Ц.Баасанжав: Би талийгаач Наранцацралтад крантаас усаа шууд уудаг хот хүлээлгэж өгснөө хатуу анхааруулсан

Монгол Улсаас Хөх хотод сууж буй консул Ц.Баасанжав гуайг нутагтаа ирээд буй үеэр нь уулзаж ярилцлаа. Тэрээр нийслэл хотын удирдах албанд олон жил ажилласан. Мөн Төв аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм.
-Хөх хот, Улаанбаатар хот хоёр хэл, соёлын хувьд ч гэсэн их ойр. Хоёр хотын харилцаа холбоо хэрхэн хөгжиж байна вэ?
-Харилцаа холбоо бол хэвийн түвшинд сайн хөгжиж байгаа. Хотын төлөөлөгчид янз бүрийн түвшинд хамтран ажиллаж, туршлага судалж байна. Харилцаа холбоо өргөжин хөгжиж байгаа ч санасан хэмжээнд хүрэхгүй л байна. Арав, хорин жилийн өмнөх Өвөрмонгол ямар байсан өнөөдөр ямар байна. Тэдний яаж хөгжиж байгааг харах хэрэгтэй. Манайхан чинь их хол явах, холд төөрөх дуртай юм. Холын биш ойрын харааны шилтэй баймаар юм. Тазарзүйн байршлын хувьд бол ойр байна шүү дээ. Холын тэр Америк энэ тэрээс илүүтэй эндээс суралцах хэрэгтэй. Тийм учраас энэ хоёр хөрш орон, тэр дундаа Улаан-Үүд, Хөх хот зэрэг хотуудтай сайн хамтарч ажилламаар байна.
Өвөрмонголын хувьд хамгийн авууштай зүйл гэвэл бэлчээрийг хамгаалах тал дээр дорвитой ажиллаж байна. Улсаас анхаарч байгаа байхгүй юу. Чанартай, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих жишээтэй. Малчдын амьдралыг дээшлүүлэх тал дээр их анхаардаг юм байна лээ.
Цахилгаан станцын ажилтан шиг л байлаа
-Та 10 жилээ аль сургуульд дүүргэсэн бэ. Ямар сургууль төгсөв?
-Би Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул. Нутгаасаа зургаан настай гарсан. Тэгээд би Төв аймгийн Бүрэн сумд гурван жил амьдраад 1957 онд есөн настай Улаанбаатар хотод орж ирээд хоёрдугаар ангид арван жилийн 23 дугаар сургуульд хоёрдугаар ангид орсон. 23 дугаар сургууль чинь одоогийн Улсын Их Дэлгүүрийн байран дээр байсан. Улсын их дэлгүүрийг барина гээд манай сургууль газарт орсон юм. Тэнд сурч байсан хүүхдүүдийг амьдарч байсан дүүрэг, хороог нь дагуулаад сургуулиудад тараасан. Тэр үед манай гэр аж үйлдвэрийн комбинатад байсан учраас би нийслэлийн 18 дугаар сургуульд зургадугаар ангиас шилжиж очсон. 18 дугаар сургууль бол их онцлогтой сургууль байсан. Яагаад гэхээр хөдөлмөр сургалттай байсан. Ерөөсөө хоёр сургууль л хөдөлмөр сургалттай байлаа. Арван жилийн хоёрдугаар сургууль, манай сургууль хоёр. Сүмбэрийн сангийн аж ахуйд хөдөлмөр зуслантай. Тэгээд таван сараас эхлээд найм, есөн cap хүртэл биднийг аваачдаг. Эмэгтэй хүүхдүүдээр үнээ мал саалгана. Эрэгтэй хүүхдүүдийг ногоо тариулж, ногооны зэрлэг зулгаалгах, ногоо хураалгах ажлуудыг хийлгэдэг байсан. Тэгээд наймдугаар ангиас эхлээд аж үйлдвэрийн комбинат дээр наймдугаар ангийн гурван бүлгийг аваачаад долоо хоногийн гурван өдөр нь ажлуулдаг байсан. Би бол нэгдүгээр цахилгаан станц дээр дулааны нарийн хэмжүүрийн цехд туслах ажилтнаар ажилладаг байсан. Долоо хоногийн гурван өдөр нь ажлаа хийгээд, гурван өдөр нь хичээл сургалтаа хийдэг байлаа. 10 жилийг гурван хүүхэд онц төгссөний нэг нь би байсан. Тэр үед чинь онц төгссөн хүүхдүүд дотоодын их, дээд сургуульд шалгалтгүй ордог байсан. Тэгээд би МУИС-ийн Дулааны инженерийн ангид орж инженерийн мэргэжил эзэмшиж 1970 онд төгссөн.
-Үйлдвэрээс цалин өгдөг байсан биздээ?
-Оюутны стипенд өгдөггүй. Харин үйлдвэрээс цалин өгдөг байсан. Цахилгаан станцын даргын тушаалаар слесарийн гурав дугаар зэргийн мэргэжилтэй. Сарын 500 гаруй төгрөгийн цалинтай хоёр жил ажилласан. Яг цахилгаан станцын ажилчин шиг байсан. Заримдаа аваар осол янз бүрийн юм гарахаар станцын удирдлагууд биднийг хичээлд явуулдаггүй. Аваар дээр ажилла гээд 1966 оны үерээр бол биднийг тэнд л ажлуулдаг байлаа. Цахилгаан станцын ажилтан шиг бүсэлхийнээсээ доош шавартай усан дотор л ажиллаж байдаг. Тийм онцлогтой сургалтыг төгссөн юм. Тэр маань намайг ингэж ажил амьдрал дээр өгсөж дэвжихэд их тус болсон гэж боддог. Бас нэлээн шаггүй ажил. Шөнө өдөр нойр хоолгүй ажилладаг.
Нутаг орноо гэсэн үзэл бодлыг төлөвшүүлэхийг зорьсон
-Та төв аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан хүн. Энэ хугацаанд нутаг орон руу чиглэсэн ямар ажлууд хийв?
-Төв аймаг бол бусад аймгаас их онцлогтой. Яагаад гэвэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоттой амьдралын холбоотой. Нэг үгээр хэлбэл Монгол улсын хүн амын тал хувийг хүнсний зүйлээр хангах, өдөр тутамд сүү, цагаан эдээгээр хангах зэрэг бусад аймгуудтай харьцуулбал давуу талтай. Мөн бусад аймаг орон нутгаас ирсэн иргэд их суурьшдаг.
