11 сарын 02 ны өдрийн зурхай
Матар
Бодлогогүй алхам хийж болзошгүй. Тэнцвэрээ алдах магадлалтай. Аливаа зүйлийг сайн бодож хий. Хааяа бодол санаагаа төвлөрүүлэхийн тулд ганцаараа бай. Таны амьдралд орж ирсэн шинэ хүмүүс аливаа боломж олох шинэ санааг тань нээж өгнө. Танд өрөө төлнө гэж амласан байсан ч биелэгдэх магадлал бага байна.
Хумх
Тайван бус өдөр. Нүүдэл суудал хийж, аялалаар явж болзошгүй. Оршин суугаа газраа сольсноос ажлын байртай холбоотой асуудлууд үүсч магадгүй. Орчин тойрондоо түргэн зохицож хөл дээрээ зогс. Таны даалгавар бол хүмүүстэй халуун дотно харьцах явдал байна. Амралтын өдрүүдэд идэвхитэй өдөр. Байгальтай харьцахад тааламжтай.
Загас
Одод загасынханы нэр төр өсөхөд нөлөөлж байна тэд ажилдаг хамт олон дотор найз нөхдийнхөө болон хамтрагчдынхаа дунд, Гэр бүлдээ нөлөөгөө бэхжүүлж чадна. Аливаа харьцаанд хүн нэг бүрийн өөрийнх нь авьяас, хувийн сэдэлийг харгалзаж байгтун,
Хонь
Мэргэжлийн ажил хэрэгт ноцтой хүндрэл гарах, таны цаашдын ажил хэрэг ихээхэн хамаарах хүмүүс, найз нөхөдтэйгөө харьцаа хүйтэрч магадгүй. Санхүүгийн байдал тогтворгүй боловч сайжрах хандлагатай арилжаа найманд явах санхүүгийн үйл ажиллагаа явуулахад таагүй үгүйрэн хосорч болзошгүй
Үхэр
Үгийн хүч маш их байна. Амандаа хэлсэн бүхэн биелэх болно. Хурал цуглаан, хамт олны өмнө үг хэлэх зэрэг нь амжилттай бүтнэ.
Хамтатгах
Сарын эхэн үед гэр бүлд чинь таагүй уур амьсгал бүрдэнэ. Та гэр бүлдээ халамж анхаарал тавих хэрэгтэй.Өнөөдөр магтаалыг зэмлэлийг ч анхаарах хэрэггүй.Тайван байж,амьдралд өөрийн чиг шугамдаа итгэлтэй бай
Мэлхий
Хуурамч мэдээлэл, таагүй явдал бүтэлгүйтэлийн шалтгаан болно. Чухал шийдвэр бүү гарга. Амьдралдаа юуг ч битгий өөрчил. Ажлаа шударгаар гүйцэтгэ. Тэгвэл хувь заяандаа гомдохгүй. Сурлага ба мэргэжлээ ахиулахад тохирох цаг.
Арслан
Мэргэжил нэгт хүмүүс ба захирал даргатайгаа таагүй харилцаа үүсгэнэ. Хэрүүл зөрчил гарч болзошгүй. Тэднийг ойлгохыг хичээж дарамт шахалт бүү үзүүл. Албан ажил үүргээ ном ёсоор нь гүйцэтгэ. Таны эрүүл мэнд үүнээс болж муудаж магадгүй
Охин
Тайван, тэвчээртэй, амгалан байх өдөр. Охинууд амьдралын аливаа нөхцөл байдалд туйлын тэвчээртэй хандах чадвартай байна. Та юуны өмнө өөрийгөө хөгжүүлэхл, хаалттай ертөнцөө өргөн дэлгэр болохыг сонирхох ёстой.
Жинлүүр
Өглөөнөөс эхлэн сэтгэл санаа туйлын тавгүй байна. Мартамхай зангаасаа болж олон таагүй асуудалд орооцолдоно. Иймээс сэтгэл санаа хэвийн болмогц ямар нэг таатай зүйл хий. Дуртай хөгжийнхөө аянд дасгал хий, шүршүүрт ор, өглөөний цайнд амттай зүйл ид
Хилэнц
Азын тэнгэр ивээж байна. Урд их хүч хөдөлмөр зарсан ажлаас ашиг орж ирнэ. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, ажлыг дуустал хийж чаддаг хүмүүсийг энэ өдөр аз ивээх болно. Энэ өдрийг хэлэцлээр хийх, шаардлагтай хуулийн зөвлөгөө авах зэрэгт зориулаарай. Зорьсон зорилгодоо итгэлтэй хөдлөх явдал нь шинэ арга замыг олж харахад хүргэнэ
Нум
Шийдвэрлэгдсэн асуудал үнэ цэнэ олно. Энэ үе тэнгэрийн дуутай адилтгаж сарын турш дүгнэн, цэгнэж ажилла. Хүнд байдлаас бүү бай. Саад туул. Өмнөө ажил гүйцэтгэх хугацаагаа товлож, амлалт өгсөн хүмүүс хоёр дахин хүнд ачааллыг үүрнэ. Сайн сайхан байдлаа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн шинэ санаа үр дүнд хүргэхгүй бололтой. Амьдралын нөхцөл байдал залхуу нумынхныг дээд зэргээр идэвхтэй ажиллуулж, ажлын чадварыг шалгах болно.
Аргын тооллын 11 сарын 02
Шийдэм одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 08:00 минутад мандан, 17:52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийдэ эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар шороо ухах, худаг гаргах, бэлбэсний газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн .



