Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Д.Дамба-Очир: Би аавынхаа нутгийг сайхан замтай болгоё л гэж бодсон

damba-ochir20081014

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг энэ удаагийн “Зочны цаг” буландаа урилаа.

-УИХ-д сонгогдоод үүрэгт хугацааныхаа бараг талыг элээчихлээ. Энэ хооронд Таны хийж амжуулсан хамгийн том ажил юу вэ?

-Хоёр ч байнгын хороонд харьяалагдаж ажиллан, орон нутгийн төсөв, дэд бүтэц гэсээр явтал хоёр жил өнгөрчихлөө. Дөрвөн жил гэдэг сонсоход их юм шиг боловч ажиллахад бага хугацаа юм. Миний хувьд, улс орныг тэжээж байгаа, хамгийн их татвар төлдөг том үйлдвэр бүхий аймгаас сонгогдсон болохоор Эрдэнэчүүдийн амьдралын баталгааг хангах, дахиад нэг том үйлдвэр барих ажлыг эхлүүлэх зэрэгт голлон анхаарч байна. “Эрдэнэт” үйлдвэрийг ашигласан жил, нөөцтэй нь харьцуулахад тийм ч урт настай биш, тиймээс энэ нутагт зэс хайлуулах үйлдвэр байгуулбал цаашид олон хүн ажилтай байхын зэрэгцээ улс орны эдийн засагт ч чухал ач холбогдолтой. Ер нь Эрдэнэтээр удаан тэжээлгэе гэж байгаа бол эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийг л дэмжих хэрэгтэй. Түүнээс биш сургууль, цэцэрлэгийн байр засах, хэдэн байшингийн дээвэр янзлах, нэг өрхийн эмнэлэг, халуун усны газар барих зэрэг бол тэртэй тэргүй яригддаг, хийгддэг л асуудал. Тэр болгоныг хууль тогтоох байгууллагаар яриад, мэтгэлцээд байх нь зохимжгүй. Энэ утгаараа шийдсэн, хийсэн зүйл багагүй бий. Гэхдээ би олон юманд самгардсанаас дорвитой том зүйл бүтээе, бодлогын түвшинд хамгийн чухал асуудлаас шийдье гэж зорьдог.

-Зэс хайлуулах үйлдвэр барих тухай нэлээд удаан ярьж байгаа. Чухам юун дээр асуудал удаашраад байгаа юм бэ?

-Хамгийн гол нь санхүүжилт. Ийм хэмжээний үйлдвэр барих хөрөнгийг манай улсын төсөв дийлэхгүй учир хөрөнгө оруулагч олох шаардлагатай. Гэхдээ зүгээр нэг тендер шалгаруулаад ч хийчих ажил биш. Ямар нэг орд газар эзэмших тухай биш болохоор хууль, эрхзүйн орчны хувьд хангалтгүй тал ч байна. “Эрдэнэт” үйлдвэр өөрөо хөрөнгө мөнгө гаргаад зэс хайлуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үзүүлэлт, зураг төслийг хийлгэсэн байгаа. Салбарын яамнаас тендер явуулж үзсэн ч оролцогчдын зүгээс буруу зөрүү технологи сонгосон гээд шаардлага хангахгүй байгаа юм гэсэн. Уул нь үйлдвэр ашиглалтад орвол 3800 орчим ажлын байр бий болно. Энэ бага тоо биш. Санхүүгийн хямралын үед үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлчихвэл олон хувийн компани ажилтай байна шүү дээ. Харин нэлээд хөөцөлдсөний дүцд УИХ-ын дарга захирамж гаргаж, ажлын хэсэг томиллоо. Ажлын хэсгийг миний бие ахлахаар болж байгаа. Үйлдвэр барихтай холбоотой бүх нөхилийг судалсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж УИХ тогтоол гаргах байх, тогтоолоор Засгийн газарт хугацаатай үүрэг өгнө гэж ойлгож байгаа. Ирэх оны хавар гэхэд ядаж газар шорооны ажил эхэлчихбэл 2012 он гэхэд үйлдвэр барьчих боломж харагдаад байгаа.

Гэхдээ УИХ-д ороод ирэхээр бодсон санасан ажил их удаан явдаг юм байна. Өмнө нь үйлдвэрт олон жил ажилласан, аж ахуй удирдаж, юмыг дор дор нь гардаж шийдэж явсан хүний хувьд аливааг бодлогын түвшинд гаргаж тавина гэдэг олон шат дамжлага дамжиж байж хэрэгждэг, нэг талаар төвөгтэй санагддаг. Гүйцэтгэгч нь тусдаа болохоор шахаж шаардахаас хэтрэхгүй юм. Шийдвэр гаргах нэг хэрэг, явцтай нь ойр ойрхон танилцаж, амьдралд хэрэгжээд дуустал нь зууралдана л гэж бодож байна.

