Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Цагдаагийн дарга нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр албан тушаалаа урвуулан ашиглаж, энгийн иргэд рүү галт зэвсэг чиглүүлэх үүрэг даалгавар өгсөн гэх хэргээр шалгагдаж байсан цагдаагийн дарга нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Одоогоор ямар шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлэл алга байна. Холбогдох газруудаас тодруулсан боловч энэ талаар албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн юм. Ямар ч байсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга асан, дэд хурандаа Г.Ганбаатар, Нийслэлийн Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 263.2, 272.2 дугаарт заасан үндэслэлээр хэрэг үүсгээд байсан билээ. Түүнчлэн Эргүүл, хамгаалалтын газрын долоон албан хаагч энэ хэрэгт гэрчээр татагдаж, байцаалт өгч байсан. Тус бүр 250 хуудастай 30 хавтаст багтсан энэ хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн жилийн найман сард дууссан ч хохирогч нар тэдний хавтаст хэрэгтэй танилцаж, оны өмнө Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжээд байсан.

Уг нь тэдний зүйл ангид Эрүүгийн хуулийн 263.2-т “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан, энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Харин 272.2 дугаарт “Албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүрээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Ямар шалтгаанаар хэрэг нь цагаадсан талаар бид бүхэн дараагийн дугаартаа мэдээлэх болно.

Э.Баатар

43 Сэтгэгдэлүүд

  1. za bolj dee.muu nertei bolovch toriin hvmvvs shvv dee.joohon medleg chadwar,soyliig ni deeshlvvlj ugmoor bgaa yum.ted baigaagvi bol olon hvn amia aldah bailaa shv de.boslogo taraah tsagdaa nart uls toriin yamarch sanaa baigaagvi yum.zarim neg ni ch hetrvvleh ni ch hetrvvlsen baina lee.

  2. Unen yum baidag l yum baina.

  3. Нүгэл нүдээрээ гарах байх…

  4. Tiime, ygaasaa Eryygiin xereg yysgeed baix shaltag baixgui baisan shyy dee, ene xymyys chin ajilaa l xiij baisan. Xarin ch byr ajilaa sain xiij xoxirol baga gargasan geed shagnaval taarna.

  5. ted naryg ter shorond ni khiichikhgui de! hariutslaga aldsan bol khuleej sur l daa, muu sheesnuud ee! muu nusan chavkhnuud archaagaa aldana l daa.

  6. chi ooroo nusan chavkh…..mongol iim humuuseer duuren baihad yaj oodloh ve dee…..chi shorond orood shees bolj nusan chavh bolj bsanuu ha ha

  7. za neg iimerhuu Mongol tor yanadaa. shudarga yos gej alga daa. hun alsan p-d ingeed ymar ch ylgui garchih yum. Mongold boslogo gargaj deer baigaa muuhainuudiig oorcloh heregtei bna daa.

  8. turhiragchid ba ter yeiin eronhii said bayar , monh-orgil nar nar hariutsah estoi

  9. Mongoliin niigmiin onoogiin hev shinjit dur endees haragdaj baina.Hervee engiin irgen baisan bol aaviind suugaad muglend hataj baigaa daa.Uzen yadaj baina mongoliin bohir uls toriig.hezee ch ochihgui um shuu

  10. Цөвүүн цаг, түүнийг гэтлэх өвгөдийн гэрээслэл буюу БОГДЫН БОШГО

    1911 оны 12-р сарын 29-нд 8-р Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч Наран гэрэлт түмэн наст гэгээн хаанаар өргөмжилж тусгаар улсаа тунхаглан зарласан бахдам түүхтэй ард түмэн билээ бид.

    Өнгөрсөн цаг хугацаанд Монголчууд өвөг дээдсийнхээ үлдээсэн сайхан соёлыг орхигдуулан гээгдүүлснээс болж маш их зүйлээ алдсан. Ялангуяа өөрсдийн Цогт эрдэнэ болохуйц Монголчуудын соёлын тусгаар тогтнол, эв нэгдэл нягтрал, ирээдүйд хөгжих сайн сайхны гэрээслэл бүхнийг умартсан нь тун харамсалтай юм.

    Богд маань жирийн хүн биш байсан. Богдтой адилхан мянга мянган эрдэмтэн мэргэд, суутнууд Монголд байсан гэдгийг батлах жишээг би өнөөдөр нэг зүйл дээр тодруулан ярих гэсэн юм. Аливаа зүйлийг урьдчилан зөгнөж буюу ирээдүйг бошголж, бошголсон бошго нь үнэн гэдэг нь батлагдаж үлдсэн хүн тун цөөхөн байдаг юм. Ирээдүйг урьдчилан харна гэдэг агуу хүмүүсийн хийх зүйл, энэ бол маш их мэргэн ухаан, уг хүний эрдэм шидийг илтгэж байгаа явдал юм. Бурхны шашинтай холбоотой олон сайхан эрдэмтэн бошгууд байдаг. Нострадамус бошго айлдсан гээд бид бүхэн яриад, номыг нь орчуулж уншаад, баримтат кино хийгээд үзэж байна. Хэдийгээр бошгууд нь байдаг ч он цаг нь тодорхойгүй, аль оронд хэзээ болохыг тодорхой заасан нь ховор, тийм муу цаг болоход түүнээс яаж урьдчилан сэргийлэх арга зам нь байдаггүй. Монголчуудын бошгуудын талаар Монголчууд ерөнхийдөө мэддэг хэрнээ тодорхой сайн мэддэггүй. Ингээд би одоо Богдын ирээдүй цагийг бошголсон бошгыг та бүхэнд хүргэе. Энэ бошгоор энэ хүн эгэл хүн биш байсан гэдэг нь нотлогддог юм.

    Муу цаг буюу 5 цөвүүн дэвэрсэн цагт голчлон бошгоо зориулсан байдаг. 5 цөвүүн гэдэг нь 5 зүйлийн муу зүйл ирэх цагт миний гэрээслэлийг та бүхэн санаарай, даган мөрдөөрэй, тэгвэл та бүхэн аврагдана шүү, ийм ийм аюул ирнэ, та нар ингэж ингэж аврагдаарай гэж гэрээслэсэн байдаг. 5 цөвүүн гэж юу байдаг талаар тодруулж хэлье:

    Амьтан цөвтөх. Амьтдын бие нь багасаж дүрс нь гуа болох, хийж буй ажил үйл нь муу юманд автагдах биеийн тэнхээ тамир нь хомсдох, залхуу нь ихдэх, оюун нь мунхрах, наснаасаа эрт хөгшрөх, сэтгэл нь их омогтой болох, эцэг эх танил садан хань нөхөдтэйгээ таарахаа болих, хувраг хүмүүс нь бурхан номондоо сүсэглэх дургүй болж худлаа дүр эсгэх цаг болохыг амьтан цөвтөх цаг гэдэг.

    Нисваанисаар цөвтөх буюу сэтгэлийн гэмээр цөвтөх. Хүний хүсэл тачаал, урин мунхаг уур хилэн, омог харам их түргэдэх буюу давамгайлах, гал мэт бадрах цаг болохыг нисваанисаар цөвтөх гэдэг.

    Нас цөвтөх буюу амьтан наслах насаа насалж чадахгүй богиносох. Их дороо үхэх, зарим нь төрөөд үхэх, ихэнх нь нас залуудаа цаг бусаар нас нь барагдаж үхэх цаг ирэхийг нас цөвтөх гэдэг.

    Үзэл цөвтөх буюу амьтны үзэл буруутах. Гурван эрдэнэ хийгээд үйлийн үр зэрэг зөв юманд итгэхээ болиод эргэлзэж тээнэгэлзэх нь олшроод сүүлдээ түүнийг худал гэж санаад, эрдэм ном заасан багш дээдэс, эцэг эхийнхээ ачийг мэдэхээ болиод өргөн хүндэтгэх нь байтугай басамжлан шоолох, зодож нүдэх буруу үзэлд автагдах, зөв юмнаас зугтааж муу юманд автагдах, сайныг муу, мууг зөв гэж эндүүрэх цаг ирэхийг үзэл цөвтөх гэдэг.

    Цаг цөвтөх. Одоо цагийн хүний нас 50 байгаа. Энэнээс хойш нас нь улам улам ахар болохын цагт 4 цагийн эх адаг солигдоно гэдэг. Хүний нас 50 хүрнэ гэдгийг ингэж ойлгох хэрэгтэй: хуучин хүн 8 түм насалдаг байсан. 60 жил тутамд нэг нэгээр хорогдсоор байгаад хүнийг 100 насалдаг болох үед Бурхан багш хорвоо ертөнцөд мэндэлсэн гэдэг юм. Бурхан багш 2500, 2600 жилийн өмнө ертөнцөд ирсэн гэвэл одоо хүний нас 50 руу дөхөж яваа. Үүнээс цааш хүний нас 10 хүртлээ богиносох юм. Түүний дараагаас жаран жарнаар нас нь эргэж нэмэгдсээр 8 түм хүрэхэд Майдар бурхан залрах цаг ирэх юм. 4 цагийн эх адаг солигдоно гэдэг нь зун хавар мэт, өвөл намар мэт, намар зун мэт болох, магадгүй өвөл гэх цагийн тойм байхгүй болох, хур ус цагтаа орохгүй, салхи хийгээд цас мөндөр хяруу ихдэх, ган турханууд болох, цэргийн хямрал, дайсан хулгай араатнаар хорлогдох, төрөл бүрийн өвчин зовлонгууд хур мэт буух цагийг цаг цөвтөх гэдэг.

    Энэ 5 цагийн шинж тэмдэг гарвал 5 цөвүүн дэвэрлээ, муу цаг боллоо гэдэг.

  11. Богдын бошгоороо ирээдүйг зөгнөж хэлсэн 13 бошгууд дотроос өнөөдөр хэр биелсэн байна, ирээдүйд биелэх магадлалтай ямар бошгууд байгаа, тийм цаг ирэхэд яаж өөрсдийгөө хамгаалж тэр аюулаас зайлуул гэж хэлсэн байна вэ гэдгийг яръя.

    .. “Төмөр хулгана жилээс усан бичин жил хүртэл Халх Монголын хойд зүгээс хүн дүрстэй адгуусны байдалтай янз янзын шар нүүртэй, Са.., На.., Я.., Э.. хэмээх нэртэй хүмүүс ирж Монголын дотоод цогт эрдэнийг булааж авна. Энэ үед лам хүн хар хүний боол болно. Лам хүн цэрэгт мордоно. Ядуу гуйланч түшмэл болно. Ноёдууд нохой мэт болно. Хутагт гэгээнтнүүд хар хүний боол болно. Хууль байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй. Энэ цагт хүрээ хийд цэргийн балгас болно. Энэ цагт Монголын төр шашин нэрийн төдий болно.” …

    Энэ бол 1900-1992 оныг хэлж байгаа. Хүмүүсийн нэр нь хүртэл таардаг шүү, их сонин. Хойд зүгээс ирсэн шар нүүртэн гэж хэн билээ, Оросууд. Олон жил төр засгийн удирдлагууд маань тэдний хараат явсан нь нууц биш. Монголын тусгаар тогтнол бидний цогт эрдэнэ шүү дээ. Энэ цаг үед бид овог язгуураа умартаж, цуутай эрдэмтэн хуврагуудаа толгой дараалан хядаагүй юу? Үлдсэн хуврагуудыг цэрэг, үйлдвэрт албадан явуулаагүй юу? Ядуу гуйланч ард төр барьж ноёдууд нохой мэт болоогүй юу? Монголчуудын шүтэн дээдэлж явсан үнэний дээд сургаалыг амьтныг мунхруулагч, түүнийг дамжуулагч хуврагуудыг шар феодал, язгууртнуудаа хар феодал болгож, үүнтэй хамт Монголчуудын өвлөн үлдсэн арван их ухаан бүгд хаягдсан. Эмнэлэг, зурхай, урлаг, яруу найраг, бүх соёлууд байхгүй болсон. Өвөг дээдсээс шүтэн дээдэлж ирсэн бүх оюуны үнэт эрдэнэ болсон ном судар, бурхан тахилаа бүгдийг үнсэн товрог болгож харийн нутаг руу ачуулсан гээд олон юмыг ярьж болно. Энэ бүгдийн хор уршгаас өнөөдөр ч бид салж чадаагүй байна. Энэ хэлмэгдүүлэлтээр Монголчууд бид маш их юмаа алдсан. Үгсийн сангийнхаа гуравны нэгээр л өнөөдөр ярьж байгаа. Ирээдүйд найдвартай оршин тогтнох, тусгаар тогтнолын баталгаа амин сүлд, цогт эрдэнэ болсон зүйлээ бид алдсан юм. Үндэсний соёл уламжлалаа алдсан ард түмэн үндэсгүй ногоо шиг мөхдөг, түүхийн хөрснөөс арчигддаг. Монголыг түүх шашин хоёроос нь салгавал Монгол Монгол биш болно гэсэн зорилгоор энэ их ажлыг гүйцэтгэсэн байдаг. Өвөг дээдэс, түүх шашинаасаа урвасан хүмүүс коментерний боол болсон. Өнөөдөр бид буруу шашинд урваж, үндэснийхээ шашин соёлын эсрэг буруу зүйл хийж байгаа нь 37 оны коментерний бодлогыг хэрэгжүүлсэн урвагч нараас ялгаа юу байна?. Монгол хүн Монгол хүнийхээ гараар энэ бүгдийг хийсэн. Энэ цаг үеийг Богд ямар гайхамшигтай хэлсэн байна аа?.

