Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Өвгөнбүргэд тахлыг ялсан түүх

7945 оны зун Завхан аймгийн Отгон сумын нутаг Цагаан сайр гэх газар нутаглаж байсан нэгэн гэр бүлийн найман хүн тарваган тахлаар өвчлөн нас барж, гуравхан настай ганц хүү амьд үлдсэн байдаг. Хожмоо хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн тэр азтай хүн болох Өвгөнбүргэдтэй хуучлав.

-Таны жинхэнэ нэрийг Өвгөнбүргэд-Соболев гэдэг байсан гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Миний амийг аварч үлдсэн тэр ачит эмч ээжийг маань Любовь Сергеевна Соболева гэдэг байсан юм. Манай аймгаас буцахдаа надад нэрээ өгөөд явсан юм билээ.

-Өвгөнбүргэд гэдэг нь таны жинхэнэ нэр болж байна уу?

-Манай өвөө Бавуу гэж хүн байсан гэсэн. Өвөө маань 1942 онд намайг төрөхөд Өвгөнбүргэд гэж нэр хайрласныг саахалт айлынхан л хэлсэн байж таарна. Би гуравхан настай өнчирч үлдсэн болохоор нэрээ ч сайн мэдэхгүй л байсан биз. Тэгээд ч амь аварсан ачийг нь бодож өргөж авсан аав маань орос эмчийн нэрийг надад өгсөн гэдэг. Өвгөнбүргэд-Соболев гэсэн нэртэй сургуульд орсон. Дэндүү урт нэр байна гээд товчилж Соболев нэртэйгээр аравдугаар ангиа төгсөөд дээд сургуулийн гуравдугаар курс хүртэл явсан шүү.

-Таны тухай сонсож байсан л даа. Гэхдээ өөрийн тань амнаас сонсвол сонин байх болов уу?

-Урт туүх шүү. 1945 оны зун болсон явдал. Дайн дуусаагүй байсан болохоор эрчүүд цэргээс ирээгүй байсан цаг. Өвөо маань ходэн хуүхэдтэйгээ л Цагаан сайр гэж сумын тввоос нэлээд алсхан газар зусаж байсан юм билээ. Миний ээж 21-хэн настай байсан гэсэн. Идэх юм ховор байсан нь мэдээж. Нэг өдөр өвөө маань нохойгоороо тарвага бариулж ирээд чанаж идэцгээсний маргаашаас л нэг эгч халуурч, дараа нь нөгөөдүүл нь яах ийхийн зуургүй л халуураад цуварч нас барцгааж. Тахал гэдгийг мэдсэн ойр орчмын айлууд бүгд нүүгээд явцгаачихсан.

-Тахал гэж яаж мэдсэн юм бол?

-Манай нутаг тарвага ихтэй. Урьд нь тахал гарч байсан болохоор хүмүүс ерөнхийдөө мэддэг байж л дээ. Өвөө л хавь ойрынхонд хашгирч хэл дуулгасан байх. Айлууд нүүхдээ манай гэрээс зайдуу чулуун дээр уух ус, идэх юм үлдээгээд явсан гэдэг.

-Эмнэлэг дуудсан л байх даа?

-Суманд гурав дөрөв хоногийн дараа хэл очиж, тэндээсээ аймагт хэлэх гэсээр байтал арван дөрөв гав хоносон гэсэн. Тэр үед ЗХУ (хуучин нэрээр)-ын эмч нартай хамтарсан арьс өнгөний экспедиц аймагт ажиллаж байж таарч. Дуудлага авсан даруй Соболев эмч, монгол эмч нараас Ширбазар гэж эмч гээд хэсэг хүн очсон байдаг. Тахал гарсан газар нар шингэж байх үед ирсэн чинь хоёр гэр торойгоод, хүн амьтан ч үзэгдэхгүй байж. Тэгж байсан чинь нэг эмэгтэй хүүхэд “Манайхан бүгд нас барсаан. Би дүүтэйгээ хоёулхнаа үлдлээ. Би ч гэсэн үхэх гэж байна” гэж арай ядан хэлж. Харанхуй болчихсон болохоор тэд ус хүнсний зүйл чулуун дээр үлдээгээд тэр хавьдаа хоносон байна. Өглөө нь дөнгөж нар мандмагц дөхөж очвол нөгөө эмэгтэй үзэгдсэнгүй. Гурав орчим настай ганц хүүхэд л харагдсан гэнэ лээ.

-Тэр үеийн явдлаас ганц нэгийг санадагуу?

-Бараг үгүй дээ. Харин гэрээс хол нэг чулуун дээрээс эгчтэйгээ очиж идэх юм авч байснаа бүүр туүрхэн санадаг юм. Ээжийгээ сайн мэдэхгүй. Сахьяа гэж бүсгүй байсныг хожим ах нараас нь мэдсэн. Тэр явдлаас хойш хориод жилийн дараа би нутагтаа очсон юм. Болсон явдлын талаар нутгийнхан маань ярьж өгсөн л дөө. Харин нэлээд дэлгэрэнгүй анхны ярилцлагыг Б.Ренчин гуай хийсэн байдаг юм. Одоо мэдэх хүн цөөрсөн дөө.

