“Киви” аялан тоглолтоо хийнэ
Өчигдөр “Киви” хамтлаг “Хүсэл” нэртэй дөрөв дэх бие даасан цомгийнхоо баяраа тэмдэглэв. Цомгийн өдөрлөг дээр фенүүд нь олноороо иржээ. Хамтлагийнхантай уулзахад нэлээд бэрх байсан ч Аги буюу Алтанцэцэгтэй ярилцсанаа
уншигчдадаа хүргэе.
-Шинэ цомгоо амжилттай гаргасанд баяр хүргэе, нийт хичнээн дуу орсон бэ?
-Бид тав дахь жилдээ зориулсан “Хүсэл” нэртэй цомгоо өнөөдрөөс худалдаанд гаргаж CD-нийхээ өдөрлөгийг хийж байна. Фенүүд их ирж бидний баярыг хуваалцаж байгаад баярлалаа гэж хэлье. Цомгийн хувьд найруулагч Халиун ах, продюссер Наранзун, Аранзаа, багш Ангирмаа, дуучин ВХ, ZZ нар бидэнтэй хамтарч ажилласан. Цомгоо Солонгост хэвлүүлсэн. Нийтдээ долоон дуу, нэг хөгжмийн найруулгаас бүрдсэн.
-Өмнөх цомгоосоо ямар онцлогтой вэ?
-Таван жилийнхээ ойд зориулан оюутан залуус, хүүхэд багачуудын гар дээр хүрээсэй гэсэн үүднээс ихэнхдээ бэлэглэж байгаагаараа онцлог гэх үү дээ. Цомгоо сонсогчдод таалагдана гэдэгт итгэлтэй байгаа.
-Киви хамтлаг байгуулагдаад чамгүй хэдэн жил болчихож. Нийт хичнээн дуу, клиптэй болсон бэ?
-Энэ хугацаанд дөрвөн цомог, 30 гаруй клип, нэг DVD, хоёр бие даасан тоглолт хийсэн. Дууны хувьд нэг цомогт 7-8 дуу багтсан байдаг. Тиймээс 50-иад дуутай болсон байгаа. Уран бүтээлээ түлхүү хийж байсны үр дүнд өнөөдөр фэнтэй болжээ.
-Энэ зуныг юу хийж өнгөрөөх гэж байна вэ?
-Зун бид “Хүсэл” CD-нийхээ дуунуудад клип хийлгэнэ. Ер нь амралтгүй ажиллана. Мөн энэ сарын зургаанд Хятадад, 10-нд Хөх хотод, 21-нд Манжурт, найман сарын эхээр Өвөрмонголын Ордост аялан тоглолтоор явах бөгөөд фестивальд оролцоно. Тоглолтын дараа CD-нийхээ ажилд орно. Ойгоо үргэлжлүүлэн амьд хамтлаг дуучидтай, маш өргөн хүрээнд хийх гэж хичээж байгаа.
-Кинонд тоглоно гэж дуулсан?
-2010 онд тоглох төлөвлөгөөтэй байгаа. Кино зохиолоо үзэж танилцаад, таалагдсан кинондоо тоглоно доо.
-Зохиолын хувьд ямар байх вэ?
-Манай хамтлаг өвөл байгуулагдсан. Тиймээс өвлийг түлхүү харуулсан кино хийх бодолтой байна даа. Энэ ондоо кино хийх бодол байсан ч таван жилийн ой, аялан тоглолт гээд маш завгүй байгаа.
М. Тунгалаг




ter shar ni yag yanhan shig. Busad ni 2 ni OK. LOL
neeree yanhan um bolov uu he he
teeel neeh ataarhuu!!!!!
cain baicgaana yy jnxanyydaa.
amjilt
Ta nartaa amjilt husii, mash aviyastai, zolbootoi shuu ta nar. Ataarhuu muusain yumnuudiin ugiig bitgii too
монгол үсгээрээ бичиж байгаач заримыг нь ерөөсөө ойлгохгүй юм аа
ta 3-t amjilt husie uursduu yu ch hiij chadahgui hooson tolgoinuudiig bitgii toogooroi ugaasaa hun bish ataarhuu teneg humuus
Yanhan baisan ch yadag yum er ni, hiih yumaa hiigeed amjilt gargaad yavj chadaj bna shd.Ter deer baigaa bolormaa gene uu ip ni 76 87…… uuruu yu hiij chaddag bol? yadaj bichij chaddaggui l yum bna.Kiwi d amjilt husie!
nadad mongol bolgoj yaj bichdegig zaagaad ugchih tehu he he neere shu