    … “Хонин жилд хийд сүмийн хуврагууд айн зугтааж, хонин бичин жилийн завсар их хаан буурч хойд зүгээс тэрсүүдийн эсэргүү нар Халх орныг хямруулан үйлдэнэ. Хүмүүний суудаг орон бүхэнд цусан гол урсана. Амьтныг зэтгэр эзлэх, сүм хийдийг тагтаа эзлэх, бурхны сүмийг тэмцлийн хороо болгож зандалчид хэрнэ, аяга тахилга гэргий авч, харц бээр хан орыг барина. Хан бээр ха рц болон буурна.” …
    Хонин жил гэдэг нь 1931 он, бичин жил нь 1932 он юм. 1931 он гэхэд ихэнх сүм хийдүүдийг эдийн засаг буюу татвар төрөл бүрийн хураамжаар хяхан хавчиж Монголын сүм хийдүүдийн 90 хувь нь яг энэ үеэр эзгүйрч байсан байна. Энэ үед коментернүүд бодлогоо маш эрчимтэй хэрэгжүүлж, сүм хийд рүү ид дайрч байсан үе юм. Олон зуун хуврагуудыг буудан хороож хэлмэгдүүлснийг бид мэднэ шүү дээ. 20 мянга гаруй лам нарыг буудаж алаа биз дээ. Энэ бол цагаатгах албанаас гаргасан албан ёсны мэдээллийн л тоо шүү. Бүртгэгдэж тоологдоогүй хэдэн зуун мянган хүн алагдсаныг бид мэдэхгүй. Сүм хийдийг тагтаа эзлээгүй гэж үү? Бурхны сүмийг тэмцлийн хороо болгоогүй юу? Зандалчид буюу улаан коментернүүд хэрээгүй юу? Аяга тахилчид хар болж эхнэр авч байж нүүр буруутгахгүй бол амьд гарах аргагүй байсан шүү дээ. Ардууд Монголын төрд гарч харц бээр хан орыг бариагүй юу?

    … “Хятад орны чананад буй Япон хэмээх нэгэн хүчирхэг гүрэн Хятад орныг боолчлон улмаар Монгол орны зүг хандсанаар төмөр хонин жилийн намрын эхэн сарын 10 ба 15, мөн сүүл сарын 22 ба 25-ны өдөр Монголчууд хавчлагаар хямран байлдах болно.” …

    1931 он буюу төмөр хонин жил Япончууд Манжуурт хөл тавьсан байдаг. Энэ өнгөрсөн бошго бүхнийг айлдвал өнөөдрийн цаг богино, хэлэх гэсэн санаа арвин тул их нарийвчлахаа болъё. Түвдийн Мажиглодмаа гээд мундаг зоч эмэгтэй байдаг. Тэр хүний бошго гайхамшигтай. Яг энэ он цагт ийм юм болно гэж хэлсэн байдаг.

    … “Дайсан садан солигдох, сайн муу солигдох, буян нүгэл солигдох, ноён албат, түшмэл зарц солигдох, ажил явдал зан журам бүгд солигдох, үйлдвэр үйлдэх бүгд солигдох, ярих үг чихний гол сонсгол бүгд солигдох, чимэг хэрэгсэл хувцас идээ бүгд солигдох, идээ эд хурааж нөөцлөгдөх бүгд солигдох, нүгэлт баатарлаг зандалчныг магтан хүндэтгэх болно.”..

    Үнэхээр дайснаа садан гэж эндүүрээд, садангаа дайсан гээд Монголчууд ах дүү нараа, лам хуврагуудаа алаа биз дээ. Монголыг устгах гэсэн коментерн буюу харийнхантай садан гэж нөхөрлөөд анд болсон шүү дээ. Зөв номлолоо буруу гээд, буруу юмыг зөв гээд өчнөөн олон хүн алсан Сталин, Чойбалсанг хүндэтгэж байгаагүй юу? Оросыг дагаж идэх уух, өмсөх зүүхээ, бичиг үсгээ хүртэл солиогүй юу бид? Бошгуудын цаг үе ийм нарийн таарч байна шүү дээ. 1532 он буюу хүний нас 60 байх үед цөвүүн цаг эхэлсэн гэдэг юм. Энэ бол Монголын Тогоон төмөр хаан Бээжингээс хөөгдсөнөөс хоёр жарны дараа буюу 120 жилийн дараагаас Монголчууд маш их хямарч эхэлсэн цаг үе байдаг. 2013 оноос улам бүр цаг цөвүүднэ гэж байгаа. Цөвүүн цагийн талаарх 23 бошгуудыг би эх хэл дээрээ орчуулж хооронд нь харьцуулж үзсэн. Манай эриний 8-р зууны үед амьдарч байсан Энэтхэгийн том бандида ловон Бадамжунай ингэж зөгнөсөн байдаг.

    … “Хийд сүмийн эд таваарт хомголзон үйлдэж, гурван шүтээнийг хулгайлж үнэлж худалдана. Эхнэрүүд нялх үрээ алах цаг. Хүн бүхний зүрхэнд нэжгээд нэжгээд чөтгөр орох, үүний шинж нь биедээ элдэв зүйлийг хувцас хунарыг олон хэлбэр маяг оруулж өмсөнө. Тойд нар хээнцэрлэж санваартаа эзэн болохгүй. Шямнуус (эмэгтэй лам) нар толинд царайгаа үзэж бас будаж шунхадна. Газрын эзэн хан ад хийгээд гар хөлчин тийрэн дэлгэрснээр жил бүр өөр өөр үг хэлэлцэн элдэв зүйлийн чимэг хувцсаар хувцаслах болно. Эгэл төрөлхтөн ном номлоно. Засалч нар худлаар авшиг өгнө. Мэхлэгч нар их бясалгагч болж хуурна. Хурц хэлтэн хурдан амтныг цэцэнд тооцно. Эгэл хар хүн хувцас өмсөж тойдын дүр барина. Тойдууд нь ердийн хувцас өмсөөд эхэлнэ. Эмс нь өөрийн эрээсээ үл айна, өглөг өгсөн эрийг шүтэх. Нэг эм есөн эрийн хойноос гүйнэ. Эр нөхрөө захирах, эцэг эхээ үл хүндлэх, бурхны дүрийг үзэвч бишрэхгүй, будаг шунхтай хайрцагандаа үлэмж баясна. Алт мөнгөөр чимэн тойд хуврагуудын хийд дор ороод тачаал сэтгэл төрүүлж хуврагуудыг хүртэл уруу татах хүүхнүүд хүртэл их гарна. Хүүхдүүдэд тийрэн чөтгөр шунан орсноор ном заахад үг сонсохгүй, бие нь бага хэрнээ үг нь том, ахмад хүмүүсийг үг хэлэхэд өмнөөс нь хэдэрлэнэ, босоо шээж, явж байгаад идэж ууна. Ажилд зарвал өвчин туссан мэт, өөрийн дураар тоглохдоо тийрэн мэт. Хов живийн үгэнд дуртай, түүнийг дамжуулахдаа авъяастай. Эцэг эхийн өгсөн өмчийг бараад гуйранч болно. Наадамд баясах эрх нь ихдээд эцэг эхээсээ айхгүй. Муу үйл явдлаа өөрөө хүртэл мэдэхгүй. Тариа үр жимс, хүнсний бүх зүйл үндсэндээ хор болно. “…

    Өнөөдөр хулгай ороогүй хүрээ сүм хийд алга. Хэлмэгдлийн үед буулган тарааж харь нутаг руу зөөж авч яваа биз дээ? Өнөөдөр хэвлий дэх үрээ хороогоогүй эмэгтэй хүн ховор болж. Одоо гэлэнмаа нарын байдаг сүм хийдээр орохоор сайхан будаж шунхадсан хүүхнүүд хонх дамар начигнуулаад л сууж байх вий дээ. Өнөөдөр жил жилээр бүү хэл сар сараар л янз бүрийн юм ярьдаг болсон шив. Элдэв янзын халимагтай хүн телевизээр ард түмнийг янз янзаар заналхийлээд л суух юм. Мундаг бясалгагч болсон хүн худлаа ярьж хүмүүсийн толгойг эргүүлээд л байна шүү дээ. Дуртай нь хуврагын хувцас өмсөж хөдөө гадаагаар тэнэж, лам нар хурлаа тарангуут хар хувцас өмсөж, хар нүдний шил зүүж аваад гадуур давхилдчихаж л байна. Гэх мэтээр цаг цөвтсөний шинж бүгд байгаа биз дээ. Өнөөдөр хүнсний аюулгүй байдал маань маш их түгшээж байна. Жимс ногоог муутгахгүй гэж төрөл бүрийн бодис түрхээд, тарьж ургуулж байна гээд төрөл бүрийн химийн бодис хэрэглээд, тэр нь шингэсэн хорыг нь бид нар идэнгүүт биед ороод биенээс зайлахгүй хавдар рак төрөл бүрийн өвчин үүсгээд гай болоод явж байна шүү дээ. Хөдөө алтан тариан гурил аваачсан чинь хөдөөний хүн “дээш нь тавиа, хулгана тэсгээхгүй” гэж байна гэнэ. Хаяанд нь нэг шуудай гурил байгаад байх юм гэнэ. Тэр доор байгаа гурилаа тоохгүй ямар сонин юм гэсэн чинь “наадах чинь Хятадын гурил, хулгана иддэггүй юм” гэсэн гэнээ. Хулгана идэхгүй гурилыг Монгол хүн бид идээд сууж байгаа байхгүй юу.

    Мөн 8-р Богд ингэж хэлсэн байна.

    … “Хулгана, нохой, тахиа, гахай, илжигний мах битгий ид. Хэрэв идвэл бузарлагдана. 3-р сард тахианы өндгийг хоолонд бүү хий. Орос Хятадын хор хүрнэ.”…

    Өнөөдөр тахиа шувууны өвчин гараад байна, гахайны махнаас ч өвчин гарах юм байна. Монголчууд хулгана, нохой, илжигний мах иддэггүй нь л зол болж дээ. Одоо зарим хүн биед сайн гээд чоно адгуусны махыг түүхийгээр нь идэж байна. Энэ бол байгаль дэлхий ийм хэцүү болчихсон үед уг амьтанд үүссэн өвчин хүнд шууд халдах аюулыг өөрсөддөө авчирч байгаа хэрэг байхгүй юу. Энэ цагт ялангуяа түүхий мах энэ тэрээс бид их болгоомжлох ёстой юм билээ.

    … “Энэ цагт үхсэн хүн амьтанд ном буян сайн үйлд. Цөвүүн цагт төрийн ноёдын эв эвдрэх, хуулийг буруу барина. Дээрэмчин хулгайчдаас ноён түшмэл болж төрийн эрхийг барина. Гадаад дотоод хэрэг эрхэлсэн түшмэд, зарлиг зөвшөөрөл олгогч нар нь төрийн хэргийг салхин адил задруулснаас дотночлох, гадагшлуулах, нууцлах, ил тавих нь цус сүүтэй холилдсон мэт булингартан ялгаж салгахын аргагүйд хүрээд учраа олохоо болино. Яамдын түшмэд нар таслан шийдэх, засаглан цаазлах хүрээнүүдийг огцроон, олон хүнийг халж сольсноос болоод хүний аймаг тоглоом наадмын газар мэт болно. Тэгээд тэр цагт хаан нь түшмэдийн эдэнд хөнөөгдөнө. Дор нь байгаа хүний хахууль дээдэхүүд нь хөнөөгдөнө гэсэн үг. Түшмэд нь яам газрын эдийг хөнөөнө. Засаг яамны газартан бээр эрхмүүдийнхээ эдийг хөнөөнө. Эрхмүүд бээр нь орон нутгийнхаа хүмүүсийн эдийг хөнөөнө. Ёс цаазат, ичгүүр сонжурт бүгдийг алдсаны харгайгаар орон нутгийн хүмүүс эрхтэний хэлснийг сонсохгүй. Эрхтэнгүүд нь яам тамгынхаа газрын үгийг сонсохоо болино. Засаг захиргаа баригчид нь түшмэдийнхээ хэлийг сонсохгүй. Энэ мэт орны журам бүр хувьсан солигдож одсоноос хамаг юмны журам шүтэн барилдлага самууран одно.” …

    Заримыг нь бүр уншмааргүй байна. Ямар аймшигтай вэ. Ингэж ил тодоор хэлсэн ийм бошготой ард түмэн байхгүй шүү дээ. Ингэж хэлсэн бошго хаа байна?.

