Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Өрнөлийг тооцоогүй эхлэл гэж байхгүй

Эрх мэдэлд хэрхэн зүтгэж хүрээд дараа нь хэрхэн татгалзаж чадахыг ч үлгэрлэв

Засгийн газрын тэргүүн С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Монголын ард түмэн сэтгэл дундуурхан хүлээн авав. Гэхдээ түүн шиг Монгол төрийн энэ цагт онцлогдох гавъяаг байгуулж хэн чадсан билээ гэдгийг эргэцүүлэхээр түүний шийдвэрийг гүнээ хундэтгэн хулээн авахаас аргагүй юм. Монгол Улсын гадаад, дотоод нэр хүнд С.Баярын Засгийн газрын үед өндрөө авч, хөгжлийн эхлэлийг түүчээлж өгсөн. Ингэснээрээ С.Баяр улстөрч хүн юу хийж чаддагийг, эх оронч сэтгэл ажил үйлсээр хэрхэн биежиж болохыг харуулсан. Мөн албан тушаал, эрх мэдэлд хэрхэн зутгэж хүрээд дараа нь хэрхэн татгалзаж чадахыг ч үлгэрлэлээ.

МАХН-ын XXҮ Их хурлаар намын хамт олны итгэлийг авч, намын дарга болж байлаа. МАХН-ын дарга Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байж санасан ажлаа хийж, итгэсэн итгэлийг даахаас бус зөвхөн намын даргаар ажиллах хангалтгүй гэж хэлж чадсан хүн С.Баяр байв. Тэр үед албан тушаалд шунаж байна хэмээн зэмлэгсэд байж л байсан. Харин дараа нь хамтарсан Засгийн газрыг байгуулж, улстөрийн намууд хамтарч чадвал хэрхэн ажиллахыг харуулсан нь С.Баяр юуны тулд эрх мэдэлд хүрэх гэсний цаад агуулга байсныг одоо хэн хүнгүй хүлээн зөвшөөрч, төрийн хүний алсын харааг биширсэн. Албан тушаал, эрх мэдэлд зүтгэсэн шиг зүтгэж, тэр чинээгээрээ хийсэн шиг хийж бас татгалзсан шиг татгалзаж буй хүн бол С.Баяр. Хийсэн юмтай, хэлэх үгтэй байна гэдэг энэ. Улстөрийн шийдэл бүрт цаад үр дагавар гэж бий. Үр дагавраа дааж чадахгүй шалчиганаж, шарвасан нөхдүүд олон бий. Харин С.Баярын гаргасан шийдлүүд үр дагавраа даасан шиг даадаг учраас хамтарч нийлүүлсэн Засгийн газрын хувь заяагаа, улс орны хөгжлийн төвшнөө барьж үлдээсэн гэхэд эргэлзэхгүй байна.

Хамгийн наад зах нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэгдэж, гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч тал биелүүлэх амаргүй даваа үлдэж буй. Ард түмэндээ амласан эх орны хувь хишгээ түгээх, амьдралыг нь дээшлүүлэх МАХН-ын сонгуулийн болон хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх амаргүй ажил үлдэж байгаа. Энэ бүхнийг гүйцэлдүүлэх эхлэлийг тавилцсан Ерөнхий сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг эгзэгтэй энэ цагт өгчихлөө. Энэ талаас нь харвал эхлүүлсэн ажлаа дуусгалгүй албан тушаалаа өгч буйд харамсах сэтгэл хэн хүнд байна.

С.Баярын хоёрдахь стандарт бус шийдвэр

Хамтарсан Засгийн газрыг байгуулсан Ерөнхий сайдаас яг л өнөөдөр ажлын эрч хүч мэдрэгдэж, хэлсэн амласан зүйлүүд нь эхнээсээ биеллээ олж байв. Үүнийг дагаад ч иргэдийн засаг төрдөө итгэх итгэл батжиж эхэлсэн.
Олон жил ярьсан Оюутолгойн гэрээг баталсны дараа, түүний эхний үр дүн болох 100 сая ам. доллар Монгол Улсын төсвийг зузаатгаж эхэлсний дараа, улмаар МАХН нөхөн сонгуульд ухаалаг бодлого барьж ялалт байгуулсан гэсэн шил дараалсан гурван амжилтын дараа гаргаж буй шийдвэр. Улстөрийн ийм үйл явдал, амжилтын дараа С.Баяраас өөр хүн ийм шийдвэр гаргаж чадах уу. Хаяглагдсан их амжилтын өмнө олон нийтийн талархлыг хүлээн авч эхэлж буй үед ямар ч улстөрч хүн дээш мацна уу гэхээс зогсохгүй дээ. Тэр тусмаа өнөөгийн Монголын улстөрчдийн мөрөөдөл болж буй ард түмний таашаалыг түүн шиг хүлээсэн нь ховор. Стандарт бус шийдвэр гаргаж хамтарсан Засгийн газрыг байгуулсан шигээ өнөөдөр стандарт бус шийдвэр гаргаж, ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна.