-Яриаг чинь тасалчихлаа. Цaaшaa юу болсон бол?

-Орос эмч тийшээ очно гэсэн чинь монгол эмч нь хориглосон гэнэ лээ. Ганц хүүхдийн төлөө амь насаараа дэнчин тавиад хэрэггүй. Шатаах ёстой гэж зөвлөсөн гэж сүүлд нутгийнхны ярианаас сонссон. Тэгсэн Соболева эмч би ингээд орхиж чадахгүй. Нэгд би эх хүн, хоёрт эмч хүн, яавал ч яаг гээд тахлын голомт руу орж намайг асарч сувилахын зэрэгцээ манайхны нас барсан найман цогцсыг шатааж оршуулсан байдаг.

-Тэнд хэд хоног ингэж байсан бол?

-9-10 хоносон гэдэг. Би халуурахаа больж, овоо гайгүй болсон өдөр орос ээж маань “Одоо энэ хүүхэд эдгэрлээ. Хөл хориогоо цуцалж болно” гэснээр хүмүүс ирж цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгээд буцаж. Аймагт ирээд Соболева ээж аймгийн намын хорооны дарга Рагчаад намайг хүлээлгэж өгөхдөө өнчин хоцорсон энэ хүүхдийг сайн хүнд үрчлүүлж өсгөхийг зөвлөсөн юм билээ. Намайг өргөж авсан эцэг Г.Чаргай гэж хүн аймгийн намын хорооны хоёрдугаар дарга хийж байсан үе. Аав маань Дорнодын хүн. Намын сургууль төгсөөд Завханд томилогдсон байсан хэрэг. Намайг хэрхэх тухай зөвлөлдөж байсан чинь аав “Манайх хүүхэдгүй айл. Бид хоёр өргөж аваад өсгөе” гэснийг Рагчаа дарга талархан дэмжиж, би өр бүтэн болсон түүхтэй.

-Таны төрсөн эцэг гэж ямар хүн байсан бэ?

-Би эцгээ мэдэхгүй. Тэр үед хөдөөгийн бүсгүйчүүд гэр зуураа хүүхэд төруүлдэг байсан цаг шүү дээ. Тэдний л нэг. Бодвол хэн нэгэн хүн байдаг л байлгүй. Мэдэх ёстой хүмүүс нь бүгд бурхан болсон. Би ч мэдэх гэж санаа тавьж байсангүй.

-Сургууль төгсөөд Хөдөө аж ахуйн дзэд сургуульд хуваарилагдсан гэлүү?

-Тэгсэн. Дорнод аймгийн арван жилийг тогсөөд ХААИС-ийн малын эмчийн ангид хуваарилагдсан. Гурван жил сүрсан шүү.

-Нөгөө орос эмчтэйгээ хэдийд холбоо тогтоосон бэ?

-Хүүхэд байхад сайн мэддэггүй л байсан. Арай том ангид ороод ирсэн чинь хүүхдүүд яагаад Соболев гэж орос нэр авсныг сонирхдог болсон. Есдүгээр ангид ордог жил аав маань болсон явдлыг ярьж өгөөд нэг хаяг өгдөг юм. Манай орос хэлний багш Дамдин тэр хаягаар захидал бичлээ. Хэсэг хугацааны дараа хариу ирсэн. Соболева ээж маань тэтгэвэртээ гараад Москвад амьдарч байна гээд шинэ хаяг ирүүлсэн байсан. Дараа нь оюутан болсон хойноо нутгийн нэг ахын зввлөснөөр Цэдэнбал даргад өргөдөл өглөө. Амьд үлдсэн түүхээ дурдаад, аварсан орос ээжтэйгээ уулзмаар байна гэсэн агуулгатай. Сургуулийн захиргаагаар дамжуулан ХЗЭ-ийн Төв Хороон дээр дууддаг юм.

-Пүрэвжав даргын үед үү?

-Тийм ээ. Лааган билүү нэг дарга хүлээж аваад, таны хүсэлтийг бид даргад (Цэдэнбал дарга) танилцуулсан. Удахгүй чамтай уулзана гэдэг юм. Бөөн л бэлтгэл болсон юмдаг. Тэгээд тэр жилийн арваннэгдүгээр сарын сүүлээр байх Цэдэнбал дарга намайг хүлээж авдаг юм. Ховорхон завшаан байлаа шуу дээ. Пүрэвжав дарга аав бид хоёрыг дагуулаад орсон. Дарга маш сайхан хүлээж авсан. Асууж ярилцаад, хоёр орны найрамдалд том үлгэр жишээ болсон тохиолдол байна. Шинэ жилийн өмнө чамайг ЗХУ-д явуулна гэлээ. Орос хэл мэдэх үү гэж лавлаж байсан. Даргатай хамт зургаа татууллаа. Дагдандорж гэж даргын зурагчин зураг авч надад дараа нь өгч билээ. Бас хүний эмч болсон бол зүгээр байж дээ гэж зөвлөсөн гээч. Бөөн баяр бололгүй яахав.