    … “Тэр цагт энэ лүгээ адил элдэв нүгэлтэн болох нь цөв орж цөвүүн муудсаны шинж мөн. Сайн хүн нэг нь нөгөөдөө дайсан болно. Хамаг хот орныг хулгайч худалч этгээд эзлээд, гадаадынханд толгойгоо мэдүүлж, гадаадын эзэнт хүн хавь ойр улсыг эзлэх, тэр мэт муу үйлс гарахын цагт Маанийн ёдор буюу Хийморийн дарцагийг байгуулах хэрэгтэй. Энэ цагт сангасваа нарт албин шингэсэн тул та нар бүү шүт. Хар зүгийн тарнийн ном эрхэлдэг бөө сангасуудыг хэлж байгаа юм. Хэрвээ шүтвээс үхээрийн бузар болно. Түүнээ хойно мэдэвч тус үгүй. Бөө хэмээх хар тарнич шашны номын сан онгойж, хар зүгийн тэнгэрийг авралын орон хэмээн шүтэх болно. Ар халх нар минь ээ, та нарын тамхины утаа огторгуйн наран сарны гэрлийг бүрхэж байна. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж болохгүй болсон байна. Цөвүүн цагт цагаан тамхи үнэд хүрснээр алт мөнгө нүдээ өгч тэр тамхийг авч татах болно. Хар тамхийг хэлж байна. Хятад Оросын элдэв тамхи гурван зоос хүрсэн ч хямд гэж бүү ав. Хэрвээ авбал Хятад Оросын хор хүрмүй. Эдний олон янзын архи зуун зоос хүрэвч хямд гэж бүү бод. Ууж болохгүй. Хамаг газрын амьтан намайг гэж санаваас архи тамхийг тас хорих хэрэгтэй. Харин согтууруулах зүйлд эзлэгдвээс хэл ам болж, тангараг эвдэрч бузар буртаг явдалд холбогдох болно шүү.” …

    Улаанбаатарын утааг хар даа. Бүрхээгүй гэж үү?. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж болохгүй болсон байна гэж байна шүү дээ. Богдын энэ гэрээслэлийг эвдсэнээс болж өнөөдөр нийгэмд ямар хор уршиг ирчихээд байгааг та бүхэн мэднэ. Улаанбаатар хотын хог тортог үнэхээр нар сарыг харанхуйлж байгаа бишүү.

  12. … “Оймс гутлаа гаднаа бүү босго. Монгол хүний тэнэгийг түйвэр мэдмүй. Эм хүн хөнгөрч чадахгүй аюул, нярайлахдаа түүртэх ба хойтох нь бэрхшээх. Эмэгтэйчүүд мэс хагалгаагаар хүүхдээ төрүүлж байгааг хэлж байна. Зуд турхан болж хүн хоосрохын зовлон үлэмж ихэснэ. Хөдөө гэрийн эзэд харчуул ихэнх нь муу явдалд орно. Ажилгүй, архи уугаад, авгай хүүхдээ дарамталсан харчуулыг хэлж байна. Гал ус ба дээрэм хулгайн аюул, ханиадны өвчин, хур цахилгаан гэнэт буух, мэсний аюул, салхи тэргүүтний аюул үлэмж олширно. Даалуу хөзөр, хөгжим наадам, найр хурим, архи уух тэргүүтэн гэм бүхэн тасралтгүй гарна. Монгол шиг их баяр наадам тэмдэглэдэг улс ховор болов уу даа гэж би боддог. Хайнагийн дөрвөн хөл газар гишгэсэн мэт муу улсууд маш ихээр хуралдан чуулж худалдаа үйлдэх үеэр тоог шинээр зохиож толгой эргүүлэх цаг болно. Өнөөдрийн зах зээлийг хэлж байна даа. Одоо энэ цөвүүн цагт миний сургаал номонд эс орвоос тэнгэрийн дууны аюул, мэсийн аюул, нэртэй нэргүй гэнэтийн үхэл, галын аюул, салхины аюул, усны аюул гэх мэт олон зовлон учрах болно. Ямар нэгэн хүн үүнийг худал хэмээн санаж хэлвээс хамар амнаас нь цусан гарч үхмүй.”… хэмээн сануулсан байна.

    Улаанбаатар хотын тухай их юм хэлсэн байдаг.

    … “Хойд энгэр нь хүүрээр дүүрнэ, хотгор газар нь шавраар дүүрээд, үлээгээд хийсэхгүй, үүрээд барахгүй их шавар оромжуудтай болно. Төмөр шоргоолж, төмөр аалзны шүлс хот хүрээг бүрхэнэ.” …

    Нэгэнт хийсэн үйлийн үр нь гарчихсан ийм хэцүү цагийг залгаад ирээдүйд гарах гамшигт нь анхаарал тавиад энэ гамшигаас гэтлэх аргыг нь бас Богд маань бидэнд хэлсэн байгаа.

    … “Би та бүгдийг өдөр шөнийн дөрвөн цагт эргэдэг шүү. ” …

    Гэр оронд нь байгаа хог шороо, дотоод сэтгэлийг нь бүгдийг болгоож байгаа гэсэн үг. Иймэрхүү нарийн бошгыг би дараа эх номоор нь дуудаж өгмөөр санагддаг юм.

    … “Миний бошгыг цөвүүн цаг ирсэн үед олон хувилж тараа, сонсго. Миний бошгыг нэгэн удаа дуудахад нэг гэрт байдаг муу барцад бүхэн арилна. Хоёр удаа дуудвал хот газрын зовлон арилна.”…

    Гурав уншвал ингэж ингэж тус болно гээд бошгоороо ард түмнээ аврахаар өөрөө тангараг өргөөд гэрээслэсэн байдаг юм. Тиймээс үүнийг уншсан төдийгөөр бидэнд ухаарал орж, гай барцадаасаа салж байх нь. Ирээдүй цаг гэж хэлсэн байдаг ч, өнөөдөр тэр цаг ирчихээд байна шүү дээ.

    … “54 зүйлийн үл зохилдох муу харгис будрангуйг ертөнц дор үлдээж тун болохгүй. Тийм муу явдалтан хүмүүсийг цөмийг үхүүлж, элдэв хорт явдлаар хамах хэрэгтэй.” …

    Дээд тэнгэрт их хуралдаан болж, Богд хүртэл оролцоод хурал чуулганаас нь батлан тогтоосон тогтоол хүртэл байдаг юм. Гайхамшигтай. Энэ 54 зүйлийг бүгдийг нэг нэгээр нь дурдсан байдаг юм. Нүгэл хийсэн, мууг хийсэн бүгдийг хамах хэрэгтэй гэсэн байдаг. Үнэхээр буянтан байвал үлдээнэ гэсэн үг.

    … “Будаа гурил байвч идэх уух хүнгүй болно. Хувцас байвч өмсөх хүнгүй, зам байвч явах хүнгүй. Тав зургаан сард харгис муу хүн үхэж дуусах.” …

    Энд бол муу үйл хийсэн хүнийг энэ аюул тойрч гарахгүй. Энэ аюулаар бүгд сүйрнэ гэдгийг сануулж хэлсэн байдаг.

    … “Муу цөвүүн цаг болж дэвэрсэн хийгээд хамаг амьтныг сүйтгэх хэмжээ ирсэн тул 10 хүнээс 9 нь үхнэ. Түмэн хүнээс 900 нь үхнэ гэсэн байдаг.” …

    Цөвүүн цаг бас цэвэрлэгээний үе байх нь. Муу юмны хэмжээ хязгаар ихдээд, байгалийн хууль, сансар огторгуйн хууль буюу тэнцвэр алдагдсанаас одот ертөнц өөрсдийгөө цэвэрлэж тэнцвэртээ орох нь. Сансар огторгуйн эргэлтэд хүртэл өөрчлөлт орсныг шинжлэх ухаан тогтоочихоод байгаа.

    … “Мэдэх мэдэхгүй өвчин тахал их гарах. Зуд турхан найман зүгт элбэгшинэ. Уул хөдөөгүй ус эзэлнэ. Дулаарлаас болоод далайн түвшин 3, 4м-ээр нэмэгдэхээр vнэхээр ус эзэлнэ дээ. Хуй салхин орон гэрийг унагана. Олон амьтан их дуугаар уйлан орилж, гашуун зовлонгоор энэлэн, амар амгалан бүгд үгүй үнэхээр бэрхтэй. Хүн амьтан гэнэт үхэх аюул олон гарна.” …

    Зөвхөн Монгол биш дэлхий дахиныг хамарсан бошгыг хүртэл айлдсан байна. Манай дэлхий дээр 30 сая зүйлийн ургамал амьтан бүртгэгдсэн байгаа. Жил болгон хэдэн мянгаар тоологдох зүйлийн ургамал амьтан үгүй болж байгааг эрдэмтэд тооцоолоод гаргачихсан байгаа шүү дээ. Яагаад гэхээр, дэлхийн хүчилтөрөгчийн том эх үүсвэр болсон халуун орны ширэнгэн ой 7.7 сая км кв талбайг эзэлдэг юм байна. Мөн далайн ногоон ургамлаас хүчилтөрөгч нөхөгддөг. Далайдаа хамаг бохироо хийгээд бохирдуулснаас замгууд нь үхжээд, ой ширэнгээ түймэрдээд хүний гараар устгаснаас байгалийн хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг орчин хүнд байдалд орчихсон. Бохир юманд нь зохицсон ургамал амьтан бий болж байна бас. Далайн шүр ой шугуйгаараа үхжиж байна гэнэ. Дээр нь энэ айхтар нүүрсхүчлийн хийн давхарга орж ирсэн нарны гэрлийн халууныг гадагшаа гаргахгүйгээс болоод дэлхий маань хүлэмжийн байдалд орж Гималайн цас, хойд мөсөн далай хайлж байна. Ингэхээр далайн ерөнхий түвшин 5м нэмэгдэнэ, эрдэмтэд энийг зарлачихсан. Тэгэхээр хуурай газрын хэдэн хувь усан дор орох уу? Улсууд хаашаа явах уу? Хүний нүүдэл, цагаачлал чинь дэлхийг хамарсан асуудал болно шүү дээ. Энэ бүгдийг хэлчихсэн байдаг. Аймшигтай.

    … “Бас бус ороолон чөтгөр шөнө үүд цохиж дуудна. Өдрийн цагт хүнд үзэгдэх. Үхсэн амьтны сүнс тонилохгүй газар усны эзэдтэй нөхцөөд догшин хортой чоно лугаа адил болж хүн мал дор халдана. Энэ цагт буян мэдэхгүй явснаас үхсэн амьтны сүнс газрын эзэд лүгээ нөхөрлөж бузар болсноор лусууд мунхарч төөрнө. Энэ учираар хур бороо цаг цагтаа буухгүй, тэнгэр нар хилэгнэж, газар лусын эзэд найман аймаг лусын хаадыг хар одны номын үсэгт чулуугаар харвасан мэт болно.”…

    Өнөөдөр бид чинь буян нүглээ мэдэхгүй, үхэлээ ч мэдэхгүй, энэ биедээ энэ амьдралдаа тачаасаар байгаад үхсэн хойноо сүнс нь тонилж чадахгүй газар усны эзэдтэй нөхөрлөөд энэ бүх цаг бусын юмнууд гарах нь байна шүү дээ. Энэ бидний өөрийн амьдралын тухай үнэн бодит зүйлээс хэтэрхий холдож, өөрийгөө мөнх гэж атгалан баримтлаад, сэтгэлийг ямар байдалд хүргэсний жишээг л хэлж байна. Бидний нас нэмэгдэнэ гэж байхгүй шүү дээ, өдөр хоног нас насаар бид үхэлдээ ойртоод байгаа нь үнэн биз дээ?. Хэзээ үхэхээ ч мэдэхгүй, хэд наслахаа ч мэдэхгүй. Тэгсэн хэрнээ даахгүй нохой булуу хураана гэгчээр юуг бодож юуг сэтгэж эд мөнгийг хурааж авахын төлөө хязгааргүй тэмүүлдэг юм бэ.

    …. “Догшин араатан уулнаас бууж амьтныг хорлох, хорт могой амьтны үйлийн үрээр боловсрон гарч замыг бүрхэнэ. Орон ертөнц байвч амьдрахад маш бэрхтэй буй. Энэ 10 аюулыг амсахгүй гэтэлгэхгүй байхын аргагүй.”

    Бидний хийсэн үйлийн үрээр муу юманд тэсвэртэй, муухай амьтад бий болох нь байна. Зохистой юмыг зориуд эвдвэл зохисгүй зүйл араар нь гардаг гэдэг байгалийн хуулийг хэлж байна.

    … “Нар сарны гэрэл буурна. Огторгуй дор билэгт одон гараад сонсохуйяа муу үг яриа ярих, улс бүхэн дор зуд турхан муу үйлс дэлгэрэх, элдэв үхэл ихсэх, хүн идсэнээ хүртэл шингээхгүй болно.” …

    2005 оны 1 сарын 25-нд НАСА-аас сүүлийн 2 жилд манай дэлхий дээр ирж байгаа нарны гэрлийн хэмжээ буурч байгааг тооцоолон мэдээлсэн байдаг.

