Хөөмийн урлагаа бид хайрлахгүй юм бол хэн хайрлах вэ?

Авьяаслаг германчууд шалгаруулах “Super talent -2009” уралдаант шоу нэвтрүүлэгт манай хөөмийч Д.Хосбаяр амжилттай оролцон, шилдэг 30-д шалгаран үлдсэн талаар манай сонин өмнө нь мэдээлсэн билээ. Германы алдарт “RTL” болон дуу хөгжмийн “Grundy Light” компаниас зохион байгуулсан энэ тэмцээнд 30000 гаруй авьяастан оролцсон. “Дэлхийн монголчууд” булангаараа бид Д.Хосбаяртай цахим ярилцлага хийснээ уншигч олондоо сонирхуулж байна.
- Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
- Намайг Дангаагийн Хосбаяр гэдэг. 1990-1993 онд Улсын ардын дуу бүжгийн чуулга, “Түмэн Эх” хамтлагт хөөмийч байсан. Одоо миний тоглож байгаа “Hosoo & Transmongolia” хамтлаг 2004 онд байгуулагдсан, Монголд ер тоглож байгаагүй хамтлаг л даа. Таван хүний бүрэлдэхүүнтэй, Европын орнуудаар эх орныхоо урлаг соёлыг сурталчлан тоглолт хийдэг. Ерөнхийдөө Германд байдаг.
- Та хэзээнээс Герман улсад ажиллаж, амьдрах болсон бэ?
- 1996 оноос Германд уран бүтээл хийж байна. Анх ардын урлаг, соёлыг сурталчлах төрөл бүрийн төсөл, тоглолтод Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаад 2004 оноос хойш хамтлаг байгуулан, тусдаа ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд бие даасан “Дангаа Алтай” 1998, “Хөөмийн домог” 2001, “Transmongolia” 2002 цомог, “тэнгэрийн орон” DVD 2003 онд тус тус гаргалаа. “Hosoo & Transmongolia” хамтлагаараа “Тэнгэрийн дуу” 2004, “Нутгаа дурслаа” 2007 альбом болон Герман, Итали, Израилийн хамтлагуудтай хамтарч нийт 13 CD хийгээд байна. Хэрэв “Өнөөдөр” сонины уншигчид сонирхох бол бүх CD маань www.hosoo.de гээд миний хувийн цахим хуудсанд бий.
- Энэ жилийн “Supertalent -2009” уралдаанд яагаад оролцох болов? Урьд өмнө иймэрхүү шоу тэмцээнд орж байсан уу?
- Янз бүрийн фестиваль, наадмуудад оролцож байсан ч яг энэ удаагийнх шиг тэмцээнд оролцож байгаагүй.
“Supertalent- 2009” уралдаанд орох болсон хоёр том шалтгаан бий. Нэгдүгээрт, энэ том тэмцээнийг ашиглан монгол хөөмийгөө, гадаад дотоодын олон хүнд хүргэе, танилцуулъя гэж бодсон. Зөвхөн телевизээр л гэхэд 13 сая хүн үзсэн шүү дээ. Тэд монгол хөөмийн гайхамшгийг ойлгож мэдрэнэ гэдэг бол бидний зорилго биеллээ гэсэн үг. Хоёрдугаарт, миний хамтран ажилладаг түнш “Sony-Music” компаниас уг уралдаанд оролцохыг санал болгосон .
- “Supertalent 2009” ер нь ямархуу уралдаан юм бэ? “Авьяаслаг британичууд” нэвтрүүлэгтэй адил уу? Та хэдэн дуу хөөмийлөв?