Би нутгийн зөвлөлөөр 1992-2000 он хүртэл 10 гаруй жил ажилласан. Ажиллаж байх хугацаанд бэрхшээлтэй талууд их байсан. Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Одоогийнхтой харьцуулбал хүмүүст нутаг орноо гэсэн үзэл бодол төлөвшиж тогтоогүй байсан үе. Нийслэл хотод амьдарч байгаа Төв аймгийн иргэд биенээ бараг мэдэхгүй байсан л даа. Тэгээд яахав цагийн аясаар нутаг орноо гэсэн сэтгэл санаа, үзэл бодол төлөвшин тогтсон л доо. Одоогийнхтой харьцуулбал хувийн хэвшлийн байгууллагууд гэж их ховор байсан болохоор санхүүгийн тал дээр дэмжиж туслана гэсэн зүйл их бага байлаа. Аймаг орон нутгийн хувьд нутгийн зөвлөлийг нэг их анхаарч үздэггүй тийм л цаг үе байсан даа.
Би ямар зорилго тавьсан гэхээр нэгдүгээрт нутаг орноо гэсэн үзэл бодлыг төлөвшүүлэх, Улаанбаатарт амьдарч байгаа иргэд биенээ мэдэх, ойлгох, биенийхээ ажилд тус дэм болох энэ үзэд бодлыг л төлөвшүүлэх гэсэн.
-Нутгийн зөвлөлийн ажил өсөж дэвжихэд голлон нөлөөлөх зүйл юу вэ?
-Аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдах хүмүүсээс эхлээд дэмжихгүй бол нутгийн зөвлөлийн ажил урагшаа явдаггүй. Аль сумын ямар иргэн хаана юу хийж явааг мэддэггүй. Тийм учраас тухайн сум, аймгийн цагдаагийн байгууллагууд иргэдийнхээ бүртгэлийг сайн гаргаж байх хэрэгтэй л дээ. Хааяа хааяа цугладаг. Ер нь л бусдын жишгээр. Тэгээд аймгийнхаа боловсон хүчнийг бэлтгэх, аймаг орон нутгаа хөгжүүлэх, байгаа бололцоо боломжоо ашиглах энэ чиглэл рүү нутгийн зөвлөл илүү анхаарлаа хандуулж ажилладаг.
Миний хувьд тэр нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Тэгээд ажил ч өөрчлөгдөж өөр газар томилолт авсан. Сүүлийн дөрвөн жил бол нутгийн зөвлөлтэй холбогдоод байх боломж бололцоо их бага болсон. Миний ажиллаж байсан үед Төв аймагаа гэсэн уугуул иргэд төр засгийн өндөр албанд тохоон томилогдсон. Би бас хувь хүний хувьд бодож явдаг, дотроо эрмэлзэж явдаг хүсэл бий. Тэр маань ямар нэгэн хэмжээгээр биелсэн гэж боддог юм. Жишээлбэл Монгол Улсын ерөнхий сайдын албыг Төв аймгаас, Төв аймгайн уугуул иргэн М.Энхболд гүйцэтгэлээ. Их Хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг Д.Дондог гишүүн гүйцэтгэлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд гэх мэтчилэн хүмүүс байна. Миний арай хойч үеийнхнийг төрийн албанд татах, сургах, цаашдаа боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэл тавигдсан гэж боддог. Ер нь хуучин бол Ж.Самбуу гуай, сүүлийн үед гэвэл Б.Алтангэрэл гуай байна.
Ингээд яривал Төв аймаг бол бэлдсэн, бэлтгэгдсэн боловсон хүчний хангамж нөөцөөр тааруухан явж ирлээ шүү дээ. Тэр байтугай миний мэдэхийн сүүлийн арав гаруй жил Төв аймгийн Засаг даргыг өөрчллж сонгоход бол Төв аймагчууд үзэл бодол нь төлөвшөөгүй. Төв аймгаас сонгогдсон аймгийн засаг дарга нар огт байдаггүй. Дандаа өөр бусад сумаас сонгогдсон байдаг түүхтэй юм л даа. Үүнийг би амьчирхаж, өмчирхсөн үзэл бодлоор ярьж байгаа биш. Нэгдүгээрт бол аль ч аймгийн хувьд нутгаасаа төрсөн хүнийг удирдлагаар ажлуулах юм бол орон нутгаа хөгжүүлэхийн төлөө илүү хийх боломж бий.
Хүний амьдрах нөхцөл хотод ямар байна. Хөдөөд бас тэгж адилхан хөгжүүлэх нь зүйтэй. Энэ утгаар бол нутгийн зөвлөл нутаг орноосоо төрсөн боловсон хүчнийг дэмжих, дэвжүүлэх, сургах дадлагажуулах тийм утгаар ярьж байгаа юм. Түүнээс биш Төв аймаг гэж өмчирхөөд, нутгархсан байдлаар ярихгүй. Гэхдээ л нийт аймгууд морь уралдуулдаг бол адилхан л морь уралдуулах, бөх барилддаг бол адилхан бөх барилдуулах хэрэгтэй. Үүнийг хүн гэдэг утгаараа бол хэн ч хүсдэг зүйл шүү дээ. Тийм учраас хүмүүсийг их зөв ойлгох байх гэж бодож байна. Нутаг орноо гэсэн сэтгэл санаа хэнд ч байх ёстой.
Маш их цэцэрлэг, ногоон байгууламж сайтай хот байсан
-Та хотын удирдах ажилд олон жил ажилласан хүн гэдэг?
-Сургуулиа төгсөөд хотын захиргаанд хуваарилагдсан. Хотын захиргаанд 1970 оны 7 сарын 1-ээс 2000 оны 7 сарын 19 хүртэл 30 жил 19 хоног хотын захиргаанд байцаагч инженерээс хотын иргэдийн хурлын дарга хүртэл бүх ажлыг хийсэн. Тэр дотроос хотын удирдах албанд би 14 жил ажилласан. Хотын орлогч дарга, хотын хурлын дарга гэх мэтчилэн. Би хувь хүний хувьд нэг зүйлд их бахархаж явдаг. Ер нь хүнд багаас нь хөдөлмөрийн хүмүүжил олгох нь зүйтэй юм уу даа. Тэр бол хүний насан туршын хүмүүжил байдаг. Амьдрахын эрхээр ч юм уу аливаа ажил төрөлд үргэлж анхдагч нь болдог. Үндсэн хууль батлагдаад хурлын байгууллага захиргааны ажлыг салгаад нийслэлийн засаг дарга гэж албан тушаал бий болгосон. Тэгээд би Монгол Улсын Ерөнхий сайдын 01 тоот захирамжаар 01 тоот үнэмлэхийг гардан авч нийслэлийн засаг даргаар анх 1992 онд томилогдсон. Дараа нь бас 1996 онд иргэдийн хурлын байгууллага нь орон тооны болсон. Тэр үед би бас орон тооны хурлын дарга байсан.
-23 дугаар сургууль одоогийн Их дэлгүүрийн суурин дээр байсан гэсэн. Тухайн үед нийслэл хотын өнгө төрх ямар байв. Одоогийнхтой харьцуулбал?
-Би есөн настай Улаанбаатар хотод орж ирсэн. Тэгэхэд том хот шиг л надад санагдаж байсан. Хүмүүс ч ярьдаг байсан. Шар хөвийн дөрөлж дээр гараад ирэхэд Улаанбаатар хот харагддаг гэж. Үнэхээр тийм л дээ. Их л олон сайхан барилга байшинтай хот байсан л даа. Тэр үеийн хотын ерөнхий дүр төрх гэвэл өндөр барилга байшин багатай байсан. Гандангийн Жанрайсаг чинь их өндөр санагддаг. Хотын хаанаас ч харагддаг. Өндөр газар байрладаг болоод ч тэр юмуу. Тэр үеийн хүмүүс өндөр Жанрайсаг гэдэг байсан. Цэвэр ус бол бараг олддоггүй. Ус авдаг гуравхан худагтай. Эх нялхсын төв эмнэлгийн хойд талд гахайн завод гэж байсан. Тэнд нэг худаг байсан. Бас одоогийн барилгын коллежийн тэндээс дээшээ гандан руу өгсөх замд арьс өнгөний эмнэлэг гэж байсан. Тэрний дэргэд нэг худаг. Баянгол зочид буудлын хажуу тэнд нэг худаг байсан. Тэгээд тэднээс Хятадууд морин тэргээр ус зөөдөг байсан л даа.
Орон сууц гэхээр юм бараг байхгүй. Нэхмэлийн шар мөн 5 дугаар сургуулийн хажуу талаар байгаа хэдэн тоосгон байшингууд л байсан. Тэгээд 1957 оноос эхлээд л нэгдүгээр 40 мянгат баригдаж эхэлсэн шүү дээ. Хотын барилга тэгж л эхэлсэн. Харин хотын онцлог гэвэл их цэвэрхэн хот байсан юм шүү. Улаанбаатарын гудамжууд их цэвэрхэн.
-Мод ногоон байгууламж хэр зэрэг байв?
-Ногоон байгууламж сайтай. Тэгээд ногоон байгууламжийн чимэглэл, засал их сайн байсан. Төрөл бүрийн цэцэг тарьсан. Янз бүрийн гэр аваачаад зүлгээр хийчихсэн. Хотын их, бага тойрогууд бут сөөг ихтэй. Одоо энэ Сүлбаатарын талбайн урд байгаа цэцэрлэгт чинь янз бүрийн жимс, мойл ургадаг байсан шүү дээ. Маш их цэцэрлэгтэй ногоон байгууламж сайтай. Хүн ам цөөн цомхон хот байсан. Их сайхан цэлгэр. Нэг гудамжны үзүүр дээр зогсоод төгсгөлийг нь харахад харагддаг. Богд уул хотын хаанаас ч харагддаг. Гэр орноосоо ч Богд уулаа хардаг байсан. Автобус гэж ярих юм бол бас их сонин. Урдаа жижигхэн хамартай, ганц хаалгатай. Цөөхөн хориод хүн сууна. Автобус хүлээгээд л зогсчихно. Тэгж тэгж нэг ирэхэд нь оочирлоод зогсчихно. Зарим нь үлдэж дараагийн автобус хүлээж сууна. Ийм л байлаа.
Иргэн хүн үүргээ сайн биелүүлвэл эрхээ сайн эдэлнэ
-Тухайн үед ногоон байтууламж, орчны тохижилтыг хэрхэн хийдэг байв?
-Яам газрууд суботникийн шалгуурын даргаа орлогч сайд нараар л тавьдаг байсан. Тэгээд орчин тойрноо тохижуулна. Байгууллагууд даргын мэдэлийн фондныхоо 10 хувийг орчноо тохижуулах ажилд зарцуулдаг. Хотын орчноо цэвэр сайхан байлгахад хотын иргэдийн оролцоогүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй. Сүүлийн жилүүдэд хотынхоо төлөө, хотоо тохижуулах, гар бие оролцох иргэний оролцоо их сул болсон байна. Тийм учраас хүн амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйл их гарч байна. Ийм байж болохгүй л дээ. Хотын иргэд бол хөдөө орон нутгийн иргэдээс илүү эрх эдэлж байгаа шүү дээ. Бүхий л үйлчилгээ болох эмнэлэг, сургууль нь ойр байна. Хөдөө орон нутаг, сумтай харьцуулшгүй эрх эдэлж байгаа. Тэгвэл одоо үүрэг хүлээх ёстой. Нийслэлийн иргэнд бас хүлээх үүрэг гэж байгаа. Үүргээ хэдий хэмжээгээр хэрэгжүүлнэ төдий хэмжээгээр эрхээ эдэлнэ шүү дээ. Түүнээс биш дан ганц эрхийн тухай яриад байж болохгүй. Иргэн хүн үүргээ сайн биелүүлвэл эрхээ сайн эдэлнэ л гэж асуудалд хандах хэрэгтэй.
-Таныг хотын иргэдийг орон сууцжуулах ажилд нэлээд гар бие оролцож байсан гэдэг. Тэгэхээр таны удирдлагаар бариулж байсан орон сууцууд гэвэл аль алийг нэрлэх вэ?
-Хотын ерөнхий төлөвлөгөө гэдэг чинь хорин жилийн хугацаатай боловсруулагддаг. Тэр батлагдсан ерөнхий төлөвлөгөө бол амьдрал дээр яг биелэгддэг байсан. Одоо бол үнэндээ бид нар төлөвлөж л байна.
Төлөвлөгөөтэй л гэж байна. Гэтэл хот төлөвлөгөөтэй хөгжиж чадахгүй байна шүү дээ. Цаасан дээр төлөвлөгөө нь байж байдаг. Гэтэл амьдрал дээр хэрэгждэггүй. Үүнээсээ болоод хотын барилгажилт, ногоон байгууламж, дэд бүтэц, амьдрах орчин гээд ярих юм бол иргэдийн амьдралд муугаар нөлөөлөх тийм нөхцөл бүрдчихлээ шүү дээ. Би хотын ерөнхий төлөвлөгөөний гурван удаагийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд гар бие оролцож явсан. Хотын ерөнхий төлөвлөгөө чинь 1954 оноос эхэлж төлөвлөгдөөд 1957 оноос эхлэн биелэлээ олж 20 жилийн хугацаатай явсан. Намайг ажиллаж байсан үед хотын 21 хороолол бий болсон. Ер нь хотын эрчимтэй хөгжлийн он жилүүдэд би ажилласан юм. Орон сууцан дээр ярихад хогоо гадаа гудамжинд асгадаг байсан бол орцон дотор нь хог дамжуулах суваг хийсэн. Хүмүүс цахилгаан шатаар үйлчлүүлэх зэрэг. Мөн орчин үеийн иж бүрэн үйлчилгээний төв бий болгоно. Сүүлийн үеийн хорооллуудыг бодвол сургууль, цэцэрлэг, ясли зэрэг үйлчилгээ нь бүгд байх жишээтэй. 1960-1970 оныг эрчимтэй хөгжлийн он жилүүд гэдэг. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний гол нь бол Москва хотыг барьж байгуулж байгаа мэргэжлийн инженерүүд гар бие оролцсон. Орон сууцны 90 гаруй хувийг нь зөвлөлтийн зээл тусламжаар хийсэн. 60-70 хувийн зээл, 20-30 хувийг нь буцалтгүй тусламж эзэлдэг. 10 хувийг нь монголчууд өөрсдөө гаргасан.
