АНУ-д боловсролыг мэдлэгт хүрэх зам гэж үздэг
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш Мягмарын Саруул-Эрдэнийн “Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлага.
-АНУ-ын Индианагийн их сургуульд ажиллаж байгаад ирсний тань хувьд АНУ, Монголын боловсролын системийн ялгаа, адил талын талаар ярилцах гэсэн юм.
-Үзсэн харснаа, сурсан мэдсэнээ танай уншигчидтай хуваалцахад татгалзах юу байх сан билээ?
-Юуны өмнө хамгийн ерөнхийгөөр хэлэхэд Монголын боловсрол, Америкийн боловсролоос юугаараа ялгаатай вэ?
-Боловсролын цаана зорилго нь, философи нь гэж юм байдаг. Монголд боловсрол хэмээгчийг “мэдлэг” гэдэгтэй бараг дүйлгэн ойлгодог бол Америкт боловсрол гээчийг “мэдлэгт хүрэх зам” гэж үздэг юм. Ерөөсөө бүх ялгаа эндээс л үүдэж байгаа хэрэг. Тийм ч учраас Америкт хүүхдээр өөрөөр нь мэдлэгт хүргэх гэж дандаа арга зам зааж, багш зөвхөн чиглүүлж өгдөг бол манайд багш хэдий их мэдээлэл олгоно төдий тэр хүүхэд боловсролтой болох учир бага цагт аль болох ихийг өөрөө ярьж заах нь тустай.
-Арга зам заана гэхээр яах хэрэг вэ?
-Жишээ хэлье. Ньютоны 3 хууль заах боллоо гэж бодъё. Манайд бол хичээлийн эхэнд юу болохыг нь хурдхан хэлж өгөөд, томьёог нь цээжлүүлчихээд баахан бодлого бодно оо доо. Бүтэн долоо хоног тэгээд томьёогоор нь бодлого бодчихоор гарт нь ороод, конкурс, улсын шалгалтандаа сайн дүн аваад багшид ч ашигтай. Харин АНУ-д бол хүүхдүүдэд хамаг нөхцөл бололцоо, дөхүүлэх мэдээллүүдийг нь өгөөд, бүтэн долоо хоног өөрсдөөр нь бодуулж, хэсэг бүлгээр нь ажиллуулсаар байж тэр гурван хуулийг өөрсдөөр нь гаргуулж авдаг юм. Гэхдээ энд би заавал Америкийнхийг сайн гээд байгаа юм биш, сайн муу тал аль алинд нь бий.
-Тухайлбал?
-Монгол хүүхэд тэр их бодлого бодоод сурчихсан байхад, америк хүүхдүүд цаг их алддаг юм. Тиймээс мэдлэг жаахан тааруу. Нөгөө талаар мэдлэг тааруу боловч хүнтэй хамт ажиллаж, нэгнийхээ бодлыг сонсож чаддаг, өөр өөр зөрүүтэй мэдээллийг тунгааж ханддаг хүүхэд төрнө. Манай хүүхдүүд харин мэдлэгтэй боловч тэрнээс нь өөр үзэл онол гарахад хүлээж авах чадваргүй, багаараа ажиллаж нэгнээ сонсох чадвар дутмаг төгсөж байна. Мөн багш л мэдээлийг өгөхгүй бол мэдлэгт хэрхэн хүрэхээ мэддэггүй.
-Манайх АНУ шиг тийм үзэл баримтлалыг дагавал зүгээр юм биш үү?
-За даа, гэнэт бол чадахгүй дээ. Бүр хэтийн зорилт, чиглэл нь тийм байвал яваандаа болох ёстой. Яг одоо тэгж солих гэвэл багш нар нь ч бэлэн биш, хүүхдүүд ч бэлэн биш, мэдлэг ч үгүй, чадвар ч үгүй, хачин юм болж мэднэ. Гол нь нөгөө ядуу хүнд загас өгсөн нь дээр үү, загас барих аргыг нь зааж өгсөн нь дээр үү гэдгээ хаа хаанаа бодож л, ирээдүйн төлөвлөгөөндөө оруулж л явах ёстой юм.
-Их сургуульд нь ажиллаж байсан байна. Ахлах, дунд, бага сургуулиар нь орж үзэв үү? Хичээл нь ямаршуу явдаг юм байна?
