Ладаак нутгаар сонин юу байна?
(Замын тэмдэглэл)
Далайн түвшнээс дээш 3500 метрийн өндөрт анхны бааз дээрээ хоноход зүрхний цохилт 85-90 хүртэл хурдсаж, толгой өвдөн, нойр буснан унтаж чадалгүй хонолоо. Гэсэн ч маргааш нь 5500 метрийн өндөр өөд арга буюу авирах боллоо. Тэнд гарахад цас орон шуурч, хасах 30 хэмийн хүйтэн байв. Толгой эргэн чих дүнгэнзн хатгаж, явах гэсэн чинь хөл дайван уначих гээд байв. Гэсэн ч тэвчин хэдэн минут зогсон орчны зураг аваад түргэн буулаа. Уншигч Та намайг Алтай, Хангайн оргилуудаас ч өндөр оргилд авирсан мундаг уулчин – спортын мастер байна гэж бодоогүй биз дээ. Уучлаарай. Би Энэтхэг улсын нийслэл Дели хотоос нисэж Хималайн гол нуруудын нэг болох 7000 гаруй метрийн өндөр Зангскар нурууг даван Ладаак буюу Кунлун нурууны өвөрт 3500 метрийн өндөрт орших Энэтхэгийн Ладаакийн төв Лех хотод буун тэндээ хонож маргааш нь уг хотоос 35 км-ийн засмал замаар 1,2 цаг жийп тэргээр явж Ладаакийн нурууны 5500 метрийн өндөр Хардонг даваан дээр гарсан жирийн нэг аялагч билээ. Тэрхүү даваан дээрээс тэртээ хойт зүгт Карахорамын (Аврал энэрэлийн орд гэсэн утгатай ажээ) нуруу сүндэрлэн харагдах бөгөөд Тэр нурууны Карахорамын 6000 гаруй метрийн өндөр даваанд манай улсад Энэтхэгээс байнга суух анхны Элчин сайд агсан Соном Нарбу сарлагаар явж засмал зам тавьж Энэтхэг улсын Төрийн дээд шагнал Бадма Шри одонгоор шагнуулж байсан түүхтэй билээ. Эрт дээр үед Энэтхэг болон Төв Азийн аянчин жинчид дээрх хоёр давааг сарлаг, мориор давж нааш цааш яван маймаа худалдаа хийдэг байсан тэдний мөр жим одоо ч гэсэн зурайн харагдаж байгаа нь сонин байлаа.
Манайхны сайн мэдэх Бакула ринбүүчийн нутаг Ладаак эрт дээр үед Төвдийн нэг хэсэг байжээ. Тиймээс ч тэнд төвдийн хэл, соёл, шарын шашин давамгайлж байна. 11 дүгээр зууны үеэс Ладаак Төвдөөс тусгаар байдалтай явж иржээ. Төвд нутгийн Монголчууд 9-дүгээр зууны үед Баруун Төвдөд шилжин суурьшиж Лангдарам төрийн эрхийг гартаа авч Буддхын шашныг устгаж Вон шашнаа дэлгэрүүлэхийн тулд Буддхын шашны лам хуврагийг олноор нь хяджээ. Тиймээс ч Төвдөд шашны эсрэг хүнийг лангдарам гэж нэрлэх болжээ. “Цогт тайж” кинонд Төвдүүд “Цогт лангдарам сөнө” гэж cop залдгийг бид мэднэ.
Лангдарам сүүлдээ төвд ламд алагдаж хүү Скеил-ид-нямгон Баруун Төвдийн хаан суусан боловч Лангдарамын хууль бус ач хүү Юмцан засгийн эрхийн булаан авч эд хөрөнгийн нь хурааснаас Лангдарамын 3 ач Ладаакад зугтан гарч тэдний ахмад Дпал-гие- мгон Ладаакийг анх удаа нэгтгэн захирчээ. Түүний Нямгон удам 9-11-дүгээр зуунд ноёрхож агаад түүний дараа Лха-чен-Намгиалын удам 20-дугаар зуун хүртэл хаанчилж байжээ. Одоо ч гэсэн Ладаакийн нэрийн төдий хатан хаан гэгдэх нэгэн бүсгүй Лехэд амьдарч байдаг юм байна.
