Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Суматра аралд дахин газар хөдөллөө

Индонезийн Суматра арал дээр аймшигт газар хөдлөлт болсноос нэг хоногийн дараа дахин 7 баллын хүчтэй чичиргээ болжээ. Хохирлын талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна.
Харин энэ үеэр өмнөх газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо дор хаяж 200-д хүрчээ. Индонезийн засгийн газрын мэдээлснээр ийм тооны хүний цогцсыг аврах ажиллагааны үеэр гаргаж авсан байна.
Баруун Суматрагийн Паданг хотод орон сууц, албан байгууллага, зочид буудал, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, гүүр зэрэг олон зуун байшин барилга сүйджээ. Мөн тус хотын нисэх буудлын дээвэр нурсан байна.
Үйл явдлыг харсан хүний ярьснаар айж сандарсан хүмүүс байшин барилгаас гадагш гүйн гарч, гудамж талбай усны хоолой хагарснаас усанд автжээ. Па-данг хотын цахилгаан хангамж тасалдаж, ямар ч холбоогүй болсон байна. Энэ хот нийт 900 мянган хүн амтай.
Индонезийн газар хөдлөлтийг судлаачид энэ хотыг газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүсэд оршдог тул бүрэн хэмжээгээр сүйрэх аюултай гэдгийг нэг бус удаа анхааруулж байжээ.
Орон нутгийн иргэд тусламж ирэхийг хүлээлгүй нүцгэн гараараа нурангин доороос амьд үлдсэн хүмүүсийг хайж байна.
Газар доорхи чичиргээ мөн тус улсын нийслэл Жакарта болон ойролцоо орших Сингапур, Малайзид мэдрэгджээ.
Индонезийн засгийн газар амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүйд ихээхэн сэтгэл зовж байна.
Тус улсын Эрүүл мэндийн сайд Сити Фаила Супари энэ явдлыг сүүлийн жилүүдэд Индонезид учирсан хамгийн аймшигтай байгалийн гамшиг хэмээн тодорхойлжээ.

1 Сэтгэгдэл

  1. Харин энэ үеэр өмнөх газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо дор хаяж 200-д хүрчээ. Индонезийн засгийн газрын мэдээлснээр ийм тооны хүний цогцсыг аврах ажиллагааны үеэр гаргаж авсан байна.

    ene 2 oguulberiig oilgoh gej hed unshvaa. hehe

Сэтгэгдэл үлдээх