Л.Гантөмөр: Төрийн халамж улстөрийн арын хаалганы хэрэгсэл болчихоод байна
АН-ын бүлгийн хуралдааны дараа тус бүлгийн дэд дарга Л.Гантөмөрөөс дараах тодруулгыг авлаа.
-Танай бүлэг өнөөдрийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж, ямар шийдэлд хүрсэн бэ?
-Энэ долоо хоногт Төсвийн тухай хуулиа хэлэлцэж батлах шаардлага байгаа. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ийм шийд гаргасан. Хоёр намын бүлгийн хамтарсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд ажиллалаа.
Ажлын хэсгийн саналыг бүлэг дээр сонссон. 56 санал гаргасан байна. Энэ саналуудаас орлогоо тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж байгаа. Зэсийн үнийг 5800 ам.доллараар тооцож явахад таван тэрбум төгрөгийн орлого нэмэгдэнэ. Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогыг өсгөх санал орж ирсэн байгаа. Зардал тал дээр төсвийн урсгал зардлыг 30-аад тэрбум төгрөгөөр бууруулах санал ажлын хэсэг дээр гарсан. Нийт 130 тэрбумаар буулгах санал гарсан шүү дээ.
Засгийн газар яаж ч хичээгээд хүлээн авч болохгүй байна гэсэн асуудал тавьж байгаа учраас ажлын хэсэгтал талаас нь ярил-цаад 30-аад тэрбум төгрөгөөр бууруулах санал гаргасан. Бас нэг онцлог санал бол тодорхой хэмжээний халамжийг болиод Хүний хөгжил сангаараа уул уурхайгаас орж ирсэн мөнгөө хуваарилах бодлого явж байгаа.
Иргэн бүрт 1,5 сая төгрөг олгох бодлогыг УИХ, Засгийн газар гаргасан учраас тодорхойгүй зарим халамжийг эцэслэвэл яасан юм бэ гэсэн санал гарсан. Үүнийг энэ онд нэг амьсгаагаар шийдэж чадахгүй. Тухайлбал, гавьяатуудын мөнгө, төрийн албан хаагчдын тэтгэмж, урамшуулал, орон байрны дэмжлэг гэх мэтчилэн эдийн засгийн өсөлт гайгүй байх үед нэмэгдсэн халамжуудыг болиод Хүний хөгжлийн сангаас мөнгөө олгодог явъя гэсэн санал гарсан.
Харамсалтай нь 100 хувийн дэмжлэг авсангүй. Тэгэхлээр УИХ-ын тогтоол хэлбэрээр төсвөө дагаад гаргая. Уг тогтоолд богино хугацаанд хуульд өөрчлөлт оруулж хавтгайрсан халамжийн тогтолцоог зогсоох ёстой гэсэн байр суурьт хоёр тал хүрсэн байгаа. Ер нь төсвийн алдагдлыг таван хувьд байлгах шийдэлд аль аль тал нь хүрсэн. Үүнээс хэтрүүлж болохгүй гэсэн шийдвэрт хүрсэн.
Тиймээс зарим нэг хөрөнгө оруулалтыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр
хийх шийдэлд хүрч байгаа. 79,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хуульд заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шийдвэрлэе гэсэн шийдэлд хүрлээ. Ер нь хоёр талаас тохирсон саналуудыг бүлэг дэмжсэн.
-Халамжийг багасгах санал гарсан юм байна. Харин хоёр намын амлалтын 1,5 сая төгрөгийг ямар хувилбараар олгох нь зөв гэж АН үзэж байгаа вэ?
-АН-ын хувьд халамжийг нэг тийш нь цэгцлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол бүртгэлтэй бүртгэлгүй, зөв хүндээ очиж байгаа эсэх нь эргэлзээтэй төрийн халамж маань улс төрийн арын хаалганы хэрэгсэл болчихоод байна. Тийм учраас үүнийг эцэслэе гэж байгаа юм. Хүний хөгжлийн сан дээрээ цаашдаа төвлөрнө.
Сан маань мөнгөтэй болно. Сангийн үнэлгээ гэхэд л стратегийн ач холбогдолтой 15 ордоос 2-3 нь эдийн засгийн эргэлтэд ороход 10-20 тэрбум ам.доллартай болно. Энэ сангийн хувьцаа эзэмшигч болно гэдэг үнэ цэнэтэй хүн болно гэсэн үг гэж би хувьдаа харж байгаа. Тэр хувьцааг иргэдэд олгох ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Жишээлбэл, Оюутолгой бүтэн эргэлтэд ороход Монголын оногдож байгаа 34 хувь гэдэг 3-4 тэрбум ам.долларын үнэтэй хувьцаа болно. Энэ 34 хувийн эзэмшигч нь Хүний хөгжлийн сан. Тэгэхлээр энэ сангийн хувьцаа эзэмшигч хүн мянга гаруй ам.долларын хөрөнгөний эзэн боллоо гэсэн үг.
Үүндээ тохирсон ногдол ашгийг ирээдүйд авах юм. Цаашлаад Таван толгой, Цагаан суварга, Асгатын мөнгөний орд гээд уул уурхайн томоохон ордын төрд оногдох хувьцаа нь уг сангийн өмч болно. Хувьцаанаасаа гадна 1,5 сая төгрөгийг сангийн хуульд тусгагдсан дөрвөн төрлийн хэлбэрээр нь яаж олгох вэ гэдгийг бид зохион байгуулах хэрэгтэй.