Төвдийн Лхасын ойролцоох Галданд шавилан сууж байсан монгол лам Галдан Цэванг ламын сахилаа орхиж тэнд байсан монгол овогтны нэгтгэн Төвдийн цэргийн хамтаар Ладаак уруу 1670 онд довтлон орж гурван жил дайтсаны эцэст Ладаакийн хаан Дэлэг Намгиалд ялагджээ. Дэлэг Нямгиал Энэтхэгийн Моголын эзэнт улсын хаан Шахжахаанаас цэргийн тусламж авч Галдан Цэванг ялсан түүхтэй ажээ. Дэлэг Нямгиал Шахжахааны тусламжийн хариуд өөрөө лалын шашинд орж Акабал гэдэг нэр аван улмаар Ладаакийг Моголын Эзэнт гүрний хараат болгож тэр янзаараа байсаар1947 онд Энэтхэг улс тусгаар тогтноход Энэтхэгт нэгдэн орж Жамму – кашмир муж улсын нэгэн хэсэг нь болжээ. Гэсэн ч Ладаакийн нутаг дэвсгэр манай Монгол шиг Энэтхэг, Хятад, Пакистаны захиргаанд хуваагдмал байдалтай байна. 1947 оны өмнө 95,8 мянган хавтгай дөрвөлжин км. нутаг дэвсгэртэй байсан бол Пакистан, Хятад хоёр 1947,1962 онд нутгийн хэсгийг нь таслан авснаас одоо 52,2 мянган хавтгай дөрвөлжин км. нутаг дэвсгэртэй ажээ. Үүнтэй холбогдуулан нэг түүхийг өгүүлмээр байна. 1962 онд Хятад Ладаак уруу Aгсa чинийн чиглэлээр дайран орж ирэхэд Энэтхэгийн Гадаад явдлын яамны сайд Кришнаа Менон Делид сууж байсан манай улсын Элчин сайд Адилбиштай уулзаж Хятад унаа морь, гэртэй учир тэрхүү цаст өндөр ууланд амжилт олж байна. Манай улс морь малгүй, машин тэрэг явах замгүй болохоор Хятадын эсрэг юу ч хийж чадахгүй байна. Энэтхэг Монгол хоёр юуны төлөө олон мянган жилийн найрамдалт дотно харилцаатай билээ. Иймээс Монгол улс Энэтхэгт хэцүү цагт туслана гэдэгт найдан Монгол улсаас 700 морь, 100 гэр худалдан авмаар байна. Тээврийн талаар зоволтгүй, бид онгоц явуулан агаараар авна. Ингэснээр нөгөө талаар манай хоёр орны хооронд яригдаж байгаа худалдааны харил цаа ингээд л шууд эхлэх болно гэдэг асуудал тавьж билээ.
Төвөөс өгсөн удирдамжийн дагуу Адилбиш сайд түүнд “боломжгүй” гэсэн хариу өгч байсан нь манай улс тэр үед, Хятадтай ах дүүгийн харилцаатай социалист орон байсантай холбоотой байсан болов уу. Энэтхэг манай тэрхүү хариуд юм бодсон байж болно.Тиймээс ч хоёр орны хооронд худалдааны харилцаа хөгжүүлэхэд нэг их шамддаггүй нь түүнтэй холбоотой ч байж болох юм гэж тэр үед Элчин сайдын яаманд орчуулагчаар ажиллан бүх яриа хэлэлцээг хэлмэрчилж байсан би боддог.
