Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Хотын инээмсэглэл

Саяхан даа, Францаас ирсэн хэсэг бизнес эрхлэгчид нийслэлд маань зочлоод буцахдаа их л сэтгэл хангалуун инээмсэглэл дүүрэн байсныг тэдэнд хэлмэрчилж явсан найз маань бахдангуй хуучилж байсан юм. Монголчуудыг Их Эзэн Чингис хааны уудам, нүүдэлчин ард түмэн гэдгийг өдгөө дэлхий дахинаа мэддэг болсон. Тэр утгаараа монголчууд эсгий гэрээсээ салаагүй, таван хошуу малаа дагаад нүүдэллэж амьдардаг гэсэн төсөөлөлтэй францчуудын бодол Улаанбаатарт саатсан хэдэн өдөрт эрс өөрчлөгдсөн гэдэг. Нийслэлд гурав хонох төлөвлөгөөтэй байсан тэд ажлаа дууссан ч гэсэн дахиж долоо хоножээ. Улаанбаатарт үзэх юм их байна. Парис, Нью-Йорк гээд дэлхийн томоохон хотуудын үзвэр, үйлчилгээ Улаанбаатарт элбэг байгаа нь тэднийг ийн Улаанбаатарт тухлахад хүргэжээ. Үнэхээр ч хоёр жилийн өмнө дэлхийн метрополис хотуудын эгнээнд албан ёсоор нэгдсэн Улаанбаатар хотын хувьд гадныханд үзүүлэх харуулах зүйл ихтэй, их хотын үзвэр үйлчилгээ, соёлоороо дутахгүй болсон гэдэг нь гадаадын зочид гийчдийн нүдэнд тодхон харагддаг аж. Харин бид өөрсдөө нийслэлийг чиглэсэн их нүүдэл, хөдөөний иргэд, бохир заваан байдлаа л олж хардгаас биш болж бүтэж байгаагаа тэр болгон анзаарч, ярьж хэлээд байдаггүй. Улсын хүн амын тал орчим нь нийслэлдээ төвлөрлөө. Энэ нь хотын хөгжлийн чөдөр болж байна гэх ч нөгөө талаар олон хүний хөлийг дагаж, хотын соёл гэсэн тодотгол дор үзвэр, үйлчилгээ, бүтээн байгуулалтууд бий болж, улам хөгжсөөр байгааг анзаарах сөхөөгүй явна, бид.

Дэлхийтэй хөл нийлүүлсэн урлагийн ертөнц

Улсын нийслэл гэдэг бүх зүйлээрээ тэргүүлэгч байх учиртай. Тэр дундаа хотын иргэн гэдэг сонгодог урлаг, дуу, жүжиг, кино гээд урлагийн бүхий л төрөл зүйлийг үзэж, харж, мэдэрч байдаг бол тэр бололцоог нь хотын хөгжил бүрдүүлж өгөх үүрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хот энэ үүргээ амжилттай биелүүлж, улсын нийслэл гэдгээ нотолж чадаж байгаа. Дэлхийн кино урлагийн төв болсон Холливудад нээлтээ хийсэн киног хэдэн сарын дараа үздэг үе өнгөрч, нэр алдартай киног Улаанбаатарчууд Холливудтай мөр зэрэгцэн үзсээр багагүй хугацаа өнгөрлөө. Нэг үе ганц ч кино театргүй хэмээн чичлүүлдэг байсан Улаанбаатарт өнөөдөр томоохон хэмжээний гурван ч кино театр ажиллаж, дэлхийн кино урлагийн хөгжилтэй хөл зэрэгцэж  явна. Холливудад нээлтээ хийсэн киног Улаанбаатарчууд  адилхан л нээлтийг нь үзэх болсон. Энэ бол дэлхийн аль ч том хотод зайлшгүй байх ёстой урлагийн хөгжлийн нэгэн хэмжүүр. Ганц кино урлаг төдийгүй дэлхийн томоохон театруудад тавигддаг дуурь, балет, драмын жүжиг Улаанбаатарт тавигдаж, нийслэлчүүдийн хүртээл болж байна. Нью-Йоркийн алдарт Бродвейн театр, Италийн Милан хотын Ла Скала театр, Москвагийн Их театрт тавигддаг дэлхийн сонгодог бүтээлүүд Улаанбаатар хотноо УДЭТ, ДБЭТ-т тавигдаж байгаа нь гадныхны гайхширлыг өөрийн эрхгүй төрүүлдэг гэсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Алдарт зохиолч В.Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” жүжгийг музыкл хэлбэрээр ДБЭТ-ын тайзнаа тавьж байгаа нь Улаанбаатарчуудыг төдийгүй гадаадын иргэдийг хүртэл байлдан дагуулж байна. Манай нэгэн нэртэй урлагийн зүтгэлтний хэлснээр Улаанбаатар дэлхийн урлагийн хөгжлөөс хол хоцроогүй. Тэр чинээгээрээ Улаанбаатарчууд соёлжиж, урлагийг ойлгож, хүндэлж байна хэмээсэн нь Улаанбаатарын соёлын хөгжил ямар түвшинд байгааг үнэлсэн хэрэг.