-Хоёр хүү маань бүр бага сургуулиас нь эхлээд, одоо ахлах сургууль хүртэл яваа учраас хичээлд нь олон очсон. Бүх хичээл нь нээлттэй байдаг юм. Эцэг эхчүүд заавал урьдчилан мэдэгдэлгүйгээр хэзээ ч хамаагүй очоод суух эрхтэй. Бага сургуульд нь орвол ер нь нэг цэцэрлэг, тоглоомын талбайд л ороод ирчихсэн мэт сэтгэгдэл төрнө. Хүүхдүүд нь дураараа, боссон суусан, манай бага ангийнхан ширээн дээрээ гараа давхарлаж тавиад огт хөдлөхгүй сууж байдагтай харьцуулахад ийм хичээл гэж байдаг юм уу ч гэж уур хүрэхээр. Гэхдээ нарийн ажиглавал хүүхэд бүр даалгавартай, юмаа бас хийгээд л явдаг юм билээ. Нэг багшид оногдох хүүхдийн тоо тодорхой учраас хүүхдүүддээ тавих хяналтаа алдахааргүй. Харин дунд сургуулиас нэлээд эмх цэгцтэй, хичээл нь ч арай илүү болж ирээд, ахлах ангид бол ялангуяа коллежид орохоор шийдсэн хүүхэд бол толгой өөд татахгүй хичээл хийнэ. Оюутан болоод бүүр ч их зовно. Багш бол эрдэм мэдлэгийн үүсвэр болохоос автоматаар толгойд нь мэдлэг гээчийг хийж өгдөг шидтэн биш болохоор оюутнууд шөнө номын сандаа хонон өнжин байж даалгавраа хийж, багшаасаа үнэлгээ, сургаалийг нь сонсоно доо.
-АНУ дахь иймэрхүү шатлал, дүр зураг Монголд ямар байдалтай байгааг ажиглав уу?
-Миний харж байгаагаар бол дунд сургуульдаа манайхан хамаг онолынхоо нарийн нандин юмыг юу ч үлдээлгүй багтаачихсан, хөөрхий тэр жаахан хүүхдүүд нэг их олон шинжлэх ухаан үзсэн харагдаж байхад нөгөө дээд сургуулийн оюутнууд нь харин идэж ууж, наргиж цэнгэж явж байгаад л амархан төгсчихөж байгаа дүр зураг харагдаад байгаа юм. За, магистрт бол бүр ч заах юмгүй, докторын хичээл гэж юм бараг ер нь байна уу, үгүй юу? Толгой нь доошоо харчихсан тогтолцоо л харагдаад байна даа. Тэр их нарийн онолыг тэр чигээр нь дунд сургуульд оруулах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд.
-Хөтөлбөр, агуулгад шинэчлэлт хийх ёстой гэсэн үг мөн үү? Одоогийн дунд сургуулийн хөтөлбөр хэтэрхий шинжлэх ухаанч байна гэж үү?
-Надад бол тэгж л харагдаад байна. Хүн өөрийнхөө судалдаг ухаанд хайртай байх нь аргагүй. Физикийн багшид бол физикээс энийг л мэдэхгүй бол хүн биш гэж бодох зүйл зөндөө. Химийн багш, Монгол хэлний багшид ч аль болох өөрийхөө мэргэжлээс илүү ихийг хөтөлбөрт оруулаад, тэрийг л орхичихвол болохгүй мэт санагдах судлахуун, онол маш олон байгаа. Мэргэжилдээ дуртай байж болно, гэвч тэр ерөнхий боловсрол гэж юмыг яагаад “ЕРӨНХИЙ” хэмээн нэрлэсний учрыг бид бодох хэрэгтэй юм. Суурь боловсролыг нийт хүүхдэд ойлгуулах нь нарийн мэргэшлийг цөөн хүүхдэд мэргэшүүлэхээс хавьгүй илүү үр дүнтэй гэж би боддог. Мэргэжилдээ дуртай байхаасаа гадна хүүхдэд бас ээлтэй байх хэрэгтэй л дээ.
-Шинжлэх ухааны нарийн онолыг тийм багад нь заахад харин ч зарим нэг толгойтой хүүхдэд бол маш сайн нөлөөтэй юм биш үү?
