Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргалаас “Анод”-ынхон 30 сая нэхэмжлэв
“Анод” банкны асуудал өнөө хэр нь үргэлжилсээр байна. Иргэд, харилцагчид нь 90 гаруй тэрбум төгрөгийг хадгаламжаасаа татаж, Засгийн газар замын сангийн санхүүжилтэд олгох байсан 40 тэрбум төгрөгийг шилжүүлэх нь саатсанаар дампуурлаа зарласан тус банкыг Монголбанкны удирдлагууд зохион байгуулалттайгаар ийм байдалд оруулсан гэж үзэгсэд олон бий. Харин энэ бүх асуудлыг намжаах санаатай Монголбанкнаас итгэмжлэгдсэн Бүрэн эрхт төлөөлөгч тус банкинд томилсон нь эдүгээ “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болжээ.
Ийн хэлэх болсон нь “АНОД” банкны толгой Монголбанкинд шилжсэнээс үүдэлтэй. Учир нь Монголбанкнаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэн даруйдаа 550 гаруй ажилтантай томоохон байгууллагыг цомхотгож, 250 ажилтантай болгов. Харин үүнийг эсэргүүцсэн банкны ажилтнууд суулт зарлан, өлсч хүртэл тэмцээд баралгүй Бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргалыг орхих болсон гэнэ. Гэхдээ тэд бас бууж өгөх дургүй байгаа бололтой. Учир нь “АНОД” банкны ажилтнууд Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид Бүрэн эрхт төлөөлөгчийг буцаан татах тухай захидал хүргүүлжээ.
Тэд захидалдаа, “Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн багийн хамт 2008 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр “АНОД” банкинд ирж ажилласнаас хойш хагас жил боллоо. Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ирэхдээ “АНОД” банкны ажиллагааг тогтворжуулж, хэвийн ажиллуулах болно хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр “АНОД” банк сэргэсэнгүй. Бүрэн эрхт төлөөлөгч ирснээр, төрөөс хадгаламжинд баталгаа гаргасан хуулийн дагуу олгогдсон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олгосон.
Томоохон зээлдэгч нартай уулзсан боловч үр дүн гаргасангүй. Тодруулбал зээлийн эргэн төлөлт хийгдсэнгүй. Харилцах данстай иргэд байгууллагуудын мөнгийг бага ч гэсэн олгож байна.
Хамгийн гол нь Бүрэн эрхт төлөөлөгч харилцагчдын харилцах данснаас мөнгийг нь гаргаж өгөөд шагнал маягаар хувь авдаг гэсэн яриа байнга гарч байгааг шалгаж өгнө үү.
“АНОД” банкны алдагдлыг багасгахын тулд зардал хэмнэхээр дараах ажлуудыг хийсэн. Банкны 12 газрын зургааг нь, есөн тооцооны төв, дөрвөн кассыг татан буулгасан. Олон нийтэд банкны үйл ажиллагаа хумигдсан мэтээр ойлгуулж, хадгаламжийн гарах урсгалыг нэмэгдүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан 450 орчим ажилтнаас 230 гаруй ажилтныг нь цомхотгосон. Ажилтнууд дунд айдас бий болгож, ажиллах урам зоригийг нь хаасан. Захирлуудын цалинг 60 хувиар хассан. Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл өөрсдөө тус бүр 3-5 сая төгрөгийн цалин авч, унаа, утасны хангамж эдэлж, зардлыг нэмэгдүүлсэн. Зээлийн эдийн засагч нарын таксины болон утасны төсвийг хассан. Эдийн засагч нар буюу банк зээлдэгчидтэйгээ холбоо тасарсан. Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс банкны үйлчилгээг хадгаламж, зээл гэдгээс илүүгээр сэтгэх чадваргүй гэдгээ нотолж “АНОД” банкны төлөө ямар ч сэтгэлгүй ажиллаж, юу ч хийсэнгүй. Бидний хувьд өмнөх шигээ бүх үйлчилгээгээ үзүүлэх боломжгүйг ойлгож байгаа боловч дараах үйлчилгээнүүдийг явуулах боломж бүрэн байсан гэж үзэж байна.
Төрөөс хадгаламжинд гаргасан баталгааны дагуу одоо үлдэгдэл 50 орчим тэрбум төгрөг “АНОД” банкны дансанд байгаа. Энэ мөнгийг сул байлгаж байснаас эргэлтэд оруулж ашиг олж болно. Тухайлбал, Валют арилжаа, богино хугацаат зээл гэх мэтээр. Нэмж хадгаламж татах. Одоогоор төрөөс хадгаламжинд гаргасан баталгааны дагуу “АНОД” банк бэлэн мөнгөний нөөц сайтай байгаагаа ашиглах боломжтой. Дотоод гуйвуулгын үйлчилгээ, Дебют картын үйлчилгээ зэргийг ч явуулж болох байсан. Гэтэл эдгээр үйлчилгээг явуулахын оронд Бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхдөө банкнаас цалин авдаггүй юм шиг, байнга банкныхаа эсрэг мэдээлэл өгч ажиллагааг хумьж байна…” Мөн “Монгол банкны удирдлагууд та бүхэн дараах хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. “АНОД” банкны бусад үйлчилгээг зогсоосон Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалыг хүчингүй болгож, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангах. Бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргалыг яаралтай өөрчлөх. Ингэхдээ “АНОД” банкинд юу ч хийгээгүй тул ажиллаж байхдаа авч байсан сар бүрийн таван сая төгрөгийн цалин болох 30 сая төгрөгийг эргүүлэн төлүүлэх. Өндөр цалин, хангамжтай хэрнээ хийсэн ажилгүй сууж байгаа Бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөлийн гишүүдээ цөөлж татаж авах…” гэх мэтээр дурдсан байв.