Хотын иргэдийн гол хэрэглээ эрүүл хүнс, тохилог орчин

Хотын соёлын гол тулгуур нь иргэдийн амьдрах тохилог орчин, эрүүл хүнс гэдэгтэй санал нийлэхгүй хүн цөөн биз. Өнөөдөр нийслэлийн иргэдийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг, ногоон байгууламжгүй, хүнсний аюулгүй байдал алдагдсан хэмээн олонх нь  ярьж, шүүмжилдэг. Гэтэл мөн чанартаа арай л өөр. Хэдий гэр хороололд ихэнх иргэд нь амьдардаг ч гэр хороололдоо орон сууцны хорооллоос дутахгүй амьдрах бүрэн бололцоо бий, амьдарч болно гэдгийг иргэд маань харуулж байгаа. Гудамжаараа хамтралд нэгдэж, амьдарч байгаа орчноо тохижуулж, усан оргилуур, тоглоомын талбай, настангуудын хөөрөлдөх саравч, гэрэлтүүлэг гээд бүгдийг нь цогцлоон бий болгосон үлгэр жишээ гудамж нийслэлийн гэр хороололд нэмэгдсээр байна. Нөгөөтэйгүүр ногоон байгууламж ч нэмэгдэж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг шинээр байгуулсаар байгаа нь гагцхүү нийслэлийн иргэдийн ая тухыг бодсон хэрэг. 670 га газарт Үндэсний цэцэрлэг хүрээлэнг байгуулж байгаа нь олон хотын атаархлыг төрүүлсэн гэвэл хэтийдэхгүй болов уу. Улаанбаатарын нягтаршил нэмэгдэж байна гэж байгаа ч түүний хажуугаар ийм цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа нь цаг үеэ олсон, ухаалаг зөв шийдэл болсон. Тун удахгүй нийслэлчүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ гэр бүлээрээ амран тухлах цаг ирнэ.
Нийслэлийн иргэдийн гол хэрэглээ эрүүл хүнс. Нэгэн үе хүчээ авч байсан найман нэрийн дэлгүүр, ТҮЦ, хүнсний мухлаг хэдийнэ үеэ өнгөрөөж, нийслэлийн худалдаа үйлчилгээ хөгжлийн шинэ шатанд гарсан гэхэд болно. Улаанбаатар хотод орчин үеийн томоохон супермаркет, хапермаркетууд шил шилээ даран нээгдэж, сүлжээ дэлгүүрүүд хөгжиж байна. Энэ бүгдэд дэлхийд амт, чанараараа алдартай хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдхүүнүүдээс эхлээд үндэсний үйлдвэрийн бүтээгдхүүнүүд бүгд бий. Ганц талх авах гэж өдөржин дугаарлан зогсдог цаг аль хэдийнэ өнгөрчихөөд байна. Тэр бүү хэл гэртээ амарч байхдаа хүртэл захиалга өгч хэрэгтэй хүнсний бүтээгдхүүнээ хүссэн үедээ хүссэн хэмжээгээр үнэгүй хүргүүлдэг болсон нь Улаанбаатарын худалдаа үйлчилгээ хэрхэн хөгжиж байгааг харуулж байгаа хэрэг.