-Зээл тусламжын гэснээс тэр зээл, тусламж ер нь буцаж төлөгдсөн үү, яасан?
-Тэр зээл чинь одоогийнхтой адилгүй шүү дээ. Одоогийн зээл, тусламжын хэрэгжилтийг харахад их чамлалттай л байгаа шүү дээ. Тэр үеийн зээл тусламж бол бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт бий болоод л газар дээр үлдсэн. Энэ орон сууц, цахилгаан станцууд байна. 98 хувийн төвлөрсөн системд холбогдлоо шүү дээ. Энэ бол том амжилт. Ямар ч улс орныг аваад үзэхэд манайх шиг төвийн дулаан хангамжаа 98 хувь хангасан хот дэлхийд байхгүй. Тэгээд олон арван сургууль соёлын барилга, үйлдвэрүүд байна. Энэ өр Н.Энхбаяр дарга Ерөнхий сайд байхад цайрсан.
-Манай улс яг үйлдвэржих тэж ирээд л алга болчихсон. Энд та ямар бодолтой явдаг вэ?
-Би хувь хүний хувьд боддог юм. Бид нар чинь мал аж ахуйн түүхий эдээр бүрэн хангагддаг. Эх орны үйлдвэрийн 24 цагийн ажиллагаатай. Яндангын дуунаар ажилдаа ордог, ажилдаа гардаг аж үйлдвэрийн камбинат гэж ямар үйлдвэр байлаа. Тэгэхэд чинь монгол гэрийнхээ эсгий бүрээс, дэвсгэр хивс, савхин бээлий, эсгий гутлаа хийчихдэг бүх төрлийн үйлчилгээ байлаа шүү дээ. Хамгийн гол нь түүнийг хийдэг бүтээгдэхүүнээ гаднаас авдаггүй байсан. Энэ одоо байхгүй болчихсон. Их харамсалтай. 1990 оноос ардчилал гарч ирээд хамаг юмыг хувьчилж эхэлснээс л алга болсон л доо. Уг нь түүнийг бодлоготой аажмаар зохицуулсан бол тэр бүгд өнөөдөр байх л байсан. Бүр илүү ч болсон байх юм билүү.
-Тухайн үед та ямар албан тушаалд байсан бэ?
-Би тэр үед орон сууц нийтийн аж ахуйн газарт ажиллаж байгаад хотын захиргаанд дөнгөж ирээд байсан.
-Хотын захиргаанд ажиллаж байсан хүний хувьд тэр үйлдвэр үйлчилгээг харгалзан үзэх, бодлого зохицуулалтад нь оролцох нөхцөл бололцоо байгаагүй юм уу?
-Бололцоо их муу байсан. Тэр үед чинь их хэцүү үе байлаа шүү дээ. Юм л бол жагсаал цуглаан гарна. Их үймээнтэй, тийм бужигнасан үе байсан. Хүн болгон хийж байсан ажлаа хаяад наймаа, арилжаанд явж эхэлсэн. Тэгж их наймаанд явснаас эхлэн олон зах шинээр байгуулагдсан. Намайг засаг даргаар ажиллаж байх хугацаанд нийт 22 зах бий болсон. Энэ зах байгуулагдсанаар гурван төрлийн ач холбогдол гарч ирсэн. Нэгдүгээрт ажилгүй болсон хүмүүс ажилтай болсон. Хоёрдугаарт барааны хангамж сайжирсан. Гуравдугаарт үнэ буурсан.
-XXI зуун бол хөгжил дэвшлийн эрин зуун. Гэтэл манайхан гадаа лангуун дээр гараас бүтээгдэхүүн худалдсаар байна. Эцд ямар зохицуулалт хийвэл зүгээр вэ?
-Улаанбаатар хотын үндсэн иргэн бол бөөний хангамжын сүлжээн дээр очиж тусгай үнэмлэхээр бөөний үнээр юмаа авдаг тийм арга барилд шилжих хэрэгтэй. Гадны хүмүүс бол жижиглэнгийн үнээр авдаг. Өндөр хөгжилтэй орон бол тэгж л явдаг. Гэтэл өнөөдөр манайд төв барааны зах байдгаараа л байж байдаг. Ийм байж болохгүй. Хотын зураг төслийн байгууллага зураг төслийг нь гаргаад илүү сайжруулж, үүд хаалгаа янзлаад арай боловсронгуй байдлаар иргэдэд үйлчлэх хэрэгтэй шүү дээ. Арав гаруй жил үйл ажиллагаа явууллаа. Гайгүй ч бэл бэнчинтэй болсон байх ёстой. Хот дүүргийн ажилтнууд одоо үндсэн ажил руугаа орох хэрэгтэй. Бид нарын үед бол бүх юм улсын өмч, улсын хараанд байсан. Өнөөдөр талхны үйлдвэр чанартай талхаар хангана уу, байна уу хувийн талхны үйлдвэрийн эрх болчихсон байна. Миний ойлгож байгаагаар бол стандарт тогтоогоод хувийн хэвшлийн байгууллагуудад энэ стандартаар, ингэж хий гэсэн бодлого гаргах ёстой юм шиг. Тэгээд хувийн хэвшлийн байгууллагуудаар энэ үүргийг гүйцэтгүүлээд жинхэнэ хотын иргэн амьдрах тэр бүх үйлчилгээ, нөхцлийг л бүрдүүлэх хэрэгтэй. Түүнийг нь дагуулж хотын төр захиргааны байгууллагын бүтцийг нь өөрчлөх хэрэгтэй.
-Ер нь ногоон байгууламж байгуулах ч юмуу ямар нэгэн ажил хийх гэхээр төр захиргааны байгууллагууд мөнгөгүй гэсэн шалтаг хэлдэг. Тэгэхээр улс орны зайлшгүй энэ мэт асуудалд мөнгө байхгүй гээд гараа хумхиж суух нь зөв үү?
