Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Ялгуусан амжилтын гэрч

Халхын голын 70 жилийн ойд

1939 оны 5 -р сарын 11 -нд  Японы 500 морьт цэрэг Номун хаан Баянбүрд овооны чиглэлээр БНМАУ -ын хилийг зөрчсөнөөр Халхголын зарлаагүй дайн эхэлсэн юм. Баянцагааны нуруунаас Эрс уул хүртэл 60 км, Хамар даваанаас улсын хил хүртэл 28 км газар нутагт 126 өдөр дайны гал дүрэлзжээ. Өнөөдрийн бидний жаргалтай сайхан амьдралын төлөө Зөвлөлт Монголын олон дайчин эрс халуун амиа зориулж өдгөө Халхголын хөрсөнд мөнх нойрсож байна. Тэдгээр олон мянган эрэлхэг дайчдад зориулсан 31 хөшөө дурсгал Халхголын нутагт сүндэрлэн байгаа юм.

Монгол Зөвлөлтийн ган бат найрамдлыг газарт галтай, тэнгэрт нартай мөнхөлсөн хөшөө

Yalaltiin hushuu

1984 онд Намын Төв Хороо Улс төрийн товчооны 159 -р тогтоол гарсан нь Халхголын ялалтын 45 жилийн ойн баярт зориулсан Ялалт хөшөөг босгох баримт бичиг байв. Үнэлж баршгүй эх нутгаа дайсны гарт алдаагүй ялгуусан амжилтаа тунхаглах энэ хөшөөг жад хэлбэрээр дүрсэлжээ. Ялалт хөшөө далайн түвшнээс дээш 800 метрт өргөгдсөн Хамар давааны орой дээр байрладаг. Өндөр нь 57 метр, газрын хөрсөнд шигдэх тургуур нь 27 метр гүн. Хөшөөний дундахь жадны далавч нь 33 метр өргөн. Хөшөөг бүтээхэд 115 тонн металл орсон бөгөөд үүний 35 тонн нь Эрдэнэтийн аранжил улаан зэс юм. Ялалт хөшөө долоон баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх бат бөхөөр хийгджээ.  Хөшөөний нүүрэн талд монгол эмэгтэй ариун цагаан сэтгэлээр алд цэнхэр хадаг барин угтан мэндчилж байгаа утгыг илэрхийлэн дүрсэлсэн байна. Эсрэг талд нь Халхголын дайнд оролцсон анги хороо нэгтгэлийг хөөмлийн аргаар урласан. Жадны дунд хэсэгт Монгол Зөвлөлтийн дайчин цэрэг буугаа мөрлөж Халхголын халдашгүй дархан байдлыг сахиж байгааг илтгэнэ. Энэ хөшөө Монгол Зөвлөлтийн ган бат найрамдлыг газарт галтай, тэнгэрт нартай хамт мөнхжүүлсэн гэж нутгийн ардууд үздэг юм.

Халхгол сумын Ялалт музейгээс Ялалт хөшөө хүртэл хоёр км зайтай. Анх хөшөөг байгуулахдаа музейгээс хөшөө хүртэл зам тавьж замын хоёр хажуугаар Монгол Зөвлөлтийн баатруудын баримлыг байрлуулахаар төлөвлөж байжээ. Өөрөөр хэлбэл энэ нутагт айлчилсан хэн боловч Ялалт музей үзэж алдарт баатруудын замаар Ялалт хөшөөнд хүрэхээр төлөвлөгдсөн байсан аж. Энэ том цогцолборыг босгох хөрөнгө оруулалт хэзээ нэгэн цагт шийдэгдэнэ гэдэгт ард иргэд итгэсээр байдаг юм байна. Он цагийн урсгалд хөшөө элэгдэж өнгө зүсээ алдан, мөн хажуугаар нь муу хүмүүс сувдаг сэтгэлтнүүд металлыг нь тоножээ. Хэдхэн хоногийн өмнө Халхголын ялалтын 70 жилийн ойд зориулж ОХУ -ын Сибирийн тойргийн цэргийн анги ирж хөшөөг сэргээн засварлалаа. Тэдгээр орос цэргүүд “Бидний өвөг дээдэс энэ газар нутгийн төлөө цусаа урсгаж явсан болохоор Халхголыг зүрхэндээ тээж явдаг юм. Бид бүхий л сэтгэлээ шингээж  хөшөөг зассан болохоор дандаа гэрэлтүүлж яваарай” гэж захиж байлаа.