- Германы хамгийн том хувийн телевиз “RTL”, дуу хөгжмийн “Grundy Light” компани хамтран зохион байгуулсан. Энэ жил гурав дахь удаагаа болж байгаа юм байна лээ. Энэ удаагийн наадамд 26 улсын 37700 уран бүтээлч оролцон, хоёр сар үргэлжилж дүнгээ гаргалаа. Нийтдээ долоон үе шаттай болдог тэмцээн. Эхний таван үеийг шүүгчид шүүдэг бол сүүлийн хоёр хэсгийг зурагтаар шууд дамжуулж, телевиз үзэгчид таалагдсан уран бүтээлчдээ утсаар санал өгөх байдлаар аваргууд тодордог. (Нэг санал нэг оноо ) Би эхний хоёр шатанд монгол дуу, бусад шатанд европ дуу хөөмийлсөн. Зургадугаар шат буюу хагас шигшээд хүртэл оролцлоо. Ирэх Бямба гаригт шигшээ тоглолт болж, аваргуудаа тодруулна. Би ерөнхий үзүүлэлтээрээ гуравдугаар байрт орсон байгаа. Анхнаасаа хагас шигшээд шалгарна гэж бодож зүтгэсэн зорилгоо ямар ч гэсэн биелүүлсэн. Гэхдээ энэ олон сая хүнд монгол хөөмийгөө сонирхуулж, сурталчилж чадсан маань түрүүлснээс өөрцгүй амжилт гэж бодож байгаа.
- Манай монголчууд энэ тэмцээнд өмнө нь оролцож байсан юм болов уу?
- Английн тэмцээнд монгол охин уран нугаралтаар орж байсан. Харин Германы энэ уралдаанд бол оролцож байгаагүй юм билээ.
- Шүүгчдийн дунд алдарт дуучин Дитер Болен байсан гэсэн. Таныг их өндөр үнэлсэн гэж сонссон?
- Нийт гурван шүүгчтэй, Дитер Болен ерөнхий шүүгч нь. Нөгөө хоёр нь хувцас загварын чиглэлийн хүмүүс болохоор хөөмийг сайн ойлгохгүй байх шиг байна лээ. Харин Болен бүх үе шатанд надад хамгийн өндөр оноо өгч байсан, урлаг мэддэг, ойлгодог хүн өөр юм билээ. Дитер Боленийг манайхан алдарт “Мodern Talking” хамтлагаар нь андахгүй мэднэ. Тэр ирэх жил надтай хамтарч, цомог хийхээр амласан. Дэлхийд нэртэй дуучинтай хамт цомог хийх болсондоо их баяртай байна. Болен зав гарвал Монгол явж үзмээр байна гэж байсан. Монголчууд яагаад ийм өвөрмөц сайхан дуулдгийн учрыг нутагт нь очиж судлах юм гэнэ лээ.
- Ингэхэд тэмцээний шагнал нь хэр юм бэ?
- Түрүүлсэн хүн 100000 еврогийн шагналтай. Дээр нь дуу хөгжмийн том менежер, студиэс хамтарч ажиллах санал авдаг. Миний хувьд ивээн тэтгэгчдийн болон үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн. Амжилтад маань “SONY MUSIC” компани сэтгэл хангалуун байгаа. Тэд миний шинэ цомгийн бүх зардлыг дааж, хэрэгтэй бүх туслалцааг үзүүлнэ гэж амласан байгаа.
- Германд манайхан олон. Интернэт сайтуудаар монголчууд танаар бахархаж байгаагаа бичиж, уралдааны явцыг мэдээлж байсан.
- Герман төдийгүй Европын холбооны улсуудад монголчууд олон бий. Анх биднийг Германд ирж байхад хөөмийг бараг мэддэггүй байсан бол одоо сайн мэддэг, бидний тоглолтыг байнга үздэг үзэгчидтэй болсон. Энэ завшааныг ашиглаад Европт амьдарч байгаа монголчууддаа намайг үргэлж дэмжиж, Монголоо гэсэн нэгэн сэтгэлээр хамт байсанд маш их баярласан шүү гэдгээ хэлмээр байна. Монголчууд бид хамтдаа хаана ч алзахгүй. Мөн миний хөгжмийг тоглосон морин хуурч Э.Цолмон, Б.Золзаяа нартаа талархсанаа хэлмээр байна. Та нар минь тусалж, дэмжээгүй бол би ийм амжилт гаргаж чадахгүй байсан.
- Сүүлийн үед гаднынхан манай хөөмийг их сонирхож байна шүү.