  13. Ер нь зөн билэг, мэргэ төлөг гэдэг үнэн мэдлэг, аливаа юмс үзэгдлийг шинжлэн мэдэх ухаан байдаг. Урьд хураасан сэтгэлийн билгээр бид хүн биеийг авсан ч гэсэн дотоод сэтгэлийн билэг чанараар бидний гадна талын биеийн хэлбэр дүрс, дуу авиа, зан төлөв тогтдог. Тиймээс бид хүнийг гаднаас нь хараад, хийж байгаа үйл, явж байгаа явдлаар нь, гарын алгыг нь ч юмуу хараад ийм тийм заяатай байна гэж хэлж болдог. Хийсэн үйлийн үр дагавар боловсорч ирээдүй гардаг учраас хийж байгаа үйлийг нь ажиглаад ойр зуурын зүйлийг шинжлээд хэлж болно. Гэхдээ Богд шиг олон зуун жилийнхийг хэлж чадахгүй. Энэ бол хамгийг айлдагчийн эрдэм юм даа. Хамгийг болгоогч бол өнгөрсөн одоо ирээдүйг гарын алган дээр тавьсан будаа шиг айлддаг юм. Богд маань өөр олон айхтар зүйлийг хэлсэн байдаг. Үүнээс заримыг нь бас болгооё.

    … “Иргэн Хятадаас Монгол орны ариун газарт хижиг хараал гарах явдал буй. Шар луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Хятадын бүтээсэн есөн жил болсон чонон толгойтой эр мангас эмтэйгээ хоёул ханьсан хараал оруулж ирж магадгүй. Тэр үед ард бүгдэд энэ насны хорлол болоод бас зуурдын төрлийг төөрүүлэх их хорлол үйлдэнэ. Ийм учраас хамаг амьтан сүсэг битгий алдаарай. Хэл ам зарга тэмцэл бүү үүсгэ. Тэр нь хоосон тэвшинд хураасан хуурай өвсөнд гал оруулсан мэт болно. Энэ ёр гарах юм бол тустай гүрэм нь гэрийн дөрвөн зүгт Манзушир бурхны алдрыг бичиж хийсгэ. Модон хулгана жилд Монгол орны нар шингэж харанхуй болно. Тэр цагт Хятад оронд нар ургах. Монгол оронд цэргийн хямралдаан болж хүн мал адгуусны хүүрийг овоолбоос уул мэт өндөр, цусан далай мэт болъюу. Тэр цагт Монгол оронд рид хувилгаантай лам залрах бөгөөд Монголын хойд зүгт Очирваанийн хувилгаан гарч, түүнтэй уулзсан бүхэн шамбалд хүрэх нь дамжиггүй. Ялангуяа Хятад Оросын зовлон гашуун болохын цагт Хятад Орос лугаа дэмий бүү зөрөлдөгтүн. Монголчууд эм хүн нь цагаан өмд, эр хүн нь хар өмд өмсөх хэрэгтэй. Гэнэт өвчин тахал тохиолдвоос цагаан үзмийг адислан буцалгаж ууваас түргэн эдгэеү. Энэ муу цагт эм засал үйлдэвч тус болохгүй. Оточ бурхан өөрөө заларч эм баривч хилэнц нүглийн үйлдэгч дор эм нь туслахгүй. Харин буянтад туслах. Сэтгэл харгалзаж өвчин ирнэ. Сэтгэл харгалзаж бас эм тус болох. Гэвч та нар минь үйлдсэн арван хар нүгэл хийгээд хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт тоо томшгүй элдэв өвчин тахал болж хар аюул болно гэгчийг мэдэхгүй байна. Ийм учраас хараал зүхлийг аль болох багасгах хэрэгтэй. Түүний хүчин чадлыг бууруулж амирлуулахын тулд хүрэх дараалан тогтоолын хураангуй буюу Сундуй, найман мянгат буюу Жадамба, эхэд тонилгогч буюу Тарвачимбуу, Очироор огтлогч буюу Доржзодов, өлзий хутгын хурыг буулгагч буюу Дашчийрав, адиститын дээдийг хайрлагч буюу Жанлавцогзолмаа, зуун үсэгт буюу Эгжаа, Дарь эх, санасныг зөнд нь бүтээгч Цамбалхүндэв зэрэг номуудыг түм бумаар нь уншин залбирч байхтун.” …

    Зарим улс төртэй холбоотой зүйлүүдийг маш их ёгтолсон байдаг. Хятадын 9 жил бэлдсэн, чонын толгойтой эр мангас гэж хэнийг ёгтолж хэлсэн хэн байна?. Буруу номонд Монголчуудыг уруу татах нь байна. Аймаар аа. Төрлөө аварч чадахаа байтлаа толгой эргэх аймаар юм болох нь. Тийм учраас энэ зүгийн номыг түлхүү сурталчилж байгаа улсыг бид анхаарч ажиглах хэрэгтэй. Японы эрдэмтэн Masaru Emoto аягатай усанд хараал хэлэхэд тэр ус тэр дороо үхжээд, талст нь эвдрээд аймаар юм болж байна гэж байна. Баярлалаа гэж хэлэхэд тэр ус тастжаад, улам бүр рашаанлаг болж байна гэнэ. Ус гэдэг сайн юм хэлэхэд тэгж хувирдаг, мэдэрдэг байна. Хүн бид биеийн 70 хувь нь уснаас бүрдсэн амьтад. Биднийг муу юм битгий бод, муу юм битгий хий гээд байдаг нь бид өөрөө өөрсдийнхөө бие махбодио эвдлэхгүй байхыг хэлээд байна шүү дээ. Шинжлэх ухаан ч, Богд ч үүнийг гэрээслээд хэлээд байна. Хятад Оросын хямрал болох цагт энэ хоёр улсын явдалд битгий оролц, битгий зөрөлд гэсэн байна.

    … “Адын зүйлээр хан төрд харшил хүртэл ирнэ. Усны аюул, галын аюул, салхины аюул, садангаасаа салж хагацах, ганцаараа төөрч тэнэж үхэхийн аюул, хорт утаа мананд сөгдөж үхэхийн аюул, ам тангараг буруудан хагацалдахын аюул, янз бүрийн хүйтэн ба усан шуурганд үхэхийн аюул, дэлхий дахинаа таван тарианы үр боловсрохгүйн аюул, муу догшин салхи бороо болж луу догшрон хилэгнэх, дэлхий дахинаа цэрэг дайны аюул нөмрөхийн зовлон, өөрийн эдийг хүнд эдлүүлэхийн зовлон, өлсөн ундаасч өлбөрч үхэхийн зовлон бүгд ирнэ.”…

    Энэ бүхэн зарим нь биелчихсэн, зарим нь аль хэдийн биелэх магадлалтай болчихсон байж байна. Экваторын халуун бүсийн дулааны урсгал хойд туйлд хүрч цэвэр ус нь мөсжөөд давс нь хүндрээд битүү эргэж байдаг. Дэлхийн цаг уурын халуун хүйтнийг зохицуулж байдаг дулааны урсгал саарч багасаад ирэхээр халуун газраа хэт халуун, хүйтэн газраа маш хүйтэн болж дэлхийн цаг уур үндсээрээ өөрчлөгдөх магадлалтай болчихоод байна шүү дээ. Бараг одоо биелчихээд байна.

    …. “Хэрэв ийм хэцүү цаг үе тулбал хар архи бүү уу, муу царайтай дуу бүү дуул, муу билэгтэй үг бүү хэл, бурхныг чулуу мэт бүү сана, эмийг өвс мэт бүү бод, өглөггүй эм бүү уу, тэнгэрээ хургүй гэж бүү хараа, хэрүүл бүү хий ялангуяа гэр орондоо”…

    Чоно үүрэндээ өлзийтэй гэж. Чонын үүрэнд ороод эх чонын нүдэн дээр бэлтрэгийг нь алж суйлж байхад эх чоно гийнаад хөдөлж чаддаггүй гэнэ. Гэтэл өнөөдөр зарим эрчүүд яаж байна. Гэр орондоо агсан согтуу тавьж араатнаас дор болчихсон юм бишүү. Хүний хамгийн амгалан байх газар чинь гэр орон мөн биз дээ.

    … “Онгод бүү тахь, дөрвөн зуун дөрвөн өвчнөөр өвдөхийн цагт лам багш нарт хүндлэл үйлдээрэй. Энэхүү зарлигийг дуулж мэдэн бушуу түргэн сэтгэлээ засан буяны сэтгэлийг хүчтэй болгож, хамаг амьтныг өөрийн амь лугаа адил үзвээс энэхүү аюулаас гэтэлж болно. Гагцхүү чин зориг мэдмүй. Ийм учраас олон түмэн бушуу түргэн буруу явдлаа сэтгэлээсээ засах хэрэгтэй. Тэнгэр дэлхийг тахих ба эцэг эхийг асран хүндлэх, ариун журмыг сахих хэрэгтэй. Удирдсан түшмэлээ эрхэмлэх хүндлэх хэрэгтэй. Доорд ардыг асран тэтгэж, үгээгүй ядуу боловч хэм ёсыг сахиж байх хэрэгтэй. Хулгай бүү хий, худал бүү хэл, шударга журмыг барь, баян сайн бөгөөс ядарсан амьтанд туслах хэрэгтэй. Номч мэргэн бол мунхаг мэдээгүй хүмүүстээ сургаж мэдүүлэх хэрэгтэй. Олон бүгдийг ертөнцийн арван аюулаас гэтэлгэж гарах буяныг үйлд. Үүнийг худал хэмээн бодвол энэ арван зүйл аюулд өртөнө. Энэ зарлигийг үзээд амьтан хүнд бичиж тарааваас нэгэн биеийн зовлонг хамгаална. Олон удаа бичиж тараан энэ номыг буяныг дэлгэрүүлж чадваас тоо томшгүй мал адгуус амьтан буяныг олоод насан насалж жаргана. Энэхүү зарлигийг хэвлэж сийлээд олон хувь болгож бүтээн тарааваас түүний нэгэн гэрийн хүслэн бүгд бүтээд элбэг болъюу. Монголд илбэ мэт тус болох ном гүрэм Очирваанийн тарни тул үүнийг Монгол хүн бүр уншиж бай. Ум базар ваани хум пад.”…

    Монголд илбэ мэт тус болно гэж Богд өөрөө хэлсэн байна шүү. Гурвалжин даавуун дээр бичээд таван адынхаа зүгт хийсгэ. Хүний суусан суудлаас хамаарч таван адын зүг тогтоно. Тэр зүгүүд рүүгээ хийсгэ гэсэн байна.

  14. … “Бум санг тасралтгүй тавьж байх хэрэгтэй. Алтангэрэл, Намсрайн даллагыг олон удаа авахуулж бай. Шашин түгэхийн ерөөл Дамбажавын Моломийг олон уншваас аливаа харшлах дайсан ба өвчний аюул ирэхгүй болно. Чин үнэн сүжгээр тахиж чадваас би сахья. Энэ зарлиг худал эндүү гэж санаваас арван орон хийдийн номын сахиус бүгдээр буруугаар үзэх болно шүү. Оточ бурхны лагшин олныг бүтээ. Манал бурхныг хэлж байна. Явах замын бэлчир дээр маанийн үсгийг босгож тавь. Хиргүй бурхны суврагыг олон бүтээ. Энэ мэтээр ном буян үйлдэж байвал муу цагийн ба олон аюул бүгдээс гэтэлж чадна. Эм ма хо ум ма паани паани суухаа тарнийг бичээд эрэгтэй хүн баруун мөрөн дээрээ, эмэгтэй хүн зүүн мөрөн дээрээ зүү. Энэ бол Майдар бурхныг иртэл сахих тангарагтай тарни байгаа юм. Энэ мэт үйлдвэл сайн төрлийг олно. Бичин уншиж сүжиглэн үйлдэх юм бол орчлонгийн зовлон, цусан далайгаас ч гэтэлгэх нь сэжиггүй. Огторгуй ба газар завсрын хүмүүс нигүүлсэж, цаг бусын үхэл зовлонгоос машид амарлих болно. Нэгэн хүн бичвээс нэгэн хот балгадад тусалюу. Нэгэн балгадынхан бичвэл орон даяар тусална. Хүмүүсийн буян арвижах хийгээд харш зэтгэр буцна. Тамын зовлон бүгд тонилох болно. Энэ цагийн өтөл өвчин, хар хорын муу аюулыг буцаах арга нь сэтгэлийг засах болоод энэ буяны номд сайн шамдах юм. Ялангуяа Жанрайсэг бурханд хатуу сүжиглэх юм бол хамгийн авралтай гэсэн байгаа. Дээд эр хүн бол Ядам бурхныг шүтээрэй, дунд зэргийн эрэгтэй хүн бол эгэл мөргөлд шамдаарай, адгийн эр хүн маань тарниа уншиж байгаарай. Тэгвэл би аварна шүү.” гэсэн байдаг.

    Халхын их хутагтууд цаг цагаар Монголоо авран хамгаалахаар гэрээслээд хуваарилан авсан байдаг. Энэ үеийг нь би хамгаална, тэр үеийг нь чи даа гээд. Гайхамшигтай яа. Тэр бошгыг нь би эхээр нь уншиж өгье гэж бодож байна. Үнэхээр нүдний нулимс гармаар. Хөөрхий дөө, 37 онд тэр олон хуврагууд бидний төлөө өөрсдийгөө золионд өгч байсныг бодоход үнэхээр биднийг аймаар аюулаас өөрсдөөрөө халхалсан юм билээ. Ийм хүмүүсээ бид хайрлахаас яах билээ. Гэтэл зарим хүн лам нар арчаагүйдаа алуулчихсан гэж бах таваа хангаад, оршуулж хойтын буяныг нь мөнхлөхөд яаж дайрч байлаа даа. Би энэ бошгыг уншаад үнэхээр Монголчууд хэдэн зуунаараа гарч чадахгүй бусдын боол болж, бүх юмаа талхлуулж, ахиж Монгол улс сэргэн мандахгүй байх аюулыг хааж, өөрсдийгөө зольсоныг ойлгосон. Одоо бол 8-р Богдын маань дааж авч яваа цаг үе юм байна.

