Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Н.Алтанхуягийн гэнэтийн шалгалт

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг иргэний бичиг баримтын зөрчлийг арилгах, иргэний бүртгэл мэдээллийг сайжруулах, олон нийтэд шуурхай хүртээмжтэй байх, сонгууль болохоор л байнга гардаг элдэв будлианыг арилгах зорилгоор сар бүр зохион байгуулдаг иргэний бүртгэл мэдээллийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг ерөнхийлөгчийн сонгууль хүртэл долоо хоног бүр тогтмол зохион байгуулахыг үүрэг болгосон.
Үүний дагуу нийслэл, хөдөө, орон нутгийн Иргэний бүртгэл мэдээллийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа. Тэргүүн шадар сайд энэ өдрүүдэд уг ажил хэр явагдаж байгаа болон иргэний бүртгэл мэдээлэл анхан шатандаа ямар явагдаж байгаатай танилцахаар Хан-Уул, Баянгол дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн албаар орсон юм.

Тэргүүн шадар сайд “Иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоотой асуудалд иргэд итгэл алдарсан, хяналтын тогтолцоогоо муу, хэн хаанаас авсан нь мэдэгдэхгүй олон иргэний үнэмлэхтэй байгаад хэн ч гайхахгүй болчихсон энэ мэт байдлыг газар авахуулахгүй, элдэв зөрчил дутагдлыг засч залруулах ажлыг хийхэд Иргэний бүртгэлийн байгууллагууд анхаарал тавин ажиллах ёстойг” анхааруулахын зэрэгцээ иргэд ч иргэний бичиг баримтаа авах, зөрчил байвал арилгах нь иргэдийн өөрсдийнх нь үүрэг байх учиртайг онцолж байлаа.

4 Сэтгэгдэлүүд

  1. Elbegee baina uu Enhbayr baina uu ta 2 zov orsoldoocheee
    7 sariin 1 nii uil yabdalda gargah gej
    baigaa Urshuuliin huuliig buh niited ter tusmaa Anh udaa gemt heregt holbogdson Bolgoomjguigeer gemt
    heregt holbogson humuust hamruulah heregtei Ta 2 chine Ene ulsiin AAB boloh gej baigaa shuudee
    huuhduudee alag uzeed baival yu boloh be Tegeed ch undsen huuliaraa yalgabarlaj bolohgui adil tegsh
    erhtei gej zaasan bizdee 2 yulaa uhaantai humuus shuuu ta nar

  2. Odoogiin baidlaar hen ni ch eronhiilogch boloh ni hamaa alga gehdee Orshooliin tuhai huulia zov chig uuregtei gargaasai gej husch bna. Mongoliin zaluusiin diilenh ni yalih shalihgui zuilees bolood erh choloogoo hasuulsan bgaa gedgiig oorsdoo anhaarch uzeesei. Yaltnuud dund uneheer gem buruutai gemt heregten bgaa ch mongol ulsiin eruugiin huuliin zohisgui zuil zaalt jijig aldaanaas bolood hohirch suugaa olon aaviin hovguud bgaa shdee.

  3. 7sariin 1nd bolson uil yavdlaar horigdson olon zaluus bgaa tedniig mon anh udaa hongon hundevter hund gemt hereg uildsen yaltnuudiig zasarch humuujsen baidal biechlen edelsen yaliinh ni hugatsaag hargalzan uzej horih yal edlehees hugatsaanaas ni omno tensen sullahiig husch bna yalanguya MU-iin Eruugiin huuliin 181-r zuileer horigdoj bgaa olon zaluus bgaa tedniig mon bagtaagaasai

  4. IRGENII VNEMLEH GADAAD PASPORT HIINE

Сэтгэгдэл үлдээх