Хамгийн өндөр газрыг Жуков жанжин олж харжээ

Jukoviin komandiin bair

Цогтсүмбэр овоон дээрээс Халхголын Эрс уул, Хайлааст манхан, Ремизовын өндөрлөг, Талын манхан, Баянцагааны нуруу алган дээр тавьсан мэт илхэн харагдах аж. Далайн түвшнээс дээш 840 метрт өргөгдсөн орчин тойрны хамгийн өндөрлөг газрыг Г.К.Жуков жанжин харж өөрийн командын байрыг байрлуулсан юм. Эхэндээ Жуковын командын байр Халхголоос 110 км -т Тамсаг булагт байрлаж байж. Тэнд Баянтүмэнээс төмөр зам очдог, түлш шатахуун, зэр зэвсэг гээд төвлөрч байлаа. Жуков жанжин 57 -р корпусыг Монгол Зөвлөлтийн армийн нэгдүгээр хэсэг болгон зохион байгуулж өөрөө галын шугамд долоон км ойртож ирсэн нь энэ байсан юм. Жуковын командын байр анх модон дотортой байв.  Тал хээрийн түймэрт шатаж үлдэх юмгүй болох дөхөж Халхголын 60 жилийн ойгоор Сибирийн тойргийн анги бетондон засварлажээ. Энэхүү түүхэн дурсгалт газрыг хойшид аялал жуулчлалын бүс болгох хэрэгтэй гэж үзэж байна.

Tsagaan alt hushuu

Дайны галд тулалдаж явсан цэрэг эрсээс гадна ар талд алба хааж явсан хүүхэд эмэгтэйчүүд олон хүнийг бид дурсах ёстой. Тэдэнд зориулсан “Цагаан алт” хөшөөг 1994 онд Мардайн орсууд босгожээ. Харин 70 жилийн ойн баярт зориулж ОХУ -ын Элчин сайдын Яамны захиалгаар “Орос байшин” компани сэргээн засварлаж байв.

…Хан тэнгэрт цоройж ерэн хөшөө гэрэлтжээ …

Ялалтын хөшөөнөөс Ханан хөшөө хүртэлх замд Алаг морьтой баатар Л.Дандарын баатар цолоо авсан газар бий. Энэ газрыг сайн ажиглавал хоёр байх аж. Нуувч байсан газрын сорви л доо.  Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн зарилгаар БНМАУ-ын “Гарамгай баатар” цолоор шагнажээ. Улаанбаатраас Халхгол хүртэл 1000 км зайтай учир радиогоор зарлаж Дандар баатрын удирддаг 6-р морьт хороо жагсан ура хашгиран баяр хүргэж байсан аж. Өдгөө энэ газар таван хошуу хатгасан самбар бий. Үүнийг сүрлэг том хөшөө болгож энэ хүнийг алдаршуулах тухай Ялалт музейн эрхлэгч Л.Мягмарсүрэн ярьж байсан юм. Тэрээр Дандар баатрын алаг морийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4-р байгийн иргэн Түдэв гэдэг хүн фронтод бэлэглэж байсан тухай баримт олдсон тухай бидэнд сонирхуулсан.

80 baatriin hushuu

Наян баатрын хөшөө буюу Монгол дайчдын хөшөө. Халхголын дайнд оролцсон цэргийн анги нэгтгэл, хилийн отряд, заставуудын дурсгалд зориулж энэхүү хөшөөг босгожээ. Архив түүхийн баримтаас шүүж 80 хүний нэр тодруулан шарилыг нь байрлуулсан юм байна. Хөшөөны багананд эр нөхрөө, хүүгээ цэрэгт үдэж байгаа, хилийн манаанд гарч байгаа дайчид, тулаанд давшиж байгаа цэргүүдийн зургийг дүрсэлсэн байна. Хөшөөнд өөр нэг зүйл байдаг нь тал нутгийн малчин ардын хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт нисэхдээ Алтанбулаг, Халхголын хөрс шорооноос авч сансарт аялсан юм. Тиймээс “Эндээс сансарт дээж авав” гэсэн бичээсийг бичиж мөнхөлжээ.

Mongol daichdiin sharil

“Дээгүүр нь үүл нүүж байна

Дэргэдүүр нь гол урсаж байна

Харин тэд чив чимээгүй нойрсож байна гэж төрийн шагналт яруу найрагч нэгэнтээ бичсэн. 1954 онд Зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалд зориулж Ерэн баатрын хөшөө ч босгожээ. Ерэн баатрын хөшөө Халхын голоор овоглож, Халхголын дайныг Ерэн баатрын хөшөөгөөр тунхаглажээ. Залуу хойч үе бид Зөвлөлт Монголын найрамдлыг мартах учиргүйг энэ хөшөө илтгэх шиг. Тэртээ 70 жилийн өмнө Зөвлөлтийн дайчин эрс бидний газар нутгийн амиа төлөө өгсөний гэрч хан тэнгэрт ерэн хөшөө гэрэлтэж байна.

