Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Хүн төрөлхтнийг хувьчлан авах нууц төлөвлөгөө хэрэгжиж байна

Хуйвалдааны онол гэж байдаг. Энэ онолоор бол өнөөдөр хүн төрөлхтөн урьд өмнө учирч байгаагүй том хуйвалдааны золиос болоход ойрхон байна. 2007, 2008 онуудад баримтат киноны найруулагч Питер Жозеф (Peter Jozeph)-ийн “Zeitgeist” хэмээх цуврал кино гарснаар энэ тухай дэлхий нийтээр мэдэх болсон юм. Питер Жозеф 2003 оны есдүгээр сарын 11-нд АНУ дахь олон улсын худалдааны төвийг алан хядагчид онгоцоор мөргөж сүйтгэсэн баримтыг урьд өмнө болж байсан дайн мөргөлдөөн, алан хядлагын баримттай харьцуулан дүн шинжилгээ хийсний эцэст нэгэн гайхалтай дүгнэлтэд хүрчээ. Үүнийг өгүүлэхийн өмнө есдүгээр сарын 11-ний үйл явдлыг эргэн санацгаая. Хоёр өндрийг онгоц мөргөх үед ямар хүчтэй дэлбэрэлт болж, хүн төрөлхтний бахархал болсон бүтээн байгуулалт хэрхэн нуран сүйдсэнийг дэлхий нийтээрээ харсан. Тэр үед энэ том барилга онгоцоор мөргөхийн төдийд дэлбэрсний учрыг хэн ч ухан бодоогүй. Питер Жозеф чухам энэ өнцгөөс асуудалд хандсан учраас цөөнхийн олж харахыг хүсээгүй, олонхийн олж харах боломжгүй байсан нүцгэн үнэнийг ил гаргаж чадсан юм. Эцэст нь тэрээр ямар ч алан хядагчид байгаагүй, энэ бол сайтар төлөвлөсөн гэмт хэрэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ингэж хэлэх хэд хэдэн үндэслэл байгаа юм.
Үндэслэл-1. Алан хядагчид ямар нэг үйлдэл хийхийнхээ өмнө урьдчилан мэдэгдэж, хэн нэгнийг чөлөөлөх, эсвэл мөнгө өгөхийг шаарддаг. Энэ шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд эцсийн арга хэмжээгээ авдаг. Энэ удаад тэгээгүй нь анхаарал татна.
Үндэслэл-2. Олон улсын худалдааны төвийн барилгыг анх барихдаа нэг бус, хэд хэдэн удаа ч онгоц мөргөхөд тэсэхээр тооцоолсныг мэргэжлийн хүмүүс нотолдог. Зүй нь онгоц мөргөсөн хэсэгт л цөмөрч, эсвэл цоорхой үүсэн эвдрэх ёстой байтал барилга бүхлээрээ нурсан нь гайхалтай.
Үндэслэл-3. Тэр өндөр барилгаас бүтэн юм юу ч үлдэлгүй дэлбэрчээ. “Бидний олсон хамгийн том юм нь утасны тал аппарат л байлаа. Бүх эд хогшил үйрмэг болсон” гэж уг кинонод ярилцлага өгөгч хэлж байгаа нь энд асар хүчтэй дэлбэрэлт болсныг гэрчилнэ.
Үндэслэл-4. Барилгыг бөх бат болгохын тулд 47 ширхэг төмөр багана босгож, түүнийгээ металл хэсгүүдээр нягт холбон их биеийг бүтээжээ. Гаднын ямар нэгэн хүчтэй үйлчлэлийн улмаас барилга нурлаа гэхэд давхрууд дээрээсээ доошоо сугаран давхралдаад 300 метрийн өндөртэй энэхүү 47 ширхэг төмөр баган босоогоороо үлдэх ёстой байтал хайлш болон хувирчээ. Ингэж хайлахад цельсийн 1000 градусын халуун хэрэгтэй. Онгоцны шатахууны саван дахь түлш шатлаа гэхэд ялгаруулах дээд халуун нь түүнээс даруй 260 хэмээр доогуур байх ёстой байлаа.
Үндэслэл-5. Худалдааны төвийн барилгын 110 дахь давхраас билъярдын бөмбөг унагалаа гэхэд чөлөөт уналтын хурдаар бол тэр бөмбөг 80 секундын дараа газардах ёстой. Гэтэл уг барилга бүхлээрээ арав гаруйхан секундэд нуран унажээ.
Үндэслэл-6. Дэлбэрэлтийн дараа цагаан өнгөтэй их хэмжээний үүл боссон нь асар хүчтэй химийн бодисын дэлбэрэлт болсныг нотолно.
Үндэслэл-7. Худалдааны төвийн долдугаар байр ямар ч халдлагад өртөөгүй атлаа мөн адил дэлбэрсэн. Энэ тухай тухайн үед мэдээлээгүй. Долдугаар байр нь 47 давхар аварга барилга бөгөөд 2-3 дугаар давхарт нь гал гарч байгаад 17 цаг 15 минутад нуран унажээ. Энэ барилга эгц доошоогоо нурж, хэдхэн метрийн зайд байгаа бусад барилгад хор учруулаагүйг мэргэжлийн хүмүүс тайлбарлахдаа суурийн хэсгийг нь зориуд дэлбэлсэн гэж үздэг байна.
Үндэслэл-8. Халдлага үйлдсэн гэж зураг хөрөгтэйгээ зарлагдсан 12 хүний зургаа нь амьд байгаа, онгоц жолоодсон гэх Hani Hanjour онгоц жолоодож огт үзээгүй, тэгээд ч амьд сэрүүн байна.
Энэ бүхэн юу хэлнэ вэ? Энэ халдлага Осама бин Ладений ажил биш болохыг л харуулна. Энэ ажиллагааны тухай Осама ярьж буй видео дүрс олдсон ч тэр зураг дээрх Бин Ладен жинхэнээсээ хамаагүй өргөн шанаа түүшинтэй, илүү бараан царайтай нэгэн болохыг соргог хүмүүс анзаарч шуугиан дэгдээв. Тэгэхээр үүнийг хэн үйлдэв?
Кино бүтээгчид үүнд Тагнуулын төв газар, Америкийн ноёлогч давхаргынхныг буруутгажээ. Дэлхий нийтийг айдас хүйдэст автуулахын тулд, террористууд хэмээх дайсныг байнга сануулж, тэдэнтэй тэмцэх нэрээр бизнес хийхийн тулд энэ бүхнийг үйлдсэн гэж тэд дүгнэж байгаа юм.
Урьд өмнө нь ч ийм үйлдэл олон удаа гарч байв. Адольф Гитлер засгийн эрхийг гартаа авахын тулд ард түмний дайсны тухай үлгэр зохиож, олон нийтийн тархийг үндэсний үзэлтэй уран донгодолтоор угаасаар зорьсондоо хүрсэн. Дэлхийн нэгдүгээр дайнд жирийн хүмүүс үй олноороо хэлмэгдэн хохирч байхад тэрбумтан Рокфеллер 12 сая долларын ашиг олон халаасаа зузаалж байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн нарийн бичгийн дарга нь олон жилийн дараа бичсэн дурсамжиндаа яавал япончуудын уурыг хүргэж, дайны гал дэгдээх вэ гэж эрхэм ерөнхийлөгч байж ядаж байсан тухай дурдсан нь бий. Энэ дайнаас том банкирууд, санхүүгийн аваргууд л хожсон байдаг. Нацист Германыг АНУ-ын Union banking corporation санхүүгийн хувьд дэмжиж байлаа. Энэ банкны тухайн үеийн удирдлага нь АНУ-ын Ерөнхийлөгч асан том Бушийн эцэг байв. Харин дараагийн Бушууд Бин Ладентай ойр дотно нөхөрлөж бизнесийн талаар хамтарч байсан мэдээ ч байдаг. Нацист Германы тухайд US Standard oil-ийн шатахуунгүйгээр тийм том хэмжээний дайн хийх боломжгүй байсан гэдгийг өнөөдөр судлаачид нотолж байна.
1964 оны Америк-Вьетнамын дайн удтал сунжирсны цаана мөн л бизнесийн ашиг сонирхол байсан тухай яригддаг. Гол зорилго нь ялалт байгаагүй энэ дайны улмаас Америкийн 48 мянга, Вьетнамын 3 сая хүн амиа алдсан. Өнөөх Рокфеллерийнхон маань шууд ба дам утгаар энэ дайны хоёр талын санхүүжүүлэгч байсан гэдэг. Хэн нэгэн үл үзэгдэгч энэ дайны үйл явцыг удирдаад байгаа мэт сэтгэгдэл төрдөг байсан тухайгаа хожим нь дайнд оролцогсод дурсан ярьсан байдаг.
Тэгэхээр есдүгээр сарын 11-ний дараа террористуудтай тууштай тэмцэхээр АНУ ханцуй шамласан, Ирак, Афганистаны дайн зэрэг нь санхүүгийн томоохон эрх ашигтай холбоотой, харилцан уялдаатай үйл ажиллагаа болох нь ойлгомжтой гэсэн санааг киноны уран бүтээлчид гаргажээ.
Дэлхийг мөнгөтэй хэдхэн гэр бүл, цөөхөн хүмүүс захирдаг гэсэн яриа байдаг. Энэ кинонд өгүүлж буй баримтууд ч үүнийг баталж байна. Тэдний явуулж буй үзэл суртлаар өнөөдөр дэлхий амьсгалж байна. Зугаа цэнгэл, амар хялбар амьдралыг шүтсэн, аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах чадваргүй зомбинуудыг мэдээллийн хэрэгсэл, ялангуяа телевиз, интернэтийн тусламжтайгаар бий болгохыг тэд хүсч байна. ТВ шоу, зугаацуулан хөгжөөх мэдээллээр хүмүүсийг бөмбөгдөж, бодох сэтгэх, тунгаах нягтлах зав зай өгөхгүйг хичээсний үр дүнд өнөөдөр америкчуудын 15 хүрэхгүй хувь нь л ном сонин уншдаг ард түмэн болж хувираад байгаа юм. Дэлхий нийтийн хэмжээнд боловсролын түвшин доройтож буй нь ч тэдний тарьсан үр жимсэлж буйн нотолгоо.
Олон арван жилийн турш нууц далд байж, дэлхийн улстөрийг хөшигний араас удирдаж байсан нууц ноёнтнууд ил гарах цаг ойртож буй бололтой. Дэлхийн засгийн газар хэрэгтэй, нэг удирдлага дор нийтээрээ амар тайван амьдрах цаг айсуй гэсэн суртал ухуулга сүүлийн үед анзаарагдах болсон нь тэрхүү нууц ноёдын шидсэн чулуу ч байж мэдэхээр байна.
Канад, АНУ, Мексик гурав нэгдэж Европын холбоотой төстэй бүтэц бий болгохоор нууц тохироо хийсэн, тэр нь Хойд Америкийн холбоо гэсэн нэртэй байна, амеро гэдэг нэгдсэн мөнгөтэй болно гэсэн яриа ч сүүлийн жилүүдэд яригдах болсон. Тэгвэл дэлхий нийт хэдхэн том холбоонд нэгдэж, улмаар нэг удирдлагын гарт орох шат дараатай алхмууд хийгдэж байна гэж хардах эрх бидэнд бас бий.
Хүмүүсийг электрон паспорттой болгох, биед нь бичил дамжуулагч суулган аюулгүй байдлыг нь хянах зэрэг асуудлууд ч нэлээд хүчтэй яригдаж, эхний алхмууд хийгдээд байна. Террорист халдлагаас айсан ард иргэд аюулгүй байдал хангах энэ арга хэмжээнд дургүйцэхгүй байгаа. Гэвч үүний цаана хүн бүрийн үйлдлийг нэгд нэггүй хянан зохицуулах, удирдах боломж цөөн этгээдийн гарт төвлөрөх аюул бийг олон нийт олж харахгүй байгаа юм. Тэгэхээр мөнгөтэй, эрх мэдэлтэй цөөхөн хүмүүсийн мэдэлд өөрсдөө гүйж очоод орчих аюул тийм ч холгүй байна. Тэр цагт хүн төрөлхтнийг хувьчлан авах нууц төлөвлөгөө биеллээ олж, аль ч соёл иргэншлийн түүхэнд гараагүй хамгийн том хуйвалдаан амжилттай өндөрлөх юм.
Олон нийтийн сэтгэхүйг удирдах, тэдний итгүүлэгт автах босгыг намсгах, психотронын янз бүрийн арга хэрэгслийн тусламжтайгаар хүн төрөлхтнийг зомбичлох оролдлого эртнээс хийгдсээр ирсэн бөгөөд техник технологийн өнөөгийн ололтууд үүнд улам бүр ташуур болж байгааг ойлгож, аливаа асуудалд өөрийн байр сууринаас шүүмжлэлтэй хандах нь чухлыг, нүдээр харсан бүхэн үнэн байдаггүйг ойлгохын чухлыг энэ кино хүн төрөлхтөнд сануулж байна.
Энэхүү өгүүллээр терроризмтэй тэмцэх ажлын чухлыг үгүйсгэх гээгүй бөгөөд гагцхүү асуудлыг өөр өнцгөөс харахыг оролдсон гэдгийг эцэст нь хэлэх минь.