-Тэр талын бэрхшээл их бий. Хотын дэвсгэр нутгаас Татвар цуглуулаад эхлэхээр ихэнхийг нь улс төвлөрүүлээд авчихдаг. Тэгээд энэ чинь гудамжаа гэрэлтүүлэх мөнгөнийхөө 80 хувийг сангийн яаманд өгчихнө. Хорин хувиар нь л үлдэж байх жишээтэй. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Хот өөрөө хөрөнгөтэй болж, өөрөө ч санхүүгийн нөөц бололцоогоо анхаарах, дээрээс ч анхаарах ёстой юм л даа. Ер нь хот хотоо мэддэг л болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол бүх юмыг татаасаар байлгаад байж болохгүй. Монгол Улсын хөгжлийг ажиглаж байхад ерөөсөө сангийн яам төвлөрүүлж авдаг хуучин төвлөрөлтийн систем хэвээрээ байна шүү дээ. Сангийн яам аль гайгүй татвар өгсөн, аль ашигтай байгууллагын мөнгийг татвараар цуглуулж авчихаад хөдөө орон нутагт тараагаад цацчихаж байна. Тэгээд хүний нүдэнд үзэгдэх, харагдах зүйл бий болохгүй. Гол юм тэр байна шүүдээ. Жижиг үйлдвэрүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Мал аж ахуйн түүхий эд, сүү сүүн бүтээгдэхүүн дээрээ суурилсан үйлдвэрлэлийг бий болгох. Яагаад энэ аймаг орон нутгууд тийм ажил санаачлаад хийж болохгүй байгаа юм бэ. Тэгсэн хэрнээ хүнээ Улаанбаатар луу хөөж явууулчихаад хөгжлийн тухай яриад байдаг. Аймаг орон нутгаа хөгжүүлэх асуудал чинь хүний л хөгжил шүү дээ. Тэр аймаг орон нутгийнхаа хүнийг хөөж явуулчихаад ганцхан газар дээр тавин хувийн ачаалал үүрүүлээд байж болохгүй. Тэгээд хотыг шүүмжлээд байдаг. Өнөөдөр аймаг орон нутгууд хүнээ тогтоон барих, хүн амьдрах нөхцлийг бүрдүүлэх энэ мэт ажлыг төрийн бодлогоор хийхгүй байна.
-Тэгж хөгжүүлэх санхүүгийн нөөц, боломж бололцоо орон нутгуудад хэр вэ?
-Тэр бол ерөөсөө нэгдүгээрт эрх зүйн үндсийг нь бий болгох хэрэгтэй. Орон нутгийн өмч, төрийн өмчийн зааг ялгааг бий болгоод татварын хуваарилалтад өөрчлөлт гаргаад тодорхой хэмжээний хуримтлалыг өөрсөддөө бий болгох. Хувийн хэвшлийн байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар ингээд явбал манайд бололцоо боломж бий шүү дээ. Энэ нь юунаас харагдаж байна вэ гэхээр Улаанбаатарт баригдаж байгаа орон сууц, барилга байгууламжыг харахад асар их бололцоо байна. Үүнийг чинь төлөвлөлтийн бодлого руу оруулаад нэгдсэн журмаар системтэй, ээлж дараатай хийвэл болно шүү дээ.
-Одоо энэ 40 мянган айлын орон сууц гэж яригдаж байна. Түүнийг иргэдэд нэг их өндөр зээлээр өгөх гээд байгаа. Үүнийг та юу гэж үзэж байна?
-Одоо бол банкны систем, төрийн албаны дэмжлэг өгнө гэж ярьж байна. Бусад орны туршлагыг аваад үзэхээр иргэн хүн өөрөө орон сууц худалдаж авах хуримтлалтай байх ёстой юм байна л даа. Тэгэхээр хуримтлалын эх үүсвэрийг бий болгох. Жишээ нь нэг хүүхэдтэй айл байлаа гэхэд бүр багад нь буюу хоёр гурван наснаас 18 нас хүртэл орон сууц авахад нь хэрэглэнэ гээд мөнгөн хуримлал бий болгодог байна л даа. Иргэн хүний өөрийн оролцоо их чухал байдаг. Одоо энэ Тайланд, Өмнөд Солонгос, Энэтхэг энэ тэр бол бүгд тийм системтэй явдаг. Улс бол инженерийн шугам сүлжээг байшингийн хананд нь хүргээд хаячихдаг. Тэрнээс цаашхийг нь хүн өөрөө хийдэг.
-Хамгийн ойрын жишээ авъя л даа. Урд хөршийг хараад байхад залуус нь ажлын байран дээр гараад л удахгүй өөрийн гэсэн байр, орон сууцтай болчихсон байдаг. Тэд нар ер нь ямар журмаар байр авдаг юм бэ. Саяын таны хэлсэн хуримтлалын үр дүн үү, эсвэл?
-Ер нь бүх зүйл даатгалын системээс хамаарч байгаа юм л даа. Америкт очиход л хүн болгон машин унасан, тусгай орон сууцтай байдаг шүү дээ. Энэ чинь баян таргандаа тийм биш. Даатгалын тогтолцоо нь хүнд хүрсэн, амьдралд ойр тогтолцоо байгаа юм. Нэгдүгээрт тэр. Хоёрдугаарт бол хувь хүний өөрөөс нь хамаарсан хуримтлал бий болгох асуудал. Тэгээд аль ч оронд байдаг. Төрийн албан хаагчид ядуу амьдралтай хүмүүст зориулж улсаас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй, бага хүүтэй зээл олгодог. Тэдэнд зориулсан бага үнэтэй орон сууц барьдаг. Мөнгө төгрөгтэй хүмүүстэй адилхан тансаг биш, өөрт нь тохирсон тэр орон сууцыг зээлийн журмаар хямд өгдөг. Хятадад бол тийм зүйл бий л дээ. Төрийн албан хаагч, амьдралын бага амьжиргаатай хүмүүст зориулсан орон сууц байдаг. Манайд яахав энэ ажлын эхлэл явж байна. Гэхдээ ингээд харахад хэтэрхий өрөөсгөл юм шиг. Манайхан чинь нэг юманд туйлшираад алга болдог. Тэр бол хөгжлийн тодорхой бодит үр дүнд хүрэхэд хэцүү. Дэлхий нийтээр хэрэглээд байгаа тэр даатгалын систем, хувь хүний хуримтлал, төрийн дэмжлэг туслалцаа гэх асуудлуудад иж бүрэн цогц байдлаар хандаж байж тодорхой үр дүнг нь амсана. Түүнээс иргэн ямар ч үүрэггүй. Надад нэг орон сууц барьж өгөх байх даа гэсэн ойлголтоор явж болохгүй л дээ.
-Тэгэхээр таны хэлж байгаагаар энэ 40 мянган айлын орон сууцны систем нэлээд дутуу дулимаг байна гэж ойлгож болох уу?