-Энэ УИХ-д Эрдэнэтээс сонгогдсон гишүүдэд азгүй ч гэмээр цаг үе тохиож байх шиг. Нэг үе өндөр аваад байсан зэсийн үнэ 2008 оноос огцом буурсан нь улсын төсөвт ч, орон нутгийн амьдралд ч илт нөлөөлж байгаа. Зэсийн үнэ өндөр байхад Эрдэнэтийн гишүүд юмтай хүн шиг загнадаг, хөрөнгө оруулалт шаардахдаа ч ам бардам байсан шүү дээ?

-Харин тийм учраас “Эрдэнэт” үйлдвэрийн тодорхой хувийг орон нутгийн мэдэлд өгөх ёстой гэж бид ярьж байгаа. Яг иргэдтэй уулзаад явж байхад эдийн засгийн хямрал амьдрал нь мэдэгдэхүйц нөлөөлж байна. Ажилгүйдэл, ядуурал ч нэмэгдэж байна. Эмзэг гэхээсээ дундаж давхарга руу хандаж юм хийх бодит шаардлага байна. Оюутолгой, Тавантолгойг өнөөдөр Өмнөговь аймгийн мэдэлд байлгаж байгаа шүү дээ. Хаана ч адил тэгш зарчим үйлчлэх хэрэгтэй. Эрдэнэтчүүд ч гэсэн энэ үйлдвэрт ажиллаж цалин авахынхаа хажуугаар аймаг, орон нутаг нь үйлдвэрийн тодорхой хувийг эзэмшиж ашиг орлогоор нь ард иргэддээ хэрэгтэй бүтээн байгуулалт хийх юм уу эрүүл мэнд, боловсролын үйлчилгээгээ сайжруулж байх хэрэгтэй. Баялаг болгон хэмжээ хязгаартай, үүнийг ашиглаж байх хугацаанд нь ард иргэд хуртэж байх учиртай. Би төсөв хэлэлцэх үеэр байнгын хороон дээр нэг л юмыг хэлж байгаа. Улсад өгдөг татварын хэмжээгээрээ “Эрдэнэт” үйлдвэр нэгдүгээрт, Орхон аймаг гуравдугаарт ордог мөртлөө яахаараа авдаг хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ доороосоо хоёрт ордог байх ёстой юм бэ гэж. Үлдэж буй хугацааид ч энэ байр сууриа хатуу баримталж, асуудлыг гаргаж тавьсаар байна гэсэн бодолтой байгаа. Ер нь улсын хэмжээнд ойрын жилүүдэд “Эрдзнэт” шиг 4-5 том үйлдвэр барих хэрэгтэй. Тэгж байж улсын төсөв нэг үйлдвэрээс ч юм уу, нэг бүтээгдэхүүнээс хамааралгүй болно. Хувийн компаниуд мөнгө босгож болоод байхад төр засаг нь яагаад чадахгүй гэж. Засаглалын байгууламжийн хувьд ч хоёр том нам хамтарч Засгийн газраа бурдүүлсэн нь хөрөнгө оруулах, юм хийх хамгийн тохиромжтой, торгон үе гэж ойлгож байгаа. Ерөнхий сайд солигдсон ч бүтэц, бүрэлдэхүүн хэвээрээ байна. Урьд нь бизнес эрхэлж байсан, бизнесийн орчинг сайн ойлгодог, төсөл төлөвлөгөөг хаанаас нь эхэлж хэрэгжүүлбэл үр дүнтэйг мэддэг хүн Ерөнхий сайд боллоо. Магадгүй энэ үеийг ашиглаж чадахгүй өнгөрөөвөл хожим бие биедээ хаалт тавих байдлаар дараа дараагийн том ажлууд удааширч мэднэ. Дахиж хэзээ хамтарсан Засгийн газар байгуулах ч юм билээ.

-Уучлаарай, “Лүнгийн зам” гэдэг үг Дамба-Очир гишүүний овог шиг л сонсогдох болж?

-Ажил хийж байгаа хүнийг элдэв янзаар л хэлдэг болсон шүү дээ. Сайн ч хийсэн, муу ч хийсэн шүүмжлэл заавал дагадаг. Түүнээс айгаад байх юм алга. Гэхдээ манайд эрүүл шүүмжлэл гэхээсээ цаанаа улстөрийн зорилго агуулсан, ашиг сонирхлын бай болгож дайрах нь их. Дамба-Очир руу давшилж болноо, гэхдээ энэ ажлыг хийж байгаа хүмүүсийн сэтгэлийг, урам зоригийг битгий хугалаач ээ гэмээр байна. Энэ хямралтай цагт, зээл олгохгүй байгаа ийм хүнд үед бүхэл бүтэн 123 км зам барьж дуусгана гэдэг амар ажил биш. Гэсэн ч манайхан дийлэнхийг нь хийчихсэн. Одоо 20 км замын асуудал л байна. Замын ажил улирлын чанартай бодохоор одоо түр зогссон байгаа. Намайг зам барих мөнгийг аваад идчихсэн, сонгуульдаа ашиглачихсан мэтээр ярьдаг. Өнөөдрийг хүртэл бид ганц л зүйлийг хариуцлагатай мэдэгдэж байгаа. “Очир төв” компани замын ажил гүйцэтгэсэн мөнгөө улсаас аваагүй байгаа. Өөрийн хөрөнгөөр барьж байгаа, бүх ажил дууссаны дараа санхүүжилтээ нөхөж авах хууль дүрэмдээ захирагдаж байгаа шүү.