- Би анх хилийн дээс алхахдаа л монгол хөөмийгөө дэлхийн хөгжмийн тавцан дээр гаргая гэсэн зорилго тавьсан. Зорилгынхоо дагуу уран бүтээлээ хийгээд тодорхой хэмжээний амжилттай явж байна. Манайхан хөөмийг хөгжүүлнэ гэж ярихаас биш яг бодитой хийсэн юм байхгүй байна. Анх ерөнхийлөгч Н.Энхбаяр хөөмийг дэмжих зарлиг гаргаад л байсан, түүнийхээ дагуу авсан арга хэмжээ гэж байна уу, үгүй юү? Энэ оны тавдугаар сард Монголд олон улсын хөөмийн наадам болоход би эндээс очиж оролцсон. Үнэхээр гайхаж, цочирдсон шүү. Хөөмийн наадам биш, нэг нэгнээ хөөрөгдөж, өөрсдийгөө сурталчилсан арга хэмжээ болоод дууссан шүү дээ. Зурагт радиогоор хэдэн дарга нар шагнал гардуулж байгаа богинохон мэдээ гараад өнгөрсөн болохоос биш хөөмийн хөгжил иймэрхүү байна, тэр тэгж хөөмийллөө гээд гадаад дотоодын уран бүтээлчдээ судалж, сурталчилсан юм яриагүй байх. Би гуйж байж ганц дуу мэндчилгээ болгож дуулсан. Хөөмийн талаар илтгэл тавих гэсэн чинь бараг хөөгдөөд гарсан. Наадам удирдаж байгаа хэдэн хүнд хөөмийчдийнхөө үнэн үгийг сонсох зориг байгаагүй. Тийм байж яах гэж наадам зохион байгуулсны учрыг олоогүй.
- Өвөг дээдсийн маань өв болгон үлдээсэн энэ сайхан урлагийг хятадууд ЮНЕСКО-гийн соёлын өвд өөрсдийнхөө нэрээр бүртгүүлчихлээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
- Их харамсаж явдаг. Шуудхан хэлэхэд энэ бол Хөөмийн холбоо болон дээр нь сууж байгаа хэдхэн хүний хувийн ашиг хонжоо харсан үйлдлийн үр дагавар. Олон жилийн өмнөөс яриад л байсан, хоцорчихлоо. Улсын өч төчнөөн төгрөгөөр хийсэн хөөмийн наадам, хурал зөвлөгөөн, ерөнхийлөгчийн гаргасан зарлиг шийдвэр гээд л. Ямар зорилготой энэ бүхнийг хийсэн юм бол доо. Ямар ч үр дүн байхгүй. Хөөмийгөө хамгаалъя, хөгжүүлье гэж байгаа бол эхлээд хөөмийлж байгаа хэдэн уран бүтээлчээсээ эхлэх хэрэгтэй. Урьдын болон өнөөдрийн хөөмийчдийн хооронд ямар ялгаа байна, яаж хөөмийлдөг, ямар учиртай урлаг юм гээд л судалгаа шинжилгээ хийж, хүн арддаа танилцуулах ёстой. Хятадууд хөөмийг өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн нь энэ хэдэн дарга нарын л хийж байгаа ажил. Хятадууд хөөмийг бүртгүүлэх гээд ЮНЕСКО-д танилцуулсан кинон дээр манай зарим дарга нар гарч харагддаг юм. Манай хөөмийн холбоо яаралтай хурал хийж, арга хэмжээ авахгүй бол болдог, бүтдэг юм алга болоод байна. Олон зуунаар дамжин хөгжөөд ирсэн энэ сайхан урлагаа монгол хүн хайрлахгүй бол өөр хэн хайрлах вэ. Миний хувьд энэ уралдаанд оролцсоноор олон хүнд монгол хөөмийг танилцуулж, ямар урлаг юм бэ гэдгийг харуулж чадсан гэж бодож байгаа.
- Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Таны уран бүтээлийн ажилд улам их амжилт хүсэн ерөөе.
Ярилцсан М.Сугар-Эрдэнэ




Tiimee bid hairlaj hamgaalahgvi yum bol hen hiih yum be Chamd amjilt hvsye!