    … “Миний энэ сургаалийг нэгэн сар дотор нэгэн удаа дуудваас гэрийн барцад арилна. Хоёр удаа дуудвал гадна талаас ирж байгаа саад барцадууд чинь бүгд арилна. Гурван удаа уншвал гурван муу зайд унахгүй. Сардаа 3 буюу шинийн 8, 15, битүүндээ уншиж бай гэж байна. 33 төрөлдөө бурхны оронд надтай учирч төрнө. Шавь нар минь цөвүүн цагт энэ сургаал номонд орж явбаас аливаа хорт дайсантай уулзахгүй элдвийн аюул бүгдийг гэтэлж гарна. Аав ээжийгээ асарч өргөж хүндэлж явбаас хоёр насандаа амны хишиг буян заяа чинь үргэлж дэлгэрнэ.”…

    Миний үзэж судалсан 23 бошгоос 13 нь Богдтой холбоотой юм. Богд бошгуудаа одоо хэлж байгаа юм биш. 5, 6, 7 гээд урьд төрлүүддээ бас хэлсэн. Та нар миний бошгыг санахгүй байснаас ийм юм болоод байнаа гэж зэмлэсэн нь хүртэл байдаг.

    Монголчууд бид өнөөдөр эв эеэ бодож нэгдэн нягтрах, өвөг дээдсийнхээ үлдээсэн соёлыг хайрлан хамгаалах, тэрэндээ үнэнч байж, гэрээслэлийг нь биелүүлж байж л бид сайн сайханд хүрнэ. Эд нар маань зүгээр хүмүүс биш. Ийм гайхамшигтай, ирээдүйг нэвт харж болгоож, юу гарахыг урьдчилан сануулж, өөрсдийгөө зольж биднийг даасан гайхамшигтай улсууд байна шүү дээ. Бид мартахын аргагүй, монгол хүн бүр үүнийг мэдэж байх ёстой өв соёлын маань нэг хэсэг юм гэж би хэлмээр байна.
    Энэ хүртэл тэвчээртэй сууж уншсан таны юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай

  15. ashgui dee heden muu sain tsagdaag harsan tenger hairlah shuteen bdag l yum bna tur haaya ch gesen heden muu tsagdaa naraa hamgaalj baimaar yumdaa

  16. yun bogdiin boshigo ve ene tendehiin hudlaa unen sum hiiduudiin luivarchidad deeremduuleed l lam nar in hulhidaad l jishee in Dambadarjaa Gandan hiiduud susegten olniig huuran mehlej lam nar in arhi dars avgai huuhnii hormoitoi zuuraldsan neg l hachin bolchihson yum baihchivlee Bogdiin boshigo zarligiig dagaj bgaa huvraga haana bgaa yum be bi l lav Dambiin hiided ochij nom unshuulahad gants neg nomiig in tovchilj unshaad busadiig in unshij bgaa lam bdaggui l yum bilee 9-r saraas hoish ene hiidiig hiid gehed hetsuu bolson gej lam nar in ch hoorondoo yarij bh yum bilee ter ch buu hel erh medel buhii lam nar in manaid unshuulaad yahnav dee uur gazar ochij unshuulaach gej helj baihtai ch taarch l yavlaa sum hiiduudiin talaar bodoh tsag bolson shuu

  17. yun bogdiin boshigo ve ene tendehiin hudlaa unen sum hiiduudiin luivarchidad deeremduuleed l lam nar in hulhidaad l jishee in Dambadarjaa Gandan hiiduud susegten olniig huuran mehlej lam nar in arhi dars avgai huuhnii hormoitoi zuuraldsan neg l hachin bolchihson yum baihchivlee Bogdiin boshigo zarligiig dagaj bgaa huvraga haana bgaa yum be bi l lav Dambiin hiided ochij nom unshuulahad gants neg nomiig in tovchilj unshaad busadiig in unshij bgaa lam bdaggui l yum bilee 9-r saraas hoish ene hiidiig hiid gehed hetsuu bolson gej lam nar in ch hoorondoo yarij bh yum bilee ter ch buu hel erh medel buhii lam nar in manaid unshuulaad yahnav dee uur gazar ochij unshuulaach gej helj baihtai ch taarch l yavlaa sum hiiduudiin talaar bodoh tsag bolson shuu

  18. mgl.d ingeed l huuli uilchildeggui ym sh dee.bolie oo bolie.nugel ni nudeeree garna aa.hariutslaga tootsdoog tor hezee neg odor dahin ard tumnii neriin omnoos yllah l bolno oo

  19. Bayarlalaa

  20. Цагдаа нар төр засгийн гар хөл бологч, тийм болохоор эд нар дээрээс өгсөн шийдвэрийн дагуу ажиллаж хэрэг үйлдсэн. Тиймдээ ч одоо цагаадаж байна. Гайхах юмгүй. Харин дээрээс хэн нь шийдвэр чиглэл өгсөн бэ? Хууль зүй дотоод хэргийн сайд уу? Биш л болов уу. Ерөнхий сайд юм болов уу? Эсвэл Ерөнхийлөгч байв уу?

  21. HUULI NI UILCHILDEG TORT ULSAD AMIDRAAD UHEHSEN.MUUSAIN HUVALZNUUD BIDENIIG DANDAA INGEED L DUUGAI BGD BN GJ BODSIIN BH DAA. BI JIRIIN L IRGEN HUN TERIIG CHINI HARSAN MONGOLIIN IRGEN BN.ARD TUMENEE BUUDDAG ARD TUMENEEREE TEJEELGEDEG TSAGDAA GJ BH UU????????? TGD TARGALAAD HUVALZ SHIG BOLTSON YMNUUDD. ODOO BOLIE OO.HUULIA HAMGIIN SAIN MEDEJ BGD TERIIG EE ULANDAA GISHGEED DAVAAD GARTSAN HUMUUS.G HARIN CH ILUU IH DAVHAR SHIITGEDDEG YLIIN HUULI TSAAD AMERICA.D BDG SHUU DEE.SKANDINOVIIN ORNUUD EURO UNION CH GSN TIIM L BDG.MANAI OROS 2 L GJ HUULIIN HUMUUST NI HUULI UILCHILDEGGUI SONIN GAJ TOGTOLTSOOTOI ULS GJ ALGA AA. urd hujaad hurtel TOMCHUUDA SHITGEED AIHGUI buudad l haychdag sh dee. BID YUGAARAA DUTUU BOLOOD TSAGDAADAA ZAGNUULAAD SHIITGUULEED BUUDUULAAD UHEED YVAH ESTOI YM BEEEE. 2.000.000. CHINGGIS CHINI HAANAA BNAAA
    ELBEGDORJOO!!!!!!!!!!
    ERONHIILOGCHOO !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    AMLASANAA BIELUULEECH EE !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    ARD TUMENDEE UILCHILJ HUULIA DEEDLEECHEE !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    TUMEN HUNII 1000.N NUD HARAAD SHIRGEH NI BN SH DEE !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    HARMSALTAI YM BOLJ BI TODRUULAN LAVLAY TAIVAN AMGALAN BAIY GJ ARAI CH HELEHGUI YM BG BIZ DEE.HUULI BUGDED NI IJIL UILCHLEESEI

  22. Аль аль нь их сонин сонирхолтой нийтлэл болжээ,Бурхан ч лам Пүрэвбатын эмхтэгсэн Богдын бошиг гэдэг энэ ном одоо хаагуур, хаана ямар үнээр зарагдаж байгааг мэдэх хүн байвал хариу бичээрэй,

  23. Цадаа нар цагаадсан нь зөв. Тушаал шийдвэр биелүүлсэн. Цааз авсан хүнийг буудаж хороосон гүйцэтгэгчийг цагаатгадаг номтой. Харин иргэдээ буудах шийдвэр гаргасан тэр хүнийг нь олох хэрэгтэй, цээрлүүлэх ёстой. Харамсалтай нь энэ хэрэг бол илрэхгүй. Би тэгсэн гэх тэнэг хүн гарахгүй. Жинхэн том эзэд нь үүнийг үхэн үхтлээ нууна. Ард иргэдэд мэдэгдэнэ гэхээс үхтлээ айж байгаа. Сумаа тавиад нумаа нууна гэдэг чинь энэ дэ.

  24. ene buhen ELBEGDORJ pizdagiin hiij baigaa ajil ARDCHILALIIN neriig barisan huuramch GOLOG

  25. МАХН буруутай шүү дээ,одоо энэ их хурлын гишүүд, өөр хэн бутуутай гэж та хэл дээ,MEDEEJIIN YUMAN DEER,ард түмэн болон цагдаа нар зүгээр л хэлмэгдэгсэд,

  26. ed hyn buud gesen baigaa.Tegeegyi bol yu gej 5 hyniig buudav gej.Deerees enkhbayar uu bayar 2 neg buud gesen ym boluu

  27. Albam yyrgee gyicetgej uvaa toriin alban xaagchidad um siitgel baidag um. Cagdaa nar byryygyi TYSAAL ogson xyn ni byryytai. Xen oncgoi baidal togtoologoson gedeg ni todorxoi baixad …Cagdaagiin ajiltan nartaa ex oron ard tymniixee enxii xaryyliin yilsed sine bar jild sain ajillaj ar ger aav eej alag yr xairt xani nart ni sain saixaniig xysie. Jich. TARANSEINIIXANIIG CEGCELJ OGOOREI.

  28. sda nar oorsdoo ingeed tsagataad l …
    heleh muu ug alga

  29. ХХ зууны Монголын тусгаар тогтнолын түүх
    2007/12/17

    XYII зуун нь Европын хєгжил дэвшил эрчимжих эхлэлийн үе байлаа. Шашны реформаторын хєдєлгєєн үндсэндээ шийдэгдэж Капитализмын шинэ үзэл суртал ноёрхсноор хүн болон угсаатан хүчтэй хүчгүйн нь угсаа гарлаар бус баян чинээлэг, мєнгє хєрєнгє, эрдэм боловсролоор тодорхойлогдох болов. 1648 онд Европын орнуудын “30 жилийн дайн” Вестфалийн гэрээ хийгдсэнээр тєгсгєл болж улс орнуудын тусгаар тогтнолыг шинэ маягаар тодорхойлж эхлэв. Вестфалийн гэрээгээр орчин үеийн улс буюу nation-state гэдэг нэр томъёо шинээр бий болов.

    Nation-state гэдэг нь тодорхой хил хязгаар, газар зүйн хүрээнд оршин суугчдын нийгэм нь улс тєрийн тєвлєрсєн удирдлагад байж хил дотроо үйлчлэх хууль, тогтоол шийдвэрийг үйлдэн тэр нь хэрэгжиж байна гэсэн үг. Улс орнуудын тусгаар тогтнолыг энэ зарчмаар авч үзэх болсноор суверенитет буюу тухайн улс хичнээн жижиг буурай ч байсан эргэн тойрны улсуудаар хүлээн зєвшєєрєгдсєн бол улсын хил дотор тєрєєс нь илүү эрх дархтан байхгүй гэж гадаад улсууд үздэг улс тєрийн шинэ нэр томъёо гарч ирлээ. Дэлхийд хамгийн анх Швейцарь улс суверенитетэй nation-state улс болж жижиг буурай улсуудад үлгэр дууриал болжээ.

    Ямар нэг улсын тусгаар тогтнолд тєрийн хүчирхэг байдлаас илүү газар нутаг маш чухал. Үүнтэй холбоотой Status-quo буюу гадаад улсууд тухайн улсын нутаг дэвсгэрийн одоогийн байгаа байдлыг нь хүлээн зєвшєєрєх гэдэг зүйл урган гарч ирдэг. Олон улсын гэрээ хэлэлцээрт “Status-quo”-г Status-quo ante буюу хэзээнээсээ байсан одоо байгаа байдал, Status-quo ante bellum буюу дайны ємнє байсан одоо байгаа байдал гэсэн 2 хэлбэрээр бичдэг.

    Тодорхой нутаг дэвсгэр дээр орших nation-state буюу улсын тусгаар тогтнол нь De facto, De jure гэсэн 2 хэлбэртэй. De facto ньтухайн улсын нутаг дэвсгэр дээр тогтсон засаглал, улс тєрийн дэглэмийг нєгєє улсын тєр хэсэг хугацаанд “тодорхойгүйгээр” хүлээн зєвшєєрөх хэлбэр. De facto-оор хүлээн зєвшєєрєх нь шинэ дэглэмийн тогтвортой байдлыг болон бусад харилцаагаа өргөжүүлэх практик шийдвэрүүдийг баталгаажуулдаг. Гэхдээ улсын тєрийн дэглэм буюу засаглал нь албан ёсоор хүлээн зєвшєєрєгдєєгүй болохоор De jure болон дипломат харилцаа тогтооход шийдвэрлэх нєлєєтэй байж чаддаггүй. De jure нь нэг улсыг нєгєє улс нь албан ёсоор хүлээн зєвшєєрєх хэлбэр. De jure-гээр хүлээн зєвшєєрүүлсэн тохиодолд жирийн дипломат харилцаатай байх нот солилцон тэгш эрхтэйгээр зэрэгцэн оршдог.

