Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Хэврэг Монгол

Монгол Улс. Нэгдэж орсон, нийлж бүтээсэн ардчилал нь 20 нас хүрч, дэлхийн эдийн засгийн хямралд хаалга үүдээ эвдүүлж, хана туургаа нимгэлсэн их салхины он жил байлаа, 2009 он. Даярчлагдсан дэлхийн даярчлагдсан зовлон ард олны халаасыг нимгэлж, дээрмийн шинжтэй эдийн засгийн хатуурхалд хоёрын хоёр арилжааны банк төрийн гар хөлөөр хөдлөх болов. Төрийн банк гэсэн шинэ банк арилжааны банкны салбарт нээлтээ хийж, “Зоос” банкны хувь эзэмшигчид төрөөс алдагдлаа даруулахаар хөөцөлдөж байна. Үл зогсох мэт арилжааны банкны хөдөлгүүр нэг л өдөр саарч, эрсдэл бүхий зээлийн үлдэгдэл эдийн засгийн хэрхэн хямраадгийг баталж өгөв. Ар араасаа цуварч, дампуурлын салхинд хийчих дөхсөн арилжааны банкуудаас шалгуурт тунаж үлдсэн нь хэд болох, хэд нь эрсдэлтэй байгаа гэдгийг мэдэхгүйгээр шинэ оныг угтаж байна.

Хэдийгээр Монголбанкны ерөнхийлөгч Д.Пүрэвдорж “Зөвхөн Монголд л банк дампуураад байгаа юм биш шүү дээ. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудад ч банк олноор дампуурсан. Тэд энэ асуудлаа шийдэхийн тулд гүүр банк байгуулж байгаа. Энэ нь сайн зээлийг ялгаад Төв банкиндаа шилжүүлэх арга. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэ аргыг хэрэглэж байгаа. Бид ч энэ жишгийн дагуу л яваа” гээд Монголын арилжааны банкны салбар одоо аюулгүй болсон гэдгийг батлах болсон. Гэвч энэ оны хувьд хариуцлагаГүй зээлдэгч хийгээд хариуцлагагүй удирдлага банкаар хэрхэн тоглож болдгийг ард олонд сануулж өгсөн нь эдийн засгийн хамгийн том сургамж болж өгөв. “Анод”-той холбоотой хамгийн сүүлийн мэдээлэл гэхэд Засгийн газар бонд гарган тус банкинд өгсөн 140 ам.доллараар бонд гаргах замаар олж авахаар шийдсэн байна. Мөн “Анод”-ын сайн активыг Төрийн банкинд шилжүүлэх замаар бондын хэмжээг тоггоож, ирэх оноос зах зээлд гаргах аж. Улмаар цаашид Төрийн банкаар дамжуулж, хөгжлийн банкны үүргийг зах зээлд гүйцэтгэх сонирхол ч төрд буй гэдгийг онцлох хэрэгтэй. Хэдийгээр Төрийн банк хээл хахууль, танилын сүлжээ, улс төрийн эрх ашигт хөтлөгдөнө хэмээх шүүмжлэл хүчтэй өрнөж буй ч энэ нь төрийн шийдэх асуудал болон ирэх онд үлдэж буй.