Chinii togloltiig vzej amjaagvi ch end bga hvmvvsiin amnaas sonsson bvgd l ih bayartai setgel dogdolj Avyasiig chini baharhan yarij baisan shvv !
Urlagiin Yanjin Lham burhan iveeh bolnoo
HOSOO
bi germand baidag.supertalent.r mongolchuudiigaa garahiig haraad baharhah setgel torj bsan chadahiihaa hereer demjsen.tanid bolon tanai hamtlagiin uran buteelchided amjilt husii hoomiin uralagt ulam iluu amjilt gargaarai gej husey.
Tanai hamtlag tarsan gej duulsan unen uu ? Mongolchuud bolson hoino muudsan gej….. unenee heleeree bitte !!
neeree mash ih setgel hedelsen uil yavdal bolson shuu, bi huvidaa nudendee nulimstai dogdlon uzej baisan, bas hereeree demjsen, gehdee mongolchuud bid chini tseehuulee shuu dee, gehdee ehnii 30-d orno gedeg bol mash tom amjilt. Dieter Bohlen ta nar bol Mongolii Modern Talking baina gej helsen, ter bol urlagiin hunii uran medremj bolovuu, ta naraaraa baharhaj baisan shuu, ulam ih amjilt huseye, Danke
ahaan bas nemj helehed heemiigee surtchihalhii hajuugaar Morin huuraa bas sain surtchilah heregtei baih, bi ter Shown deer Morin huurnii talaar asuugaasai gej mash ih husch baisan,,,
Yag unendee ter showan deer Dieter bohlen mglchuudiin talaar ih sonin ug helsen shdee
hyatuud zagaan heremiig yagaad barisan ni sonin. Mongolchuudaas l bolj gej helsen.
Sain utgaar helsen um uu esvel mongolchuudiig haranhui buduuleg gedeg utgaar ni uu medehgui. Hutlugch zaluu Mongolchuudiig bas joohon doosh ni hiigeed hoyor huurhun bandi geed hosoo zoloo 2 iig uhuurduud baisan. a
Sonin bas ter showan deer Mongoliin fan bololtoi germanuud Hosoog garj irehed Mongoliin dalbaar barichhsan demjij baisan.
unen sain surtalchilgaa bolson bi huvidaa hosoog turuulsenees ylgaagui amjilt uzuulsen gej bodoj baigaa .amjilt husey uneheer olon say hund hursen shuu
Д.Хосбаяраа та нарыг хараад маш их баярлаж байсан шүү.Маш гайхалтай байсан Европод үндэснийхээ сүрлэг хувцастай сайхан залуус морин хуураа барьчихсан хөөмийлдөөд гудамжинд сууж байдаг.Тэд алдартай хуурч хөөмийчид нь юмуу сайн дураараа ч юм уу сайн мэдэхгүй л дээ гэхдээ л сайхан санагдаж байдаг.Жишээ татахад: Хөөмий морин хуур тоголоод эхлэхээр гадаад хүмүүс нир хийгээд л инээлдээд л явчихдаг.Би хувьдаа тэр хүмүүсийг их соёлтой гэж үздэг.Гэтэл нэг хоолойны чадал шалгасан дуу дуулсан хүмүүс тэр шоунд түрүүлж байдаг.Уг нь бол хөөмий дуу хоёр бол газар тэнгэр шиг л өөр урлаг юм шиг санагдсан.Гэртээ нэг удаа үзээд л алдсан нүүр ам хагарчих гээд маш хэцүү нь урлаг нь мэдэгдсэн.Баярласан шүү залуус аа.Амжилт хүсэе.
Bi ter RTL iin studid live uzsen unen saihan baisan shuu.buh l uzegchid chinii tald baisn daanch ene teneg germanuud gadaad hun gargah durgui baih shi baisan.yamarch baisan Mongol neriig muu muuhaigaar duuduulj ybdag teneg humuusiin ybdliig neg udaa ch gesen tsairuulsan uragshaa zaluusaa
unen goe bolson bi bur uilsan shuu.ta 2 t amjilt az jargal husie.
sain bna uu?
ta 2 mash gaihaltai baisan.