-Орон сууцыг барихдаа гол биш, хүн худалдан авах чадвар цалин хөлс ямар байна вэ гээд цаад асуудлуудыг нь харгалзан үзэх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй одоо 40, 50 сая төгрөгийн байрыг төсвийн байгууллагын хүн яаж авах юм. Даатгалын тогтолцоогоор дамжуулаад механизмыг нь боловсронгуй болгож өгөх хэрэгтэй. Тэгээд одоо энэ 40 мянга, 100 мянган айлын орон сууцыг барьж болно. Тэгэхгүй бол хуучин ч үгүй, шинэ ч үгүй юм болох вий.
Эдгээр орон сууцны дэд бүтэц буюу эрчим хүч, усны эс үүсвэрийг нэмэгдүүлэхгүйгээр энэ асуудлыг шийдэхгүй. Энд сүүлийн хэдэн жил бэлэн юман дээр барилга, орон сууц бариад байгаа. Үүний чинь гор дөрөв таван жилийн дараа мэдрэгдээд эхэлнэ. Аягүй бол 60, 70 оны хүндрэлтэй байдал руугаа эргэж орно шүү дээ. Тэр юу юм гэхээр та нар мэдэж байгаа шүү дээ. Цахилгаан эрчим хүчээ графикаар өгдөг. Байр халдаггүй. Гурван давхараас дээш усгүй. Хотын чинь амьдрал ийм байсан. Хот хаяа, захруугаа тэлэх хэрэгтэй байна. Инженерийн тооцоотой юм хийхгүй байна. Өнөөдөр хүнд мэдрэгдэхгүй байж болно. Яагаад гэвэл хорин дөрвөн цагаар цахилгаан, эрчим хүч хэрэглэдэг тэр том том салбарууд чинь зогсчихсон шүү дээ. Тэр нөөцөөр өнөөдөр хот амьдраад байгаа байхгүй юу. Ялангуяа энэ усан хангамжын асуудлыг хамгаалах, хөрсний бохирдол сэтгэл түгшээх зэрэг байдал ажиглагдаж байна. Сайд нарын зөвлөлийн тогтоолоор усан хангамжын нэг, хоёрдугаар бүс тогтоогоод түүний дотор байсан айл амьтан хашаа бүх юмыг нүүлгэсэн. Тэгээд усан хангамжын нэгдүтээр бүсэд бол хэн ч ордоггүй, халддаггүй байсан. Ийм ариун цэвэр, эрүүл ахуйн хамгаалалтын тогтсон горим байхад сүүлийн жилүүдэд үүнийг зөрчөөд усан хангамжын нэгдүгээр бүсийн дотор төвлөрсөн инженерийн хангамжгүй барилга байшин барьж байгаа асуудал их байна.
-Тухайлбал ямар газрууд байна?
-Зайсан, Амгалан тийшээ явахад замбараагүй байшин барилгууд барьчихсан. Энэ нь ундны ус бохирдох гол зүйл болж байна. Би ажлаа хүлээлгэж өгөхдөө талийгч Наранцацралтад хэлж байсан. Чамд би крантны ус шууд уудаг хотыг хүлээлгэж өглөө шүү. Энэ чинь тэр усан хангамжын эх үүсвэрийг хайрлан хамгаалж яваарай л гэсэн үг шүү дээ. Өнөөдөр энэ үнэхээр санаанд хүрэхгүй байна. Гол санаа зовоосон асуудал болж. Байгаль экологи, хотыг тойрсон ой мод, булаг шанд руу бол ганцхан зоосны нүхээр харж хандаж байна. Энд чинь байгаль эргээд өшөөгөө авна шүү дээ. Хүн төрөлхтөний туулж ирсэн зам байна. Ерөөсөө хүн төрөлхтөн дэлхийн өмнө хүлээдэг нийтлэг нэг л зүйл байдаг. Дэлхийтэйгээ зөв харьцах, байгалийг зөв ашиглах, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүй байх асуудал чинь XXI зууны дэлхийн хөгжлийн ирээдүйн чулал асуудал юм.
-Нийслэл хотын 370 жилийн ой боллоо. Та хотыг олон жил удирдан зохион байгуулж явсан хүний хувьд энэ тэмдэглэлт баяр ямар болж өнгөрөв? Зарим нэгэн хүмүүс их шүүмжлэлтэй хандаад байгаа л даа. Зөвхөн дарга нарын бие биенээ магтан сайшаах гэсэн тийм хөнгөн арга хэмжээ болж өнгөрлөө гэж.
-Ой гэдэг чинь зүгээр нэг ууж идээд өнгөрөхдөө гол биш шүү дээ. Нийслэл хотоо дэлхий нийтэд танилцуулах, сурталчилах, ойгоо угтаж хүмүүсийг ажилд уриалан дуудах, бүтээх, хийх асуудал гол. Тийм учраас би хотын удирдлагаар ажиллаж байх хугацаандаа нийслэл хотыг судлаж үзээд 355 жилийн түүхтэй хот юм байна гэдгийг гаргаж ирсэн түүхтэй юм л даа. Тэгээд энэ жил 370 жилийн ой боллоо. Сайхан ой болж байна. Иргэд, байгууллагууд бололцоо боломжоороо ажил зохион байгуулж оролцлоо. Ер нь сайн ч, саар зүйл ч байна. Ойг далимдуулж хувь хүмүүс өөрийгөө сурталчилж, дөвийлгөх гэсэн хандлага ажиглагдаж байна л даа. Бараг л би тэрийг хийсэн. Би түүнд хувь нэмэр оруулсан гэх мэтээр. Түүхийн амьд гэрчүүд байж байгаа үед тийм юмыг хамаа намаагүй ярих хэрэггүй л дээ.
-Яагаад заавал 370 жилийн ой гэж үзэх болсон юм бэ?