“Зууны мэдээ” сонин. 2009.08.26-ны дугаарт

13 Сэтгэгдэлүүд

  1. Yag ter uyed Bush buur omnod mujid 1000km hol zaitai baisan n bas ih sonin zuil.

  2. ӨвөрМонголчуудаас Монголжуу царайтай хүн ховор,ихэнхи нь Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад
    2009.09.08 • 15:06 (IP: 203.34.37.96)

    Монголоор яриж,Монгол бичигээр бичиж,Монгол дээл өмссөн хүн болгоныг Монгол хүн гэж болохгүй.Ямар ч Хятад,Солонгос,Япон залуу хүнд Монгол хэлийг сайн заавал ӨвөрМонголчуудын хэмжээнд яриж чадна.Мэдээж Монгол бичиг бичих,Монгол дээл өмсөх бол бүүр амархан сурна. Үндэстний хамгийн гол identity бол цусны генетикийн өвөрмөц байдал , адил арьстаны дотор ч гэсэн бусад үндэсний хүний царай зүснээс ялгарах ялигүй жаахан ч гэсэн ялгаа юм . ӨвөрМонголчуудыг Хятадууд 3 удаа ихээр эрлийзжүүлсэн түүхтэй . Эхнийх нь 1900 -аад оны эхээр Манжийн төр Чин улсад үйлдвэр, худалдаа, тариалан, Капитализмийг эрчимтэй хөгжүүлж барууны Европ, Америкаас хоцорсон хоцрогдолоо арилгаж, гүйцэж түрүүлэхийн тулд Чин улсын хүн амын ихэнхи хэсэгийг бүрдүүлэх Хятад үндэстний хүч голлох үүрэгтэй гэж ойлгосон учир Хятад үндэстний эрхийг маш өндөрт тавиж Ар, Өвөр Монголд очиж тариалан , худалдаа, үйлдвэрлэл хийхийг хориж байсан хоригийг цуцалж харин ч эсрэгээр Хятадуудыг мөнгө санхүүгээр хөхүүлэн дэмжиж Ар ,Өвөр Монгол руу явуулж эхэлсэн түүхтэй. Ар ,Өвөр Монголын аль нь ч ялгаагүй Монгол эрчүүдийн тал нь сахил хүртсэн лам болсон байсан учир авгай аваж гэр бүл болох эрхгүй байлаа. Энэ сул талыг Хятад эрчүүд Монгол хүүхэнүүдийн талыг бүрдүүлж байсан нөхөргүй Монгол хүүхэнүүдтэй гэрлэж эрлийз хүүхэдтэй болгох явдал маш их байсан. Энэ нь ялангуяа газарзүйн хувьд илүү ойрхон ӨвөрМонголд маш хурдтай өргөн далайцтай явагдаж байлаа. Энэ явдалд дургүйцсэн эрлийзэж дуусахаас эмээсэн Монголчууд үндэстний эрх чөлөөний тэмцэлд босож 1911 онд Хятадаас Ар Монгол салж чадсан. Харин хэчнээн тэмцээд Өвөр Монголоо Хятадаас салгаж чадаагүй учираас Өвөр Монгол хүүхэнүүд Хятад эрчүүдтэй сууж эрлийз хүүхэд гаргах явдал урьдын их хурд, өргөн далайцтай хэвээр үргэлжэлсэн.Харин Ар Монголд энэ явдал 1911 оноос хойш арай багассан .Яагаад гэвэл Ар Монголд орож ирэх, Монгол хүүхэнтэй гэрлэх Хятадуудад хязгаарлалт тавиж эхэлсэн.Ялангуяа 1921 оноос хойш эхэлж, 1930-аад хойш бүүр эрч хүчтэйгээр Монголд байгаа Хятад худалдаачид , тариачидыг хавчиж боож , Хятад руу нь хөөж эхэлсэн.Бас 1930-аад оноос 700 сүм хийдийг нурааж , эхнэр аваж гэр бүлтэй болох эрхгүй байсан ,Монгол эрчүүдийн талыг бүрдүүлж байсан лам нарыг хүчээр энгийн төрийн хар хүн болгосны ачаар Монгол эрчүүдийн талыг бүрдүүлж байсан лам байсан Монгол эрчүүд бүгд Монгол хүүхэнүүдтэйгээ гэрлэж цэвэр Монгол хүүхэдүүд болох бидний өвөө эмээ, аав ээжийг төрүүлж , хожимийн үеийн цэвэр Монголчууд болох бидний төрөх, Монгол үндэстнийг гадаадынханд цусны хувьд уусаж алга болохоос хамгаалах үйл хэрэгт лам нарыг хүчээр хар болгосон төрийн бодлого шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Харин Хятадын атганд байсан бас эрчүүдийн тал нь лам хэвээрээ байсан ӨвөрМонголд гэрлэх Монгол эр олдохгүй Монгол хүүхэнүүд эмэгтэйчүүдийн талыг эзэлж байсан бөгөөд тэд амьдарлын шаардлагаар Хятад эрчүүдтэй гэрлэхээс өөр аргагүй байсан бөгөөд маш олоноороо Хятад эрчүүдтэй гэрлэж эрлийз хүүхэд гаргаж байлаа.Энэ гунигт байдал дээр нэмэгдэж 1950-иад онд гарсан Төвдийн бослогыг дарахад ӨвөрМонгол эрчүүдийн ихэнхийг цэрэгт татаж Төвдийн бослогыг даруулсан бөгөөд бослогыг дараад буцаж явах замдаа гэнэт гэдэсний халдварт өвчин , бас химийн бодисонд усаар дамжин хордох явдал маш их гараж зарим мэдээгээр Өвөр Монгол цэрэгийн 80 % нь нутагтаа хариж чадалгүй үхсэн гэдэг. Харин энэ явдалыг далимдуулж бэлэвсэрж хоцорсон , гэрлэх эр хүнгүй болсон өрх толгойлсон ӨвөрМонгол эмэгтэйчүүдийн гэр лүү Хятад туслах малчин залуухан эрчүүдийг явуулж албаар гэрт нь суулгасан. Мэдээж бэлэвсэрж хоцорсон , гэрлэх эр хүнгүй болсон Өвөр Монгол эмэгтэйчүүд ихэнхи нь Хятад эрчүүдтэй гэрлэж эрлийз хүүхэд гаргасан. 3-дахь эрлийзэжүүлэлт 1960-аад онд болсон Хятадын Соёлын хувьсгалын үеэр явагдсан . Тэр үед өмнөх Төвдийн бослогыг дарах дайнаас үлдэж хоцорсон цэвэр Монгол эрчүүдийг шууд Орос, Ар Монголын тагнуулууд гэж нэр өгөж зодож , тамлан зовоож ихэнхийг нь алсан. Тэгээд урьдын адил бэлэвсэрж хоцорсон , гэрлэх эр хүнгүй болсон өрх толгойлсон ӨвөрМонгол эмэгтэйчүүдийн гэр лүү Хятад туслах малчин залуухан эрчүүдийг явуулж албаар гэрт нь суулгасан. Ийм маягаар ӨвөрМонголчуудын ихэнхийг цусны хувьд эрлийзжүүлсэн боловч одоо ч гэсэн Хятад эрчүүд Өвөр Монгол хүүхэнтэй гэрлэх явдалыг шууд ба шууд бусаар дэмжсээр .Жишээ нь Хятад эр Хятад эмтэй гэрлэвэл 1 хүүхэд гаргах эрхтэй боловч Өвөр Монгол хүүхэнтэй гэрлэвэл 2 хүүхэд төрүүлэх эрхтэй гэх мэт олон зүйлс байгаа. Тэгээд ч угаасаа 1970-аад оноос хэрэгжүүлсэн 1 айл 1 хүүхэдтэй байх Хятадын төрийн бодлого бас тэр үед дэлгэрсэн жирэмсэн эхийн гэдсэнд байгаа ураг ( хүүхэд) -ийг хэт авиан багажаар дурандаад хүйсийг нь мэддэг болсоноос болж Хятад гэр бүлүүд гаргах эрхтэй цорын ганц хүүхэдээ эрэгтэй хүүхэд байлгахыг хүсдэгээс болож эм хүйстэй урагыг гэдсэнд байхад нь аборт хийлгэж устгадагаас болж одоогын байдалаар Хятадад 1970 -аад оноос хойш төрсөн 30 гаран сая ид залуу насны эрчүүд адил насны Хятад охид хүүхэнүүдийн тооноос илүүдээд байна . Энэ байдал одоо ч үргэлжилж судлаачид ,эрдэмтэдийн тооцоогоор ойрын ирээдүйд илүүдэл залуу Хятад эрчүүдийн тоо 90 сая ч хүрэж магадгүй гэсэн тооцоо судалгаа байна.