Байгаль-сэтгүүлч клубын уулзалт
“Ховдын мэдээ“ сонин дэргэдээ “Байгаль сэтгүүлч“ клуб байгуулж орон нутгийнхаа сэтгүүлч, ХМА-нуудтай байгаль орчинд тулгамдаж байгаа асуудлаар 10-р сарын 23 нд уулзалт ярилцлага хийлээ. Клубын уулзалтад Ховд ТВ, Ховдын мэдээ, NEXT тв, Ховдын толь, Эко тв-ийн сэтгүүлч, зарим чөлөөт уран бүтээлчид оролцлоо.
Клубын уулзалт Буянт голын усыг хэт замбараагүй хэрэглэж,эргүүлж гольдролд нь оруулахгүй байгаагаас Хар ус нуурт цутгахгүй,Буянт голын адагт амьдарч байгаа айлууд газар нутаг нь цөлжиж,хадлан авч чадахгүй,ундны ус хүрэлцэхгүй,тэнд хүмүүс уснаас болж гэдэс гүйлгэх зэрэг сөрөн нөлөө илэрч байгаа зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.Мөн клубын уулзалтад Ховд аймгийн БОАЖГ-ын дарга Ч.Түмэндэмбэрэлийг урьж оролцуулав. Тэрээр “Байгаль хамгаалах үйлсэд сэтгүүлчид нэгдэж клуб байгуулж байгааг бид дэмжиж байна. та бүхний байгаль хамгаалах үйлсэд оруулж байгаа хувь нэмэрт талархаж байна, хамтран ажиллая. ”Буянт голын усыг газар тариаланд ашиглагчдын холбооны дүрэм”, ”Ус ашиглагчдын холбооны журам” шинээр гарч мөрдөх эж байгааг танилцуулсан юм.
Уулзалтад оролцсон сэтгүүлчид байгаль хамгаалах үйлсэд нэгдэж ажиллахаа илэрхийлж,энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хамгийн гол нь унаа, тэрэг, томилолтын зардал байдаггүй гэдэг эдийн засгийн бэрхшээлийг ярьж байв.
Мөн байгаль хамгаалах асуудлыг сөрөг бус эерэг талыг нь гаргаж ирье.Газар усаа хамгаалаад юм хийгээд байгаа олон сайхан санаачлагууд байгааг олон нийтэд мэдээллээр хүргэе.Энэ сэдвээр олон нийтийн анхаарлыг ХМХ-үүд яаж ч татаж болно шүү дээ гэдэг саналыг чөлөөт сэтггүлч А.Оюунчимэг хэллээ. Цаашид “Байгаль-сэтгүүлч” клубаас зарласан малын тоо чанар бэлчээрт нөлөөлж буй байдал, хуванцар сав гялгар уутны хог хаягдлыг эргүүлэн ашиглах боломж бий эсэх гэх мэт сэдвээр асуудал хөндсөн нийтлэл нэвтрүүлэг бэлтгэж уралдаанд амжилттай оролцохыг сэтгүүлчидтэйгээ зөвлөлдлөө.
Ховдын Клубын сэтгүүлчид усаа хайрлах сарын аян өрнүүлэх, мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан олон нийтийн байгаль хамгаалах оролцоог дээшлүүлэх, хамтын аян өрнүүлэх зэрэг олон асуудлыг хийж хэрэгжүүлэх саналууд гаргалаа.
А.Бямбасүрэн




sn bn uu. unii umnu hovd aimgiin hevlel medeellig hugjuulj yavaa nutgiinkhaa setguulchded bayar hurgii. Hovd aimgiin 4 televiz 2 sonin shantralgui ajillaj oron nutgiin hevlel medeeleliig hugjuulj yavaad setgel hangaluun bdag um. shuumjleh zuil bii ch bi ta nariig mash ikh demjdeg.
sain baina uu, yunii omno hovd aimagt hevlel medeelliin salbariig hogjvvlj yavaa ah egch nartaa bayarlaj yavdagaa ilerhiilie. Bi hovd aimgaas torj osson, nutgiin unagan ohin bn. Minii bie ni setgvvlchiin mergejleer surdag. Vvniig unshval, tsag zavtai bol nadtai boldogdoj bolno. Minii bie ta bvhentei hamtran ajillahad belen baina.Holbogdono gedegt itgej bn.
Saihan bna oo.Hovdiin medee ynshihad .Gagtshyy zyrag hurug alga.Hovd aimag yamar bna.Zyrgaaar barimtjuulbal saihan bna.