-Бүх зүйл ном журмаараа явж байгаа юм бол Таныг ингэж дайрахын ач холбогдол нь юу юм бэ?

-Улстөрийн зорилго байдаг юм байлгүй дээ. Намайг улстөрд ороод ирсэн болохоор л тэр байх. Түүнээс гадна Лүнгийн зам хөл хөдөлгөөн ихтэй, баруун аймгууд руу явж байгаа болгон дайрч өнгөрдөг болохоор байнга олны анхаарлын төвд байдаг. Түүн дээр дөрөөлж тендерт ялагдсан, сонгуульд ялагдсан хүмүүс янз янзын юм ярьдаг. Нэг л юмыг тойруулж баруунаас нь, зүүнээс нь, дундаас нь яриад байвал дуусахгүй шүү дээ. Тийм л юм бол анхнаасаа энэ их хөрөнгө шаардсан ажлыг гүйцэтгүүлэхээр Монголын компаниудын дунд эргэн төлөх нөхцөлтэй тендер зарлах хэрэггүй л байсан байхгүй юу. Энэ хооронд бензин тос гээд бүх юмны үнэ өсөөд, ашиг олох нь битгий хэл баахан алдагдалтай сууж байгаа. Дээрээс нь элдвээр хэлүүлж байна. Би тухайн үедээ ажилчдаа ажилтай байлгах юмсан, аавынхаа нутгийг сайхан замтай болгочих юмсан, нутаг усныхныг нь баярлуулах юмсан л гэж бодож тендерт оролцсон.

-Таны аав Төв аймгийн Лүн сумын хүн үү?

-Үгүй, Өнжүүл сумынх л даа. Намайг ингэж элдвээр хэлүүлэх болгонд гэр бүлийнхэн, ах дүү нарт маань хэцүү л байдаг байх. “Очир төв” компанийн ажилчид маань ч надаас болоод дарамт доор ажиллаж байгаа юм шиг эвгүй санагддаг. Гэхдээ тэд маань надад итгэдэг болохоор үргэлж дэмжиж урам өгдөг, хүмүүс ч утсаар их ярьдаг. Сонгогчдынхоо дунд ч би өөрийгөө нэр хүндтэй яваа гэж боддог.

-Замын ажлын технологитой холбоотой шүүмжлэл их гарч байна. Эхлээд замыг бүхалд нь хуулсан нь буруу гээд л?

-Бид нийт тавьсан замын ажилдаа 16 тэрбум төгрөг зарцуулчихсан байгаа, Санхүүгийн хямралаас болоод өнгөрсөн зун ихэнх замын компанийн ажил зогсчихоод байхад манайх л ажиллаж байсан. Тэр байтугай замын том ажил эхэлчихээд дуусгаагүй долоо, найман жил болж байгаа компаниуд ч байна. Лүнгийн чиглэл нь өөрөө баруун аймгуудыг холбосон төв зам гэдгээрээ ачаалал ихтэй, хэл ам ч их дагуулж байгаа. Бид туслан гүйцэтгэгчээр Хятадын нэг компани ажиллуулсан. Тэр компани хангалттай сайн ажиллаагүй ч тал бий. Хамгийн гол нь энэ замын ажлыг битгий дуусаасай, мөнгийг нь өгүүлэхгүй юмсан гэж бодож байгаа хүмүүс байгаа. Яахав, замыг бүхэлд нь хуулснаас иргэд шороон замаар явж байгаа, түүнээс болоод хөрс суларч тоос шороо босч байгаа зэргийг хүлээж авна. Гэхдээ энэ тухай би УИХ-ын гишүүний байр сууринаас яриад байх биш, ажил гүйцэтгэж байгаа хүмүүс өөрсдөө тайлбар өгвөл илүү дээр байх. Чухамдаа энэ чинь нэг компанитай холбоотой, аж ахуйн асуудал шүү дээ.

-УИХ-ын гишүүн гэдгээрээ илүү жинтэй дуугарах боломж байхад Та нэг их ашиглахгүй байх шиг харагддаг?