Гэхдээ С.Баярын стандарт бус санаачлагаар байгуулагдсан хамтарсан Засгийн газар ажиллаж чадсан. Харин өнөөдөр гаргаж буй энэхүү шийдвэрийг өөрийнх нь томъёолсноор стандарт бус шийдвэр гэж нэрлэе. С.Баяр гэдэг хувь хүний зоримог, өөртөө итгэлтэй зан чанар нь гэнэтийн алхмуудыг хийдэг байх л даа.

Хэн нэгэнд таалагдахаас илүүтэй цаадах үр дагавар, ач холбогдлыг чухалчилдгаараа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйдүүлэх тал бий. Ерөөсөө бид хамтарч эв эеэ олж ажиллаж чадвал юу хийж бүтээж болохыг хамтарсан Засгийн газар байгуулан ажиллуулснаараа Ерөнхий сайд С.Баяр харуулж чадсан юм. Засгийн газрын төвшинд төдийгүй төрийн удирдлагын шат дараалсан нэгжүүд улстөрийн намын харъяаллаар талцалгүй ажиллаж эхэлсэн нь ардчиллын 20 шахам жилийн түүхийн амжилт байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүй. Энэ хэрээр хариуцлага, сахилга бат төрийн хүнд суртлын гинжийг тасдаж байгаад иргэд ам сайтай. Юм бүхэн нэг амьсгаагаар цэгцэрнэ гэж юу байхав. Ямар ч л байсан С.Баярын толгойлсон хамтарсан Засгийн газрын үед хөгжлийн төгөлдөршилд хүрэх алхам ахиж байсан. Эрч хүчтэй агаад ямар ч эгзэгтэй мөчид ухаалаг шийдвэр гаргаж чаддаг, эв нэгдэл, хариуцлагыг мэдрүүлсэн. Улстөрийн хоёр гол хүчинг Засгийн газарт зангидан удирдаж, энэ чинээний ажиллуулах Ерөнхий сайд өнөө маргаашийн цаг үед байна гэдэгт эргэлзсэн учраас л энэхүү шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлж буй хэрэг. Төрийн хүн эгэл жирийн бидэн шиг махбодь цогцолсон хүн ч гэсэн түүнд хүлээлгэсэн олон түмний итгэл гэж бий. Ийм итгэл хүлээсэн хүн өвдөж, зовж болохгүй гэсэн заалт байхгүй ч тэсээд гарах хүсэл сэтгэл яагаад байсангүй вэ гэж асуумаар санагдах юм.

Олон хүн яагаад ийм шийдвэр гаргачихав аа гэж түүнээс аминчлан асуумаар, эргэж ажилдаа ор гэж ятгамаар байгаа биз дээ. Хүмүүс асууж байна. С.Баяр дарга үнэхээр эрүүл мэнд нь дордож ажлаа хийх чадваргүй болсон гэж үү, эсвэл улстөрийн наад цаад шалтгаан байна уу гэж. Нөгөө хэсэг нь С.Баяр хийсэн зорьсон зүйлээ хийж чадсан учраас алсыг харж Ерөнхий сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна уу гэсэн олон асуулт хөвөрч байх. Асуулт бүр өөр өөрийн хариулттай. Гэвч тэр хэрээр С.Баяр даргын энэхүү шийдвэр цоо шинэ мэдрэмж, өөр сэтгэлгээг үүсгэж байна. Харамсал төрөхийн завсар “Яагаад болохгүй гэж” хэмээн түүиий гаргасан шийдвэрийг хүндэтгэж, хүлээн авахгүй байхын аргагүй. Тэрбээр эрх баригч хүчин МАХН-ын даргын ажлаа аваад явна.

Бүлэглэлийн эрх ашиг сонирхлыг задлан тогтоож чадах эсэх бас нэгэн сорилт

Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ. Хамтарсан Засгийн газар танхимын бүрэлдэхүүнээ хадгалж үлдэж чадах уу. Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүнээс бус Ерөнхий сайд огцорч буй хэрэг биш. Огцрох, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хоёрын ялгаа их бий. Тухайлбал, ажилдаа тэнцэхгүй, алдаа гаргасан тохиолдолд огцруулах, халах асуудал аль ч шатны байгууллагад байдаг. Харин өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх нь хүндэтгэн үзэх шалтгаан билээ. Түүнээс Ерөнхий сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдлөө гээд Засгийн газрын танхим бүрнээрээ чөлөөлөгдөх асуудал үүсэх шаардлага үгүй.

Засгийн газрын тухай хуульд Ерөнхий сайд огцорвол танхим огцорно гэж зааснаас бус Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдвөл танхим ощорно гэх хуулийн заалт байхгүй. Тиймээс хуулийн энэхүү заалтын зөрчил дээр улстөрийн бүлэглэлүүд эрх ашгийн тоглолт хийгээд байна. Ерөнхий сайдын биеийн байдал дээр тоглолт хийж Засгийн газраар оролдох гэсэн сонирхол бүхий хэсэг Үндсэн хуулийн яг энэ заалтыг өлгөн авч өөрсдөөрөө тайлбарлаж байна. Харин хамтарсан Засгийн газрын эрчийг сааруулалгүй цааш нь ажиллууллахыг зорьж буй дийлэнх Ерөнхий сайд ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болохоос огцроогүй хэмээн үзэж танхимыг авч үлдэхээр хичээж байгаа. Ер нь Ерөнхий сайд С.Баяр ажлаасаа чөлөө хүсэхдээ танхимаа хадгалж үлдэхийг зорьсон болохоос бус бүрнээрээ өөрчлөгдөхийг хүсээгүй. Хэрэв Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөхөөр байх аваас Ерөнхий сайд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлээ ч үү, үгүй ч үү. Өрнөлийг тооцоогүй эхлэл гэж үгүй.

