III эмнэлгийн өвчтөн гахайн томуугаар өвчилж тусгаарлагджээ
Дэлхийн нийтийг цочроосон томуугийн А хүрээний НIN1 вирүс илэрсэн 197 дахь орон нь Монгол болсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зарлачихаад байгаа.
Харин олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс энэ цар тахлын дэгдэлтийг гахайн ханиад биш, зориудаар хиймэл ханиад дэгдээсэн гэж үзээд байгаа.
Анх энэхүү вирүс нь томоохон гахайн аж ахуйн орчим амьдардаг оршин суугчдын дундаас анх илэрсэн болохоор ийнхүү гахайн гэсэн тодотголтой болсон.
Харин манай оронд гахайн ханиадыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг их шуугихаа больсон. Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалснаас хойш нам гүмхэн байсан энэ өвчний тархалт дахин чих дэлсэж эхэллээ.
Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт гахайн ханиадны вирүс илэрч Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт гахайн томуу гарсны улмаас уг эмнэлэг хөл хорио тогтоосон гэсэн мэдээллийн дагуу тус эмнэлгийн чанарын менежер Цэрэнхандтай уулзаж тодруулахад:
-Манайд эмнэлэгт хэвтэж байсан жирэмсэн эх өндөр хэмээр халуурч биеийн эсэргүүцэл эрс муудсаны улмаас даруй арга хэмжээ авч эхэлсэн. Эхийн биед шинжилгээ хийхэд томуугийн вирүс болох нь батлагдсан. Уг эхийн биеийн байдал одоогоор сайнгүй ч шинжилгээний хариу сайн гарсан байгаа. Хамт хэвтэж байсан дөрвөн хавьтагчдад шинжилгээ хийхэд гахайн ханиадны вирүс илрээгүй.
Тус эмнэлгийн хүлээн авах тасгийн уушиг амьсгалын тасагт хэвтсэн уг хүмүүс тус тусынхаа эмчилгээг хийлгэсээр байгаа гэлээ. Тэд хэдийд ч эмнэлгээс гарах боломжтой юм байна. Одоогоор тус эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж.
Н.Одонтуяа




Орон нутгийн онгоцны билет үндсэн үнээс нь 20000 төгрөгөөр хямд зарна. Утас 99041524