-Би гишүүнийхээ индрийг ашиглаад цээжээ дэлдээд байж болно л доо. Гэхдээ ард түмэн хэн юу хийж байна, хэн нь хоосон яриад байна гэдгийг нэг үеэ бодоход ялгахтайгаа болсон. Тэр дундаа манай Эрдэнэт аж үйлдвэржсэн хот болоод тэр үү, сонгогчид маань хүнийг хийсэн юмаар нь дүгнэж чаддаг улс. Үйлдвэрийн ажилчид, уурхайчид чинь их түс тас, юмыг нүүрэн дээр нь шууд хэлчихдэг хүмүүс шүү дээ. Эрдэнэтэд хорь гаруй жил ажиллаж амьдарлаа, тэр том үйлдвэрийн тогоонд олон жил чанагдлаа, надад бас тэр талын хүмүүжил, үзэл бодол бий. Телевизийн камер харахаараа тэс өөр болчихдог, асуудал ямар байгааг бүгд мэдэж байгаа хэрнээ ард түмнээс үнэлгээ авах гээд өөр юм яриад эхэлдэг, эсвэл хэлэлцэж байгаа сэдэвтэй ямар ч холбоогүй юм асууж баахан дөвчигнөчихөөд хариултаа ч сонсолгүй гараад явдаг хүмүүс байна. Тэдэн шиг яваад байвал хүмүүст илүү танигдаж, таалагдаж болох л юм. Гэхдээ би УИХ-д хүмүүст танигдах, таалагдах гэж орж ирээгүй, тодорхой юм хийе, болохгүй байгаа юманд дуу хоолой, хувь нэмрээ оруулъя гэж орж ирсэн. Орж ажиллаж байгаа ажлын хэсэг, санаачилж байгаа хуулийн төсөл, бодлогын шийдвэрүүдээр парламентын гишүүний ажил дүгнэгддэг. Түүнээс биш парламентын гишүүн хүн бүгдийг мэддэг биш, мэдэх ч албагүй. Улс торд заавал шоу хийх шаардлагагүй, хийх ёстойгоо хийгээд явж байя, бүр болохгүй бол буцаад Эрдэнэтдээ очсон ч харамсах юм алга гэж бодож явдаг хүн дээ би. Бүгд бие биенээ мэддэг, ажил төрөл ч амархан бүтдэг, цэвэрхэн, цомхон сайхан хот шүү дээ манай Эрдэнэт, Улаанбаатартай харьцуулахад.

-Гэхдээ төрийн түшээ хүн тойргоосоо давж сэтгэх ёстой болохоор Улаанбаатарыг Эрдэнэт шиг болгоход Таны хувь нэмэр бас хэрэгтэй байх?

-Тийм шүү. Анх ирээд Улаанбаатарын энэ агаар, замын түгжрээ, хаана ч явсан тохиолдох стресс зэрэгт их бухимддаг байлаа. Эхнэр хүүхдүүд маань ч гэсэн дасч өгөхгүй үргэлж Эрдэнэтээ санагалздаг, намайг тойрог руу явах болгонд л машинд ороод суучихдаг байлаа. Одоо нэг үеэ бодоход дасахын хажуугаар хууль тогтоох байгууллагад ажиллаж буйнхаа хувьд засч залруулах юмсан гэж хичээдэг боллоо. “Шинэ Улаанбаатар” гэж төсөл яригдаж байна, УИХ-ын дэргэд дэд хороо байгуулагдах гэж байна. Түүнд хувь оролцоогоо оруулах ёстой, үр дүнгээс нь харж байгаад Эрдэнэтэд ч хэрэгжүүлэх санаа байна. Завхан, Булганы иргэд ихээр суурыдаад нийслэлд байдаг төвлөрөл, орон сууцны дутагдал, агаарын бохирдол гэх мэт асуудал Эрдэнэтэд ч бас тулгарч байгаа.

-Гэхдээ жилийн жилд л төсөв ярих тоолонд гишүүд тойрогтоо мөнгө хуваарилуулах гэж зүтгэдэг, энэ нь улсын төсвийг багийн хэмжээнд аваачин, хүсэл мөрөөдлийн жагсаалт болгож хувиргадаг. Арай зөв зүйтэй зохион байгуулах боломж байгаа л байх даа?