Энэ талаар тодруулахаар өчигдөр 15.45 цагийн орчим “АНОД” банкыг зорьсон. Гэтэл уг захидлын эзэн лав л тэр банкинд байсангүй. Харин тус банкны ажилтан, “Манайхаас халагдсан ажилчид захидал өгсөн байх. Тиймээс энд мэдэх хүн алга” гэсэн. Тэрбээр мөн “Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “АНОД” банкинд ажиллаж буй Бүрэн эрхт төлөөлөгчийг дуудан, хуралдаж байгаа” гэв.
Э.ЭНХЦЭЦЭГ




Zahirluudiig batlan daaltad gargaj ter zeeldechgdees erguulen olj avaach ee!!!
захирлууд тэр мөнгийг дандаа хамаатандаа зээлсэн гэж байгаа тэгээд л өөрсдийн хөө АНОДын хувийг Монгол банкинд өгөөд бид арилаад өгье гэсэн юм биш үү ер нь бол дампуурсан хойно нь монгол банкыг л буруутгах байсан биз харин ч иргэдийн мөнгийг аваад үлдсэн байна. Тэгэхээр БЭТ-г буруутгаж захирлуудыг зөвтгөх зүйл алга даа
MONGOL BANK ch gej dee mongoliin ard tymnii bank bis ENXBAURiin O.chylyynbatiin xyviin bank baisan baix. Ard tymnii ix mongiig lyivardaj xyvaaj yrlee.Zorid ix xemjeenii mongo zeeleer tolboriin chadvargyi byuy lyivarchingyydad ogyylj oorsondoo xani tataj mongoliin ard tymniig udyygiin tyild xyrgej baina.Bankniixanii xereg uaagaad siidegdexgyi jil damjij baigaa ni todorxoi. Ard tymnii ariyn xodolmoroor olson mongiig banknii lyivarchidaac abax xeregtei.
Айвенхоу Майнесийнхан Оюу Толгойн ордоос Эрдэнэтээс 4 дахин их бүтээгдэхүүн олборлочихоод Эрдэнэтээс бага татвар МУ-н төсөвт төлөх дээрмийн гэрээгээ батлуулах гэж улайрч байна. Энэ гэрээг баталвал УИХ-н 75 гишүүдийг 7 үеэр нь монгол түмний хараал идэг.
Odoo garah schiidverees l l Mongol Baknii Erunhiilugch Purevdorjiin tar ni tanigdana daa. Harzgaaj l baij!!!
Манайхан гэж бөөн хараал урсгасан хүмүүс. Хүн болгон хараал хэлж уурлаж уцаарладаг болохоор ажил үйлс, амьдрал нь яаж сайхан байхав дээ. Хүнийг биш өөрөө өөрсдийнхөө хувь заяаг хараагаад байгааг мэдэж байна уу та нар. Хүний хүүр уул овоо мэт дүүрч, муу үйл хийсэн хүмүүс бүгд үхэх болно гэж бичсэн байдаг. Монгол хүн амны билгээрээ гэдэг үгээ дотроо бас санаж явсан нь дээр шүү.
ene BET gej er ni ih davarsan nuhur bna aa anodiin zahiraluud baiguulaj bolson ym chin dahij sergeej chadna shdee itgel ogch demjij ajilval bidend heregtei baih bank gedeg uuruu itgel deer togtddog baiguullaga bolhoor manaihan bugd bankindaa itgej amdirii.anod dampuurval busad bankindaa nolooloj mongoliin ediin zasag bur hund bdald oroh baih gej bodoj bna manaihaan bankaa demjij ediin zasagaa avrii
монгол банк өөрийнхөө хянаж байх ажлаа хийхийн оронд хувийн банк руу үсчээд байхдаа яадаг юм бэ?Хадгаламж банкны 14-тэрбум,хзх- ,Чулуунбаатар- орсын банкинд мөнгөө алдсан гээд зөндөө юм байгаа? Та нарын наад луйвар чинь удахгүй илэрнэ шүү.Наад хохирлоо яаж төлнө гэж бодоцгоо…
Yag yu bolson yum be? medeh hun baina uu. Minii medeheer Anod gedeg chini huviin bank. Getel yahaaraa zahiral ene teriig i ulsaas tomilood ajil ene teriig ni zogsoogood baidag baina aa. Esvel bi buruu oilgood baina uu. Herev ene unen bol Mongold ardchilalin uner ch alga yum baina. Kommunismaas ch doloon dor yum boloh ni baina shdee
Анод-н мөнгө Насанжаргал гэх мэтийн хүмүүсийн балин хөлсөнд яваад дууслаа. Одоо хэзээ хүртэл энэ төлөөлөгч нь ямар ч үр дүнгүй суугаад байх болж байна аа. Тэртээ тэргүй бухимдалтай байхад дээр нь Насанжаргал матийн хүмүүс бухимдал үүсгээд байх юм. 20012 он хүртэл төлөөлөгчөөрөө ажиллаад байна гэсэн сураг байна.