмээх үгнээс үүдсэн.
♦ Үндэстэн, ястан хоорондын зөрчлөөс үүдсэн Боснийн дайны (1992-1995) уршгаар 300 мянга гаруй хүн амь үрэгджээ.
♦ Боснийн исламын шашинтнууд буюу босниакуудын өвөг загалмайтны шашинт славууд бөгөөд тэд Оттамын эзэнт гүрний үед татвараас чөлөөлөгдөж, газар эзэмших эрхтэй болохын тулд исламын шашинтан болжээ.

Г.Лхагва

1 Сэтгэгдэл

  1. delhiin 1,2,3-r dain endees uuschee.

Сэтгэгдэл үлдээх