Ладаак 2001 оны байдлаар 229 мянган хүн амтай бөгөед 1960-аад он хүртэл хүн амын өсөлт их удаашралтай байжээ. Тэр нь лам хүн авгай авдаггүйн дээр нэг эмэгтэй олон нөхөртэй байж гэр бүл болон нийгэмд ноёлох байр эзэлж байсантай холбоотой байжээ. Харин 1960 оноос хойш өсөлт хурдасжээ. 1941 онд нэг авгай олон нөхөртэй байх хуучин ёсыг хуулиар хоригложээ. Энэтхэг улс Хятадаас алс хязгаар нутгаа хамгаалах үүднээс 1960-аад оноос тэрхүү бүс нутагт цэрэг-стратегийн барилга байгууламж, зам засаж цэргийн ангиудыг ихээр байрлуулж онгоцны гурван ч буудал барьж одоо манайхаас морь гуйхааргүй болжээ. Цэргийн залуус нутгийн охидтой хууль болон хууль бусаар ханилах болсноор бүсгүйчүүл хүүхэд ихээр төрүүлэх болжээ.
Мөн Энэтхэгийн Засгийн газар Ладаакийг 1974 онд нээлттэй бүс болгосноор гадаадын ялангуяа өрнөдийн жуулчид олноор ирэх болсноор өрнедийн соёлын нөлөө тэнд ихээр нэвтрэх болж залуучууд хайр дурлалаар гэрлэх болсон нь хүн амын өсөлтөнд бас их нөлеө үзүүлжээ. Тиймээс ч сүүлийн үед хүн амын өсөлт 30 хувьд хүрчээ. Хүн ам нь Мон, Дардс, Балтес овог удмаас бүрэлдэж байна. Мон удмынхан бүр манай эринээс өмнө Хималайн өвөр хормой Кулу, Маналигаас Ладаакад цагаачлан ирж суурьшсан Индо-Аръягаас гаралтай үндэстэн ажээ. Мончууд сүүлдээ Хималайн нурууны дагуух нутаг тухайлбал Төвд, Балба, Бхутан, Сикким болон Памирын уулархаг нутгаар тархан суурьшиж түүнийг Монголоид гэж нэрлэх болжээ.
Хятадын сурвалж бичигт Төвдөөс хойш зүгт өтгөн ой шугуй бүхий уулархаг нутагт зэрлэг аймгууд байдаг бөгөөд тэд мен Мончууд юм гэж тэмдэглэсэн нь манай Хэнтийг хэлсэн байж болох бөгөөд тэнд бас Мончууд амьдарч байсан нь мэдэгдэж байна.
Ладаак дахь Мончуудын голлон амьдарч байсан нутагТугийн гэр гэдэг нутагт Шаргола гэдэг эртний нэгэн тосгон одоо болтол тэр нэрээрээ байгаа нь бидний Шарайголын гурван хаан гэдгийн нутаг байж ч болох юм. Тэгвэл Хэнтийн гурван голын сав нутгаар амьдарч байсан Мончууд өөрсдийгөө “Хамаг Монгол” гэж нэрлэсэн нь “Мон” гэсэн удмын нэр дээрээ Шаргола гэдгийн “гол” гэснийг залгаж Монгол гэсэн нэрийг гаргасан байж болох юм.
Дээрх Шаргола гэдэг үгийг Ладаакийн Буддхизмийн судлалын төв Хүрээлэнгийн Док.Прем Синг Жина “Lord of the first rising” гэж тайлбарлажээ.Энэ нь “Нэн тэргүүнээ мандах Бурхан юм уу Эзэн, Язгууртан, Тэргүүн, Дээдэс” өөрөөр хэлбэл Үүрийн цолмон гэсэн олон утгыг илэрхийлж болох юм. Тиймээс ч Монгол гэдэг нэр нь Мон Эзэн, Мон язгууртан, Мон Дээдэс гэсэн утгатай ч байж болох юм.
Ладаакад Буддха болон лалын шашин голлох нөлөөтэй юм байна. Энэтхэгийн Ашок, Канишка хаад Ладаакад уугуул Буддхын шашныг м.э.ө. З дугаар зууны үеэс дэлгэрүүлэн хегжүүлж ирсэн түүхтэй. Харин сүүлийн үед Төвдийн шарын шашин дэлгэрч тэрхүү уугуул төрхөөсөө манайтай адил нилээд еөр болжээ.