-Ер нь төсвийн бодлогыг оновчтой зохион байгуулах, эдийн засгаа бүтцээр нь өөрчлөх шаардлага жил ирэх тусам л босч ирж байна. Бүхнийг нэг гарт . төвлөрүүлээд, дээрээсээ хуваарилдаг тогтолцоо л яван явсаар гишүүдийг ийм байдалд хүргэж байгаа юм. Одоо бид төсөв ярих үеэр нэг сайдаас, бүр нэгяамны мэргэжилтнээс царай алдах хэрэгтэй болдог. Тухайн орон нутагт аймаг, сум удирдаж яваа хүмүүс нь ч дээрээс гар харах, гишүүдээсээ шахаж шаардах маягтай болчихсон. Орон нутагт санхүүгийн эрх мэдэл олгоё, засаглалыг сайжруулъя гээд яриад байдаг, эхлээд он удаан жил оршсон татварын тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй, үүний тулд тухайн орон нутаг болгоны нөөц чадамжийг тогтоож, түүнд нь тохирсон татвар оноож, эргээд тодорхой хувь олгодог, орон нутагт нь үлдээдэг байдлаас эхлэх хэрэгтэй юм. Эрдэнэтийнхэн гэхэд л үйл ажиллагааныхаа зардалд арай ядан хүрдэг төсөв улсаас авч байж түүнээсээ хэд дахин их татвар төлөх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу гэж ярьдаг болсон. Хууль санаачлах эрхтэйн хувьд энэ чиглэлд нэлээд юм уншиж судалж байна, хийхээр төлөвлөсөн ажил ч байна.

-Хувь хүнийхээ хувьд Таны “нэрийн хуудас” юу вэ? УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороодын хуралдаан дээр тэр бүр үг хэлээд байдаггүй ч хааяа зөөлөн хэрнээ жинтэй дуугарч харагддаг. Амьдрал дээр бас яриа шигээ зөөлөн зантай юу?

-Магадгүй ээ, их өрөвч уяхан хүн шүү дээ би. Юм болгон дээр л хоолой зангирчих гээд байдаг юм. Хүнд үгүй гэж хэлж чаддаггүйгээсээ болоод өөрийгөө зовоох, эвгүй байдалд оруулах юм зөндөө л гардаг. Тойргийн нэг хүн зовлон жаргал яриад ороод ирвэл ямар ч ажилтай байсан хүлээж авч уулздаг, чадах ядахаараа дэмжиж туслах юмсан гэж боддог. Гэвч тэр болгон санасны зоргоор бүтдэг юм гэж юу байхав. Ганц би ч биш орон нутгаас сонгогдсон гишүүд бүгд л тийм зовлонтой. Нийслэлд бол арай өөр, хууль тогтоогч хүнээс юу нэхэж болдог, болдоггүйг мэдээд байх шиг байдаг. Орон нутагт бол энэ хүн бидний дундаас гарсан болохоор бидний төлөө юуг ч байсан хийх л ёстой гэж ханддаг. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Заримдаа ч хэтэрхий зөөлөн, юм болгоныг цайруулж боддогтоо цухалдах үе гардаг шүү. Хөндлөнгийн хүмүүс, найз нөхөд л намайг илүү тодорхойлох байх.

-Зөөлөн хүнийг хүмүүс элэг барих гээд байдаг шүү дээ?

-Би гэхдээ тийм ч амар зөөлчлүүлэхгүй л дээ. Улс төрд нэг л орж ирсэн бол гарахад хэцүү байдаг. Хатуу байх үедээ хатуу байж, байр суурин дээрээ бат зогсох үе гарна. Хамгийн гол нь зов бодолтой байх ёстой. “Зөв явбал зөөлон зөөлөн замбуулин” гэдэг шүү дээ. Над руу дайрч, болох болохгүйгээр хэллээ гээд, тэгж ярьж бичиж байгаа хүмүүсийн цаана хэн байгааг би мэдээд байдаг хэрнээ хариу мэдэгдэл хийж, сонин хэвлэлээр хэрэлдээд гүйгээд байдаггүйг та нар харж л байгаа байх. Тийм цаг зав ч гардаггүй. УИХ-ын гишүүн болчихоор өмнө нь үйлдвэрт ажиллаж байсан шигээ гүйж харайгаад, болохгүй байгаа юман дээр нь биеэрээ яваад орчихож болдоггүй юм байна. Хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлчих болов уу гэсэн болгоомжлол аяндаа төрдөг юм байна. Дээрээс нь, өглөө орж ирээд үдэш хүртэл сууж ажилласаар хөдөлгөөний дутагдалд орж байх шиг байна. Гэр бүл, дөрвөн хүүхэддээ ч зориулах цаг зав хомс болдог юм байна. Найз нөхөд ч үг хаях болсон. Тэглээ гээд ард түмний өмнө нэгэнт хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байж болохгүй. Хааяа хотоос гараад, машиныхаа цонхыг онгойлгож байгаад агаарт сайхан унтахсан гэж бодогддог шүү.

-Ярилцсан Танд баярлалаа.