Бүлэглэлийн эрх ашиг сонирхлыг задлан тогтоож чадах эсэх бас нэгэн сорилт урган гарч байна. Үнэхээр улс орны эрх ашиг, хамтын зүтгэлийг талаар болгохгүй гэвэл С.Баярын байгуулсан хамтарсан Засгийн газар цааш ажиллах ёстой гэж бодож байна. Хэрэв дахин Засгийн газрыг байгуулах, түүнээс улбаалаад улстөрийн тогтворгүй байдал үргэлжлэх бол Засгийн газрын тэргүүний шийдвэр алдаа дагуулж, эрсдэл үүсгэж болзошгүй. Улстөрийн хоёрдахь хүчин АН-ын дотоод эв нэгдэл, ойлголцолд ч нөлөөлөх болно. МАХН дангаараа Засгийн газраа байгуулах эрх зүйн чадамж бий ч АН-ын байр байдлыг бодолцох ёстой. Улстөрийн намуудын дотоод асуудлаас илүү амин чухал нь төрийн тогтвортой байдал юу юунаас эрхэм гэдгийг хэлэхэд илүүдэхгүй. Олон түмэн Засгийн газрын тогтворгүй байдал, улстөрчдийн ашиг сонирхолд туйлдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газрын бодлогыг нааштай хүлээн авч эхэлсэн учраас шинийг дахин хүлээх тэсвэр байна уу даа.

7 Сэтгэгдэлүүд

  1. ENE HUN ULS OROND HYMRALIIN UYER YG YU HIISEN YM BE !? ULS ORON HUN ARDIIN MAANI AMIDRAL YAJ SAIJIRCHIHAAD ENE HUNIIG BAASTAI BURHAN BAISAN ADIL YRIAD AM HAMRAA OLOHGUI MAGTAAD BAIGAA YM BE !? NOHON SONGUULIIN UYER D.ZORIGT L BUH AJILIIG GANTSAARAA HIICHIHSEN MET YRIAD BAISANDAG GETEL ODOO AJILAA OGOH BOLONGUUT N ARD TUMENII AMIDRALIIG DIVAAJIND AVAACHCHIHSAN MET YM YRIAD BAIH BOLLOO BOLILDOO MAXH-iinhaan !!!!!!!

  2. olon hun ergej ajildaa or gej yatgamaar bga bizde ch geh shig. minii omnoos shiidver gargadag chi hen guai ve heden hunii ami yah bolj bna?????????????????????????????????
    ?????????????????????????????????????//

  3. Deerh 2 nuhurt helehed hun shuumjilj bolnoo. Gehdee bas bidnii umnuus bas shiidver gargah geed bgaa setguulch bas aldaa gargasan bna. Gehdee minii l medehiin elbegee enhbayar enhbold er ni 1992-2008 onii hoorond bsan said naraas harin hamgiin unenee helj erh medel avaad yumaa hiigeed ajlaa ugsun hun enenees uur baihgui bhaa tegeed ch ene hyamraliig enhbayar elbegee enhbold nar tavisan shuu dee tegeed ch setguulch helsen bna sh dee urgus avsan yum shig yu gej genet hyamralaas garna gej bhav ediin zasag amarhan uurchlugdduggui yum sudalj unsh odoo ene hunii ur dung 3 4 jiliin daraa l harah bas Oyu tolgoi geree her zuv buruu bsan ni haragdana. tegeheer hun shuunjleh shig amarhan yum algaa bas ene hunii er zorigiig gaihaj bna bas nuguu alban tushaald dutrai baagiinuud tuuniig ajlaa uguulehed hurev uu gded bas hardaj bna

  4. udaxgvi muulaad exlex baij bitgii amaa medexgvi burdaa.bayar-s muu xvn vgvi bolno doo udaxgvi

  5. batboldod

  6. Баяр яг үнэнийг хэлэхэд улс оронд ард түмний төлөө юу хийсэн гэж түүнийг гавьяа байгуулсан гээд байгаа юм бэ. оюутолгойн гэрээг гадныханд зүгээр шахуу өгөх гэрээг хужаагийн эрлийз сайд нараар батлуулсан ухаантай энэ гавьяа юм гэж үү. харин ч түүнээс одоо ял асуух хэрэгтэй үндэсний эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасных нь төлөө. амиа хоохойлсон нөхөр байна лээ ш дээ зоригтой юм уу гэсэн чинь

  7. Bayar nugel hiicheed zugtaad baigaa yum bish uu?!

Сэтгэгдэл үлдээх