-Харин тэр “зарим нэг” гэдэг үгэнд чинь л гол утга нь байгаа юм. Нийт хүүхэд хоцроод, зарим гавал хүүхэд бол маш ихийг сурч мэднэ. Тиймээс тэр гавал хүүхдүүдэд бол академик сургалт илүү үр дүнтэй. Харин дунд зэргийн, эсвэл жаахан удаан хүүхэд бол бүр юу ч үгүй төгсөнө. Ард түмэн гэдэг массыг бүрдүүлж байгаа хэсэг нь тэр л дундаж хүүхэд шүү дээ. Тэгэхээр хамгийн сайн зам бол суурь боловсролыг хамгийн багаар өгөхийнхөө сацуу тэр урагш давхиад байгаа хүүхдүүдийг хазаарлалгүй, бас юмыг нь хийлгээд байх, тийм л хичээлийн арга, багшийн тактик хэрэгтэй байгаа юм даа. Манай боловсролын бодлогыг барьж байгаа улс ихэвчлэн багадаа тийм сайн сурлагатай хүүхдүүд байсан болохоороо академик сургалтад илүү талтай байдаг ч байж болох юм. Гэтэл эцэстээ Эйнштэйний харьцангуй онолыг мэддэг атлаа индүүний ишнүүр холбож чадахгүй, хэлшинжлэлийн хамгийн нарийн салбар болох утга судлалын онолыг мэддэг хирнээ зөв бичиж, ярьж чаддаггүй хүүхдүүд л төрөөд байна шүү дээ.
-Тэгэхээр таны үзэж байгаагаар бол Монголын боловсролын хамгийн тулгамдаж байгаа асуудал бол агуулга, хөтөлбөр мөн үү?
-Бас үгүй юм аа. Академик сургалтаасаа маш аажмаар, хэтийн ирээдүйд салахгүй бол аюултай гэж би түрүүнд хэлсэн байгаа. Харин ард нийтийн боловсрол муудаад байгаагийн хамгийн гол шалтгаан бол, өөрөөр хэлбэл юуны өмнө шийдэх ёстой асуудал бол боловсролын салбар дахь хөрөнгө бага байгаа явдал юм. Хөрөнгө хүрэлцээгүйгээс шинэ сургууль барьж чадахгүй, шинэ сургууль барихгүй болохоор нэг анги дахь хүүхдийн тоо маш их, түүнээс болж багш хүүхэд тус бүрт хүрч чадахгүй байна. Би өөрөө оюутны тоо олшрох тусам хичээлийн чанар мууддагийг сайн мэднэ. Сая санамсаргүй хуучин юмаа ухаж суутал 14 жилийн өмнөх журнал маань гараад ирлээ. Үгзүй гэдэг хичээлийн дадлагыг 25 хүүхэдтэй ангид хоёр хэсэг болгон, 12 хүүхдэд л заадаг байжээ, бүр мартчихаж. Маш зохистой тоо. Бүх хүүхэд самбарт гарч амжина, бүгдийг нь би шалгаж, зөвлөж чадна. Өнөөдөр харин Орос монгол хэлний ангид мөнөөх хичээлээ би 49 хүүхдэд нэг дор зааж байна даа. Бас нэг юм нь дунд сургуулийн багш нар цалин бага, тийм болохоор хүүхдүүд багш болохыг тэр бүр хүсэхгүй, бараг муухан хүүхэд багш болохоор. Боловсролдоо л маш их мөнгө хаях хэрэгтэй байна даа. Ер нь бол хөдөөний дунд сургуулийн багшийн цалин хотын их сургуулийн багшаас илүү байх ёстой. Дунд сургууль хангалттай олон байх ёстой, багш нь цалин сайтай байх ёстой, цалин сайтай ажил руу сайчуул хошуурна. Сайн багш нартай болбол боловсрол өндийнө. Тэр хооронд нь харин манай бодлого толгойлогчид боловсролын философио бодож байх буй заа.
-Боловсролыг, ялангуяа дээд боловсролыг чанаргүйдүүлж байгаа юм бол энэ олон их дээд сургууль гэдэгтэй санал нийлэх үү? Боловсролыг бизнес болгоод байгаа явдалд та хир эмзэглэдэг вэ?