Кашмирын султан Шихаб-ид-дин 14 дүгээр зууны үед Л адаакийг эзлэн Лалын шашныг нэвтрүүлж дараа нь Кашгарын султан Саед Монгол удмын цэргийн жанжин Мирза Хайдараар удирдуулсан армиар Ладаакийг эзлэн түрэмгийлж Лалын шашныг улам хүчтэй болгожээ.
Ладаакийн хүн амын 90 орчим хувь нь хедөө аж ахуй эрхэлнэ. Үр тариа, хүнсний ногоо тарьж, үхэр, ямаа, адуу голцуу өсгөнө. Ладаакийн төв Лех хот Энэтхэгийн бусад муж улстай засмал болон агаарын замаар холбогджээ.
Хилийн тосгонуудыг засмал замаар төвтэйгээ холбожээ. Энэ нь Ладаакийн цаашдын хегжилд таатай боломжийг бий болгожээ. Гэсэн ч Ладаакийн байгаль, цаг уурын хүнд нөхцел нь хөгжил дэвшилд багагүй бэрхшээл учруулдаг ажээ. Хималайн салбар болох Зангскар, Ладаак, Каракорамын нуруудын хооронд орших Нүбра, Индүс, Суру голын явцуу хөндийнээс бусад нутаг нь мод ургамалгүй хүн амьдрахын аргагүй цаст өндер нүцгэн уулс, элсэн хөндийнөөс бүрдэж байна.
Эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө хасах 40 хэм хүйтэрдэг бол зундаа нэмэх 35 хэм хална. Их хуурай, шороон болон цасан шуурга ихтэй. Жилийн 6 сард уул даваа нь цасаар хаагдаж бусад ертөнцөөс таслагдана.
Ладаак, Монгол хоёр Мон гэдэг нэг удмаас гаралтай байж болохоор барахгүй Монгол хүн Ладаакад хэд хэдэн удаа дайран орж байсан болохоор зан заншил ахуй амьдралын хувьд адил төстэй зүйл тэнд нилээд байгаа нь ажиглагдаж байна. Шар тосоор зуурсан замбайн гурил гол хүнсний нь нэг юм. Хонины нарийн гэдсэнд сонгино гурилаар амталсан цус гүйлгэн идэж байна. Хуушуур, бууз хийж байна. Нум сум харван тэмцээн хийж байна. Хадаг, дарцаг, замбаа, хавсаа зэрэг монголтой адил үг олон байна.
Шашны хувьд ч гэсэн Буддхизмын Их хөлгөний Гэлэг-па урсгалыг шүтдэг юм байна. Майдар, Манзушри, Занрайсогийн хөрөг зураг болон Ум ма ни пад ми хун гэсэн манийн зургаан үсэг хад чулуу ханан дээр газар сайгүй харагдах юм. Манийн зургаан үсэг нь Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан зовлон зүдүүрээс ангижирч энх амгалан амьдрах болтугай гэсэн утгатай бөгөөд тэрхүү зургаан амьтан нь Лха буюу Бурхан, Лхамо буюу тэнгэр, хүн терөлхтөн, Нялба буюу тамын амьтад, Ядакс буюу өлөн чөтгөр, дүд-до буюу адгуус амьтад гэнэ. Эхний гурав нь амьдралын хүрдэн дээр эргэж байдгаас зовлонг бага амсдаг, сүүлийн гурав нь зовлонг туйлдаа хүртэл эдэлдэг гэнэ.
Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам




watch the movie Samsara, and you will see how Ladakh looks like
Гэсэн ч Ладаакийн нутаг дэвсгэр манай Монгол шиг Энэтхэг, Хятад, Пакистаны захиргаанд хуваагдмал байдалтай байна.———————————-bid tusgaar uls :)
endees neeh saihan yum bi l lab harsangui buh yum saihan l baigaasai
bitgii setgeliin xoorol-r sonin utgagui yum bicheed bai!
ene MON gedeg chin BIRM (burmese) xumuus shuu dee. ethnic group from Myanmar,
manai mognoltoi yamar ch xolboogui….
nemj xelexed Buddism chin anxnaasaa manaix bish shuu dee.
bid tuvd-s zeeldsen yum. tuuniig dagaad ter arvain guril zuurax enee teree chin orj irsen baixgui yu!!!
tuunees bish ene burmese-uud tenger garalt MONGOLchuud bish. ter end bichsen adil geed bgaa ugnuud chin bugd tuvd-s mongold nevtersen yum. Шар тосоор зуурсан замбайн гурил гол хүнсний нь нэг юм. Хонины нарийн гэдсэнд сонгино гурилаар амталсан цус гүйлгэн идэж байна. Хуушуур, бууз хийж байна. Нум сум харван тэмцээн хийж байна. Хадаг, дарцаг, замбаа, хавсаа зэрэг монголтой адил үг олон байна.
enduureed baina. tuxailbal Mongold arslan gedeg amitan baixgui sh dee texeer arslan chin sanskrit ug shuu dee bid shuud avch xereglesen bgaa yum.
tiim metchilengeer xel bayjdag bna.
xarin xumuus bol xeleer sadan torol boloxgui sh dee.
http://en.wikipedia.org/wiki/Mon_people
iish orood unsh daa ene xunii bichsend itgeed oorsniigoo ene baraan xumuustei sadan gej bodoj boloxgui bxoo….
aalznuudaa ta nar genden daram gej medeh uu ta nareeg boovond shees bhad chin enetheg ulsad hindi hel surj yavsan anhnee mongol hun shu dee
Ladaakchuud Enethegiin hoid nutgaar buyu Himalain nuruunii hesgeer amidardag nuudelchin soyoltoi mongoljuu humuus. Tuvduudtei Mongoltoi ijil tustei uym 95% adilhan gedgiig helj bolno. Enetheg uls tus ugsaatnii nutag devsgeriig ezlen avch haryandaa oruulsan. Uuguul ni Ladakchuud suuguul ni enethegchuud uym. Mun gazar nutag ni Huatadad ezlegdsen baidag. Chingisiin ued ene nutag devsgeriig erguulen avch burtgeldee oruulsan. Udalgui 500 jiliin daraa aldsan. China-d bas India-d mun Afgan-d, Pakistan-d gazar nutgaa aldsan. Hugjil doroi gej heleh ni tumen zuv baij bolno. Gevch manai uls ch bas Ladaak shig hugjil doroi buurai baisan tsag sayahan shuu dee. Hun am ni 700,000 maynga hurehgui shaham ihenh ni yar tembuund barigdsan Huree, Uliastai, Hovd gesen jijig buddiin sum hiid tuvlursun hot tosgon shaham uymtai baisan shuu dee. Erehldeg naimaa ni hamag malaa heden tsai torgo terguutneer aldagdaltai solij orhidog naimaatai l baisan shuu dee. Daraa ni hamag maliig ni danjaad nar uragshaa tuugaad heden 100 dahin usguj maliig ni zardag baisan bilee. Odoo ch ter aldagdaltai ashiggui naimaagaa China Canad 2-too zaliluulsaar zuusuur baigaa shuu dee. Daraa ni neeh tom hooson angal havtsal uldej bid nar uursduu shuruun deer suusan or hooson bolj uldeh vii dee bolchihood baigaa uym bish uu.
Tur ni ineed aldan 100,000,000 $ nogoon uridchilch avlaa gej bayarlaldaad baisniig sanaj baigaa baih. 2,7 -n say hun aimaar yaduu amidraad l baigaa ni sonin bish uu. 40 say mal 1 say 500 gazar nutag geed toochivol bargiin ulsad baihaargui bayalag huvi tohiol baigaa uym bish uu. Tegeed undsen huulitai geed baigaa. Ardchilsan humuunleg niigmiig baiguulna gesen.
mon geheer l mongol boloh uu monkey tegvel mongol hun tuuruud oid uldsen gesen uguu,,,,kkkk