Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Дэлхийн эдийн засаг

Америкийн нефтийн нөөц багасчээ

АНУ-ын нефтийн бүтээгдэхүүшний нөөц өнгөрсөн долоо хоногт урьдчилан тооцоолж байснаас нь илүүгээр буурсан байна. Импортоор авах хэмжээг багасгаснаас үүдэлтэй хэмээн Америкийн нефтийн институтийнхэн тайлбарласан бөгөөд тэдний тооцоолсноор хар алтны нөөц 2.2 сая баррелиар буюу 326.1 сая баррель хүртэл буурсан гэнэ. Мэргэжилтнүүд нефтийн нөөцийг ойрын хугацаанд1.4 сая баррелиар нэмэгдэнэ хэмээн тооцож байсан аж. Бензиний нөөцөө ч тэд төлөвлөсөн хэмжээндээ хүргэн нөөцөлж чадаагүй. Ердөө 916 мянган баррелиар өсгөсөн нь 228.5 сая болж тооцоолсноос даруй 300-гаад мянган баррелиар татуу байгаа гэнэ.

Reuters

“ArcelorMittal” шүүхэд хандав

Дэлхийн ган хайлшийн томчуудын нэг “ArcelorMittal” өөрийн өрсөлдөгчдийг хууль бусаар технологийг нь ашигласан хэрэгт буруутгасан байна. Тус компанийн Франц дахь салбараас АК Steel, Wheeling-Nisshin Inc болон Оросын “Северсталъ” грушийн Severstal North America-д хамаарагдцаг охин компани Severstal Dearborn зэрэг нэр бүхий хэд хэдэн компанийн эсрэг гомдол гарган шүүхэд ханджээ. Тэд өөрийнх нь үйлдвэрлэлдээ ашигладаг технологийг ямар ч зөвшөөрөлгүй хууль бусаар ашигласнаас үүдсэн хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагыг тавьж байгаа аж.

Toyota 2.3 сая машинаа буцааж татав

Японы автомашины “Toyota Motor” корпорац Америкт нэлээд нэр хүндтэй, борлуулалт сайтай найман маркийн машиныг үйлдвэрлэх, худадцахаас татгалзсан байна. Энэ нь үйлдвэрлэлийн явцад үүссэн бага зэргийн эвдрэлийг засахаар эргүүлэн татсан 2.3 сая машинтай нь холбоотой гэнэ. Худалдаалахаа зогсоосон машины тоонд “Camry”, “Corolla”, RAV4, “Highlander”, “Sequoia”, “Avalon”, “Matrix”, ‘Tundra” маркийн машин багтжээ. Эдгээр машиныг Америк дахь ‘Toyota”-гийн салбар үйлдвэрт үйлдвэрлэж байсан бөгөөд ирэх сарын 1-нээс бүрэн зогсоох юм.

Bloomberg

1 Сэтгэгдэл

  1. minii 2005 highlanderiig butsaaj avahiin bolowuu

Сэтгэгдэл үлдээх