Үүнээс цааш дайсныг гишгүүлээгүй

Yakovleviin hushuu

Халхголын байлдааны ялалтын 15 жилийн ойгоор тухайн үеийн Засгийн газрын тушаалаар гурван хөшөө боссоны нэг нь Яковловецын хөшөө. 1974 онд Дорнод аймагт байсан барилгын цэргийн 030 дугаар анги Яковловецын хөшөөний хоёр баганыг босгожээ. Багана 18 метр өндөр. 1939 оны Баянцагааны тулалдаанд Яковловын удирдсан танкын 11 бригад Тамсагаас ирсэн юм. Цэргийн урлагийн гайхамшгийг харуулж анх удаа марш дундаас хүч задлах операцыг зохион байгуулж тулалдаанд орсон онцлогтой аж. Яковлов 7-р сарын 12-ны өдрийн тулалдаанд давшиж байхдаа долоон удаа шархдсанаас хоёр нь амин газар нь тусжээ. Энэ эрэлхэг зоригтонд зориулж өөрийнх нь тулалдаж байсан танкаар нь хөшөө босгосон нь энэ юм.

hanan hushuu

Баянцагааны тулалдаан долдугаар сарын хоёрноос тавны өдрүүдэд болсон юм. Хоёрноос гурванд шилжих шөнө Япончууд Халхголыг гаталж Баянцагааны нуруунд тулж иржээ. Одоогийн Ханан хөшөө байгаа газар л даа. Энэ хөшөөг Халхголын ялалтын 30 жилийн ойн баяраар босгосон бөгөөд ромбо тоогоор 30 –ийн тоог харуулж байгаа юм.  Өөр нэг утга нь туурга тусгаар монгол гэрийн хана. Мөн хэрээс тэмдгийг илэрхийлнэ. Хөшөө “Үүнээс цааш дайсныг бид оруулаагүй, япон хүний еэвэн шаахайны мөрийг гишгүүлээгүй” гэсэн утгатай. Баянцагааны тулалдааныг Урлагийн гавъяат зүтгэлтэн, цэргийн зураач Аравсал, Дамба, Батболд нар понарам зургаар дүрсэлсэн нь одоо Ялалт музейд бий. Энэ зурганд Халхын голд бөмбөг хаяхад ус ямар хүчтэй оргилдог, бууны суманд оногдсон цэрэг хэрхэн шаналдаг хийгээд, дайны гал яаж дүрэлзэж, утаа яаж манардаг гэдгийг тодорхой тунгалаг харуулсан байдаг.

Дайны анхны суманд хилчид өртсөн

Yalalt muzei

Халхголд сүндэрлэх хөшөө дурсгалаас гадна Ялалт музейг энд дурдахгүй өнгөрч боломгүй. 1984 онд Барилгын цэргийн 030 -р анги барьж, дотоод заслыг нь Сот-2-ын барилгачид барьсан энэ байшин манай улсад цорын ганц Халхголын дайнаар дагнасан музей юм.  1960-70 онд Монгол улсад ихэд дэлгэрсэн шилэн мазейкийн урлаг. Уран барималч Гансүх гэдэг хүн Халхголын дайнд явж байгаа, байлдаж байгаа, баатарлаг гавъяа байгуулж байгаа үйл явдлыг дүрсэлсэн байна.

Оросод 1917 онд Октябрийн хувьсгал ялж, Монголд 1921 онд Ардын хувьсгал яллаа. Их удирдагч В.И.Ленин, Д.Сүхбаатар нар уулзсан учирлыг уран барималч Болд “Мартагдашгүй уулзалт” бүтээлээрээ мөнхөлсөн юм.

Muzein gadna tal

1936 онд БНМАУ, Зөвлөлт Холбоот Улс хоёр харилцан бие биедээ туслах протокол гэрээнд гарын үсэг зуржээ. “Хоёр улсын аль нэгнийх нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал руу гуравдахь этгээд довтловол өөрийн нутагт дайрсан мэт үзэж цэрэг, зэвсгийн туслалцаа үзүүлнэ” гэж тэрхүү гэрээнд дурдсан байдаг. Энэ гэрээний дагуу 1937 онд Зөвлөлтийн цэрэг Монголд туслахаар орж ирсэн юм. Яг энэ үед Герман, Японы хооронд коментерны эсрэг гэрээ байгуулж байлаа. Ингээд Ази тивд Япон, Европт Герман, Итали гурван улс дэлхийг хувааж эзлэх “цахилгаан дайны төлөвлөгөө” гээчийг боловсруулжээ. 1911-1928 онд Япончууд Солонгосыг эзэлж, 1931-1934 онд хойд Хятадыг эзэлж Манж Го -гийн тоглоомын улс гэдгийг байгуулсан юм. Ингэснээр БНМАУ зүүн талаараа Манж Го улстай хиллэх болов. 1936 оноос 1939 оны тавдугаар сарын 11 хүртэл япончууд том жижиг хэлбэрээр 22 удаа манай хилийг зөрчсөн. Үүний нэг жишээ нь 1936 оны 3 -р сарын 3 -нд 86 машин цэрэг, 12 танк, гурван нисэх онгоцтой Адаг дулааны чиглэлээр хил зөрчсөн байна. Энэ үед Тамсагт Монгол Зөвлөлтийн армийн гол хүч төлөвлөрч байв. Ардын армийн нисэх отрядын дарга партизан Дэмбэрэл, Шагдарсүрэн нар амжилттай байлдаж БНМАУ -ын анхны “Улсын баатар” цолоор шагнуулсан юм. 1937 онд Булан дэрсээр 13 япон хил зөрчихөд түүний 12 –ыг нь устгаж нэгийг нь шархдуулан олзолсон амжилтаараа Гонгор “БНМАУ -ын Баатар” цол хүртлээ. Гонгор баатрын 1939 оны дайнд  эдэлж хэрэглэж байсан сэлэм, винтов буу бүгд одоо Ялалт музейд бий. Хүйтэн дайны анхны бууны сум, тэсрэх бөмбөгөнд манай хилчид өртсөн юм. Сүмбэрийн долдугаар заставаас Чогдон, Шийлэг, Дамба, Гуулин нар “БНМАУ -ын баатар” цолоор шагнагджээ. Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Бирваа гуай 1939 онд Тамсагт цэргийн хөгжмийн салаанд байв. Тэрээр Халхголын дайн эхлэхэд дайны түгшүүрийн анхны бүрээг үлээж байсан гээд нар халхалсан өдрүүдийн олон баримт өдгөө Ялалт музейд хадгалагдаж байна. Тэр үед хэрхэн дайтаж явсныг сэтгүүлч, сурвалжлагчдын хар бэхээр цагаан цаасан дээр бичиглэсэн түүхэн хуудаснууд ч энд бий. Өнгөрсөн 25 жил музейн үзмэрийн нэгийг ч хөдөлгөөгүй бөгөөд энэ жил үзмэрүүдээ шинээр дэглэсэн байна. Мөн “Далан жилийн дараа“ шинэ танхимыг тохижуулжээ. Энэ жил Ялалт музейн 25 жилийн ой тохиож байна.