Токиогийн такси таван минутад ирдэггүй

Энэ үгийг өнгөрсөн онд монголч эрдэмтдийн хуралд оролцсон Токиогийн их сургуулийн профессор хэлж байсан юм. Улаанбаатарт хаанаас ч такси дуудахад тавхан минутын дотор ирдэг нь надад хамгийн их таалагдсан хэмээн өвгөн профессор эрдмийн нөхөдтэйгээ хуучилсан гэдэг. Япон улс хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улс. Тэр дундаа Токио, Хирошима гээд томоохон хотуудад нь өндөр байшин сүндэрлэсэн үйлдвэр, үйлчилгээ төвлөрсөн нь хотын хөгжлийн стандарт гэж болохоор. Гэтэл тус хотын унаган иргэн нь Улаанбаатарт ирээд ийн ярьж байгаа нь нийслэлчүүд биднийг баярлуулмаар санагдана. Гадаадын иргэдийн сэтгэлийг татаж, гайхшруулсан Улаанбаатар үүгээр зогсохгүй. Дэлхийн зарим нэг том хотуудад хөгжөөд тав зургаахан жил болж байгаа утасны лавлах манай хотод бий болоод 10 гаруй жил болж байна. Албан байгууллагуудын утас, байршил, валютын ханшийг хэлж өгөхөөс гадна тоглолтын билетийг хүртэл үнэгүй түргэн шуурхай хүргэж өгч байгаа нь аль ч хот, нийслэлээс дутахгүй өндөр түвшинд хөгжсөн хэмээн сайшаагддаг юм билээ.
Энэ мэтчилэн  Улаанбаатарын соёл, хөгжлийг гадныхны нүдээр харахад дэлхийн томоохон, өндөр хөгжилтэй хотуудаас дутах зүйл ховор гэмээр. Тиймдээ ч Улаанбаатарт саатсан жуулчид, зочид гийчид нүүдэлчин монголчууд хотын соёлыг хэрхэн цогцлоож  хотын иргэдийн инээмсэглэнгүй явааг хараад   бахдангуй нутаг буцдаг биз. Тиймээс нийслэлийн иргэд бид өөрсдөө энэ бүхнээ анхаарч, хүрсэн энэ хөгжлөө улам хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, ирээдүйгээ гэрэлтэйгээр харж, өөдрөгөөр амьдрах нь бидний үүрэг гэж санана. Хотын соёл бүрэлдэж, хөгжиж байна. Нийслэлчүүд инээмсэглэн амьдрах цаг хэдийнэ иржээ.

С.Болд-Эрдэнэ

10 Сэтгэгдэлүүд

  1. yoox manai niisleliig haraad “ineelgyi” ch yaahav dee:)

  2. ene medeelel ireeduidee sanaa tawidag uurtuu anhaardag hen buhnii medwel zohih ashigtai zuiluud bn aa. Erdemten merged shinjileh uhaanii achaar urt naslaj boloh amin dem hunsnii nemelt buteegdehuun gargaad bidend bolomjuud neelttei bolgoj bn Manai olon niitiin baiguulaga orosin UNDESNII EREDEM SHINJILGEE UILDWERLELIIN TEHNOLOGIIN ZALUUJUULAH TUW tei hamtran ajilalhaar bid geree hiij buteegdehuuniig oruulj irj bgaa BUTEEGDEHUUN BIDNII JIRIIN HERGELEE BOLJ UDUR TUTMIIN UND BAIHAAR ZOHIOGDSON UNIIN HUWID HAYMD TUSUR YUM BILEE medeeleliig awahiig huswel 99131596 utasand zalgaarai