Үүнтэй адил эм хүйстэй урагыг (хүүхэд)-ийг аборт хийлгэж устгадагаас болож Солонгос,Тайвань, Сингапур, Малайз, Вьетнам, Энэтхэг Пакистан гэх мэт дандаа Азийн оронуудад адил насны охид хүүхэнүүдийн тооноос илүүдсэн залуу эрчүүдийн тоо олон саяар яригдаж байна. Түүнээс гадна яагаад Хятадын засаг ӨвөрМонголчуудыг цусны хувьд бараг бүрэн эрлйзжүүлсэн мөртлөө Монгол хэл , Монгол бичиг, Монгол дээл, зан заншилийг үлдээсний шалтгааныг сайн бодох хэрэгтэй . Яагаад гэвэл Хятадууд ӨвөрМонголыг аваад сэтгэл ханаагүй бөгөөд Ар Монголыг бас мэдэлдээ авах санаа өвөртөлж байсан одоо ч өвөртөлж байна, ирээдүйд ч өвөртлөх биз. Та нар Хятадын Коммунист Нам л ийм бодлого баримталж , Намынхаа ухуулганд автсан коммунист Хятадууд л ганцхан ийм үзэл бодолтой , харин чөлөөт ардчилсан Хятадууд, өөр улсын иргэн болсон Хятадууд ийм үзэл бодолгүй гэж бодож байгаа бол та маш их андуурж байна. Хүн амынх нь 100%-30% нь Хятадууд бүрдүүлдэг Тайвань,Сингапур, Малайз,Индонез битгий хэл 10%-20% нь Хятадууд бүрдүүлдэг Америк ,Канадын иргэн болсон ямар ч Хятад хүнээс Ар Монгол Хятадын алдагдсан нэг хэсэг , ирээдүйд Хятадад нэгдэх ёстой юу гэж асуувал бараг л бүгдээрээ тийм гэж хариулаж магадгүй гэдэгийг ноднин олимпийн өмнө дэгдээсэн Төвдүүдийн бослого, цагаач Төвдүүдийн дэлхий даяар явуулсан эсэргүүцэлийн ажилалгаа болоход уг эсэргүүцэлийн ажилалгаа, жагсаалыг бусниулах гэж , Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг гэдэгийг дэлхий даяар суртчилах гэж тухайн улсын иргэн болсон Хятадуудын Төвдүүдийн эсрэг уриа лоозон бариж жагссан байдалаас хараж дүгнэлт таамаг хийж болно.Өвөр Монголчуудыг цусны хувьд бараг бүрэн эрлийзжүүлсэн мөртлөө Монгол хэл ,бичиг, Монгол дээл, зан заншилийг нь үлдээсэн асуудал бол Хятад хүний өмхий дотор санаа, холыг харсан бодлогоор Ар Монголыг ӨвөрМонголоор дамжуулж уусгаж авах бодлого мөн . Нээрэн ч Ар Монголчууд цэвэр Хятад хүнийг бодвол ӨвөрМонгол гэсэн нэртэй эрлийзүүдэд илүү итгэж харицах бөгөөд яваандаа ӨвөрМонгол эрлийзүүдэд Ар Монгол уусах нь цэвэр Хятадуудад уусахаас илүү хурдан гэдэгийг Хятад улс ,Хятадууд сайн тооцоолж ажиллажээ. Үнэндээ 5 сая гээд байгаа ӨвөрМонголчуудын Хятадтай эрлийзжээгүй цэвэр Монголчууд нь хамгийн ихээр бодоход 1 сая хүрэхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл 3 удаа эрлийзжүүлэх их компанит ажил явагдсан , бас 1910-аад он, 1950-аад он 1960 – аад он гэх мэт олон удаа , багаар бодоход 3 -аас доошгүй удаа ӨвөрМонголын цэвэр Монгол эрчүүдийг ихэнхийг нь алаж устгасан, тухай бүрт нь ӨвөрМонголын алагдсан цэвэр Монгол эрчүүдийн оронд туслах малчин гэх мэтээр залуу Хятад эрчүүдийг явуулж байсан гэх мэт баримтууд , хамгийн гол нь миний олон удаа ӨвөрМонголд ажилын шугамаар очиж байхад ажигласан ӨвөрМонгол гэгдсэн олон хүмүүсийн царай зүс Ар Монгол хүнийхээс ондоо Хятад хүний царай зүстэй ялгахын аргагүй адилхан байдагыг ажигласан ажиглалтаас үзэхэд миний бодолоор ӨвөрМонгол гэгдэх хүмүүсийн ихэнхи нь Монголоор ярьдаг ,Монгол дээл өмсдөг Монгол нэртэй Хятадын эрлийзүүд болжээ гэж бодож байна. Та нар ч гэсэн Өвөр Монгол хүнийг Монгол хэлээр ярихгүй юм уу, юу ч ярихгүй дуугүй зогсоод, дээл өмсөлгүйгээр Хятад хүмүүсийн дунд зогсвол зөвхөн царай зүсээр нь Хятад хүнээс ялгаж таниж чадахгүй адилхан Хятад хүн юм байна даа гэж бодох болно гэдэгт би мөрийцсөн ч алзахгүй.Харин та нар ихэнхи Ар Монгол хүнийг Монголоор ярихгүй эсвэл дуугүй зогсоод Монгол дээл өмсөлгүйгээр Хятад хүмүүсийн дунд зогсож байхад зөвхөн царай зүсийг нь хараад —Энэ лав Хятад хүн биш, Монгол хүн байж магадгүй гэж өөрийн эрхгүй бодох болно. Угаасаа бид ӨвөрМонгол, Солонгос, Япон хүмүүсийг зөвхөн царай зүсийг нь хараад Хятад хүнээс ялгаж хэлж чадахгүй.Яагаад гэвэл тэд Хятадын эрлийзүүд, Хятадтай угсаа гарал нэгтэй Хятад үндэстний ах дүү үндэстнүүд юм . Хэл гэдэг бол үндэстнийг хооронд нь ялгах гол хэмжүүр биш. Та нар , Монголчуудын дунд ч гэсэн . Англи хүнээс ялгахын аргагүй цэвэр сайн англи хэлээр яридаг, Солонгосуудаас ялгарахгүй сайн Солонгосоор яридаг гэх мэт гадаад хэлээр сайн яридаг хүмүүс олон байгаа гэвч та нар англиар сайн яридаг гээд Англи хүн, Солонгосоор сайн ярьдаг гээд Солонгос хүн болчихгүй биз дээ. Монгол хүн хэвэрээ үлдэнэ.Бас миний бодолоор ӨвөрМонголчуудыг бодвол зарим Оросын Буриадууд, Тувачууд, Якут-Сахачууд, Хакасууд бас Казахстан,Киргизстаны хүн амын ихэнхи нь Ар Монголчуудтай царай зүсээрээ ялгахын аргагүй адилхан. Аргагүй тэд болон АрМонголчууд бол Хүннү, Сянби,Нирун(Жужан) мэтийн Төв Азийн эртний нүүдэлчидийн шууд удам нь , Хятадтай эрлийзэж уусаагүй хэсэг нь юм. ӨвөрМонголчууд бол Манж , эртний Тоба, Кидан үндэстэн шиг Хятадад эрлийзэж ууссан эрлийз үндэстэн юм. Та нар зөвхөн царай зүсээр нь ялгах гээд үзээрэй