Хөшөө дурсгалыг сэргээн засварлахад 16 сая төгрөг зарцуулжээ

Халхголын ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх  бэлтгэл ажлын явц одоогоор 70 хувьтай байна. Энэ сарын 9 – 10 -ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөх, хошууч генерал М.Жаргал, Дорнод аймгийн Цэргийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Сүхбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг сэргээн засварласан хөшөө дурсгалыг хүлээж авлаа. ОХУ -ын Сибирийн тойргийн цэргийн анги, барилгын цэргийн 017-р ангийн 40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Монгол дайчдын хөшөө, Ерэн баатрын хөшөө, Ханан хөшөө, Жуков жанжны командын байр, Ялалтын хөшөө, Ялалт музейг  21 хоногийн дотор засаж янзалжээ. Халхголын ялалтын 60 жилийн ойн баяраас хойш засвар хийгдээгүй дээрх хөшөө дурсгалыг чанарын өндөр түвшинд янзалсныг комисс хүлээн зөвшөөрч байсан юм. Хөшөө дурсгалыг сэргээн засварлахад манай улсаас 16 сая төгрөг зарцуулсан. Одоогоор ойн баярыг угтаж 220 орчим сая төгрөгийн ажлыг хийгээд байгаагийн 133.5 сая төгрөгөөр Хамар давааны замыг засварлажээ. Хөшөө дурсгалыг засварлахад техник хэрэгслээр тусалсан “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” компанийн кранчин Б.Бат-Эрдэнэ, С.Лхагвасүрэн нар онцгой үүрэг гүйцэтгэсэнд Сибирийн тойргийн цэргийн ангийн хамт олон, барилгын цэргийн 017 -р анги, нутгийн удирдлагууд талархаж байгаагаа илэрхийлсэн. Хөшөө дурсгалыг сэргээн засварласан Сибирийн тойргийн цэргийн ангийн хоёр хүн “Дайчин алдар-II” медаль, мөн хоёр хүн “Дайчин алдар-III” медалиар шагнуулсан бол, 23 хүн “Дайчин нөхөрлөл” медалиар энгэрээ мялаалаа. Зэвсэгт хүчний жанжин штабаас барилгын цэргийн 017-р ангийн дөрвөн хүнийг жуух бичгээр, зэвсэгт хүчний жинжин штабын хяналт шинжилгээ үнэлгээний газрын барилгын улсын байцаагч дэд хурандаа С.Цэнд-Аюуш Дорнод аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан юм.

Халхгол сумын нутаг баруун талаасаа төв Азийн хуурай хээрийн хялганатын эко системийн төгсгөл хэсэг. Зүүн талаасаа их Хянганы салбар уулс түрж орж ирсэн хангайтай. Нутгийн зүүн өмнөд талаар элсэн манхантай. Говь, хангай, тал хосолсон 280900 га газартай, Монгол улсын хамгийн том нутаг дэвсгэртэй сум юм. Нам төрийн их удирдагч Ю.Цэдэнбал дарга Халхгол нутагт очихдоо “Халхголын хязгаар нутаг цэцэглэн хөгжсөн хязгаар нутаг болох нь дамжиггүй” гэж хэлжээ. Үнэхээр энд манай улсын таван хүний нэгийг талх гурилаар хангах газар тариалангийн талбай, таван сая бог мал бэлчих бэлчээр байна.