-Улаанбаатар гэдэг хот чинь Өвөрхангай аймагт шаваа тавиад хорин найман удаа нүүгээд 1778 онд суурьшсан. Тэрнээс хойш нүүсэнгүй. Энэ чинь Монголчуудад ямар ач холбогдолтой юм гэхээр хамгийн гол нь суурьшмал амьдралыг бий болгосон явдал. Тийм учраас хотыг соёлын хоёр үе шатад хувааж үздэг. Нэгдүгээрт тэр хорин найман удаа нүүж байх үеийг нүүдлийн соёлын үе. Тэгээд 1778 онд дөрвөн уулын дунд ирээд өнөөгийн Улаанбаатар хотыг бий болгож суурьшсаныг суурин соёл иргэншлийн үе гэж байгаа. Ингэж асуудалд хандаж засгийн газрын тогтоол гарсан юм. Яагаад түүхэн талаас ач холбогдол өгөх болсон юм гэхээр 1995 билүү 1996 онд хотын дарга Мөнхжаргалтай хамт Москва хотын даргын урилгаар манай хотын төлөөлөгчид айлчилахад тэр дотор би хамт явсан юм. Тэгээд Санкт Петербург хотыг үзсэн. Эрмитажыг үзээд надад түүхийг сайн ч бай муу ч бай түүх бол түүх үүнийгээ авч үлдсэн улс гэдэг чинь ямар сайхан юм бэ. Бидэнд ер нь ямар ч түүх үлдсэнгүй. Энд ямар гоё түүх үлдээ вэ. Өөрийн эрхгүй тийм сэтгэгдэл төрсөн. Тэр яахав тэгээд өнгөрсөн. Дараа нь Москва хотын 850 жилийн ойгоор хотын дарга нь биднийг урьсан юм. Тэгэхээр нь би бодохгүй юу. Москва хот 850 жилийн ой тэмдэглэж байхад манайх яахаараа 70 жил гэж байдаг юм. 1924 онд анхдугаар Үндсэн хууль батлаад нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэсэн. Энэ чинь нэрээ сольсон ой байна шүү дээ. Ийм учраас хотын түүхийг зөв бичих асуудал бол ирээдүйд хэрэгтэй юм. 355 жилийн ойг тэмдэглэсэн асуудал бол түүхийг үнэн зөвөөр нь гаргаж ирэхэд ач холбогдол өгөх юм. Ингээд 355 жилийн ойг тэмдэглэх шийдвэр Засгийн газраас гарсан чинь УИХ үүнийг дэмжээд эхэлсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гарсан. Н.Багабанди ерөнхийлөгч тэр үед Ерөнхий сайд байсан. Маш их дэмжсэн. Тэр хуульд тодорхой асуудлууд шийдэгдэж гарч ирсэн шүү дээ. 10 сарын 29-нд нийслэлийн өдөр тэмдэглэдэг болсон. Уг нь 11 сарын 26-нд тэмдэглэх ёстой. Яагаад 10 сарын 29 гэж авсан гэхээр хуучин тоолол шинэ тоолол хоёр тийм зөрөөтэй байдаг байхгүй юу. Тэгээд улс тунхагласны ойг тэмдэглэх юм бол нийслэлийн ой тэрэнд уусаад өнгөрнө. Тиймээс хуучин тоолол буюу шинээр бол 11 сарын 26. Хуучин тооллоор бол 10 сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэдэг болъё гэсэн асуудал шийдэгдсэн. Хоёрдугаарт нийслэлийн хүндэт иргэний асуудал шийдэгдсэн. Үүнээс гадна нийслэлийн газар нутгийн асуудал байсан. Төв аймгийн 138 мянган га газар байсныг 465.7 мянган га газар болгосон юм. Иргэн засаг захиргааны нэгж нь Улаанбаатарынх байх юм бол нутаг дэвсгэр нь хотынх байх хэрэгтэй. Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж гэж ярьдгийн учир энэ шүү дээ. Тэгж явж байж Улаанбаатар хотынхоо газар нутгийн асуудлыг шийдсэн. Миний ажилласан он жилүүдийг харахад би нэг л зүйл хэлэх байна. Хотын даргаар олон жил ажилласан хүний хувьд өөрийгөө рекламдах ч юмуу зарим хүмүүстэй адил зүйл ярих юм бол. Миний ажиллаж байсан үе бол шилжилтийн үе байсан. Нийслэл Улаанбаатар хотыг зах зээлд шилжүүлсэн үе. Тэр хугацаа нь 1990-2000 он. Хот гэдэг их айлыг авч үлдсэн. Тэр их бужигнасан шилжилтийн үед автобус ч үгүй, юу юу ч үгүй болвол болох л хэцүүхэн үе байсан.
-Ер нь ингээд ажаад байхад хотын дарга, удирдлагаар ажиллаж байсан хүмүүс дандаа л УИХ-д сонгогдсон байдаг юм. Энэ ер нь юунд байдаг вэ?
-Хот гэдэг бол өөрөө олон талтай ажил. Боловсон хүчин нь ихээхэн өсч дэвждэг. Энэ бол ганц Улаанбаатарын жишиг биш. Дэлхийн жишиг тийм байгаа. Ер нь тавьж байгаа асуудал нь ерөнхий сайдын хэмжээний асуудлууд байдаг. Тэр бол ажлын эрх ашгийн үүднээс энэ асуудлыг гаргаж ирдэг. Тэрнээс биш өндөр суудал, эрх мэдэлд хүрэх гэсэн асуудал биш л дээ. Хүн чинь хэдий хэмжээний ачаалал дааж ажиллаж байна вэ тэр хэмжээгээрээ ахиж дэвждэг уламжлалтай. Тэр утгаар нь яривал хотын удирдлагаар ажилласан хүн их өсдөг юмуу даа.
-Хотын хөдөө гэж ямар байх ёстой юм бэ. М анай нийлэл бол хоттойгоо зэрэгцээд л арьс шир, ноос ноолуурын үйлдвэр нь ч байх жишээтэй.Энэб үгдийг яаж зохицуулвал зүгээр вэ?
-Хотоос гаргах ёстой. Энэ бол хотын бодлогод анхаарууштэй зүйлийн нэг. Хотын хөдөө бол Төв аймаг л байх ёстой. Одоо нийслэл маань нэг тийм хот ч биш. Хөдөө ч биш байдалтай л байна. Гэр хорооллуудыг цэгцлэх хэрэгтэй. Нийслэлийн ирээдүй бол гэр хороолол биш. Гэрт сууж байгаа хүмүүс үүнийг сонсоход их эвгүй сонсогдоно л доо. Гэр гэдэг чинь нүүдлийн мал аж ахуйд зохицсон зүйл шүү дээ. Нийслэл хотод амьдарч байгаа айл өрх, хүн чинь усанд ордог газартай. Халуун хүйтэн усны холболттой. Тийм тохилог орон сууцаар хангагдсан байх асуудал хотын бодлого болж хэрэгжүүлэх ёстой. Одоо үүнийг хэрэгжүүлэхэд их хэцүү юм шиг анзаарагдаж магадгүй. Үндсэн хуулийн заалтад иргэн хүн амьдрах газраа өөрөө сонгоно гэсэн байдаг. Тэрнээс болж хотыг аваачиж гэрээр дүүргэсэн. Тэгээд утаа униар нь хэцүү болсон. Үндсэн хуулийн хоёрдугаар заалт нь иргэний амьдарч байгаа орчин нь иргэнд муугаар нөлөөлөхгүй байна гэсэн. Сүүлийн хорин жил ингээд амьдралаас урган гарсан сөрөг байдал боллоо л доо. Аймгийн дарга нараас асуумаар байгаа юм. Хүнээ хот руу хөөж явуулчихаад аймгийг хөгжүүлнэ гэж яриад байдаг. Хэн тэр аймгийг чинь хөгжүүлэх юм. Хөгжлийг хүн л бий болгон шүү дээ. Аймаг, сумаа хөгжүүлье гэж байгаа бол сумынхаа иргэдийн амьдрах орчин нөхцлийг л бүрдүүлээд иргэдээ тогтвор суурьшилттай. Орон нутагтаа байх асуудлыг л бий болгох хэрэгтэй. Амьдрах орчин нвхцөл нь хангагдаагүй учраас Улаанбаатар руу орж ирээд байгаа нь иргэний буруу биш. Тэгээд үүнийг ойлгохдоо бас буруугаар ойлгоод байдаг. Үндсэн хуулийн заалтад байгаа “хүн амьдрах газраа сонгоно” гэдэг чинь сүүлийн жилүүдэд хотод төвлөрөх төвлөрөлийг сааруулах үүднээс хотоос гадна хаана ч амьдарч болно гэдэг үүднээс тэр заалт чинь орсон байхгүй юу.