  3. Канадууд Оюу-Толгойн 66%-ийг авах гээд байгаа бол эхлээд 660.000 Монгол хүнд удаан хугацааны ажиллах зөвшөөрөлтэй Канадын виза өгөөд ав. Ямар юу ч хийхгүй залхуурж суугаад Канадаас зүгээр мөнгө гуйж байгаа биш Канадад хэдэн жил зөвшөөрөлтэйгөөр бас хуулийг нь зөрчилгүйгээр , бас элдэв хэрэг төвөг тарилгүйгээр ажилийг нь сайн хийгээд, Канад хүн шигээр хийсэн хөдөлмөрөө шударга үнэлүүлж 2000 $- оос 5000 $ -ийн цалин аваж Канадад ажиллая л гэсэн юм. Уг нь Оюу Толгойн 66% -ийг аваад , Монголд маш бага татвар төлөж олон зуун тэрбум $-ийн ашиг унагаах Канад улсад 660.000-хан Монгол ажилчинг ажиллуулах ажилийн байр хангалттай байгаа. Канад улс өөрсдөө ашигт малтмал ихтэй бөгөөд аж үйлдвэр өндөр хөгжсөн мөртлөө хүн ам нь 30 гаран сая тул ажиллах хүч маш их дутагдалтай байдагаас өнгөрсөн 2008 он хүртэл жил бүр 700.000 өндөр ур чадвартай ажилчид (skilled worker )-йиг урт хугацааны виз өгөх юм уу, ӨӨРИЙН иргэн болгож аваж ажиллуулдаг орон юм. Энэ 700.000 -ийнх нь нэлээн их хувийг Хятад ажилчид Канадад очидог.Угаасаа Канадын иргэн болсон олон сая Хятадууд байдаг мөртлөө Хятадуудаас айхгүй жил бүр олон зуун мянган Хятадуудыг иргэн болгож авдаг Канад улс иргэн болохгүйгээр зүгээр л урт хугацааны вийз аваад Канадад үнэнч шударгаар ажиллая гэсэн 660.000-хан Монголчуудаас болгоотжилохгүй биз. Монголчуудаа , 660.000 Монгол ажилчин Канадад албан ёсоор визтэйгээр, 2000-5000 $ -ийн цалин аваж ажиллахаас наана Оюу Толгойгоос Канадууд 66 % эзэмшихийг нь эсэргүүцэцгээе. Эсвэл Монголын тал 51 % ,эсвэл бүх татвар нийлээд доод тал нь 50 % татварыг Канадууд төлөх ёстой. Эсвэл одоогийн гэрээний хувилбар шиг шиг бага татвар төлөөд 66% -ийг эзэмшивэл хариуд нь 660.000 Монгол хүнд ажиллах зөвшөөрөлтэй урт хугацааны Канадын вийз өгөх хэрэгтэй