Япончууд Монгол Зөвлөлтийн арми руу наймдугаар сарын 24 -нд давшина гэсэн мэдээг манай тагнуулчид олж мэдэж. Ингээд наймдугаар сарын 20 -ны өдөр дайсны зүүн жигүүрээр Дандарын командалсан 6 -р морьт хороо, баруун талаас нь Нянтайсүрэнгийн командалсан 8 -р морьт хороо дайралтад орж бүсэлсэн байна. Түүх гэдэг он цаг улиран одоход үнэд ордог.

Б.ОДМАА

29 Сэтгэгдэлүүд

  1. Saihan kino hiih heregtei tegehgui bol heden jiliin daraa martagdana döö!!!

  2. vnekheer sak bolson bayariin mend khvrgee

  3. vnekheer saikhan ym khiijee kharin odoo khamgaalakh l vldlee dee

  4. mash goyo b.na turson nutag mini. bid eldeb hii,hooson ugeer bish zurh setgeleeree eh ornoo hairlah heregtei.dornod sumberiihend mend hurgii

  5. yag unen shuu

  6. Танин мэдэхүйн их ач холбогдолтой материал бэлтгэсэн байна. Маш их зүйл мэдэж авлаа.

  7. eh orniihoo toloo altan amia ogson baatar erseeree bid baharhah estoi

  8. eh ornii mine darhan hil enh taiwan baih boltugai

  9. Halh Goliin daind yalalt baiguulsanii 70 jiliin oin bayriin mendiig dahin dahin hurgej Eh ornoo egzegtei tsagt ny hamgaaldag ers sain eruud ulam olon boloh boltugai

  10. Yunii omno ene shan ajliig hiij guitsetgesen humuust bayarlaj bnaa. tnuunchlen niit dornotchuudaa, halhgoliinhondoo ene sahn bayart odriin mendiig hurgeed ulam iluu sahn zuil buteehiig erooj bn. Nutgaa sanaj bga ch helehuu, heleh ug oldohgui bn. Minii halhiingol nutag shan nutag shuu. Odoo bur bag bolchihson. Gehdee sumber sum halhgoloor nerlegdej bga ni hamgiin shan. Tiimees hailhiingol nutgaa iluu sahn hogjuulehiig, iluu sahn gerel gegeetei bolgohiig halhgolchuuddaa urialmaar bnaa. nutgaa haraad nulims garah ni ee. Nutgaa mash ih sanaj bnaa. yadaj ulaanbaatartaa bsan bol yawaad ochchihmoor. daanch hol bga bolohoor chadahgui ymda. amidraliinhaa toloo zorilgo tawiad irsen bolohoor tewchihees oor arga alga da. Manai Halhgol nutgaas garsan bolowsroltoi humuus nutgiinhaa toloo yu ch hiidegguid uneheer setgel owddog. Haramsdag. Siimhii ch gsn ger mini, segsger ch gsn nutag mini gdg shuu dee. Medeej gants hun ymaraa ajliig hiij buteehed hetsuu l de, Gehdee 1 ni hiij ehelbel nutgaa gsn setgeltei demjih humuus ch bii, olnii huch olomgui dalai gegcheer nutagtaa hamtarch ym hiih tsag bolson shuu dee. Zarim humuus todorhoi hemjeegeer hiideg l bh. ter tuhai nutgiinhandaa medeelj bh heregtei. Ymarch medeelel bhgui uchraas hen yu hiij bgag medehgui humuus ch zondoo l bga. Bidnii eej aawiin altan nutag, ur huuhdiin mini ireedui nutag shuu dee. Amjilt huseye, dornotchuuddaa.

  11. yanaa, uuchlaarai, bichsenee unshsan chini boon aldaa. Shalgahgui shuud yawuulchihsan chini iim ym bolchihloo. Uuchlalt huseye, Komputereer bichiheer iim aldaa olon gardag shuu dee, sain shalgaj baij yawuulah yostoi ym bn. Siimhii ch gsn ger mnini, Segsger ch gsn eej mini gdg shuu dee. Nutgaa bodoj bgad buruu bichchihjee. Aldaag mini zalruulj unshaarai.

  12. dornod saihaan

  13. eh nutginhaa halh goliin sumber sumiig harsan chini mash saihan bn ene 70 jiler simber sumand ochloo mash saihan bailaa zohion baigulsan humust bas dornod aimgiin zasag darga ts.janlav tanid bayarlaj bgaibga ilerhiley ta hentii aimginh gesench dornod nutagtaa mash olon saihan zuil hisen shuu tged dornod nutgin zon olondoo yu sansan yoson tsagan husel tani biyleh boltugai gej yoroyoo

  14. mash goy medeelel bna.

  15. төрсөн нутаг ч мэдэхгүй зүйл их байдаг юм байна. энэ бүхний нэг хэсэг болсон Халх голын тухай дурдсанд гүнээ талархал илэрхийлье

  16. Oin bayar ni shal teneg bolson shuu dee. Yamarch zohion baigyylaltgui 0198-r angiin darga Lhachinjaw gej teneg yum, zasag darga gej bas heg teneg yum hoorondoo yamarch yyaldaa baihgyi zohion baigyylalt gej yuch baihgui denduu teneg yum bolson shuu dee. Ta nar bitgii hudlaa magt.