-Internetees supertalent2009 geed bas uzej bolno.
Bayrlalaa ene hoyrtoo. amjilt husiy
Joohon shuumj helehed 1996 onoos hoish germand bgaa hun gehed uneheer germanaar gants zuv uguulber helj chadahgui ni haramsaltai sanagdsan shuu. goe zuv yariad uuriiguu iluu oilguulsan bol arai hol yavah bsn baih. gehdee uneheer RTL mongol hun garahiig haraad bayarlasan. bas 3 udaa utasdsan shuu. bayarlalaa
Helnii shalgalt ögch baigaa bish yamar hamaatai jm öölöh gej yadah jmaa tegeed ch hosoo ah chin urgelj end germand baidaggui jm busad buh ulsuudaar ybj baigaa hun chin hediidee hel surah ve dee
96 onoos hoish Germand baigaa gehed neeree shal yalgatai Germanaar yarij baisan shuu. Za ter yahav
Hervee sonirhvol daarhi linkeer showg uzej bolno. Modern Talkingnii Cherry Ladyg lag huumiilsen shuu. Ter muu hutlugch joohon doosh ni hiigee baisan daa. http://www.clipfish.de/special/supertalent/video/3205060/supertalent-halbfinale-kehlkopfsaenger-khosbayar-23/
zov sh tee. Heltei bol holtei gedeg biz dee. Hel neeree unen gologdoj baian lee. Yu geh geed baigagaa saihan helchihsen bol yahoo.de heldgeer arai hol yavah baisan baihaa.
ta nariinhaa oroltsoj bgaag harahad saihan bsn shuu, mash amjilttai bsn, tsaashid ch amjilt husie!!!
DIETER BOHLEN EOSTO ER HUN SHIG BSAN,MASH MEDREMJTE SHUUMJILJ NUGUU HOEOR SHUGCHEES MANAI HUUMIICH ZALUUG UMUURCH BSAN (NUGU SHUGCH NAR CH GEJ DE NEEH ACH HOLBOGDOLGUI 2 . NEG N HAR GOMO-MODELUDAD YAJ ZUV ALHAJ YAVAHIG ZAADAG,NUGUH N HOLLANDIN HUL BUMBUGCHNII EHNER ONZIN URLAGIN MERGEJIL BAIHGUI),
DEER COMMENT BICHESEN SWISSES GESEN HUND CHI SAIN GERMANAR OILGOGUI YUM BN …TER ZAGAAN HERMIIN TALAAR BOHLEN HELEHDEE MONGOLCHUUDIG NEGCH UGEER MUULAAGUI ER N MONGOLD ELEGTE HUN GEDEG N MEDREGDEJ BSAN HELEHDE… MONGOLCHUDIG TER UED IH HUCHTE TEDNEES HYATADUUD EMEEJ IIM TOM HEREM BARIJ UURSDIIGUU TUSGARLASAN N GEDEN NEG YUM HELEED BNA DA GEJ HELSEN YM.
Хосоо чамд болон танай залучуудад эрүүл энх уран бүтээлийн их амжилт хүсье. та нараар үнэхээр бахархсан шүү. Үнэхээр гайхалтай байсан. Швейцарьд ирэхдээ дахин манайд зочилоорой. Хүрлээ
Tiim ee mash sain bolson schuu.Bid buxen bugdeeree setgel dogdlon uzej unen setgeleesee demjij baisan .Dieter Bohlen Unexeer ta 2 iig demjij,urlagiin xun gesendee unexeer medremjtei zuv dugneltiig Xosood ögz baisan schuu.Zaaschdaa ulam ix amjilt gargaarai!
Mongol urlagaa nert turtui abch ybaa sain zaluu shuu.End tendgui taaraldsan hun bolgon tuunees hoish Mongol bolon huumiin tuhai yrij bna tegeed bodohoor uneheer tom jm hiisen.Minii tanidag Germanchuud bugd l setgel undur baisan tuhaigaa yrij bna ter ch baitugai Mongol ybna gej bna baharhmaar TENGER IVEEG
nuguu gudamjind toglodog hamtlag mun bn sh dee tee
Dieter Bohlen sagt: Man muss doch wissen, warum die Chinesen diese Mauer gebaut haben. Ene uguulbert mongolchuudiin muulsan yum eroosoo alga. Hyatuudiin yagaad ter tsagaan hermiig barisaniig hun medeh estoi sh dee gesen utgatai uguulber sh dee. Swiss guai
Sain baitsgaana uu, Zaluusaa?