  4. Монголоор яриж,Монгол бичигээр бичиж,Монгол дээл өмссөн хүн болгоныг Монгол хүн гэж болохгүй.Ямар ч Хятад,Солонгос,Япон залуу хүнд Монгол хэлийг сайн заавал ӨвөрМонголчуудын хэмжээнд яриж чадна.Мэдээж Монгол бичиг бичих,Монгол дээл өмсөх бол бүүр амархан сурна. Үндэстний хамгийн гол identity бол цусны генетикийн өвөрмөц байдал , адил арьстаны дотор ч гэсэн бусад үндэсний хүний царай зүснээс ялгарах ялигүй жаахан ч гэсэн ялгаа юм . ӨвөрМонголчуудыг Хятадууд 3 удаа ихээр эрлийзжүүлсэн түүхтэй . Эхнийх нь 1900 -аад оны эхээр Манжийн төр Чин улсад үйлдвэр, худалдаа, тариалан, Капитализмийг эрчимтэй хөгжүүлж барууны Европ, Америкаас хоцорсон хоцрогдолоо арилгаж, гүйцэж түрүүлэхийн тулд Чин улсын хүн амын ихэнхи хэсэгийг бүрдүүлэх Хятад үндэстний хүч голлох үүрэгтэй гэж ойлгосон учир Хятад үндэстний эрхийг маш өндөрт тавиж Ар, Өвөр Монголд очиж тариалан , худалдаа, үйлдвэрлэл хийхийг хориж байсан хоригийг цуцалж харин ч эсрэгээр Хятадуудыг мөнгө санхүүгээр хөхүүлэн дэмжиж Ар ,Өвөр Монгол руу явуулж эхэлсэн түүхтэй. Ар ,Өвөр Монголын аль нь ч ялгаагүй Монгол эрчүүдийн тал нь сахил хүртсэн лам болсон байсан учир авгай аваж гэр бүл болох эрхгүй байлаа. Энэ сул талыг Хятад эрчүүд Монгол хүүхэнүүдийн талыг бүрдүүлж байсан нөхөргүй Монгол хүүхэнүүдтэй гэрлэж эрлийз хүүхэдтэй болгох явдал маш их байсан. Энэ нь ялангуяа газарзүйн хувьд илүү ойрхон ӨвөрМонголд маш хурдтай өргөн далайцтай явагдаж байлаа. Энэ явдалд дургүйцсэн эрлийзэж дуусахаас эмээсэн Монголчууд үндэстний эрх чөлөөний тэмцэлд босож 1911 онд Хятадаас Ар Монгол салж чадсан. Харин хэчнээн тэмцээд Өвөр Монголоо Хятадаас салгаж чадаагүй учираас Өвөр Монгол хүүхэнүүд Хятад эрчүүдтэй сууж эрлийз хүүхэд гаргах явдал урьдын их хурд, өргөн далайцтай хэвээр үргэлжэлсэн.Харин Ар Монголд энэ явдал 1911 оноос хойш арай багассан .Яагаад гэвэл Ар Монголд орож ирэх, Монгол хүүхэнтэй гэрлэх Хятадуудад хязгаарлалт тавиж эхэлсэн.Ялангуяа 1921 оноос хойш эхэлж, 1930-аад хойш бүүр эрч хүчтэйгээр Монголд байгаа Хятад худалдаачид , тариачидыг хавчиж боож , Хятад руу нь хөөж эхэлсэн.Бас 1930-аад оноос 700 сүм хийдийг нурааж , эхнэр аваж гэр бүлтэй болох эрхгүй байсан ,Монгол эрчүүдийн талыг бүрдүүлж байсан лам нарыг хүчээр энгийн төрийн хар хүн болгосны ачаар Монгол эрчүүдийн талыг бүрдүүлж байсан лам байсан Монгол эрчүүд бүгд Монгол хүүхэнүүдтэйгээ гэрлэж цэвэр Монгол хүүхэдүүд болох бидний өвөө эмээ, аав ээжийг төрүүлж , хожимийн үеийн цэвэр Монголчууд болох бидний төрөх, Монгол үндэстнийг гадаадынханд цусны хувьд уусаж алга болохоос хамгаалах үйл хэрэгт лам нарыг хүчээр хар болгосон төрийн бодлого шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Харин Хятадын атганд байсан бас эрчүүдийн тал нь лам хэвээрээ байсан ӨвөрМонголд гэрлэх Монгол эр олдохгүй Монгол хүүхэнүүд эмэгтэйчүүдийн талыг эзэлж байсан бөгөөд тэд амьдарлын шаардлагаар Хятад эрчүүдтэй гэрлэхээс өөр аргагүй байсан бөгөөд маш олоноороо Хятад эрчүүдтэй гэрлэж эрлийз хүүхэд гаргаж байлаа.Энэ гунигт байдал дээр нэмэгдэж 1950-иад онд гарсан Төвдийн бослогыг дарахад ӨвөрМонгол эрчүүдийн ихэнхийг цэрэгт татаж Төвдийн бослогыг даруулсан бөгөөд бослогыг дараад буцаж явах замдаа гэнэт гэдэсний халдварт өвчин , бас химийн бодисонд усаар дамжин хордох явдал маш их гараж зарим мэдээгээр Өвөр Монгол цэрэгийн 80 % нь нутагтаа хариж чадалгүй үхсэн гэдэг. Харин энэ явдалыг далимдуулж бэлэвсэрж хоцорсон , гэрлэх эр хүнгүй болсон өрх толгойлсон ӨвөрМонгол эмэгтэйчүүдийн гэр лүү Хятад туслах малчин залуухан эрчүүдийг явуулж албаар гэрт нь суулгасан. Мэдээж бэлэвсэрж хоцорсон , гэрлэх эр хүнгүй болсон Өвөр Монгол эмэгтэйчүүд ихэнхи нь Хятад эрчүүдтэй гэрлэж эрлийз хүүхэд гаргасан. 3-дахь эрлийзэжүүлэлт 1960-аад онд болсон Хятадын Соёлын хувьсгалын үеэр явагдсан . Тэр үед өмнөх Төвдийн бослогыг дарах дайнаас үлдэж хоцорсон цэвэр Монгол эрчүүдийг шууд Орос, Ар Монголын тагнуулууд гэж нэр өгөж зодож , тамлан зовоож ихэнхийг нь алсан. Тэгээд урьдын адил бэлэвсэрж хоцорсон , гэрлэх эр хүнгүй болсон өрх толгойлсон ӨвөрМонгол эмэгтэйчүүдийн гэр лүү Хятад туслах малчин залуухан эрчүүдийг явуулж албаар гэрт нь суулгасан. Ийм маягаар ӨвөрМонголчуудын ихэнхийг цусны хувьд эрлийзжүүлсэн боловч одоо ч гэсэн Хятад эрчүүд Өвөр Монгол хүүхэнтэй гэрлэх явдалыг шууд ба шууд бусаар дэмжсээр .Жишээ нь Хятад эр Хятад эмтэй гэрлэвэл 1 хүүхэд гаргах эрхтэй боловч Өвөр Монгол хүүхэнтэй гэрлэвэл 2 хүүхэд төрүүлэх эрхтэй гэх мэт олон зүйлс байгаа. Тэгээд ч угаасаа 1970-аад оноос хэрэгжүүлсэн 1 айл 1 хүүхэдтэй байх Хятадын төрийн бодлого бас тэр үед дэлгэрсэн жирэмсэн эхийн гэдсэнд байгаа ураг ( хүүхэд) -ийг хэт авиан багажаар дурандаад хүйсийг нь мэддэг болсоноос болж Хятад гэр бүлүүд гаргах эрхтэй цорын ганц хүүхэдээ эрэгтэй хүүхэд байлгахыг хүсдэгээс болож эм хүйстэй урагыг гэдсэнд байхад нь аборт хийлгэж устгадагаас болж одоогын байдалаар Хятадад 1970 -аад оноос хойш төрсөн 30 гаран сая ид залуу насны эрчүүд адил насны Хятад охид хүүхэнүүдийн тооноос илүүдээд байна . Энэ байдал одоо ч үргэлжилж судлаачид ,эрдэмтэдийн тооцоогоор ойрын ирээдүйд илүүдэл залуу Хятад эрчүүдийн тоо 90 сая ч хүрэж магадгүй гэсэн тооцоо судалгаа байна.