  17. vneheer saihan bichjee er ni ene tuhai ter tusmaa halh goliin tuhai bas dornod nutgiin ih tvvhiin tuhai kino hiih heregtei gej sanagdlaa dornod ch busad nutgaa bodbol aguu ih tvvhtei nutag shv bvvr nutgaa sanchlaa bna tursun nutgaa gej

  18. hvmvvsee ene tuhai ilvv shan yariltsahiig hvssen hvn baibal my haygaar orood ireerei

  19. bayrallaa
    goe medeelel bna baharhah setgel turj bna

  20. hi Dornodchuud aa ta buxend sain saixniig xusie… aztai xiimoritoi xumuus shuu

  21. Сайн байцгаана уу? алтан нутгийнхан минь ээ. Нутгийнхаа зургийг харсан чинь хөшөөний сүүдэрт унтаж байсан, биеийн тамирынхаа хичээл дээр гүйгээд хөшөөгөө тойрч байсан минь өчигдөр мэт л санагдаж байна. Түүх дурсгалын өлгий болсон энэ сайхан нутагт минь ХАЛХГОЛ гэсэн цохилох зүрхтэй хэн бүхний хөдөлмөр хэрэгтэй байгааг хэлээд мөн хөдөлмөрөө зориулж буй нутгийн та бүхэндээ талархаж байна.
    Хөгжлийг дагуулан нутгаа зорин ирж буй хэн бүхнийг алд цэнхэр хадгаа дэлгэн мөнхөд угтах миний нутаг үнэхээр сайхааан…

    Хөгжлийн өлгий болсон нутагтаа залуус та бүхэн болоод БИ өөрөө хэрэгтэй гэдгийг цаг үргэлж мэдэрч, сурч хөдөлмөрлөж буй ариун үйлс бүхнээ нутгийнхаа ард түмэн, Эх нутагтаа зориулна гэдгээ амлаж байна.

    Та бүхэнд аз жаргал, амжилтыг хүсье.

  22. ñàéí áàéöààíà óó?Õàëõãîë÷óóäàà áèäíèé òºðæ ºññºí íóòàã õààíà ÷ áàéõã¿é á¿õèéë ñàéõàí íü á¿ðäñýí íóòàã áèëýý. àëòàí íóòãèéíõàà òºëºº öîõèëîõ ç¿ðõýýðýý ç¿òãýæ äîìîãò íóòãèéíõàà èðýýä¿éí õºãæèëä º÷¿¿õýí÷ ãýñýí õóâü íýìðýý îðóóëöãààÿ………. íóòãàà ñàíàæ áàéíà ø¿¿. àìæèë õ¿ñüå íóòãèéí àõ ä¿¿ íàðòàà

  23. Ñàéí áàéöààíà óó?Õàëõãîë÷óóäàà áèäíèé òºðæ ºññºí íóòàã õààíà ÷ áàéõã¿é á¿õèéë ñàéõàí íü á¿ðäñýí íóòàã áèëýý. àëòàí íóòãèéíõàà òºëºº öîõèëîõ ç¿ðõýýðýý ç¿òãýæ äîìîãò íóòãèéíõàà èðýýä¿éí õºãæèëä º÷¿¿õýí÷ ãýñýí õóâü íýìðýý îðóóëöãààÿ………. íóòãàà ñàíàæ áàéíà ø¿¿. àìæèë õ¿ñüå íóòãèéí àõ ä¿¿ íàðòàà

  24. НОЦТОЙ МЭДЭЭ: Хятадууд гал асуусан иргэнийг зэрлэгээр хєнєєж, 10 гаруй хvнийг хvнд гэмтээжээ

    ——————————————————————————–

    Дорноговь аймгийн Айраг суманд Хятадууд манай улсын нэгэн иргэний амъ насыг зэрлэгээр хєнєєжээ. Єнгєрсєн баасан гаригт Хятадын хєрєнгє оруулалттай
    “Бар цагаан” жонс олборлох уурхайд Хятадууд Монголчуудыг машинаараа хєєж, нэг хvний аминд хvрч, 10 гаруй хvнийг гэмтээсэн байна. Хэргийн дараагаар тухайн иргэн амьд байсан ч хятадууд машинаараа дээгvvр нь дахин дахин гарч, чирч бууж очоод зодсон гэнэ. Харин машинд шvргvvлсэн, мєргvvлсэн, дайруулсан 10 гаруй иргэн сумын эмнэлэгт хэвтэн эмчлvvлж байна. Бид хэрэг явдлын тухай тодруулахаар аймгийн Засаг дарга П.Ганхуяг, сумын Засаг дарга руу залгасан ч тэд утсаа салгасан байв.