-“Боловсролыг бизнес болгоод” гэснээс яг үнэндээ бол боловсрол чинь бизнес шүү дээ. Бүр маш том бизнес. Яг л хүн хэрэгцээт зүйлээ мөнгөндөө тааруулаад авдаг шиг, оюутнууд боловсрол гэдэг зүйлийг тухайн сургуульд мөнгө төлөөд худалдаж авч байгаа юм. Хүн юмаа хүнд хүчээр зардаггүй шиг, оюутнууд ч мөнгөө төлөөд өөрийн сонголтоо хийгээд ороод ирсэн байгаа. Эрээний барааг яваандаа хэн ч авахгүй болдог шиг энэ олон сургуулиудын тар нь танигдахаар орох оюутангүй болох жамтай л даа. Тэгээд л дампуурна. Тэгэхээр хоёр ч хүүхдээ сургуульд явууллаа, муу сургууль байна, мөнгө нь их байна гэж уйлахаасаа өмнө эцэг эхчүүд тэгж бүх хүүхдээ сургах хэрэгтэй юу үгүй юу, мөнгөөрөө хүүхдэдээ юу авч өгөх гэж байгаа билээ гэдгээ сайн бодох хэрэгтэй юм. Бүх хүн дээд боловсролтой байх ёстой биш. Манайхны тэгж боддог бодол, хүүхэд бүрээ дээд сургууль төгсгөх гэсэн санаа л тэр олон муу сургуулийг чинь амьд байлгаад байгаа юм шүү дээ. Яваандаа цэгцэрнэ ээ, тийм ч том асуудал биш байх.
-За баярлалаа танд.




tani yarisan zuil taalagdlaa, bid ingej uursdiiguu hundlungiin nudeer harj eruul yhaanaar dugneh heregtei gej boddog
saihan yriltslaga unshla
medleg bol bolovsrol hureh zam yum daa. miniiheer bol philospy n joohon buruu baina.
hur bolovsorch baij hunii chanar deeshildeg gej oilgodog yum. ooroor helbel medlegiin ur dun n bolovrol yum. medleg bol alivaa yum uzegdeliin tuhai medeelel ogogdoluud geh yum uu daa. harin bolovroh gedeg maani hun deer yavagdaj baigaa process gej oilgoj baina.
За боль доо энэ Хужаа царайтай гар юуных нь Америк дээд сургуулийн багш, шал худлаа онигоо!! Бүр ор үндэсгүй!! Алиа салбадай шиг хужаа шүү дээ наадах чинь!! нэр хүнд хөөсөн, сураад сураад юм сурдаггүй гар!! Америкт ресторанд аяга таваг шал угаадаг гар шүү дээ!! Тэрийгээ нуугаад ха ха!! Би өөрийн нүдээр харсан!! Хамт ажиллаж байсан Монгол залуучууд нь ч бас гэрчилнэ!!
иймэрхүү чадваргүй гарууд л худал нэр зүүгээд бусдын толгойг эргүүлээд байгаа юм даа!!!
Chamaig bodvol Saruul ax erdemtei, medlegtei, chadaltai xun shuu Tertee tergui ANU er ni xaana ch yalgaagui Mongoliin yamar ch gaviya shagnaltai xun baisan bugd l xar ajil xiideg Chamaas busad ni Saruul axiig yamar xuniig ni medne omxii xar xujaa mini Bitgii ataarx, chi bur ataarxaj uxex gej baix shiv dee Saruul axaa tand ajliin amjilt xusye! Chaicago-s Moogie
CHICAGO-s
Mongol helendee sain gej sonsson. Bloomington-d Mongol hel zaaj baisan shuu dee.
Harin MGL-iin bolovsroliin hutulburiig uurchloh, bolovsroliin system-iig uurchluh tuhaid ene zaluu tolgoi hurehgui bizdee.
Saruulaa chi bolovsrol bol business gej unen hellee, ANU-d chi heregtei yu tegvel chamd mungu ugii, ANU-d chi hereggui yu tegvel chi nadad mungu ug.
estoy medehgui l um baina, amerikt chini bolovsrol gej yu baidgiig meddeg um uu, mungusnuus uur yu medej baisan um be. saruul chi bitgii hudlaa demiireed baigarai, chi ingej yarij baigaa bol uuruu yamarch bolovsrolgui haltuurny diplomtoy negen baina. amerikiin tuhai bol bur ch yarih erhgui – bidnii hajuud.
mash zeb bna hun bur bodoh…..