-Явна байх гэж бодож байв уу?

-Итгэхгүй л байсан. Эвлэлийн төв хорооноос төсөв хөрөнгө гаргаж хувцас хунар авч өгсөн. Тэгээд л шинэ жилийн урдхан арванхоёрдугаар сарын 26-нд Москвад очлоо. Элчин сайд Лувсан гуай байсан. “Украина” гэж том зочид буудалд байрлуулаад. Маргааш нь Соболева эмчийг элчингийн байранд хүлээн авч надтай уулзуулсны дараа Сүхбаатарын одонгоор шагнасныг мэдэгдэж Лувсан гуай гардуулав. Ээж маань маш их баярласан, Монголд ажиллаж байгаад буцахдаа “Алтан гадас” одонгоор шагнуулсан юм билээ. Намайг очих үед 68 настай, тэтгэвэртээ гарчихсан өндөр настнуудын нийтийн байранд амьдардаг байсан л даа.

-Байранд нь очиж үзэв үү. Хүүхдүүд нь гэж байх юм уу?

-Яг шинэ жилийн орой байранд нь очиж ёлка тэмдэглэсэн. Нэг охинтой, тэр нь бас ирж уулзсан. Москвад арав гаруй хоносон байх.

-Энэ уулзалтаас хойш дахиж уулзсан уу?

-Уулзсан шүү. Москвагаас ирээд сургуулиа сольж Анагаахын дээдэд орсон. Бал даргын зөвлөгөө ч нөлөөлсөн. Харин гурван жил сурснаа орхиод анагаахад нэгдүгээр ангиас сурч эхэлсэн дээ. 1964 онд ороод 1969 онд хүний эмч мэргэжилтэй төгссөн. 1972 онд эмч болсон хойноо эхнэр хүүхдээ дагуулаад нэг очсон. Ээж маань их хөгширсөн, ядруу байсан даа. Манай гурван настай хүүхдийг тэврэх гэсэн даахгүй байсан юм даг. Тэгээд 1974 знд өөд болсон доо.

-Охинтой нь холбоотой байдаг уу?

-Захидлаар л харилцдаг юм. 1999 онд Оросын төв телевизээр бидний тухай нэг нэвтрүүлэг явсан юм. Москвагийн радиод ажиллаж байсан Шагдар гэж сэтгүүлч гол нь зохион байгуулсан байх. Тэгэхэд Москвад очсон. Ээжийн маань охин нь ирж уулзсан. Одоо 80 гарч яваа сайхан хөгшин бий. Таван хүүхэдтэй.

-Тэтгэвэртээ гарснаас хойш ажил хийв үү. Хэдүүлээ болсон бэ?

-2002 онд тэтгэвэртээ гарсан. Ганц нэг газар мэргэжлийн биш ажил хийсээн. Хоёр хүүхэдтэй. Нэг нь жаахан бие муутай. Хүний асрамжинд байдаг юм. Хөгшин маань бас тэтгэвэрт гарсан. Өргөж авсан эзж, аав хоёрынхоо ганц хүү нь. Хоёр хөгшин маань нилээд дээр өнхрөөд өгсөн дөө.

-Тарваган тахлаар нэг өвчилсөн хүн насан туршдаа дархлаатай болдог. Та энэ чиглэлээр ажиллаж байсан уу?

-Байсан, байсан. Олон жил Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлэгт халдвартын тасгийн эрхлэгч, эмчээр ажилласан шүү. Тэтгэвэрт гарахаар ер нь хэцүүддэг юм байна.

-Амьдрал тань сайн биш байгаа юм аа даа?

-Зарим нэгнийг бодвол арай ч дээр л дээ. Гэхдээ л хоёр хөгшний тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй л юм. Уг нь манай тойргоос гарсан хоёр гишүүнтэйгээ уулзаад орон байр үгүй юм гэхэд өөрийн гэсэн газартай болчихвол гэж боддог л юм.

-Танайх хаана байдаг юм?

-БЗД-ийн 23 дугаар хорооны “В” 03 гоотод нэг айлын хашаанд түр сууж байна. Д.Ганхуяг гишүүн, З.Алтай гишүүн хоёр маань танай сониноос миний хүсэлтийг унших байх гэж итгэж сууя даа.

-Танд баярлалаа.

Олхонууд Шаабар

3 Сэтгэгдэлүүд

  1. 70-aad ond dund surguulid surch baihdaa ene tuhai oguulleg unshij baisan yum baina
    z.altai gishuun tuslah bailguidee tand, sain saihniig husie!

  2. sonirholtoi yum amid garsan geheer gehdee bas haramsaltai ch yum shig Z.Altai gishuun ta tuslaarai ^^
    gehdee yag yaj emchilsen yum boldoo ter ni l sonin yum iluu todorhoi talbar oldoh bolvuu

  3. Raduga 7 deer ch bil uu.

Сэтгэгдэл үлдээх