    Тусгаар тогтнол нь ХХ зууны турш Монголчуудын хүсч мєрєєдсєн ганц зүйл байлаа. Ийм учраас Монголын улс тєр, гадаад харилцааны түүх нь єєрийн тусгаар тогтнолоо олох тэмцлийн түүх байсан юм. 1911 оны 12-р сарын 28-нд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа 1912 онд мєн л тусгаар тогтнох гэж оролдож байсан Тєвд л Монголыг хүлээн зєвшєєрчээ. Манай шинэ Засгийн газар гадаад улсуудаар ялангуяа их гүрнүүдээр єєрийн тусгаар тогтнолыг хүлээн зєвшєєрүүлэх ажилд их анхаарч 1913 онд Сайн ноён хан Намнансүрэнгийн айлчлалд найдлага тавьж байлаа. Намнансүрэн хэдий сайн дипломатчийн арга хэрэглэсэн ч Англи, Франц, Япон, АНУ, Герман зэрэг орнууд түүний гардуулсан тусгаар тогтнолоо тунхагласан нот бичигт тодорхой хариу єгсєнгүй. Харин Оросын Засгийн газартай хийсэн хэлэлцээр нь багагүй амжилттай болж 3 сая алтан рублийн зээл, 20 мянган винтов сум, зэвсэг техник зэргийн туслалцаа авахаар болжээ. Харин “Их Монгол” улс байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг нь Оросууд хүлээн аваагүй юм. Учир Оросууд 1904-1905 онд өөрсдийг нь Порт-Артурт ялсан Япончуудын эрх ашгийг євєрмонголд хєндєхєєс болгоомжилж байжээ.

    Учаний хөрөнгөтний хувьсгалын үр дүнд Дундад Иргэн Улс байгуулагдаж анхны ерөнхийлөгчөөр Юань Шикайг сонгон 1912 оны 3-р сарын 10-нд үндсэн хуулиа баталжээ. Үндсэн хуулийн 1-р бүлэгт: ДИУ нь 22 муж Ар, өвөрмонгол, Төвд, Хөхнуур Шинжааныг багтаасан 5 өнгийн 5 үндэстний БНУ мөн хэмээн тунхаглал “Гадаад Монголын Төрийг засах явдлын яам”-ыг татан буулгаж Монгол Төвдийн хэргийн товчоо гэдэг байгууллагыг оронд нь 1912 оны намар байгуулжээ. Энэ байгууллага Бээжинд Монгол Төвдийг их гэртээ нэгтгэх хурлыг зохиож олон ноёдыг татан оруулж “Манж, Хятад, Монгол, Хотон, Төвд 5 төрөл бүгдээр нэгэн гэртээ эв найртай, хамтын улс байгуулъяа!” гэсэн утга бүхий айлгасан, аргадсан, сүрдүүлж доромжилсон гэх мэт олон өнгө аястай цахилгаан илгээж эхэлжээ.Энэ бүрийд Монголын Засгийн газар тодорхой хариу өгөлгүй өөрийн тусгаар тогтнолоо хэрхэн хадгалан үлдэхэд их анхаарч өвөрмонголчуудад тусгаар тогтнолын тунхаг гаргаж байлаа. ДИУ нь Өвөр монголд 1912 оны 10 сараас цэргээ оруулах шийдвэр гаргасан тул Монголын Засгийн газар 1913 оны 1 сард их түгшүүртэй байгаа Өвөрмонголын нутаг руу 5 замаар нийт 10000 цэргийг Баргын Дамдинсүрэн, Өвөрмонгол ван Удай нараар удирдуулан оруулав.

    1. Егүзэр хийдийн чиглэлийг Чимэдцэрэн,

    2. Даригангын чиглэлийг Хайсан, Бавуужав нар,

    3. Сөнидийн чиглэлийг Насан-Аривжих,

    4. Хөх хотын чиглэлийг Сономдорж,

    5. Хатны голын чиглэлийг Зүтгэлтэн нарын Өвөрмонголын эх оронч ноёд тайж нар удирдаж байв.

    Энэ нь Монголчуудын өөрсдийнхөө нутгийг чөлөөлж байгааг бусад улсад харуулж нутгийнхны дэмжлэгийг авч амжилт гаргах зорилготой байлаа. Үнэхээр энэ зорилгодоо хүрч Хятадын цэрэгт хэд хэдэн цохилт өгч Чуулалт хаалганд дөхөж очих тэр үед ДИУ Япон, Англиар Оросыг, Оросоор Монголд Монголын тусгаар тогтнолын тухай асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд Өвөрмонголоос цэргээ татах гэсэн шахалт үзүүлэв.

    Ингээд Монголчуудын цэрэг Өвөрмонголоос гарч 1914 оны 11-р сараас 1915 оны 6-р сарын 7-нд Хиагтад 3 улсын хэлэлцээр боллоо. Орос талыг хүрээнд суугаа ерөнхий консул Миллер, хурандаа Хитров, Хятадын талыг Манжуурын цэргийн дарга, генерал Би Гуй-фан, Мексик дэх элчин сайд Ченлу, Монголын Засгийн газрын талыг Дотоод явдлын яамны сайд Да лам Дашзэвэг, Гадаад явдлын яамны дэд сайд Цэрэндорж, зөвлөхөөр Өвөрмонголын Ван Удай, Дамдинсүрэн нар төлөөлж оролцжээ.

    Дэлхийн I дайн эхлээд удаагүй тул ХОУ гадаад бодлогодоо Монголын асуудлыг түр хойш тавьсныг ДИУ ашиглан Монголын төлөөлөгчдийг удаа дараа шахалт дарамт үзүүлж 1915 оны 6-р сарын 7-нд 22 зүйлт гэрээнд гарын үсэг зурснаар хэлэлцээр дуусчээ. Энэ гэрээнд Монголын гадаад байдлыг Хятадын сюзеренитет хэмээн хүлээн зөвшөөрч Монголыг автономит засагтай улс гэж зарлав. Мөн Автономит Монгол улс нь дотоод хэргийн талаар өөрийн сюзерен /эзэн улс/ Хятадаас бүрэн тусгаар байж гадаадтай худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн хэргээр бие даан харилцах онцгой эрхтэй байна.

    Автономит Монгол дахь сюзерений эрх ашгийг хүрээнд суух хятад сайд, Хиагт, Улиастай, Ховдод суух түүний туслах нар төлөөлөх бөгөөд Монголын хилийг Орос-Хятадын тунхагийн дагуу зөвхөн Автономит Монголоор тогтооно гэсэн заалтууд байлаа. Харин хэрэг дээрээ Монголд ХОУ-ын протектрат эрх 1918 оныг хүртэл байсан бөгөөд Монголчууд автономит засгийг бүрэн тусгаар улс хэмээн ойлгож байсан ч Өвөрмонголоос өөрийн цэргээ гаргаж, хятад сайд түшмэдийг байлгах болсонд нь Хиагтын гэрээнд сэтгэл дундуур байжээ. Тэр үеийн Монголын улс төрийн лидерүүд гадаадад аль улсыг түшиглэх дээр санал хуваагдаж тэр нь сүүлдээ гүнзгий зөрчилдөж бие биенээ золиолслоход хүргэсэн нь 1919 онд автономит засаг амархан унахад нөлөөлжээ.

    Октябрь сарын хувьсгалын үр дүнд Оросын хаант засаг унаж Алс дорнод, Төв ази дахь Оросын орон зайд Их Наран улс түрэн орж ирэв. Япон цэрэг зэвсгийн их хүчээр жанжлах бодлого явуулдгаараа Оросоос ялгарч байсан ч Монголын талаар өвөрмөц зөөлөн бодлого баримталж байлаа. Япончууд дундад зууны үеэс үндсэрхэг угсаатнуудын дунд дэлгэрч ирсэн “Их нармайн үзэл”-ийг Монголд хэрэглэх гэсэн нь их сонирхолтой юм. 1919 оны 2 сарын 25-нд Чита хотод “Нармай Монголын бага хурал” болж үүнд Монголын Засгийн газрын олхиогүй бодлогоос залхсан Өвөрмонгол, Барга, Буриадын ноёд, сэхээтнүүд оролцон Их Монгол улс байгуулж ерөнхийлөгчөөр нь Өвөрмонголын Жалайд хошууны Нэйс гэгээнийг сонгожээ. Энэ хурлын шийдвэр хэрэгжиж чадаагүй замхран алга боллоо.

  30. byydah tyshaal gargasan hvnd hariyytslag onooh heregte boloy yyda vadaj hii byydaj boloogvil ym baihda

  31. 1921 онд үндэсний ардчилсан хувьсгалын дараа Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцэл шинэ шат, шинэ хэлбэрт орсон юм. Ардын Засгийн газар 1921 оны 9-р сарын 14-нд Монголын тусгаар тогтнолыг дэлхийд зарлаж 1921 оны 11-р сарын 5-нд ЗОУ, Монголын тусгаар тогтнолыг “хүлээн зөвшөөрч” найрамдлын гэрээ байгуулжээ. Энэ гэрээ нь de facto, de jure алин ч байхгүй маргааш нь ураад хаячихаж болохоор баримт бичиг байлаа.

    Монголын Засгийн газар дан ганц Оростой харилцахыг хүссэнгүй. Өөрсдөө биеэ дааж гадаад харилцаагаа хөгжүүлж, Хөгжлийн үзэл баримтлалаа боловсруулж эхэллээ. 1922 онд боловсруулсан “Эдийн засгийн үндсэн бодлого”-д “Герман улсын нэгэн түмэн ард түмэн дотроос 4 нь бичиг үл мэдэх, Английн уул хүмүүс дотроос 10-аад нь бичиг үсэг үл мэдэх, Орост 7000 хүн нь бичиг үл мэдэх буй… Эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө, чадал хүчээр баялаг ажгуу. Эдгээр улсыг шилж сонгоход хүрвэл аль ч талаараа герман, орос, америк хэмээн дэс дараалмой” гэж гадаад харилцаагаа тодорхойлжээ.

    Мөн онд гаргасан “Монгол улсын максимум” төлөвлөгөөнд монголыг хэтдээ Швейцарь улс шиг төвийг сахьсан БНУ болгон Монгол угсаатныг нэгтгэнэ гэж онцлон тэмдэглэжээ. Дээрх баримт бичгүүдийг гаргаж байх явцад Монголын улс төрийн лидерүүдийн дунд тус улсын хэтийн төлөвийн талаарх үзэл баримтлалын санал зөрөлдөөн гарч ирсэн. Энэ зөрөлдөөн Данзангийн, Бодоогийн, Сүхбаатарын гэсэн 3 бүлэгт хуваагдаж байсан хэдий ч зөрөлдөөн нь зөвхөн өөрсдийн үзэл бодлыг уралдуулах мэтгэлцээний шинж чанартай байсан юм.

    Бодоогийн хэмжээт цаазат хаант засагтай улс байгуулах төлөвлөгөөний хэрэгжилт нь 1921 оны 11-р сарын 1-нд АЗГ-аас хэрэгжүүлсэн “Тангарагийн гэрээ” байв. Энд “… улсын хэргийг явуулбал улсын хаан ба Засгийн газрын хооронд үл тохирох явдал амаргүй болж болзошгүй тул Монголын АЗГ-аас хэмжээт засагт ард улсуудын үндсэн хуулийн гол утгыг баримтлан тогтоосон дүрэм” гэж гол зорилгыг заасан. Энэ гэрээгээр Богд хаан АЗГ-аас гаргасан хууль, тогтоол журмыг уншиж эцэслэн баталдаг, өөрийн санал, гомдлыг илэрхийлдэг төрийн тэргүүн гэдгийг зааж өгсөн боловч Хууль тогтоох-Гүйцэтгэн захирах-Шүүх эрх мэдлийг 1924 он хүртэл АЗГ дангаараа мэдэж байсан тул хэмжээт цаазат хаант засаглал бүрэн утгаараа хэрэгжсэнгүй. Энэ нь дэлхий дахинд Их Британи улсын анх XYII зуунд гаргаж ирсэн “Хаанчил харин битгий удирд” гэсэн зарчимд тулгуурласан дэвшилттэй засаглалын хэлбэр байлаа. Одоо ч хаант засагтай дэвшилтэд улсууд энэ зарчим дээр тулгуурладаг юм.

    Өнөө үе хүртэл түүхийн таавар болж байгаа 1924 оны 5 сард болсон Богдын үхлийн дараа Монгол улсын хэтийн төлвийн талаарх асуудал бүрмөсөн шийдвэрлэгдэх цаг ирлээ. ЗХУ 1921 онд бий болгосон Монгол дахь өөрийн байр сууриа бэхжүүлэх, Хятадад зохион байгуулж буй “экспортын хувьсгалыг” амжилттай хэрэгжүүлж түүний үр дүнг нь хуваалцахын тулд 1924 оны 5-р сарын 21-нд “ЗХУ-ДИУ хооронд асуудал зохицуулах ерөнхий зарчмын хэлэлцээ”-нд гарын үсэг зуржээ. Энэ гэрээний 5-р зүйлд: “ЗСБНХУ нь гадаад Монголыг ДИУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг зөвшөөрч байгаа бөгөөд Монголын нутагт хятадын бүрэн эрхийг хүндэтгэн үзнэ” гэсэн заалт оруулав.