Э.Адьяасүрэн

40 Сэтгэгдэлүүд

  1. Feodal mal aa, uls undestnii erh ashig baidag bolhoos aav eejiin zam gej baidaggui yum shtee

  2. neeree l uls undestnii erx ashug gexgui ner tor xootsoldoj aaviin nutgiig zamtai bolgono gedeg ni bas boloogui amitan baina ldaa aene xulxi ochir er ni…

  3. omhii golog mini buu hudal huts.ih hurlaas sain duraaraa zailaarai chi.daraagiin songuuliar ene novshiin mongiig sain uruulj baigaad neg ch sanal ogohgui bogson deer ni jin tavina aa.olon hunii haraal idsen muu har huvalz

  4. neeree ene törrin alband baigaa xumuus teneg jumaa, ingeed l mnii nutag manai nutag geed l dab jobnii uzegdel gargaad baix jum daa, tegeed l abgaigaa, ax duu naraa dandaa ariin xaalgaar deeguur alband tabina, ishdeggui jum baix daa…. er n ted nariin dund uxaantai xun gej baina uu..

  5. naad muu chin erdenet baihad namaig mal boltol min ajiluulaj ajiluulaj bgad yu ch ogoogyei zugtaad ybsan gar sh de? jinhen zaitai er de? Tairtashig jijg byetie baij yaaj tiim hunees yum salgax sanaa gardag bna gemeer? estoi judaggui er hun de? Ulsaas ganch tolbor avaagui gej shaagaad aih yum? avsan sh de? 5 terbum tug garguulaj avchaad ugui geed shaagaad baidag estoi zeven pizda baiga yum

  6. ene zun jijig teregtei Lun-giin zamaar yavsan.
    Mashin bol evdreed duusaj baina lee.
    Dotor ni suuj yavsan humuus tuh aldaad, minii uur hurj bailaa.

  7. “Очир там ” компанийн Там –Очир халхын хавтгайд зам гэсэн газар гараа бүү хүргэ Лүнгийн зам үхсэн хойно чинь ч нэхэл дагал болно гэдгийг бүү мартаарай

  8. та хуучин замыг нь эвдэлгүй дээрээс нь засвар хийсэн бол ийм зүйл болохгүй л басйан тэр зам таны тавьж байгаа замаас сайн зам байсан юм шүү Харин засаг төр таны замыг хүлээж авч болохгүй чанарыг нь харж байж авах ёстой Гэвч та хахууль өгч ямар ч хамаагүй үнээр улсад тушаах л байх л даа
    гэвч лүнгийн харгуйг там болгосон тэр олон зам эдгэрсэн цагт таны нүгэл бага ч гэсэн арилах болно түүнээс нааш хэцүү дээ

  9. Ene hun yu geed zamiin ajiliig ul tortei holiod balairaad bainaa. Ene hunii l buruu shdee.Uuruu hiine geed avsan bol duusgah l heregtei baisan baihgui yu uuruu songuuld baahan zarchaad tegeed zamiin ajil budaa bolson l doo

  10. Лүнгийн харгуйг там болгосон тэр олон зам үхсэн хойно чинь ч нэхэл дагал болно гэдгийг бүү мартаарай

  11. Өрөвдүүлэх тактик

  12. ТАМ ОЧИРЫГ улсын их хуралд сонгож байдаг Эрдэнтийнхэн мөн ёроолгүй тэнэг шүү
    Ямар ард түмэн байна тийм удирдагч байдаг Хамгийн гол нь эрдэнтийнхэн түүний тамын болгосон замаар нэг нь ч явж үзээгүй нь түүнд олз болжээ.

  13. Arai ch dee ene erguug. Hiij chadahgui bsan yum bol yu gej chadna gej oroltsson yum be. Uuriinhuu hurunguur unegui zam tavij ugch baigaa yum shig soliorood. Bas tegeed boloogui hulsulsun Hyatadiin kopani ruugaa buruugaa chiheed. Gol hariutsagch ni chinii ter muu kompani chin biz dee. Iim erguu tenegiig ih hurald suulgah ni baitugai shorond hiigeed tamlaj baih yostoi shdee/

  14. tord ajillaj ih hulgai hiiisen humuus dor hayaj hulgai hiisen yumaa nuuj bai l daa, guiya!

  15. yalanguya erdenetiinhen

  16. Энэ ямар тэнэг гар вэ? Ийм амьтанд дахиж ажил өгөх юм бол тэр хүмүүс нь илүү тэнэг байж таарна шүү. Нэг ажлыг нь навс унагаачихаад дахиад мандуулна, хөгжүүлнэ ч гэх шиг. Ийм хачин юмнаас ярилцлага авч нийтэлж байдаг Монцамэ ёстой инээд хүргэдэг байна шүү. Энийг сонгодог Эрдэнэтийнхэн ч гэсэн ичиж үхмээр юм аа. Өөрсдөө энэний замаар явахгүй болохоор яаж мэдэх вэ дээ. Бусдыг хорол гэж сонгосон баймааргүй юм.