Үүнтэй адил эм хүйстэй урагыг (хүүхэд)-ийг аборт хийлгэж устгадагаас болож Солонгос,Тайвань, Сингапур, Малайз, Вьетнам, Энэтхэг Пакистан гэх мэт дандаа Азийн оронуудад адил насны охид хүүхэнүүдийн тооноос илүүдсэн залуу эрчүүдийн тоо олон саяар яригдаж байна. Түүнээс гадна яагаад Хятадын засаг ӨвөрМонголчуудыг цусны хувьд бараг бүрэн эрлйзжүүлсэн мөртлөө Монгол хэл , Монгол бичиг, Монгол дээл, зан заншилийг үлдээсний шалтгааныг сайн бодох хэрэгтэй . Яагаад гэвэл Хятадууд ӨвөрМонголыг аваад сэтгэл ханаагүй бөгөөд Ар Монголыг бас мэдэлдээ авах санаа өвөртөлж байсан одоо ч өвөртөлж байна, ирээдүйд ч өвөртлөх биз. Та нар Хятадын Коммунист Нам л ийм бодлого баримталж , Намынхаа ухуулганд автсан коммунист Хятадууд л ганцхан ийм үзэл бодолтой , харин чөлөөт ардчилсан Хятадууд, өөр улсын иргэн болсон Хятадууд ийм үзэл бодолгүй гэж бодож байгаа бол та маш их андуурж байна. Хүн амынх нь 100%-30% нь Хятадууд бүрдүүлдэг Тайвань,Сингапур, Малайз,Индонез битгий хэл 10%-20% нь Хятадууд бүрдүүлдэг Америк ,Канадын иргэн болсон ямар ч Хятад хүнээс Ар Монгол Хятадын алдагдсан нэг хэсэг , ирээдүйд Хятадад нэгдэх ёстой юу гэж асуувал бараг л бүгдээрээ тийм гэж хариулаж магадгүй гэдэгийг ноднин олимпийн өмнө дэгдээсэн Төвдүүдийн бослого, цагаач Төвдүүдийн дэлхий даяар явуулсан эсэргүүцэлийн ажилалгаа болоход уг эсэргүүцэлийн ажилалгаа, жагсаалыг бусниулах гэж , Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг гэдэгийг дэлхий даяар суртчилах гэж тухайн улсын иргэн болсон Хятадуудын Төвдүүдийн эсрэг уриа лоозон бариж жагссан байдалаас хараж дүгнэлт таамаг хийж болно.Өвөр Монголчуудыг цусны хувьд бараг бүрэн эрлийзжүүлсэн мөртлөө Монгол хэл ,бичиг, Монгол дээл, зан заншилийг нь үлдээсэн асуудал бол Хятад хүний өмхий дотор санаа, холыг харсан бодлогоор Ар Монголыг ӨвөрМонголоор дамжуулж уусгаж авах бодлого мөн . Нээрэн ч Ар Монголчууд цэвэр Хятад хүнийг бодвол ӨвөрМонгол гэсэн нэртэй эрлийзүүдэд илүү итгэж харицах бөгөөд яваандаа ӨвөрМонгол эрлийзүүдэд Ар Монгол уусах нь цэвэр Хятадуудад уусахаас илүү хурдан гэдэгийг Хятад улс ,Хятадууд сайн тооцоолж ажиллажээ. Үнэндээ 5 сая гээд байгаа ӨвөрМонголчуудын Хятадтай эрлийзжээгүй цэвэр Монголчууд нь хамгийн ихээр бодоход 1 сая хүрэхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл 3 удаа эрлийзжүүлэх их компанит ажил явагдсан , бас 1910-аад он, 1950-аад он 1960 – аад он гэх мэт олон удаа , багаар бодоход 3 -аас доошгүй удаа ӨвөрМонголын цэвэр Монгол эрчүүдийг ихэнхийг нь алаж устгасан, тухай бүрт нь ӨвөрМонголын алагдсан цэвэр Монгол эрчүүдийн оронд туслах малчин гэх мэтээр залуу Хятад эрчүүдийг явуулж байсан гэх мэт баримтууд , хамгийн гол нь миний олон удаа ӨвөрМонголд ажилын шугамаар очиж байхад ажигласан ӨвөрМонгол гэгдсэн олон хүмүүсийн царай зүс Ар Монгол хүнийхээс ондоо Хятад хүний царай зүстэй ялгахын аргагүй адилхан байдагыг ажигласан ажиглалтаас үзэхэд миний бодолоор ӨвөрМонгол гэгдэх хүмүүсийн ихэнхи нь Монголоор ярьдаг ,Монгол дээл өмсдөг Монгол нэртэй Хятадын эрлийзүүд болжээ гэж бодож байна. Та нар ч гэсэн Өвөр Монгол хүнийг Монгол хэлээр ярихгүй юм уу, юу ч ярихгүй дуугүй зогсоод, дээл өмсөлгүйгээр Хятад хүмүүсийн дунд зогсвол зөвхөн царай зүсээр нь Хятад хүнээс ялгаж таниж чадахгүй адилхан Хятад хүн юм байна даа гэж бодох болно гэдэгт би мөрийцсөн ч алзахгүй.Харин та нар ихэнхи Ар Монгол хүнийг Монголоор ярихгүй эсвэл дуугүй зогсоод Монгол дээл өмсөлгүйгээр Хятад хүмүүсийн дунд зогсож байхад зөвхөн царай зүсийг нь хараад —Энэ лав Хятад хүн биш, Монгол хүн байж магадгүй гэж өөрийн эрхгүй бодох болно. Угаасаа бид ӨвөрМонгол, Солонгос, Япон хүмүүсийг зөвхөн царай зүсийг нь хараад Хятад хүнээс ялгаж хэлж чадахгүй.Яагаад гэвэл тэд Хятадын эрлийзүүд, Хятадтай угсаа гарал нэгтэй Хятад үндэстний ах дүү үндэстнүүд юм . Хэл гэдэг бол үндэстнийг хооронд нь ялгах гол хэмжүүр биш. Та нар , Монголчуудын дунд ч гэсэн . Англи хүнээс ялгахын аргагүй цэвэр сайн англи хэлээр яридаг, Солонгосуудаас ялгарахгүй сайн Солонгосоор яридаг гэх мэт гадаад хэлээр сайн яридаг хүмүүс олон байгаа гэвч та нар англиар сайн яридаг гээд Англи хүн, Солонгосоор сайн ярьдаг гээд Солонгос хүн болчихгүй биз дээ. Монгол хүн хэвэрээ үлдэнэ.Бас миний бодолоор ӨвөрМонголчуудыг бодвол зарим Оросын Буриадууд, Тувачууд, Якут-Сахачууд, Хакасууд бас Казахстан,Киргизстаны хүн амын ихэнхи нь Ар Монголчуудтай царай зүсээрээ ялгахын аргагүй адилхан. Аргагүй тэд болон АрМонголчууд бол Хүннү, Сянби,Нирун(Жужан) мэтийн Төв Азийн эртний нүүдэлчидийн шууд удам нь , Хятадтай эрлийзэж уусаагүй хэсэг нь юм. ӨвөрМонголчууд бол Манж , эртний Тоба, Кидан үндэстэн шиг Хятадад эрлийзэж ууссан эрлийз үндэстэн юм. Та нар зөвхөн царай зүсээр нь ялгах гээд үзээрэй