    Энэ хэлэлцээр нь ДИУ-аас ихэд болгоомжилдог Монголын улс төрийн лидерүүдийг цочирдуулж ЗХУ, Коминтерны төлөөлөгчдөд буулт хийхэд хүргэжээ. ЗХУ-Коминтерний албан ёсны төлөөлөгч Э.Ринчино үүнийг ашиглаж өөрийн “Зургаан зүйлт үзэл”-ийг Монголын улсын хөгжлийн хэтийн төлөвийн төлөвлөгөө болгож МАН-ын 8 сарын III их хурлаар баталжээ. Э.Ринчино өөрийн гол өрсөлдөгч Данзан нарын хүмүүсийг хурлын явцад улс төрийн аллагаар замаасаа зайлуулж, 1922 онд байгуулсан “Үндсэн хууль боловсруулах комисс”ыг тарааж 1918 оны ЗОУ-ын үндсэн хуулийн Монгол маягийн орчуулгыг 11-р сарын 26-нд Улсын анхдугаар их хурлаар батлуулжээ.

    Ийнхүү Монгол улс нь хууль эрх зүйн талаараа ЗХУ, Коминтерний хараат улс болох боломж бий болжээ. 1924 оны анхдугаар үндсэн хууль Монголын либераль маягийн хэтийн төлөвлөгөөг хүчингүй болгосон ч тэр үеийн улс төрийн зүтгэлтнүүд төрийн бодлогодоо үндэсний ардчилсан шинэчлэлтийг явуулж биеэ даасан тусгаар тогтносон улс болох зорилгоо тавьсан хэвээр байсан. Тэд МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Дамбадорж, тэргүүлэгч гишүүд С.Гэлэгсэнгэ, Ө.Жадамба, ГЯЯ-ны сайд Амар, ерөнхий сайд Б.Цэрэндорж нарын хүмүүс байсан бөгөөд ЗХУ, коминтерн тэднийг хожим нь тэдний эсрэг Хөдөөгийнхөн буюу Зүүнтэн хэмээх залуучуудыг өдөөн турхиран төрийн удирдлагаас зайлуулжээ. Энэ үйл ажиллагаа 1927 оны МАХН-ын YII их хурлаар болсныг түүхчид “Ордны хуйвалдаан” гэж дүгнэдэг юм.

  32. Баруунтны үзэл сурталч Ц. Жамсрановын үзлээр Баруунууд Монголын тусгаар тогтнолын талаар ямар үүрэг бодолтой байсныг мэдэж болно. Ц. Жамсрановын Монголын нүүдэлчин ард түмэн нийгэм журамд шилжих нь нэлээд онцлогтой юм. Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Их Монгол улсыг байгуулах явдал. Манай улс тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монголыг хамрах явдал, ар Монголоор зогсохгүй. Ингэхийн тулд Ар Монгол нь бүх Монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл-шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой. Эхлээд Өвөрмонголын Зост, Зуун-Уд, Жирэмийн 3 чуулганыг сайн дураар нь дагуулж Монголд нүүлгэн ирүүлээд хүн амын нягтшилийг сайжруулан эдийн засаг, улс төрийн хүчээ бэхжүүлэх, алсдаа ЗХУ болон бусад улсуудын дэмжлэгтэйгээр Монгол улсыг тойруулан Төвд-Хятад-Туркестаны Монгол үндэстнийг нэгтгэж Төв азийн холбооны улс байгуулах ёстой. Ингэж чадвал Монгол нь Орос, Хятадаас айхгүй эдний эсрэг сөргөлдөн зогсож болно” хэмээн бичиж байсан нь 1923 онд боловсруулсан Монгол максимум төлөвлөгөөг хэрэгжүүлэх шууд стратеги тактик нь болж байжээ.

    Гэвч 1928 оны 1 сард Монголын төрийн удирдлагад боловсрол багатай, Марксизм, Ленинизмыг догмаар цээжилсэн дан залуучууд “Зүүнтэнгүүд” хэмээн гарлаа. Тэдний гарч ирэх хуйвалдааныг Монголд гардан хэрэгжүүлэгч нь Коминтерний төлөөлөгч Шмераль гэгч байлаа. Түүний Коминтерний удирдлагад тавьсан илтгэл нь Монголын тусгаар тогтнолын талаар Коминтерн ямар байр суурьтай байсныг түүхэнд гэрчлэн үлдээжээ. Ийнхүү Монгол Улс нь хууль-эрх зүйгээр ЗХУ-ын хараат байсан дээрээ төрийн удирдлага, боловсон хүчнээрээ хараат болжээ.

    Зүүнтэнгүүд улс төр, дадлага туршлагагүй тул Монголд Коминтерний сургагч зөвлөхүүдийг сайтар илгээх хэрэгтэй байв.Зүүнтэнгүүд хөрөнгө хураах, үлдэгдэл хөрөнгийг шүүх бодлого, Жасын компани, Хамтрал-Коммун байгуулах, шарын шашны болон улс төрийн хэлмэгдүүлэлтийн гэх мэт олон бодлогын уршгаар Монголд улс төр, эдийн засгийн хямрал гарч 10 аймгийн 7542 өрх /бүрэн бус мэдээ/-ийг хамарсан дүрвэж нүүх хөдөлгөөн, төрийн эсрэг бослого хөдөлгөөн удаа дараа гарчээ. ЗХУ, коминтерн үүнд дүгнэлт хийхдээ өөрсдийн хүмүүжүүлсэн Зүүнтэнгүүдээ буруутгаж баруунтангуудын бодлогыг “Шинэ Эргэлтийн Бодлого” гэдэг сүржин нэрээр халхлан Монголд хэрэгжүүлсэн нь зохих үр дүнгээ өгч хямрал богино хугацаанд намжлаа.

    Энэ намжмал байдлыг ЗХУ ашиглан 1922 оноос явуулсаар нэлээд дадлагатай болсон улс төр, залхаан цээрлүүлэх аллагаа өргөн далайцтайгаар хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажиллагаанд ЗХУ, Коминтерн нэлээд эртнээс бэлтгэж Монгол тайж угсаанууд, лам нарын бүтэц, сүм хийдийн тухай маш дэлгэрэнгүй, нарийн судалгааг дэлхийн Монгол судлаачдаас дутахгүйгээр бэлтгэсэн нь одоо ч архивуудад хадгалаастай байдаг юм. Улс төрийн үүднээс арл түмнийг үй олноор хэлмэгдүүлэх буюу репрессийг 1933 онд буриадуудаас эхэлж 1937-1939 онд туйлд нь хүргэн насанд хүрсэн хүмүүсийн 10 хувийг нь хамарчээ. Энэ нь ЗХУ-ын монгол сэхээтний эсрэг хийсэн хүйс тэмтрэх буюу геноцит үйл ажиллагаа байсан төдийгүй Монголыг өөрийн дагавар улс болгох гурав дахь алхам нь байсан юм.

    Хэлмэгдүүлэлт буюу Репрессия гэдэг бол төр хүнийг “нийгмийн амьтан” хүчээр болгож тэдний гол эрхүүдийг бүдүүлгээр зөрчихийг хэлнэ. Хүн төрөлхтний одоогоор нээн илрүүлээд байгаа “хамгийн эрсдэл багатай боловч хамгийн их зардал, цаг хугацаа шаарддаг” ардчилсан нийгэмд хэлмэгдүүлэлт, хүний эрх зөрчилт ямар нэг хэмжээгээр байгаа боловч дундад зууны үе, авторитар, тоталитар нийгмийнх шиг хамгийн харгис хэрцгий хэлбэр нь одоо нэгэнт устжээ. Хэлмэгдүүлэлт улс хоорондын дунд явагдахдаа шашин шүтлэг, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж геноцит буюу аймаглан устгах хэлбэр болж хүрээгээ тэлдэг.

    Геноцит бодлого яг хэзээнээс үүссэн нь тодорхойгүй боловч МЭӨ III мянганы үед Гиксосчууд Нубичуудыг пирамид барьсанд нь, 1985 онд францын Католикчууд шашин шүтэх эрх чөлөөгөө сонгосон Гугенотуудыг устгаж “Гэгээн Варфолмейн шөнө” гэж өөрсдийн нүгэлийг бурханы өмнө наманчилж байсан бол ХХ зууны хүн төрөлхтөн энэ аймшигт үйлдлийг хэнээс ч айж эмээлгүй “өөрсдийн тусын тулд” хийх болжээ. Гитлер, Геббельс нар зөьхөн 6 сая еврейчүүдийг 6 жилийн дотор устгахдаа “бидний зорилго бидний аргыг зөтгөнө” (энэ үгийг 1540 онд байгуулагдсан “Иезуитын орден”-ы удирдагч Игнатий Аойл анх хэлжээ) гэж өөрсдийгөө зөвтгөж байсан бол Сталин, Мао дарга нар “Дэлхийн Пролетарийн хувьсгалыг хэрэгжүүлэх”-ийн тулд 50 сая энгйин номхoн хүнийг хэлмэгдүүлжээ. Үүгээрээ Фашизм-Коммунизм хоёр огт ялгаагүй нь харагдаж байна.

    Фашист дэглэм эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хариуцсан эзэнт улсын сайд Г. Розенберг, рейхсмаршал, СС-ийн удирдагч Г. Геринг нарын удирдлага дор 900 гаруй хорих лагерь, хэдэн зуун мянган хоригдол байсан бол ЗХУ-д 1926 онд байгуулагдсан ГУЛАГ (Хөдөлмөрийн лагериудыг удирдах газар)–д 1938 оны байдлаар Цагаан тэнгис, Урал, Сибирь, Камчаткаар орших олон олтриг хорих лагерьд 16 сая хоригдол байсан нь ХХ зууны нэгэн аймшигтай үзэгдэл байв. Хятад орон ч 1950-1970-аад оны эхэн үеийн Соёлын хувьсгал, Улаан хамгаалагчдын үед ийм байдалтай байсан. Фашист, Коммунист үзэл сурталд “хоригдлуудад юу ч зарцуулахгүйгээр бүх хүчийг нь ашиглаж хямд өртгөөр асар том барилга байгууламжуудыг барих” номлол хүчтэй байж олон энгийн номхон хүмүүсийг улс төрийн талаар ялгаварлан гадуурхаж хэлмэгдүүлжээ.

  33. Харин манайд ийм тооцоо байсангүй учир нь Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байсан бөгөөд улс төрийн хэлмэгдүүлэлтийг 3 үе шатанд хуваадаг. Эхний үе шат 1922-1940 онд Монголын ардчилсан хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ.

    Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932 онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хоргодов. 1932 оны зэвсэгт бослогын дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, Коминтерн өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгажаймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв.

    Ж. Лхүмбэ, П. Гэндэн, Г. Дэмид, Д. Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны 4-р сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд нь цаазаар авах ял оногдуулав.

    Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат (1940-1955) эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ.

    Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат (1956-1990 он) Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний, үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ.

    Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх хэлбэртэй болсон юм. Ийнхүү ЗХУ, Коминтерн Монголд төр засаг, хуулийг ашиглан Улс төрийн хүчирхийлэл, Эдийн засгийн механизмаар дамжуулан ямар нэг зүйлд албаар нөлөөлөх эдийн засгийн хүчирхийлэл, хүмүүсийн итгэл үнэмшил, оюун ухаанд нөлөөлөх Оюун санааны хүчирхийллийг тулгаж Монгол улс бүрэн утгаараа ЗХУ-ын саттилет улс болов. Энэ нь нэг хүн, нэг улс төрийн хүчний хийсэн үйлийн үр бус Монгол орны геополитик, дэлхийн түүхэн зүй тогтлоос болсон жам ёсны түүхэн үйл явдал байсан юм шүү!

    ЗХУ Монголд яагаад ийм бодлого явуулах болов оо? Түүхийн өшөө авалт уу? Эсвэл Монголчуудад уулаасаа дургүй юм уу? Монгол жижиг улс болохоор ийм замаар явах ёстой байсан юм уу?

    Эдгээрийн аль нь ч биш ажээ. О.Шпенглер нийгэм, түүний соёл иргэншлийг судалж математик аргаар голлон судлаад “Ертөнц бол түүхтэйгээ тэнцүү. Түүх бол улс төрийн бодлоготойгоо тэнцүү. Улс төрийн бодлого нь хүчирхийлэлтэй тэнцүү. Дэлхийн түүх бол улс төрийн түүх. Улс төрийн түүх бол хүчирхийллийн түүх байдаг. Энэ хүчирхийлэл нь эрх ашиг, оршин тогтнох үндсээс урган гардаг заяагдмал чанар мөн ажээ” гэж бичсэн байдаг.