-Та УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Хувь хүнийхээ үүднээс одоо энэ улс төрийн байдалд ямар дүн шинжилгээ хийх вэ?
-Тогтвортой л баймаар байгаа юм. Нэг юм хийсэн ч дахиад бас нэг хууль гаргаж ирээд нөгөө хуучин хуулиа үгүйсгэдэг. Дараа нь өөрчлөөд яваад байдаг. Энэ бол улс орны хөрөнгө оруулалтад ч гэсэн сөрөг нөлөөтэй. Иргэдэд ч гэсэн хууль даган мөрдөх тал дээр хэцүү. Нэг нь нэг хууль гаргаад ирдэг. Дараагийнх нь гарч ирээд нөгөөхөө өөрчилдөг. Ингэж явсаар сонгогдсон хугацаа нь дуусдаг. Иймэрхүү байдалтай хорин жил явж ирлээ. Бодлогоо л зөв тавьж гаргаж ирэх хэрэгтэй. Тухайн үед нь хэлээд байхад түүнийг тоодоггүй. Хэзээ хойно тэр нь зөв л байдаг байх жишээтэй. Бид нарын үед хэлж ярьж байсан зүйл одоо хүртэл хэрэгжээгүй л байдаг. Ганц нэг хүн юм хэлэхээр олонхоороо түрээд өөрсдийн эрх ашигт нийцүүлэх гэдэг. Үгүй бол ашиг сонирхлын нэгдлээр шийддэг ч юм уу.
-Хоёр нам хамтарч хамтарсан засгийн газар байгуулсан. Энд та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ буруу бодлого. Социализмын үеийн тэгшхэн хуваарилдаг зарчмаар яваад байх шиг. Үүний үр дүн бол нэг их гарахгүй.




Зөв ч санаа хэлж, хаяа хадуураад буруу ярьсан юм ч байна.
Yamar soc setgelgeeneesee saldaggui hun be. Helsneer ni yavbal butsaad soc niigemd ochih ni bn shuu.
Баасанжав гуайд баярлаж явдагаа хэлэх гэсэн юм таны буянаар сайхан хотод сайхан хүүхэд насаа үдсэн юм шүү
Baasanjav guai Saihansambuud Denjiin myangiin zahiig ogson hun gedeg biz de,e anhnii tom hahuuli ingej ehelsen gedeg yum bilee, odoo HOH hotod konsul hiigeed Mongol ruu haytaduudad boonoor ni visa zaraad suuj baidag bolsiim uu? Uul ni bol zov l yum yarisan baina. Uneheer ene yarisnaaraa ajil hiij chadna gevel butsaagaad hotiin darga bolgovol yasan yum.Harin hyatadad heden jil bolood hyatadad het elegtei bolchoogui l bol.
minii huvid soc niigem ruugee l ergeed ormoor um bgaan sh dee ardchilsan uzlees avahii n avaad socoos hayhii n hayad,,mglchuudad costco rhuu um baiguulah heregtei ard tumen boonii uneer hunsee cugluuldag
manai zaluuchuud muuhai tuilshrah yumaa, socialist niigem ruugee bur hair nairgui nulimah yumaa, arai ch tegej bolohgu ee.
tanii udirdlagand olon jil ajillasan. tanii shudarga ajilch hicheengui zang unelj yavdag. tand hamgiin sain saihniig husie
……………baasanjawaa chi vhwel taarandaaa hudalaa hustahaaa bol namiin muu luuwarchin .vh vhendee chi bvgdiigchin vhihiig harandaa chamaig chotgor awag
ЭНЭ ХОЁР НҮҮРТ ЭРХЭМ ХОТЫН ДАРГА БАЙХДАА ТУХАЙН ҮЕДЭЭ САЙХАНСАМБУУГААС ЗУУН САЯЫН АВИЛГА АВЧ ЗАХЫГ ХУВЬЧИЛСАН НЭР ЗҮҮЖ БАЙСАН.ЯАЖ ИЧИХГҮЙ ӨӨРИЙГӨӨ ДӨВИЙЛГӨНӨ ВЭ?
Ue ni ongorson elii balai hogshnoor yah um be, Hotiig ta baiguulaagui oros akh nar baiguulsan um.
Амиа бодсон, арьсаа хамгаалсан өөдгүй амьтан даа. Баасанжав нийслэлийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан юм бэ? Үзээд өгье гэсэн ч юм байхгүй. Харин чин ий орлогч байгаад талийгаач болсон Бямбаа үнэхээр чамтай зүйрлэхгүй ажилсаг хүн байсан юм. Ум ма ни бад мэ хум…
bid saixan tsag yed amidarch bj dee…odoogiin ene zabaan amidralaas zalxaj bna….gorbachev nobshiig tenger nergeesei bilee…ene zabaan balair orchind yaj nasiig barna daa…dendyy taiban tseberxen orchind amidarch bj dee bid….
erunhiilugch asan bagabandi erunhii said bgaagui shuu dee
ta yu yariad bn esvel survaljlagch buruu bichiv uu
Тэр сайхан хотыг сүйтгэсэн хүмүүс нь одоогийн ямар шатар матар сайд энээ тэрээтэй дарга нар л биз дээ.
muu hosnogonii ys. hohhotod mgl n konsuliin gazar g mgl hyn irj bolddoggyi haalttai gazar bolgoson hogiin amitan. gaduur ni shoron shg tomor tortoi hashaa bariulj buutai yhej bsan hujaa cergeer manuulaad, mgl hymyysiig ganc alham oirtuulahgyi hooj tuudag, hyatad bayachuud nogoon gerleer ordog tiim l gazar bolgoson doo. aash gj zah deer bohi zardag avgaichuudaas dor baliar, haricaagyi tiim ovgon!
enterneteer damjuulj buhimdlaa taildag bur neg niigmiin buleg uusche dee. hamag l muu muuhai haraalaa ursgah ym. mongolchuudaa jaahan evtei baiy aa
Yostoi ene xvn yu xiisen yum boloo.Xooson yarisan 2 nyyr gargasan nobsh