Энэ ажлыг зохион байгуулаад бүх хүнд тэгш зарчмаар хүргэхэд давуу боломж олгож байсан иргэдийнхээ давуу боломжоо татгалзъя гэж байгаа юм. Тухайлбал, төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг байсныг болиулах ч юм уу. Тэтгэвэрт гарахад нь олон сарын мөнгийг олгодгоо болих, орон сууцны дэмжлэг авдаг явдлыг ч зогсоож болох жишээтэй. Мөн гавьяатуудад олгодог мөнгөнөөс ч татгалзах хэрэгтэй. Бид халамжийн асуудлаа цэгцэлчихээд 1,5 сая төгрөгөө олгохгүй бол халамж нь ч гарын салаагаар урсаад байдаг, дээр нь орж ирсэн орлогоо хүн бүрт хүргэх гээд зүтгэх юм бол амласнаа ч биелүүлсэн юмгүй, эдийн засгаа ч зөв гольдролд нь оруулж чадаагүй замбараагүй байдлаар 2012 оныг угтана. Бид аль болохоор эмх цэгцтэй, асуудлыг бодитойгоор шийдье гэсэн байр суурьтай байгаа.
-Төсвийн урсгал зардлыг бууруулна гэлээ. Гэтэл зардал буурах бус өсөөд байгаа шүү дээ?
-Урсгал зардал гэдэг бараа үйлчилгээний буюу өнөөдрийн Засгийн газрын амьдарч байгаа мөнгөний хэмжээ. Бид энэ мөнгө цаашдаа багасч явах ёстой гэж үзэж байгаа. Энэ жил 70-аад тэрбумаар нэмэгдээд орж ирсэн. Уг үүнийг тэвчиж болох ёстой зардал ч тэвчиж чадахгүй байна. Засгийн газар нь УИХ дээр гарч байгаа саналыг хүлээж авахгүй гээд зүтгээд байхад УИХ нь ч гэсэн гаргасан саналаасаа татгалзахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Гишүүд ч тийм л байдалтай байгаа. Бодлогын хувьд уул уурхайгаас орж ирж байгаа баялаг иргэдэд тэгш зарчмаар хуваарилах ёстой. Нэг цонхоор орж нэг цонхоор гардаг болгохгүй бол гарын салаагаар урсаад сүүлд нь иргэд нь юу аваад байгаагаа, төр нь юу өгөөд байгаагаа ойлгохгүй байдалд хүрнэ.
-Гишүүдэд тараах 500 сая төгрөгийн талаар яригдсан уу?
-Байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн 130-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал гаргачихаад байгаа. Үүнийг яаж багасгах вэ гэдгийг ажлын хэсэг дээр ярьж байна. Гишүүдийн хувьд хуулиараа төсвийн зарлага, орлогын талаар төсвийн хуульд санал оруулах эрх нь бий. Оруулсан саналаа зөв ойлгуулж чадвал УИХ-аар дэмжүүлэх боломж байгаа. Тэрийг л хязгаарлах гэсэн оролдлого. Та 500 саяас дээш санал битгий гаргаач гэсэн санаа. Түүнээс дээш гарчихаар яадаг гэхлээр одоогийн дүр төрх нь 130-аад тэрбумын санал гарчихаад байна. Төсвийн байнгын хороон дээр дахиад хэдэн тэрбумын санал гаргахыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхлээр ерөөсөө энэ сонгуулийн тогтолцоогоо л өөрчлөх хэрэгтэй. Тэгэж байж тэр дов жалга руу мөнгө чирдэгийг зогсоогоод нэгдсэн бодлогоор явна. Төсвийн хуулиндаа өөрчлөлт оруулаад УИХ-ын эрх мэдлийг хязгаарлачих хэрэгтэй гэж би хувьдаа хараад байгаа юм. Гишүүдийн оруулах өөрчлөлтийг хувь хэмжээгээр нь яагаад заагаад өгчихөж болохгүй гэж.
М.Баатар




юу юу гэж гарч ирлээ дээ гишүүдийн зардлыг хэмнэе гээд л хаа байна шударга гишүүн мөн бол та нар авах гэж байгаа 500 сая төгрөгөөсөө татгалз гишүүдийн жилийн зардал 26 сая төгрөг байсан үүнд маш их илүү зардал байсан үүнийгээ ч гэсэн танах хэрэгтэй шүү дээ татвар төлөгч бидний мөнгийг та нар урсгаж байдаг, худлаа ярихаас өөр юу ч хийдэггүй та нөхөд одоо болно доо,үнэнхүү дур гутаж байна,би СБД-ийн сонгогч чиний оронд Лхагважав гарсан бол дээр байсын гэж харамсдаг
ta shudarga zuiliig ehluulj baisnaa urgeljluuleech. darga tsereg nariin yamba erh darga arai dendej bna. Unetei mashin unaj sonin hevlelee zahialuulaad ger oron gar utas avgai huuhdiinhee utasnii mongiig toroor daalgasan heveeree baigaa biz dee. Odoo 76 gishuud zovlohtei bolno ch geh shig. yasan ih tuslah zovlohtei uym be. Getel jiriin toriin alban haagchid yaj amidarch bna. Gyhggjch ogooch
ajillaad bna shuu hu.busadaas n bish ene gishuunees l iluu ihiig shaardah baih
Ene neg dytyy bolobsorson baagii amniih ni saliya arilaagui um eeree ehelj bolobsrood daraa ni avilgalaas bas eeriigee tseverlechih heregtei sh dee.daraa ni tom tom um yaril daa gantumumuree.Meerdeg patsaan mini.
Таныг дэмжиж байна
halamjind chini deedsyyd orohgyi uchraas hasah geed bna.yadarsan heden hugshchyyd,urh tolgoilson yi tymen emegteichyyd ajil surguulgyi zaluuchuudad gar tataad baihdaa yahav dee.uursduu hanatalaa tusuvt zardalaa tusgaj avchihaad tarval taarsan 76
Gantumur chi shudarga yum bol gishuudiin 500 sayaas tatgalzaach.
м