    Төрүүлсэн эх эцгээ хүн сонгодоггүйтэй адил түүхээр заяасан байршлаа улс гүрэн өөрчлөх аргагүй юм. Тиймээс “хүний тавилан хүмүүжлээсээ, улсын тавилан байршлаасаа” гэдэг үг үүсчээ. Энэхүү байршил нь тухайн улсын өнгөрсөн, одоо, ирээдүй болон өгсөх, уруудах замыг нь тодорхойлогч суурь хүчин зүйл болдог. Улсын байршил гэдэг ойлголтод улс төр, газар зүйн гэсэн хоёр цогцолбор ойлголт багтдаг. Геополитик буюу улс төр, газар зүйн талаасаа тухайн улсын байршил нь хэдэн улстай хиллэдэг, хил залгаа улсуудын хүчний хэмжээ, тэдний явуулах бодлого гэсэн гурван үзүүлэлтээр тодорхойлогддог.

    Геополитикийн хэллэгээр хоёр том гүрний дунд хавчигдан орших жижиг улсыг буфер буюу бамбай улс гэж нэрлэдэг. Дэлхийд ийм улс цөөнгүй байдгийн нэг нь Монгол улс юм.Түүхээс үзвэл бамбай улсууд нь мөнхийн ийм тавилантай байсангүй. Үүнд улс гүрний том жижгийн хэмжээ нь харьцангуй зүйл юм. Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг болон цэрэг зэвсгийн хүчин чадал гэх мэт үзүүлэлтээр харьцангуй том байлаа ч тэдгээр нь хөрш зэргэлдээ улс гүрнүүдийнхээс бага л бол тэр улс бамбайн тавиланг тойрч чадахгүй юм.

  34. Бамбай улсын оршин тогтнох эсэх нь тухайн улсын амьдрах чадвараас гадна түүний хөрш зэргэлдээ гүрнүүдийн хоорондын харилцаа болон тэдгээрийн хүчин тэнцвэр, мөн тус бүс нутгийн улс төр, уур амьсгал зэрэг гадаад хүчин зүйлээс үлэмж шалтгаалдаг байна. Иймээс Бамбай улсыг хоёрхон хувь тавилан хүлээдэг. 1. Аль нэгэн давуу хүчтэй улсаар хувь заяагаа шийдүүлж Сатиллет буюу дагавар улс болох. Энэ хувь заяагаар Монголчууд ХҮII зуунаас 1990-ээд оныг хүртэл явжээ. 2. Хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлж төвийг сахисан улс болох. Үүнийг Монголын бүх үеийн улс төрийн зүтгэлтнүүд мөрөөдөж үүнд хүрэхийн тулд асар их бэрхшээл зовлон зүдгүүртэй замыг туулж ирсэн юм.

    Гэтэл Монголчууд Швейцарь шиг төвийг сахих улс болохын тулд уг бодлогоо хангах эдийн засаг болон цэрэг зэвсгийн зохих нөөцтэй, газар зүйн ашигтай байрлалтай, мөн эрх ашгаа хамгаалуулах их гүрнүүдтэй байх ёстой байлаа. Харин дэлхий дахинд төвийг сахисан, аюулгүй тусгаар тогтнолтой улс болохыг бага буурай орнууд одоо ч мөрөөдсөөр байна. Энэ нь төвийг сахих бодлого тунхаглах хялбар, харин түүнийг хэрэгжүүлэх нь нэн хэцүү гэдгийн бодит жишээ юм.

    Монголын улс төрийн зүтгэлтнүүд ийнхүү бамбай улсын зовлонг амсч 1940-өөд онд Монгол нь эргэлт буцалтгүй ЗХУ-ын сатиллет орон болжээ. Сохорсон биш завшив гэдэг үгийн адил Монгол улс сатиллет шинж чанартай болсны ачаар харийн түрэмгийллээс найдвартай хамгаалагдаж, 1945 онд Англи, АНУ, Франц улсаар өөрийн статус-квог хүлээн зөвшөөрүүлж, 1945 оны 10-р сарын 20-ны Монголын 498000 хүн оролцож зуун хувь “Тусгаар тогтносон Монгол ард улсын төлөө” саналаа өгсөн санал асуулгын үр дүнгээр их гүрнүүд ДИУ-д шахалт үзүүлж Чан Кайши 1946 оны 1-р сарын 6-нд Монголын тусгаар тогтнолыг анх удаа хүлээн зөвшөөрчээ. Монголын бүх үеийн улс төрчдийн хийх гээд хийж чадаагүй зүйлийг ЗХУ, ялангуяа Сталин ердөө 10 хүрэхгүй жилийн хугацаанд хийсэн нь үнэхээр бахархалтай.

    Гэтэл үүний цаана ЗХУ, Коммунизмын эрх ашиг нуугдаж байсан бөгөөд сатилет Монголын тусгаар тогтнол нь их гүрнүүдийн дипломат наймаан дээр тулгуурласан, Монголчуудаас хараат бус ЗХУ-Коммунизмаас хараат зүйл байсан юм. Үүний дараахан 2-р сарын 27-нд Монгол-Зөвлөлтийн найрамдал, хамтын ажиллагааны 20 жилийн гэрээ байгуулагдснаар ЗХУ нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хүлээн зөвшөөрсөн гэж олон улсын харилцаа судлаачид тайлбарладаг.

    Дэлхийн олон улсын харилцаанд 1946 оноос бий болсон “Хүйтэн дайны” хямралаас болж АНУ-ын ерөнхийлөгч Эйзенхауэр 1953 оны 2-р сарын 25-нд Конгересс дээр хэлсэн үгэндээ Яалтын нууц гэрээнээс татгалзснаа албан ёсоор мэдэгдэж, Тайваний удирдагч Чань Кайши 1960-аад он гэхэд Социалист системийн болон зарим төвийг сахьсан улсуудтай дипломат харилцаа тогтоосноор монголд Вестфалийн зарчим бүрэн биеллээ олж БНМАУ nation-state болжээ.

    ЗХУ яагаад Халх голын дайнд маш их хохирол амсаж Монголыг Японоос хамгаалж, 1943 оны 11-р сарын 28-нд Тегераны уулзалтаар Монголын оршин буй газар нутгийг /статус-кво/ Англи, АНУ хүлээн зөвшөөрүүлэх гэсэн юм бэ? Үүнд хоёр орны ах дүүгийн найрамдал гэхээсээ илүү ЗХУ, Коммунизмын оршин тогтнох эрх ашиг байлаа. Учир нь ямар ч улс орнууд найрамдал гэдэг нэрийн дор өөр өөрийн эрх ашгийн үүднээс харилцдаг. Чадал дорой, мөхөс орнууд л найрамдал гэж хэт үзэл сурталждаг.

    Сталин “Гадаад монголын газар нутаг цэрэг стратегийн байр сууринаасаа онц хэрэгтэй” гэж Хятадын төлөөлөгчдөд сануулж байснаас гадна “Монгол нутаг нь Транссибирийн төмөр замын дагуу оршдог. Хэрэв Монгол нь ЗХУ-ын дайсны түшиц газар болж Транссибирийн төмөр зам тасалдахад хүрвэл ЗХУ-ын хувьд мөхөл болно” хэмээн хэлж байжээ. Энэ бол Монгол улсын Буфер шинжийг хамгийн тод харуулсан тодорхойлолт байсан юм. ЗХУ-ын хүнд үйлдвэрлэлүүдийг түүхий эд материаллаг баазаар хангадаг хамгийн гол “амьдралын зам” нь Транссибирийн төмөр зам. Энэ зам Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд Хаант Орос, ЗХУ, ОХУ-аас гарах шийдвэрүүдийн гол зангилгаа нь байсан.

    Өнөөдөр Монгол улс бусад буфер шинж чанартай улсуудтай адил

    1. Тусгаар тогтносон

    2. Хоёр их гүрэн эсвэл 2 эвслийн дунд оршин тогтносон

    3. Хөрш орнуудаасаа жижиг, ямагт хөгжлийн түвшин дорой

    4. Гэсэн хэдий ч тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хадгалах чадвартайгаар оршиж байна.

    Либерализмын ялалтын өнөө үед Монгол улсын тусгаар тогтнолоо хадгалах чадвар нь дотоод хүчнээсээ илүү гаднын нөлөөлөлд тулгуурладаг олон тулгуурт гадаад бодлогод тулгуурлаж байна. Ийм нөхцөлд бидэнд Монголын тусгаар тогтнолын эсрэг гаднын дайсан “байхгүй болж” харин бид өөрсдөө Монголын тусгаар тогтнолд аюул учруулагч хүмүүс болж хувирах магадлал ихтэй болдог.

    1994 оны XII сард Хятадын түүхч Ли Оу “Чан Кайшийн хэрэг явдал” гэдэг зохиолдоо “… Хэдийгээр Чан Кайши ЗХУ-ын тулгалтанд орж гадаад монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ч БНХАУ өөдлөн дэвжиж хүчирхэгжээд ирэхээр манай өөрийн нутаг-Гадаад монголыг эх орныхоо өвөрт эргүүлэн авна гэдэгт бид гүнээ итгэдэг. Гадаад монголыг буцааж авах явдал бол манай хэзээд ч өөрчлөгдөшгүй стратегийн зорилт байх болно” хэмээн бичжээ. Иймэрхүү агуулгатай ном зохиол, сурах бичиг БНХАУ, Тайванд олон удаа хэвлэгдэн гарчээ. Эдгээр үндэсхэрхэг үзэлтний үзэл суртал Монгол улсын тусгаар тогтнолд шууд аюул занал учруулахгүй ч далдаас ирж буй ирээдүйн тулгамдсан асуудлыг бидний өмнө заавал тавих болно гэж бодогдож байна.

  35. ingeed l shudrga yum baihgui boloh yum aa

  36. 1 hen guai ch bai turiin ymarch tuvshind uuriin erhelj bui alban tuhsaaliin hureend ajillah estoi.
    2 ard irged todorhoi alba hariutsaj baigaa turiin etgeedtei huuliin hureend soyoltoi hariltsah estoi.
    3 turiin etgeed alban tsushuulaa ashiglan busdiig hohirooh bol ter etgeed hariutslaga huleene
    4 ard irged terhuu alban tushaataltai zui bus haritsval bas shiitgel huleene
    5 tiimees Mongolchuud bid eveer asuudliig shiideh heregtei
    6 harin ev gedeg ni hoorondoo huivaldah bish asuudliin hureend huuliin hureend hoorondoo haritsah estoi
    7 gagtshuu ymar ch alba erhelsen ymarch hun baisan uursdiin shunal husel ataarhuu zan huvia bodson tenegleleesee bol bid hoorondoo iim hureend oilgoltsoj chadahaa boliod baigaa hen ni uhaarahgui baigaad l hamgiin gol utga uchir ni orshij baigaa um daa huurhii gej

  37. Turin tsagdaa, mongol ulsiin irgen hun tumur Robot bish. Ard tumnee hamgaalah yostoi alban tushaaltan, tiimees ard tumnii tatvaraar tedniig tsalinjuuldag uchirtai. Getel hen negen luivirchin Turiin undur alband shurgalaad, yamar negen dalim shaltgaar hen negen irgeniig nohoi shig hooj baigaad ch hamaagui buud gesenii zorgoor hun buudaj bolno gesen uguu??? Uuniig huuliar zuvtgun oogshuulsen shiidver garlaa gej uzej mash iheer egduutsen durguitsej baina. Ene bol daraa dahin tushaasnii zorgoor ard irgedee buudaj baigaarai gesen heden luivirchidiin ugsun signal bolj baigaa bolohoos shudraga yosond niitseh shiidel ogthon ch bish. Ene shiidveriig gargahad tuhain ued 10-n dotor hun buudaj alah (37 ond mun too gargan aluulj baisan, uuniig tegvel zuv gej uzeh bolhnee!?) tushaal ugsun Enhbayar terguutei nuhduud garguulsan gedeg ni denduu todorhoi!!!

  38. ikh hulgai nariig zaajaar avakh heregbna tei bna odoo yakh be mongolchuudaa ta sain bod mon hetsuu shuu odooo yakh be

  39. Bogd haanii boshgo bolon khutagt Huvalgaadiin tuhai setgel gargan delgerengui bichsen hund gunee talarhaj baigaagaa ilerhiilie.Tiimee manai olon saihan uhaantan merged suidsenii urshigaar odoo ard tumenee gazar nutgaa iim bolsond setgel duramjhan yvdagaa nuuh yun.Haaniihaa zarligiig unshij oilgoh hun baigaa gedegt tun naidaj baina.Saihan uils delgereh boltugai!Nomiin huch arvijih boltugai!

  40. saihan boshgo bichsen hund bayrlalaa

  41. hun alsan humuus orshoogdoj bhad ajlaa hiij b,san humuus orshoogdoh ni zov

  42. Ondor gegeentenii Boshgo bichsen hund ih bayrlalaa.Dahin dangaar n il tod niitluulmeer yum oilgoson hundetgej medeh hund heregtei l yum baina.

  43. Boshgo unshaad uneheer ertnees holiig hardag erdemt mergeduudiin min surgaaliig unshihad saihan baina.Mongolchuudad unshij tusgaj yvah zuil ih baina.ertnii helleg bolovch oilgoj unshsan hend ch bol tustai zuil boljee.

Сэтгэгдэл үлдээх