    Айрагт юу болсон бэ?
    Айраг сум нийслэлээс 330 километрийн зайтай. Хятадын хєрєнгє оруулалттай жонш олборлох дєрєв, баяжуулах нэг уурхай тус суманд vйл ажиллагаа явуулдаг байна. БНХАУ-ын иргэн Жан захиралтай “Бар цагаан” олборлох уурхайн дэргэд энэ гэмт хэрэг болжээ. Тус уурхай сумын тєвєєс 26 километрт оршдог байна. Тvvний ойролцоо жоншны гэх “нинжа” нар хааяа очдог байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 2006 оноос эхлэн Хятадууд vйл ажиллагаа эрхэлж, эх нутагтаа байсан манайхныг хєєж эхэлсэн гэнэ. Нутгийн иргэд Хятадуудын гаргаж буй авирын тухай холбогдох хvмvvст хэлдэг ч тоодоггvй байж. Єнгєрсєн баасан гаригт нэгэн монгол залуу “Бар цагаан” жоншны уурхайн харуулаас тамхи асаах шvдэнз хvссэн гэнэ. Гэтэл харуул “Муусайн Монголчууд даварч байна. Та нар манай эзний ойролцоох газраар битгий холхиод бай” гэснээр хэрvvл эхэлжээ. Тэд ч хоорондоо иргэний дайн дэгдээсэн тухай нутгийн иргэд ярив.

    Харуултай муудалцсан Монголчууд Хятад эзэдтэй нь уулзахаар vйлдвэрийн байр руу ороход шороо буулгадаг ачааны болон жижиг оврын суудлын машинаар хятадын хоёр иргэн тэднийг элдэн хєєжээ. Энэ vед 20 гаруй иргэн байснаас газар дээрээ нэг нь нас барч, нэг нь сохорч, жирэмсэн эмэгтэй болон 25-45 насны 10 гаруй иргэн хvнд гэмтэлтэйгээр сумын эмнэлэгт хvргэгдсэн байна. Vvний дараа сумын иргэд сумын Засаг дарга Б.Цагаанбаярыг огцруулахаар хєєцєлдєж яваа гэнэ. Учир нь Хятадын компаниудад ямар ч хяналтгvй vйлчилдэг, хэрvvл маргаан хvний аминд хvрч болзошгvй нь гэсэн сэрэмжийг удаа дараа єгч байсан ч тоогоогvй єнгєрсєнд хариуцлага тооцохыг хvсч байгаа аж. Хятадуудад дайруулж амь насаа алдсан хvнийг Т.Сvхболд гэдэг байжээ. Тэрээр дєрвєн настай хvvтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан гэнэ. Бид талийгаачийн эгч Т.Энхцэцэгтэй холбогдож, дараах хариултыг авлаа.

    “Миний дvvгийн амийг хэн тєлєх юм бэ”

    -Харамсалтай явдал болжээ. Тухайн vед юу болсон юм бол?
    -(уйлав). Миний дvvг хятадууд зэрлэгээр алчихлаа шvv дээ. Тэд машинаараа дайрч, тархи толгойг нь бяцлаад зогсохгvй, гурван метр газар чирж, тамласан байна. Дvv маань амьдралын тєлєє тэмцэж байсан шvv дээ. Єтєл ээж, дєрвєн настай хvvтэйгээ гурвуулаа амьдардаг байсан юм. Тэр маань 43 настай бас ихэр. Ихрийнх нь бие дагаж муудаад бид нарт маш хvнд байна. Тэнгэр хол, газар хатуу гэдгийг мэдэрч байна.

    -Хятадууд яагаад тvvний аминд хvрсэн юм бол?
    -Тамхи асаах шvдэнз гуйхад нь дургvйцээд байсан гэсэн. Тэнд цугларсан Монголчууд руу машинаараа дайрч, дvvг маань дайрчихсан. Хэргийн дараахан талийгаач амьд байсан гэсэн. Би энэ тухай сонсчихоод нийслэлээс ухаан мэдрэлгvй ирсэн. Нутгийн иргэд эмнэлгийн тусламж дуудах гэхэд Хятадууд байр руугаа дvvг маань аваад орчихсон гэсэн. Тэгээд гурван цагийн дараа “Нас барчихлаа” гэж хэлсэн байна лээ. Аврах гэхэд нь хvртэл нь дургvйцсэн байна шvv дээ.

    -Талийгаач ямар ажил эрхэлдэг байсан юм бэ?
    -Хувиараа жонс олборлодог байсан. Хуучин “Монголросцветмет” компанид жолоочоор ажиллаж байгаад татан буугдсанаас нь хойш хувиараа ажил эрхэлж байсан юм. Хэрэв хятадууд дvvг маань эмнэлэг рvv явуулсан бол амьд гарах боломж байсан. Одоо єнчин vлдсэн дєрєвхєн настай хvvг хэн асрах юм бэ.

    -Хэргийн дараа нутгийн иргэд цагдаа дуудаагvй юм болов уу?
    -Бvгд шоконд орчихсон, цус нєжтэйгээ хутгалдсан байсан гэсэн. Цагдаад оройн 20 цагийн орчимд дуудлага єгсєн ч шєнийн 23 цагт ирсэн гэсэн.

