Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол брэндүүдтэй танилцаж болно

Монголын шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн өнцөг булан бүрт  танилцуулах Монголбрэнд хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо , Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз хамтран “ Хэрэглэгчдэд Таашаагдсан Бүтээгдэхүүн ” санал асуулгыг зохион байгуулж байна. Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэг үзүүлэлтийг шалгуур болгон шилдэг, бүтээгдэхүүнийг шалгаруулах ба шилдгийн шилдгүүдийг www.mongolbrand.mn вэб сайтад байршуулсан байна.Тус вэб сайтаар дамжуулан дэлхийн хаанаас ч Монголын хэрэглэгчийн хэрэглэдэг бараа , бүтээгдэхүүнтэй танилцаж болохоос гадна, зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч болох юм байна.

Мөн www.mongolbrand.mn вэб сайтад орсон экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагыг Хятад, Солонгос, Япон улсуудад зохион байгуулахаар болсон байна.

Сэтгэгдэл үлдээх