  5. Түүхэндээ үргэлж Монголчуудад дээрэлхүүлдэг байсан Солонгосууд хүртэл түүхэн кино маш олоныг хийж байхад Монгол ?
    2009.09.08 • 21:59 (IP: 203.34.37.96)

    Үнэндээ Солонгосууд одоо л түүхэндээ хамгийн хүчитэй байна. Гэвч тэд өөдрөг, өөрсддөө итгэлтэй байж ,өөрсдөөрөөө бахархах, өөрсдийнхөө түүх өвөг дээдсээрээ бахархах үзэлийг ард түмэндээ суулгахын тулд үнэндээ бол баруун талдаа байх Төв Азийн нүүдэлчид болох Дунху аймаг(BC600-BC200)Хүннү, Сянби, Мохэ,Шивэй , Кидан,Зүрчид,Монгол,Манж улсуудын довтолгоонд байнга өртөж эзлэгдэж ,дээрэмдүүлж, алба татвар төлдөг байсан гэж эртний Хятадын олон сурвалжид дурдагддаг Шилла, Когурё мэтийн Солонгосын олон эртний улсуудын тухай, тэдгээр улсууд Монголчууд, тэдний өвөг дээдэс нүүдэлчидийг дандаа ялж, газар нутаг нь баруун зүгт бараг л Монголын Хэнтий аймаг хүрдэг байсан тухай одоогын Солонгосын зохиолчидын зохиомол тэнэг хэн ч итгэхгүй (Хятадын түүх сурвалж бичигүүдэд нүүдэлчидийг л хүчитэй байсан гэдэгийг хүлээн зөвшөөрдөг) түүхийн сэдэвт зохиолоор мөнгө хайрлахгүй маш олон кино хийж тэднүүсийн зарим нь Монголын TV-нүүдээр байнга гараж, Монголын түүх, дэлхийн түүхийн тухай мэдлэггүй Монголын залуу үеийг Солонгос улсыг, Солонгос эрчүүдийг , хэзээ ч хүчитэй байгаагүй Солонгосын зохиомол түүхийг хүртэл шүтдэг болгон тархийг нь угааж байна. Бас Монголчуудыг өөрсдийнхөө түүхээр кино хийхээс өмнө Хятадууд Монгол болон Монголын өвөг дээдэс нүүдэлчидийн тухай маш олон кино хийж тэр кинонууддаа Монгол Хятад үндэстнүүд бараг л саяхан өөр өөр үндэстнүүд болж салсан нэг гарал үүсэлтэй , Чингис хаан бол Хятадын баатар хаан байсан мэтээр үзүүлж дэлхий даяар Монгол бол Хятадтай их төстэй адилхан, нэг гаралтай үндэстэн юм гэсэн суртчилгааг хийж , тэрнийг нь Монголчууд өөрсдөө үзээд бараг үнэмшиж мунхарж эхэлж байна. Гэтэл Монгол ,Казахстан, Киргизстан улсууд Төв Азийн эртний нүүдэлчидийн цус гени, соёл уламжлал, нүүдэлийн мал аж ахуйн амьдралын хэвшилийг хамгийн сайн хадгалж үлдсэн 3-хан орон бөгөөд тэрэн дотороо Монгол бол эдгээр Төв Азийн Нүүдэлчидийн уламжлалыг хамгийн сайн хадгалсан ороны хувьд эртний Скиф , Хүннү,Сянби, Тоба Нирун(Жужан),Көк Түрэг,Уйгур,Киргиз,Кидан,Хөх Монголын эзэнт улсуудын түүхээр кино хийх эрх , цус генийн талаасаа ч, хадгалж үлдсэн нүүдэлчин соёл заншилаараа ч бид одоогийн Монголчууд хамгийн их ёс суртхууны эрхтэй, үүрэгтэй үндэстэн мөн. Гэтэл одоо Хятадуудаар түүхээ заалгаж, тэдний хийсэн түүхэн кинонд тархиа угаалгасаар л. Уг нь хэрвээ дангаараа том хэмжээний түүхэн кино хийх мөнгө хүрдэггүй юм бол адилхан нүүдэлчин Казахстан ,Киргизстан Буриад,Тува, Турк,Якутуудтай нийлж хийж болно . Ялангуяа Монголын нутагт 500 орчим жил оршин тогтносон түрэг хэлтэн аймагуудын бусад Монгол хэлтэн аймагуудаа удирдан байгуулсан Көк Түрэг, Уйгур, Киргизийн хаант улсуудын тухай киног тэдэнтэй хамтарж хийхэд хамгийн тохироижтой. Чингисийн Монголын үеэд Монгол хэлт аймагуудын удирдлаганд Түрэг хэлт аймагууд болох Уйгур , Хипчаг, Найманууд хамт тулалдаж Хөх Монголын Чингисийн эзэнт улсыг байгуулалцсантай адилаар Монгол хэлт аймагууд Көк Түрэг, Уйгур , Киргизийн хаант улсууд байгуулахад түрэг хэлт аймагуудтай хамт байгуулалцсан түүхтэй. Ер нь тэр үеийн эртний Монгол хэл , эртний Түрэг хэлнүүд одоогийнхоосоо илүү төстэй адилхан бараг одоогын Халх, Буриад,Халимаг хэл шиг адил төстэй бие биенийхээ яриаг ойлголцдог байсан болов уу. Тэрнээс 6-р зууны Көк Түрэгээс бүүр сүүлд 700 жилийн дараах 13-р зууны Хөх Монголын Чингисийн эзэнт улсын үеийн үлдэж хоцорсон бичигийн дурсгалуудад эртний Түрэг үгтэй төстэй адил үгс ихэнхи нь байдаг юм . Ер нь одоогоос 2200 жилийн өмнөхи Хүннүгийн үед Монгол, Түрэг хэлнүүд бүүр нэг хэлний хоёр өөр аялгуу байсан ч байж болох талтай. Ямар ч байсан Монгол , Түрэг хэлнүүд(Казах, Киргиз, Тува, Якут-Саха) эртний Алтай хэлнээс үүссэн хоорондоо хамгийн ойролцоо хэлүүд гэдэг. Нэг хэл дотороо ч гэсэн яаж олон жилийн явцад, өөр өөр шашинд орсоноос болж , өөр өөр улсын эрхшээлд орсоноос болж яаж өөрчлөгдөж бие биенээсээ өөр хэлнүүд шиг ойлгоход хэцүү ондоо аялгуунууд болж болдогыг саяхан 300-хан жилийн өмнө биднээс салж Хятад, Оросуудад эзлэгдсэн Буриад , Халимаг, ӨвөрМонголчуудын ярианаас сонсож болно. Ийм түүх дэлхийн үндэстнүүдийн түүхэнд олон байгаа. Тийм учираас Монголын өвөг дээдэс нүүдэлчидийн(Скиф,Хүннү,Сянби,Нирун, Тоба,Түрэг,Уйгур,Кидан,Чингисийн Хөх Монголын эзэнт улсууд) тухай киног хийхдээ Түрэг хэлтнүүдтэй хамтарж хийж болмоор. Угаасаа нэг улс байгуулахад , жишээ нь Түрэг улс байгуулахад өмнөх Нирун улсын бүрэлдхүүнд байсан олон аймагууд дотороос Түрэг нэртэй 1 л аймаг бусад аймагуудыг , тэрний дотор Монгол аймагуудыг ч гэсэн удирдан дагуулж улс байгуулахад үүссэн улсыг удирдагч ноёрхох аймагийн нэрээр нэрлэдэг уламжлалтай байжээ. Одоогынхоор бүдүүвчилж хэлвэл бол Ховд аймагын хүн ерөнхийлөгч болвол улс нэрээ өөрчилж Ховд улс болох жишээтэй. Урьд өмнөх улсын ноёрхогч байсан аймагаас тодорхой тооны язгууртнууд шинэ эрх баригчдад захирагдахгүй гэж албатаа аваж нүүдэг байсан боловч уг аймагынхаа багахан хэсэгийг л аваж нүүдэг байсан. Угаасаа ихэнхи хэсэг нь шинэ эрх баригчидаас айсан, асар холын их аян нүүдэлээс бэрхшээсэн гэх мэт олон шалтгаанаар шинэ байгуулагдсан нүүдэлчиний улсын бүрэлдхүүнд ордог байжээ.( Үүний саяхны жишээ 17- р зуунд Ижил Мөрөн рүү нүүсэн Халимагуудын нүүдэл юм . Тэд бол Дөрвөн Ойрдын Торгуудуудын 1 л хэсэг юм . Мэдээж зөндөө олон торгуудууд Дөрвөн Ойрддоо үлдсэн.Бараг Халимаг рүү нүүснээс олон шахуу.) Тэгээд хэл ёс заншил , амьдрах арга барил (аль аль нь нүүднэлчин , малчид) маш төстэй эртний Монгол ,Түрэг, Хамниган( Манж, Зүрчид) аймагууд одоогын бидний Монгол , Казахууд шиг бие биенээ доош нь хийж муулж , бие биенээсээ шал ондоо үндэстэн болож харагдах гэж маягладаггүй байжээ.Одоо Монголчууд хөгжилтэй баян учираас Солонгос, Япон, заримдаа бол бараг л Хятадуудыг Монголтой хамгийн төстэй , гарал үүсэл нэгтэй үндэстнүүд гэх шахуу болжээ.Гэтэл Солонгос ,Японууд бол цус ,гени, ёс заншил , түүх соёл, хэлээрээ 70% -аас дээш хувийн эртний Хятадын эрлийз ,хуулбар үндэстнүүд юм . Солонгос , Японд анхны төрт улсуудыг хоёуланг нь эртний Хятадаас хэдэн бумаараа, саяраа нүүж очисон эртний Хятадын цагаачид байгуулсан тухай эртний Хятадын түүхийн сурвалж бичигүүдэд байгаа. Эцэст нь жинхэнэ Төв Азийн Нүүдэлчидийн тухай киног бид Монгол улс л хамгийн сайн хийх ёстой

