Төмөр замын гураваас дөрвөн хувилбар боловсруулжээ
Таван толгойн ордын нүүрсийг төмөр замаар тээж экспортлох юм. Харин хаагуур ямар төмөр зам тавьж экспортлохыг ЗТБХБЯ асуудлаа оруулж шийдүүлэх аж. Төмөр замын тухайд 3-4 хувилбар байгаа гэнэ.
НэгдүгээртДавантолгой-Гашуунсухайт-Чинхуанда эсвэл Тавантолгой-Гашуунсухайт-Хуанхуа гэсэн эхний хувилбараар тээвэрлэхэд төмөр замын урт 1638-1722 км байх бөгөөд тээврийн зардал нь тонн тутамд 48 ам.доллар байх аж. Харин хоёрдахь хувилбар нь Таван толгой-Гашуунсухайт- Замын-Үүд-Чинхуанда юмууТаван толгой-Гашуунсухайт- Замын-Үүд- Хуанхуа гэсэн хувилбараар тээвэл замын урт 1779-1819 км, тээврийн зардал 57 ам.доллар байх гэнэ. Гурав дахь хувипбар Тавантолгой-Сайншанд-Наушка-Ванино, Тавантолгой-Сайншанд-Наушка-Восточный хоёрын аль нэг чиглэлээр тээвэл 5100-5125 км замаар 156 ам.доллароор, Тавантолгой-Сайншанд-Чойбалсан-Ванино юмуу Тавантолгой-Сайншанд-Чойбалсан- Восточный гэсэн чиглэлийг сонговол 5044-5069 км замаар 125 ам.доллараар тээх тооцоо гаргажээ. Гэхдээ сүүлийн хоёр хувилбар нь Оросын гадаадынханд үйлчлэхүнээр хийсэн Дэлхийн банкны судалгаа бөгөөд Орос дотоодын үнээр хямдруулан тээлгэх боломж байгаа гэдгээ мэдэж байгаа гэж ЗТБХБЯ-наас мэдэгдэж байна. Хэрэв ингэвэл дээрх 125, 156 ам.доллар гэсэн тооцоо хоёр дахин буурах боломжтой юм.
Ер нь төмөр зам тавибал жилдээ 25-30 сая тонн ачаа тээх ажээ. Гэхдээ төмөр замаа цахилгаанжуулж, хүчин чадлыг нь нэмбэл 35-45 сая тонныг ч тээх боломжтой юм байна.




Тээврийн зардал хэд гарсан ч худалдаж авч байгаа тал FOB Korea or FOB Japan нөхцөлөөр авах болно шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ 2 улсын усан порт дээр жишээ нь 150 доллар хар нүүрс, 300 доллар кокс гэж л тулгах байх. Гадаад худалдаа хийж үзсэн хүмүүс мэднэ дээ, тээврийн зардалыг голцуу нийлүүлж байгаа тал хариуцаж өөрийн барааны үнэнд шингээдэг. Тээврийн зардал их байх тусам Монголд ашиггүй болж ирнэ. Ямар ч бизнесмэн хүн олборлолтын зардал, тээврийн зардалаа багасгаж ашгаа нэмэхийг бодно. Тэгээд ч Монголд одоогоор мөнгө байхгүй юм чин зээлээр хөдөлхөд нөгөө хүү нь гүйгээд эхлэх тул аль бага зардалтай маршрутыг л сонгох нь зөв
Тавантолгой-Чойбалсан-Сайншанд -Ванино хувилбар дээр. Орос 2 дахин багасгах юм бол 61 $ гэдэг чинь болж байна ш тээ. Тэр замыг тавьбал Дотоодын төмөр замаа дэмжих, Япон, Со-с төмөр замаар жуулчин хүлээж авах, бас тэр 2 орон чөлөөт худалдаатай болно гээд байгаа . Манайд ашигтай биш үү. Бас Гэрман уруу ч зөөх юм даа. Урагшаа гэвэл Таван Толгой -Замын Үүд гэсэн хувилбар дээр боловч Төмөр зам зөвхөн Монголын Төрийн өмч байх ёстой. Гэхдээ хойшоо заавал замтай байх хэрэгтэй
hoishoo zaaval zamtai baih heregtei gene uu, ugaasaa zam baij l baigaa sh dee. Uragshaa ch tavih heregtei, Sainshand rru ch tavih heregtei. Tegee l buh tal ruugaa zamtai bolchihno sh dee, malaa
ер нь зардлаа л бодох хэрэгтэй. Оросын оролцоотой төмөр замын компанийг санхүүжүүлэх үү эсвэл таван толгойн компани ашгаа нэмэгдүүлэх үү. хэн ч бодсон ойлгомжтой шүү дээ.
хэрэв монгол чууд таван толгойгоос хувьцаа авна өгнө гэж байгаа бол бага зардлаа бодоцгоо монголчуудаа.
өөрсдөө замаа баривал ашигтай зээлээ амар төлнө хятадын өмчийг оруулвал нүүрс хямд байх нь хамаагүй нутгаа тусгаар улсаа алдаж тэний цэрэг замдаа үйлчлэх нэрээр орж ирээд гарахгүй болно ингэсэнээс нүүрсээ гаргахгүй байсан дээр
bolomjtoigoos ni ehleed buh tal ruu zam tavih heregtei
ali ali ni heregtei
таах хэрэггүй амьдрал зөвөөр нь тогтооно.өрсөлдөх чадвар, худалдааны тааламжтай нөхцлийн зохицуулалт, худалдан авагчийн зах зээлээ хамгаалах бодлого гээд олон юм нөлөөлнө. БНХАУ Австрали улстай 60 жилийн хугацаатаай нүүрсний тогтмол үнэ мөрдөх гэрээ байгуулсан. Энэ нь Монголын нүүрсний үнэний дээд хязгаар тогтоогдлоо гэсэн үг. 1 тн 110 дол, барааны үнэ ийм байхад тээврийн зардал FOB DAF нөхцөл нь хэд байх нь бараг ойлгомжтой. Тавантолгойн нүүрсний үнэ Ванино, Восточный боомтод Японууд Өмнөд Солонгосууд Австралийн үнээр өндөрөөр Монголоос нүүрс вах магадлал ямар байх вэ?