Тэгвэл Монголын арилжааны банкны салбар хэврэг гэдгийг баталж өгсөн энэ оны тухайд Монгол Улсын Засгийн газар 250 сая ам.доллараар сонгуулийн амлалтаа амсуурга төдийхнөөр аргацаахын тулд бүхэл бүтэн стратегийн ач холбогдол бүхий орд газраа Техник, эдийн засгийн үзүүлэлтгүй өгсөн нь сонгууль чухал уу, хариуцлага чухал уу гэдгийг төр засгийн төвшинд үл ойлгох болсныг та бид ирэх он жилүүдэд гэрчилж үлдэхээр болов. Түүхийг гуйвуулах, эс гуйвуулахаас үл хамаараад 30 жилийн хугацаанд хэрэгжих Оюутолгойн орд газрын олборлолт цаашид хэрхэн үргэлжлэх нь эргэлзээтэй болж, улмаар Техник, эдийн засгийн үзүүлэлтгүй орд газрыг Монголын хуулиар ашиглах боломжгүй гэдгийг энд өгүүлэх хэрэгтэй биз. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж гарсан 2.5 сая төгрөгийн амлалт цаашид хэврэг эдийн засагтай, улс төрийн тоглолтоор хувь заяа нь шийдэгдэж буй Монгол Улсын хувьд хэрэгжих эсэх нь ч эргэлзээтэй болж байна. Мэдээж эхний ээлжинд дөрөв хувааж олгохоор тогтоод байгаа 120 мянган төгрөгийг эс тооцвол шүү дээ.

Ийн хямралтай давхацсан ээдрээт шийдвэрийн үргэлжлэх жагсаалт улам олон болж буй бөгөөд энд барилгын салбарыг онцлохгүй байхын аргагүй. Өдгөө ашиглалтад ороогүй олон зуун барилга худалдан авагчаа хүлээж, улмаар Засгийн газраас “40 мянган орон сууц” хөтөлбөрийн “дүү” болон “Дөрвөн мянган айлын орон сууц” төслийг санаачилж хэрэгжүүлэхээр тогтсон ч энэ нь үр дүнтэй алхам гэдэгт өдгөө эргэлзээ үүсээд буй. Засгийн газраас ам метр нь 650 мянган төгрөгт багтах орон сууцыг иргэдэд олгохын тулд дээрх хөтөлбөрийг санаачилсан ч бодит амьдралдээр энэ нь худал тунхаглал болон үлдэв. Өдгөө дээрх хөтөлбврт хамрагдаж, гүйлгээгүй бараагаа борлуулах хүсэлтэй барилгын компаниуд өөрсдийн сайн сайхныг сурталчилж байгаа ч үнийн дүн нь Засгийн газрын амлаж байсанд дүйж очсонгүй. Харин ч бэлэн худалдан авагчтай боллоо гэсэн барилгын компаниуд төр 650 мянган төгрөгийг нь зээлээр олгож байгаа гэдэг үндэслэлээ үнээ буулгах шаардлагагүй гэдгээ илэрхийлж байна. Энэ нь Засгийн газар барилгын салбарт түгжигдсэн мөнгийг гүйлгээнд оруулах замаар эдийн засгаа сэргээх боломжтой гэсэн зорилгынх нь эсрэг үйлчилж, улмаар иргэд сайхан амлалтад хууртсан гэдэг сэтгэгдэлтэй үлдэв.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгосон 30 тэрбум төгрөг нь бас л бодит хөрөнгө оруулалт болж чадсангүй. Монгол Улсыг үйлдвэржүүлэх бодлогын хүрээнд уг хөтөлбөрийг батлан жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлсөн ч энэ нь жинхэнэ хэрэггэй эзэндээ тус болоогүй гэдгийг бизнес эрхлэгчид баталж буй. Үүнийг ч “Йогуртны үйлдвэр нээлтээ хийлээ” гэсэн уг хөтөлбөрийн үр дүнг тодорхойлж чадахгүй ганц мэдээллийг хүчтэй тарааж буйгаас харж болох биз ээ. Ийнхүү энэ онд Монгол Улсын эдийн засаг банк санхүү хийгээд барилгын салбараас үүдэн их хэмжээний хямралд өртөж, эмх замбараагүй төрийн зарлага төсвийн алдагдлыг 200 гаруй тэрбум төгрөгт хүргэсэн гэдгийг ч эцэст нь онцолъё.