Tiimee, aldaj bolohgui, aldah yosgui, aldah erhgui zuil gej alivaa hun, undesten tumen, ard tumen, uls orond baidag. Sanaj yavahad butne, sajilj yavahad hurnee gej… Bolno bizdee.
MONGOL TULGAR TORIIG TENGER ORSHOO.
Hundetgesen, YM-YZ
End butneeree bichleg bna
http://www.clipfish.de/special/supertalent/video/3205060/supertalent-halbfinale-kehlkopfsaenger-khosbayar-23/
Hosoo mash zuv yum yarisan bainaa! Deer TV medeegeer garch baisan, Hoomiig Hyataduud delhiin soyol urlagiin uv sand hyatadiin urlag gedgeer burtgej avsan tuhai. Manai Hoomiin holboonii darga ch biluu neg mahan tolgoi -Zugeer zugeer yag tegsen yum baihgui ch geh shig yum yariad baisan. Mongold bolj baigaa yum gej udriin od shig tsuuhun baina. Yerunhiilegchuuruu hurtel dalan hudalch luivirching songood tavichihsan. Tur zasag dan luivirchidiin uur uurhai bolood udaj baihad ene deer bichsen Uvuu Ym-Yz guai dandaa tulgar turiig urshuu ch geh shig soliorch baih yumaa. naad nyaluun ugee zuragdsan pyanz shig dahin dahin bichihgui baival zugeer baina shuu!!!!
Hosood Amjilt! Tom sirtalchilgaa bolson shuu!!! Thank`s!
Bi Hosoog sain tanina Daraa n uulzaj yrilzsan er n bol tsaanaasaa ih darsan gej baina lee busad humuust 5 minutiin hugazaa ögchiheed Hosoog bolohoor 2 minutand avyasaa uzuul geh meteer ug n mani hunii sanaa busad huumiin olon töröl ene teree uzuuleh sanaatai baisan daanch hugazaand barigdaad chadaagui gesen.bas Gert n irj avsan gol onoo avah ystoi homestory iig n butneer n gargaagui gesen.yamar negen uitgartai örövdöltöi tuuh tuuh baihgui geed.Mongol hun tiim jm yrina gej ju baihav Mori mal unaj ybaad Mongol nutag bolon Mongol huumiin tuhai yrisan jmnuudiig n gargaagui gesen yagaad buu med sanaatai l baih daa.tegehdee manai hun unen sain orolzson iim olon hunees 30 d uldene gedeg bol sanaad ch butehgui zuil nöhör bol öörtöö bolon Mongolchuudiinhaa tuluu ylalt baiguulsan Hosoogiin bas goy goy duunuud baidag shuu dee sonsooroi door link hiilee
http://www.youtube.com/watch?v=hZDcyn5bkng
http://www.youtube.com/watch?v=Oz2YqdKr0TA
http://www.youtube.com/watch?v=xeb351Li2_A
http://www.youtube.com/watch?v=hlkRdRJ_kdA
http://www.youtube.com/watch?v=N-x-YGK_wj4
http://www.youtube.com/watch?v=g-FyMWjBzJU
http://www.youtube.com/watch?v=PcolEtp5uvE
http://www.youtube.com/watch?v=poxvnGz6a4I
http://www.youtube.com/watch?v=IDqQsAzl1eY
YUNESCO- ru deLhiin oLon MONGOLchuud gazar -gazraas MONGOL HQQMiig HYATADiinhi bish MONGOL undestenii urLaga gedgiig huLeen ZQBshQQruuLeh ter buruu shiidveriig eserguutsej baigaagaa bainga zahidLaar bumbugduud baigaarai , tegj baitaL neg uchir ni oLdoh baihaa…..