  3. ТАНСАГ НЗДТГ= ИЙНХААН ТА НАР ДЭМИЙ ЗҮЙЛД МӨНГӨ ЗАРАХЫН ОРОНД ГУДМАНД ГУЙЛГА ГУЙЖ СУУГАА НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ… ЯМАР ИХ ӨЛСӨЖ ДААРЧ БАЙГАА БОЛДОО.
    ТА НАРЫН ХҮҮХЭД БИШ БОЛОХООР ХАМААГҮЙ ХЭРЭГ ҮҮ … ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН ТӨР ЗАСАГААС ИЧИЖ БАЙНА.
    ХОЁР НИЙГМИЙН ҮЛДЭГДЛҮҮД ХУВИА ХИЧЭЭЖ ЗӨВХӨН ӨӨРСДИЙН ЭРХ АШИГАА БОДОЖ БУЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНААС НЬ ГАРСАН ХОРТОЙ ҮР ДАГАВАР НЬ …. ЭРЧҮҮД НЬ НАС ХАРГАЛЗАХГҮЙ АРХИЧИН БОЛЖ , ЭМС ОХИД НЬ ЯНХАН БОЛЖ , ХҮҮХЭД ХӨГШИД НЬ ГУЙЛГАЧИН БОЛЖ , НИЙТ АРД ТҮМНИЙ 85 ХУВЬ НЬ ЦАЛИНГААС ӨРӨӨ ДАРЖ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭН ЯДАРЧ СЭТГЭЛ ГУНДУУ ҮҮР ЦАЙЛГАЖ БАЙГААД ХЭН БУРУУТАЙГ …..
    ДААНЧ ДЭЭ 21 + ЗУУНД ИЙМ Ч НИЙГМИЙН ГАЖУУДЛЫН ЗОЛИОС БОЛЖ АМЬДРАХ Ч ГЭЖ ДЭЭ …

    НӨГӨӨ НИЙГМИЙГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧЛЭНЭ ГЭЖ АМЛААД ГАРСАН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГУАЙ ЮУ ХИЙХИЙГ НЬ НИЙГМИЙН СТРЭСС БОЛСОН АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ БАЙНАА…

  4. sain um bnaa tsaaguur chin teriig n haraach…haaya daa ch gsn dee…jinhene stress bol ene ikh bokhir zovlontoi medeeleliin bombog shdee…boon haraal zuhel medemhiirsen gutgelguud…amidralaa oodrog blgiildaa…hervee ene 76 mngliin bayalagiig hyamdhan idekh geed bgaa bol teriig ashiglaad ded butstsee hogjuuleed , gazar nutag deeree ergen sergeegdekh buur ch ashigtai yanzan buriin uildver buteegdehuuniig olj heregjuuley l dee…bid nar haanakhiin henees ch iluu uhaantai, bolomjtoi, siireg , bolomjiig olj harj chaddag shuudee…hamgiin gol n bidend uul n ekh oron etseg ekh ahan duusee enerekh haluun dotno setgel zurkh busdaas iluu zayasan umsan.

  5. Nodnin mongold ochison huuchinii ereen hot shig bolson bna lee sh d… Hogoo haa hamaagui hayhaa bolchivol bas l uchirtai daa…

  6. solongost baijiij yu gej bodood bgaan, UB chini bidendee l saihan shuu. Mal chini turj usuugui yum shig bhiin maa. Zailaarai

  7. Butej, bolj baigaa umnuudaa unelj yavbal haya ch gesen ter bologon haymraad baihgui um daa.

  8. Mongol uls, UB hot uneheer degjih devshih niguurtai bolson bna lee. 6 jil als baigaad UBdaa ene zun ergej irehed baharhmaar baisan. UB hotyg orolcuulaad manai nutag saihan shuu. Hotyn mashiny too, zamyn hudulgoon l hecuu bolhoos uneheer goe bolson bna lee. Mongol uls maani ulam degjij humuusiin amidral ulam deeshlene gej itgej baina.

  9. yaasan saihan uudrog ulsuud baidag yum. nadad bol UB-d gadaad hun daguulj yavahad ichmeer l sanagdaad baidagshd.

  10. he he ,,,,ineemseglel,, gedegiig ni buruugaar oilgoson baih aa …tegeed yagaad ene muu zam ,soyolgvi taxi ,dvremee medehgvi zarim jolooch ,hot dvvren hog .sogtuu hvmvvs ,yaduu amidraliin tuhai dursahgvi baina ve ?.French -ees ireed Ulaanbaatar taalagdaj gene !!!!!!!!!!!!!!!! BODVOL TUSGAI HAMGAALALT TUSGAI VVLCHILGEEND HAMARSAN HVMVVS BAISAN BAIH AA .MONGOL OHID CH BAS MASSAGE HIIJ UGUU BAILGVI DEE

Сэтгэгдэл үлдээх