  17. lungiin zamiig tavih gej heden jil bolchihvoo ,ter hoorond naash tsaash yavsan zorchigchod ene novshnuudiig ih haraasan daa

  18. Chamaig huul’ togtoo gesen bolohoos aaviinhaa tursun nutgaar zam tav’ gej songoo yu. Yuu hiihee medehgui mal ve yaadag.

  19. Ochir feedal ooriigool dobiilgoj baina feedliin uzleesee salaagiu feedeal shataj baigaa in une youmaa

  20. төрөөс төрдөг тэрбумтангуудын энгийн нэг жишээ цаана нь хичнээн 1000 хүн байгаа гэж бодож байна

  21. Eniig songodog Erdenetiihen gej tsus oirtson ulsuud baidag baihdaa, tiim l bish yum bol yu gej iim amitniig songohov dee. Zam barihad ooroosoo 16 terbum togrog gargasan geh yum, Lungiin zamiig budaa bolgohod 16 terbum togrog zaraa yu, tegeed ene hun haanaas tiim ih mongotei baih ve? Ooroo zam barih yamarch bolovson huchin, tehnik yu ch gui baij Zamiin tendert yalna gedeg chin avilgal l haragdaad baina da, negent ooroo zam barij chadahgui bolohooroo hyatadiin co-aar hilgej baisnaa mongoo ogoogui yu nogooduul ni hayad yvsiim shig baigaam.
    Tegsen chin nogoo nohor chin Mongoliin ard tumnii haraal idchiheed odoo Mongoliin toroos 3,4 terbum togrog avch baina sh dee, tegeed l odoo bi buruugui ter company mednee geed baih yum, Ochir tov gedeg company chin ooroo biz dee

  22. Ene maliig caazaar ab.Ooriigoo orobduuleh jrilclaga ogood zogsoj baidag ichihgui amitan be.Jil bur ene zamaar jbah gej uilee uzdeg.Ongorson zun jbz baihad hiisen ni nimgedeed bycaad hobhorhc ,ebderch baisan.UB hotod 11 horoolold EBt kompani gadnah zamaa lungiin zamaas daryi 5 dahin zuzaan tabij baihiig haraad gol haralj baisan.Ylsiin horongoor tegj toglochihood iim jm jriad zogsoj baih ch gej dee.Yls toriin zorilgoor gej jasan ih ooriigoo chyhald toocoj bainaa.Hen jm be ene.Ter zamaar chin jbdag jiriin irgen bur nadaas ehleed chamaig caazaar ab gej baigaa jm shuu dee.Ooriigoo yls toriin zorilgoor myylahaar mongol ylsad nolootoi hun gej bodood baigaa jm baihdaa.HA-HA-HA.Hen ch bi sh malaa.Hubiinhaa horongoor guicetgesen bol buur hohi chin,ylsaas mongoo abna gej buu goridooroi za.ALIBAA JMAND HARIYCLAGA,HEMJEE GEJ BAIDAG JM

  23. lyngiin zamiig bombogdyylsen yum shig bolgoson gar ene yumuu, ter zamd olon osol avaar bolson hynii ami yregdsen ter bygdiin hariu irnee cham irnee ,minii neg tanidag ah ter zamd yavj bgaad ter olon nyhnees chin bolj duguin buudaad ungursun doo lalaraa prepare to burn in the hell bastard

  24. iim teneg hun gej baidgaa.

  25. hamag herenge mengee ureed mongolchuudiinhaa sain saihanii telee tom ajil barij avsan yum bna ene lungiin zam ehlel ni uchir aldaa onoo garsan l bna daraa daraagiin ajilaa aldaa madaggui sain hiideg bolooroi ajliig mash sain chanartai olon jiliin edelgeetei hiigeerei ochiriin zam mongoliin buteen baiguulaltiin tuuhend hyatadiin tcagaan herem shig l uldeh estoi shuu tanaihnii ajliin ehleliig mash ih demjij bna hamgiin gol ni edelgee chanar mash sain beh bat ayulgui l baih estoi chanargui zam bol bas olon hunii ami nastai holbootoi gedegiig buu mat hamt olond tani mash ih amjilt husii

  26. hiij chadahaaraa zamiig ni huulah heregtee shtee heseg hesegeer n chaddag yum shig bugdiiig n huulaad hajuugaar n saihan hursuu evdeed zaadahiig hardagui maluud yumaa tee odoo hurtel duusaagui arai ch dee
    iimel humuus shudee hudalaa chadna gehees uur yum alga daa