16 Сэтгэгдэлүүд

  1. tiimee mongol denduu hevreg bolj bgaa yu unen gevel ene l unen bank sankhuu uund neg ikh khamaaralgui baikhaa uund zuvkhun tur tushij baigaa turiin tusheedees l shaltgaalan tur khevregshij undesten mukhukh gol shaltgaan uusch baina.Eruusuu khalkhuud tur barikhaar tur samuurch urvalt sharvalt garch khariinkhand zausardaj ekh oron gazar shoroo maani khariinkhanii gart ordog tuukhen ulamjlal baidag yum bilee bid ekh ornoo khevregshuulj mukhuukhgui baiya gevel khalkhuudiig turiin tolgoid gargakhgui baival zokhinoingekhed khalkhuud eruusuu khyatadaas nuudelj irj manai gazar shoroon deer suurishsan khumuus baikh shuu kharin baga yastanguud in bolkhoor indianchuud in baikh /ene bol minii bodol yum shuu/

  2. tiimee mongol denduu hevreg bolj bgaa yu unen gevel ene l unen bank sankhuu uund neg ikh khamaaralgui baikhaa uund zuvkhun tur tushij baigaa turiin tusheedees l shaltgaalan tur khevregshij undesten mukhukh gol shaltgaan uusch baina.Eruusuu khalkhuud tur barikhaar tur samuurch urvalt sharvalt garch khariinkhand zusardaj ekh oron gazar shoroo maani khariinkhanii gart ordog tuukhen ulamjlal baidag yum bilee bid ekh ornoo khevregshuulj mukhuukhgui baiya gevel khalkhuudiig turiin tolgoid gargakhgui baival zokhino ingekhed khalkhuud eruusuu khyatadaas nuudelj irj manai gazar shoroon deer suurishsan khumuus baikh shuu kharin baga yastanguud in bolkhoor indianchuud in baikh /ene bol minii bodol yum shuu/

  3. chi tegeed ter indianuudynh n neg yum biz dee?kk.shar hadnaas hezee orgoson be?

  4. Sandagaa malaa chi ain gej bai yagaad khalkh gesiin medehuu!Tsavchihaar buuj baigaa selemiig haaj ugch baisan tumenii ner shuu!!!Ene bol undesten ch bish ,yastan ch bish zuvhun meregjiliig ni haruulsan ner gehdee l halhuudaas novshiin zan garc h baigaagui yum shuu!Hujaa tagnuul sandagaa

  5. xen gej yamar baga yastan mongoliig øød ni tatsiin be shar xadnii orgodoloo.yumjaagiin delden xøx bol dørbødvvdee l jooxon tataa biz mal chini

  6. Sandag sawsganuur sanaatai ingej baina uu daa chi?! Unendee bidnii dund baigaa jalga downii uzeltei tsoonh nohdiin horhoig hodolgoson horchin ug yariad baina daa chi! Halh Dorwod ni hamaa alga Mongoliin toloo gesen zutgeltei l bol bi chotgoriig ch demjij chadah baina!!! Bidnii owog deedes harj baigaa!! Chi bol Mongoliin daisan!!!

  7. mongoliin gazar deer baisan horongiig idej duuslaa
    bankind baisan mongiig idej duuslaa
    gazriin hevleed baigaa zooriig ogotno shig zoosoor baina
    oyuniig ni hulgailan gadagsh zooj hudaldsaar……..
    mongol gazar shoroo hun maltaigaa horsteigee orvongooroo ergelee

  8. mongol gazar shoroon deerhiig idej duuschee
    mongol iin babknii buh mongiig idej duuslaa
    moingoliiin gazriin hevliig zooj duuschee
    mongoliin oyuniig gadagsh shahan gargajee
    mongol mal hun horsiig orvongoor ni erguulee

  9. Ter sandag egóódój baih shig bna. Aguu halh hunii esreg ingej heldeg zurhten unendee bgaa gedegt itgehgui bna. Mongoliin hewregiin tuhaid bol unen, suuri baihgui uchraas salhind hurtel salbaraad unachihaar hewreg bgaa yum. Huuchin shigee 4 aimag, UB hoshuutai bolood aimguudaa zasag zahirgaanii huchirheg zohion bguulaltad oruulbal Mongol huchirheg boloh ni damjiggui. IHiin 25 gishuuntei baihad boloo. Tolgoi tom baih tusam unah magadlal óndór shuudee.

