Сумын наадмаас бусад барилдаанд сумын цол олгох нь хууль бус…
“Үндэсний их баяр наадмын тухай” Монгол улсын хууль 2003 онд батлагдаад 6 жил өнгөрч байна. Энэ хууль батлагдсан өдрөөсөө орон даяар нэг мөр мөрдөгдсөн болохоор өмнөх жилүүдэд хүртээсэн улс, аймаг, сумын цол хүчинтэй хэвээр үлдсэн.
Энэ хуулинд “Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, нийслэл, сум-/дүүрэг/-ын баяр наадмаас бүрдэнэ” гээд сумын баяр наадмыг тухайн сумын засаг даргын шийдвэрээр тогтоосон өдөр, газарт тэмдэглэж байх, харин ган гачиг зэргээс шалтгаалан… сумын баяр наадмын хугацааг тухайн аймгийн засаг дарга товлон тогтоож байхаар заажээ.
Хуульчлаад заачихсан байхад зарим сумд үндэсний их баяр наадмаас бусад барилдаанд үндэсний бөхийн сумын цолыг олгож байгаа нь хууль бус юм. Тухайлбал цагаан cap, сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт, овоо тахих, ой тэмдэглэх өдрөөр дээрх цолыг олгодог сум байгааг энэ удаа нэрлэсэнгүй.
Ингэж олгосон цол хүчингүй гэдгийг зориуд тэмдэглэе. Хуулийн өөр нэг заалт бол сумын баяр наадамд 64 бөх барилдуулсан тохиолдолд түрүүлсэн бөхөд “сумын заан”, үзүрлэсэн бөхөд “сумын начин” цол олгох ёстой. Харин сумын баяр наадамд 128 бөх барилдсан бол 6 давсан бөхөд “сумын харцага” цол олгох хуультай. Сумын баяр наадмыг зохион байгуулах хороо -/комисс/-ын саналыг үндэслэн сумын засаг дарга захирамж гарган сумын цол олгохыг хуульчилсан. Харин сумын баяр наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн бөхөд чимэг олгодоггүй. Хуулийн заалт ийм байхад сумын баяр наадам болон бусад барилдаанд 64 хүрэхгүй бөх барилдуулчихаад сумын цол олгоод байх нь хуулийг ноцтой зөрчсөн болох бөгөөд ийнхүү хууль зөрчөөд байвал нэг сумаас нэг жилд хэдэн ч цолтон төрж мэднэ. Хүчингүй үнэмлэхтэй, чанаргүй олон цолтны хэрэг юу байх вэ? Үндэсний их баяр наадмын тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэхээр засгийн газрын тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”, МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм” гэсэн эрх зүйн зохицуулалт бүхий баримт бичгүүд байдаг. Эд бүгдийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож сумын засаг дарга сумынхаа бөхийн цолыг зөрчилгүй олгох учиртай. Хуулийн дагуу цол олгож буй эсэх талаар МҮБХ анхаарч ажиллах нь чухал.
МҮБХ-ноос сумын заан цолтой бөхчүүдийн нэрэмжит барилдааныг жил бүрийн 9 дүгээр сараас дараа оны 6 дугаар сарын хооронд хоёр cap дутамд тогтмол зохиодог боллоо. Энэ сайхан барилдаанд 400-гаас дээш тооны улс, аймгийн цолгүй бөх барилдаж байгаа бөгөөд эдний дунд хууль бус сумын цолтон хэд байгааг одоогоор мэдэж байгаа хүн байна уу?
Улсын хүндэт засуул, хуульч, Доктор Норовын Дашжамц




sumiin zaaniig medeh buhiin mergejilten bhgui aimgaa ulsaa l meddeg shuudee arai. sumiin tsoliig bol barag l toodgui shuude jinhen ard tumnii dund bolodg naadam sumand l boldog shuuu, buh sudlaaj buya
Sain baitsgaana uu. Sumiin zaan tsolnii ner hvndiig unagaaj zaalnii ovoonii barildaand ogoh buruu. Sumiin naadam ch gesen toriin naadam shvv dee. Sumiin zasag darga bolon sportiin horood batlaad ogchihson huuliig mordoj baih heregtei.
usa-d bolj baigaa naadamd yamar tsol ogokh be? doktor Dash jamshaaaaaaaa?
USA-d bolj barildaand ymar ch tsol ogohgvi shvv. harin ter bai morii ene ter ni gaigvi bdag gej duuldana lee…
сумын наадам бол хамгийн шудрага наадам болдог тиймээс наадамаар л цол өгж байх нь түүний эрхэм чанарыг хадгалах юм хариуцлагтай байж өгөх үед нь өгж сумын цолны нэр хүндийг өндөрт өргөх хэрэгтэй
наадмаар л өгж байх хэрэгтэй
demjij bn