  27. MUU LALARIIN TAM-OJIROO CHAMAIG OLIGTOI UHEHIIG CHIN HARNAA CHI TER TAMDAA ARD TUMNEES ZALILSAN HEDEN TUGRUGUU TEVREED OCHNOO
    CHAMSHIG MUU LALARAAS BOLJ ARD TUMEN HEDEN JIL HOHIRCH BNA DAA CHI TAMD OCHIHOOSOO UMNU SHOROND OROH BOLNO YAHAV MUNGUU UGUUD OROHGUI GEJ BODOJ BVAL AYANDAA CHAMAIG TSAG HUGATSAA SHIITGEED UGNU
    TAMDAA HURDAN ZAILAH BOLTUGAI

    TAM-OJIR

  28. bi ajilaad tsalin awaagvi shvv dambaa mini songyylid ogoogvi um bol uynd ogoo we.nowshoo

  29. ////////////……………. enechin urt shar deeltiin hamsaatan um bn l daa tegeed l sod hvn boloh gej bg ni ter dee

  30. Chinii urd ugsun yariag bas unshij bsan. duursen teneg hun yum aa chi. ih hurald suusnaas l bolj zamiin asuudal garaad bgaa geh yum eeeeee teneg eeee. Ter zamaar chini ard tumen yavaad tamaa uzeed l yaria gargaad bgaa yum sh dee. Cham shig mal yaj ch oilgoh ve dee. Zamiinhnig teneg gedeg unue yum. Hairaan saihan salbar mergejliin ner gutaasan cham shig yumnuud l iim hochtoi bolgoj bgaa yum. chadahgyi bj yah gej tiim urt zamiig hichindej avsan yum. chadlaa medehgyi. Argagyi l teneg hun yum. Iim maluud turiin tolgoid bh gej. Iim l teneguud ulsiig syiruulj hadaldana daa. Bi ih hurald songogdsonoos l bolloo gej tenegteheer yadahdaa duugai helgyi yum shig bgaasai. Chamd zuvluhud.

  31. ene huniig songoson erdenetiinhen bugd malnuud baigaa yum.udmaaraa ultsan aimgaaraa altsan.hov yarihaas oor id shid erdenet chuuded baihgui

  32. Hiisen yum ni buhnii nuden deer baihad ene yugaa hutsaad bgn boloo

  33. olon hunii mashind asuudal uusgesen dee, chi ch, Dambaashkaa?!?!?!

  34. Ë¿íãèéí çàìûã ÷è òàâüæ áàéãàà ãýõýýð ÷àìàéã õýí áý ãýäãèéã õ¿í áîëãîí îéëãîíî. ×è ¿íýõýýð àðèë÷èõñàí äîòîðòîé àìüòàí þì. Òýãýýä áàñ ÿðèëöëàãà ºãººä áàéãàà þì. ×è ¿ã¿é áîë ìàø òýíýã ¿ã¿é áîë ¿ã¿é áîë àäãèéí íîâø áàéíà äàà

  35. tam ochir gej ichij vheechee.hairan etsegiin ner amid bol chamad taban salaa uguh baih daa.yu n ih hural chi tam bologson zamaa yanzal za.tvgeer ybsan hvmvvsiin buur ,gedes ,dotor bolohoo bailaa.chi ybdagvi yum uu.etsegiin chin ys undulzuj duuslaa.hairanch etseg.chamaig gondomond vildberleh baij tegsen bol yadaj chih amar noirsohgvi yu.haraal idsenees chi uuruu hvrz abaad ajilaach.

  36. Чи бол луйварчин, ичээч,эсвэл амиа золиосол,Чи замаас болж олон осол гарсан шүү

  37. Ë¿íãèéí çàìààð ÿâñàí íèëýýí õýäýí “óñàí òýíýã” ýíý ìàëûí òºëºº ñàíàë ºã÷ ÓÈÕ-í ãèø¿¿í áîëãîî äîî.Òýãýõýýð Äàìáà-Î÷èðîîñ õàìààã¿é äîîãóóð óõààíòàé èõ îëîí õ¿í áàéäàã áàéõ ãýýä áàéíà.Òýãýõýýð ýíý õ¿í òýð òýíýã¿¿äýä çîðèóëæ èéì çàì òàâèõ íü àðãàã¿é.Åð íü òýãýýä òýíýã õ¿í ÿìàð ÷ çàìààð ÿâñàí ÿàäàã þì.

  38. urid ni bi lun ruu saihan zasmal zamaa davhidag baisan.
    nuuh-g ni avah geed hudiig ni soholson baina lee.

  39. ue udmaaraa tamd unaj tarchilbal taarna.

  40. Chamaas bolj Erdenetchyyd xyrtel xaraalgaj bna shyy dee. Er ni naad UIX-iin gishyyneesee sain duraaraa bolichoxvol yasan yum be. UIX gishuun baitugai Erunxii saidiin suudlaas xyrtel sain duraar tatgalzaj bolood baixad. Tegeed l sanaa shuluudaj zamaa duusgaval baga ch gesen nuglee naminchlax bailgyi dee Damba-Ochiroo

Сэтгэгдэл үлдээх