    -Яагаад тэр вэ?
    -Мэдэхгvй юм. Сумын Засаг дарга нь явуулахгvй байсан юм байлгvй.

    -Тvvнийг дайрсан хятадуудыг цагдан хорьсон уу?
    -Миний сонсоход хятадын 20 гаруй иргэн байдаг гэсэн. Гэтэл хэрэг гарсны дараа тавхан хятад иргэн байсан болж хувирсан. Дайрсан Хятадыг аймгийн Цагдан хорих тєв рvv ачаад явсан. Харин vлдсэн дєрєв нь юу ч болоогvй юм шиг бидний хажууд зогсч байна. Би дvvгийнхээ амийг хятадууд бас тэднийг давруулсан аймаг, сумын Засаг дарга нараас нэхнэ. Тэд хятадуудаас авдаг татвараа бодоод юу ч дуугарахгvй байсан гэнэ лээ. Бид сумын зарим иргэдээс болсон явдлын талаар тодруулсан юм.

    “Хятадууд Монголын нутаг дэвсгэр дээр байж, биднийг зайл гэдэг”
    Н.Лхагва “Бид амьдрахын эрхэнд газар ухаж байгаа. Гэтэл хятадууд миний журмын нєхрийг хєнєєчихлєє. Тухайн vед би хамт байсан. Vvнийг хариуцлагыг сумын Засаг дарга хvлээх ёстой. Тэр хvн хятадуудад 30 жил хvртэлх лиценз ашиглах зєвшєєрєл єгсєн байна лээ. Тэднээс авах татвар, мєнгєє бодоод тэр биз. Гэтэл монголчууд жонсны “нинжа” хийгээд явж байна шvv дээ. Хятадууд биднийг “Муу сайн гуйлгачид зайлцгаа” гэж доромжилдог байсан. Би ямар хятадын нутаг дэвсгэрт амьдарч байгаа юм уу, тэдэнд хєєгдєж байна шvv дээ. Ингэж яавч таарахгvй. Бид тэдэнтэй тэмцэхгvй биш, тэмцдэг байсан. Гэтэл тэдний цаана єнєєх дарга нар байгаа болохоор яаж ч чадахгvй юм. Сумын иргэд зєвлєлдєж Засаг даргаа огцруулах гэж байгаа. Бид нийслэл орж энэ тухай олон нийтэд мэдээлэхээр болсон.

    “Бид Хятадын тосгонд амьдраагvй шvv дээ”
    н.Жавхаа “Єнєєдєр бид Монгол иргэн байж хятадууд хєєгдєєд сууж байна. Тэд vйлдвэрийн xaшaa руу нь мал орохоор уурладаг. Сvvлдээ сумын иргэд юу ч ойлгохоо болилоо. Бид Хятадын нутагт амьдраагvй биз дээ. Яагаад тэд ингэж даврах ёстой юм. Биднийг доромжиллоо, заналхийллээ, эцэст нь аминд хvрлээ шvv дээ. Тэд монголчуудыг хямд хєлсєєр ажиллуулдаг. Ердєє 108 мянган тєгрєг. Ажилгvй иргэд аргагvй эрхэнд тэдний боол болно. Ингэж таарахгvй”

    Д.Болор

  25. Дорнод аймагт 3-н жил алба хааж байлаа. Сайхан нутаг сайн ард түмэн байдаг юм. Халх голын 70-н жилийн ойгоор очих гээд чадсангүй. 80 жилийн ойгоор эхнэр хүүхдээ дагуулаад заавал очиноо. Дорнодын ард түмэндээ сайн сайхныг хүсье, Чойбалсан хот улам сайхан өргөжих болтугай.

  26. Dormod aimag minii aav Eejiin ajillaj amidarch baisan bidnii ussun nutag bolohloor nadad ih saihan sanagddag. Ene ih saihan dursamjiig unshsan chin ih saihan sanagdlaa. Dormodiinhondoo hamgiin sain saihan huseed ene sonindoo ulam ih saihan zuilsiig nichej baihiig huseye

  27. Халх гол нутаг үнэхээр сайхан хүнд ээлтэй өгөөжтэй үгээр хэлж барамгүй нутаг би энэ нутагтай холбоотой олон сайхан дурсамжтай хүн

  28. Xalx gol Sumber uneheeriin gol nutag bailaa. Bidnii huuhed nas tend ungursun bolohloor ih saihan sanagddag. Bid 10 jiliin 2 doh tugsult baisan. Ter ued Tuul,Togos, Tuya geed ih goyo egch nar baisan.Uneheeruun saihan dursamjtai nutag daa .Ta nartaa hamgiin sain saihniig huseye

  29. hvn.bvhen nutgaa magtana shv de mini dornod nutga saihan tal gazar hogjilt l dutuu .b zasag.zahirga,ni y.hid

Сэтгэгдэл үлдээх