  6. ene ch ih sonirholtoi niitlel bolson YOUTUBE deer delgerengui taivisaniig manai niitlelch horvuulsen bololtoi. gehdeee ard tumen ih sohor medleg homs baidgiin har gaigaar uuniig oilgoh esvel uuniig tooj unshih hun tun hovor, uchir ni bugd l mongond barigdsan baidag hoino

  7. Хоое нөхөөр бас нэгэн зүйлийг мартсан бололтой. Тэр дэлбэрэлтэнд нэгч жүүд баагий өртөөгүй гэнэлээ.

    http://www.snopes.com/rumors/israel.asp

    Бас нэмж хэлэхэд энэ чинь 2001 онд болсон гэдгийг андуурсан бололтой.

  8. ¿íýí ø¿¿. ýíý çîìáè÷ëîõ ÷èíü Àìåðèêò áîë àëü õýäèéíýý ýõýë÷èõñýí ¿éë ÿâö

  9. bidnii az bolohod orchlon horvoogiin tov udirdlaga bidnii monhiin eej horvoogiin anhnii nar monh nar eej chini hyn neg byriin zulainii oroi deer baigalaasaa zayagdmal baidag wm, tyynii zovshoorolgyigeer ovsnii ish ch, neg shirheg humhiin toos ch oor hodolgoon hiih bololtsoogyi baidag wm. Bidnii tarhiig zayasan baigaliin tarhi bidnees hamaagyi ilyy, ene ni byh orchlongiin tarhi ene l monh nar eej ooroo wm shyy dee. TA hysseneeree amidrahiig ermelzvel yynees oor augaa avral ygyi ee.Hyn torolhton bitgii hel hari garig bolon oor soel irgenshliin henbugai ch bidniig zombicholj chadahgyi ee. Uchir ni byh horvoogiin eh ehlel bolson ene byyrhaan/burhan/ horvoogiin humhi neg byriig betgertlee sanan tosoologdohgyigeer hairlaj baidag wm. Tyynd chin setgeleesee zalbirch chadah wm bol tyynii augaa ih hairiig ta byhii l hyslee bielyylj ehelsneer medeh bish medreh bolomjtoi. Taniig ooroos chini ilyy oilgoj ooroos chini ilyy hairlaj bui augaa ih eejiinhee iveeliig avah yazguur arga ni : OORIINHOO ZULAINII OROI RUU TOVLORCH MONH NAR EEJ MINI EE GEJ CHIN SETGELEESEE BYHNEE TOOCHIN CHINGIS HAAN SHIGEE UILJ ZALBIRAH YAVDAL MON IH HOID BOO—GEGEEN MONHTYVSHIN OVOGTOI GANBOLD

  10. ìàíàé äýýäñ¿¿äýä ÷ ÿëãààã¿é òàðõè óãààæ, çîìáè÷ëîæ, ñýòãýäýãã¿é îëîí áîîëòîé áîëñíû ýöñèéí çîðèëãî íü ìºí㺠áàéæ ãýòýë “ìºíãºòºé õ¿í ìºíõðºõã¿é, ìºí㺺 ¿¿ðýýä ¿õýõã¿é” ãýäãèéã îéëãîõã¿é áîëîõîîð õàéðò íàì çàñàã ìààíü ººðñ人 ìºíãºíèé áîîë áîëæ ìºõëèéí çàì ðóóãàà ÿâààä ë áàéõ þì äàà

Сэтгэгдэл үлдээх