  10. Ãàäààäààñ îð÷èí ¿åèéí øèíý øéëâýð îðóóëæ èðæ áàðèàä òýð íü ìîíãîëûí ò¿¿õèé ýäýýð þì õèéäýã áîë ÷ …

  11. teneg khalkhuudaa ta nar uursdiinkhuu mongold tarisan balagiig martakh boloogui shuu oirdiin Galdan boshigt ikh mongoliig negtgekh gej zutgej yavakhad khelsen yarisan tokhiroo bukhneesee butsaj manj khyatadad urvaj mongoliig khyatadad khudaldsanii ur dun odoo ch uvur mongol khyadadiin medeld bna mun tsagaan kheremnees khoishikh nutgaa aldaj mongol oron deed zergiin garz uzseng Choibalsan terguutei khalkhuudiin aldaatai uil ajilgaanaas Khalimag Tuva zereg gazar nutgaa orosod aldsan mongoliin 1000 myangan erdemten merged undesnii sekheetenuudiig orosiin zaavaraar alj khyadakhad turiin tolgid yamar khumuus bsan bilee neg ch buriad neg ch baga yastan baigaagui bsan in sudslgaagaar notlogddog yum shuu tuukhee medej sudalgaa khiij uzej bj soliortsogoo ukhsenii chini khalkh ta nar bod ene mongold yamar gaviya baiguulsan yum be barimtaar gargaad ir l dee

  12. auguu khalkh khunii esreg gevuu???ineed khurchikhlee neree ch khelekhees aij neg yguulberch zuv bichij chadakhgui neeree ta nar auguu yum daa ene ch gesen ta nariin khalkh zangiin chini ilerel jinkhene khujaa tsus sudasaar chini guij baigaagiin ilerel .Ta nart auguu yum yu bgaa yum gargaad ir yostoi khalkhuu na na na gedeg yum bilee terniig chini erguuleed ta nart bariya

  13. МТЗ-ын санхүүгийн байдал туйлын хүндэрч олон талт арга хэмжээ авсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд 4-р сарын 1-нд чингэлэг тээврийн тарифыг 40%, мөн 7-р сарын 15-нд 30%-иар нэмж уг тариф энэ онд нийт 82%-иар нэмэгдсэн.

  14. Сандагаа Чи битгий солиор, танай муу дөрвөд Цэдэнбал чинь өөрийнхөө төрсөн нутагаа хүртэл Оросуудад өгсөн биз дээ. Оросууд тэндээс давс олборлодог юм. Ойрдын Галдан муу новш цусан мөр татуулан халхын нутагт хичнээн олон гэмгүй ард иргэдийг хядсан бэ.

  15. chi muu mun soliorvaa Galdan gedeg chini tuuhend negdsen ih mongol ulsiig tsogtslooh gej zutgej yavsan hun geed temdegleed uldeechihsen bdag yum harin halhiin noyod urvaj manjiig dagasanaar ene tuluvluguu nurl mongol manjiin kolon bolson ta nariin muusain durveduud geed bgaa oirduud ch temtsel hiiseer bgaad hamgiin suuld 1760-aad onii ued l manjid ezlegdsen yum shuu dee tuuhiin eh survalj olj har bas tegeed ezlegdeh buuj uguh gedeg 2 uur oilgoltiig yalgaj salgaj sur mal shig teneg halahuudaa!!!!!!!!

  16. hooe maanag halhuudaa ta nar baga yastanguudiin haananch hvrehgvi bi dorvod hvn

Сэтгэгдэл үлдээх