Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Монголын Нууц Товчооны Талаарх Ард Нийтийн Гурван Ташаа Ойлголт

nuutstovchoo“Монголын Нууц Товчоо” нь Монголчуудын хувьд түүхийн үнэт дурсгал, утга зохиол хэмээн тооцогдох хэмжээнээс аль хэдийн даван оджээ. Ерөнхийлөгчийн зарлигаар МНТ-г айл өрх, албан газар бүхэн, мөн төрийн ордон залах болж, хэвлэлийн компаниуд янз бүрийн дезайнаар, үнэт эрдэнэ, торго дурдан, тэр бүү хэл ясан дээр лазериар хүртэл сийлэн хийж, нэг ёсондоо тахин шүтэж байна. Нухацтайхан түүхчид маань МНТ-г тухайн үеийн түүхийн хамгийн гол эх сурвалж хэмээн зүй ёсоор үзэж байгаа бол түүх сонирхогчид цорын ганц эх сурвалжаа болгож байна. Ард иргэд харин МНТ-г Чингис хааны бидэнд үлдээсэн гэрээслэл, дагах ёстой хууль хэмээн ойлгодог тул тахин шүтэх нь бас аргагүй юм. Гэтэл ийм чухал бүтээлийнхээ хамгийн энгийн зүйлүүд дээр ард иргэд одоог хүртэл эндүүрсээр яваад бяцхан тайлбар хийх нь зүйтэй болов уу хэмээн хэрэг болгон үзэг цаас холболоо.

Монголын Нууц Товчооны хэлийг орчуулгаар нь төсөөлдөг анхдугаар алдаа

Найман зуу гаруй жилийн өмнө бичигдсэн МНТ нь тухайн үеийн хэлнийхээ онцлогийг хадгалан үлдсэн тул одоогийн Монголчуудад зориулсан орчуулга хэд хэд байдгаас Ц.Дамдинсүрэн гуайнх хамгийн алдартай нь. Одоог хүртэл олон хүн МНТ-ний хэлийг Ц. Дамдинсүрэн гуайн орчуулгын хэлээр төсөөлөн боддогийг хоёр өөр төвшний нэжгээд жишээгээр харуулъя.

Жишээ 1
2000 онд байна уу даа, УБИС-ийн “Монгол хэлшинжлэлийн тэнхим” дээр Архангай аймгийн нэг хүн ирсэн юм. Манай эрхлэгч байсан Ж.Санжаа багш тэр хүнийг над дээр авчраад “Энэ хүн нэг сонин юм яриад байх юм. Чи нягтлаад өгөөч” гэж байна. Ингээд ажилтай нь танилцлаа. МНТ бол нууц код юм гэнэ.  Кодыг нь тайлбал Чингис хааныг хаа оршуулсныг хэлсэн байгаа аж. Тэгээд мань хүн алгоритм гээчээр тайлжээ. Алгоритм гэдгийг нь хэл шинжлэлд хэрэглэдэг утгаар арай өөрөөр яриад байхыг нь ойлгохгүй байтал мань эр намайг математикч биш учраас ойлгохгүй нь аргагүй гэж тайвшруулаад 7, 13, 15, 23 гэхчлэн тооны дараалал үзүүлэн, тэр гайхамшигт дэс дарааллыг хонон өнжин сууж нээснийхээ ачаар МНТ-ны цаадах утгыг мэдсэн хэмээв. Ингээд  Да багшийн Нууц Товчоог гаргаж ирээд нэгдүгээр бүлгээс нь эхлэн тухайн дугаар бүр дэх үсгийг түүж гарав. Гэтэл тэр нь өнөөгийн бидний хэлээр янз бүрийн өгүүлбэр, захиас болж эхлэх нь ээ. За тэр тоо гайхамшигтай байг, хамаагүй, би хэлний хүн болохоор математикийн тодорхой давтамж ойлгодоггүй байж хамаагүй, хамгийн гол нь Да багш МНТ-г орчуулахдаа бидэнд тодорхой болгох үүднээс үг нэмж, хасаж, орчин цагийн хэллэгээр сольж, зарим өгүүлбэрийг нэгтгэж, заримыг нь дэлгэрүүлж, маш их янзалсан байгаа шүү дээ. … гэргий Гуа маралын хамт… гэж эхний өгүүлбэрт хэлэлгүй … Гэргий Ухаа Маралтайгаа… гээд л буулгачихсан бол нөгөө алгоритм!!! ёсоор нь арын бүх үсэг өөрчлөгдөөд огт утгагүй текст болчихно оо доо. Үүнийг тайлбарлаад өгсөн чинь “судлаач” маань жаахан гайхаад “Тийм үү, тэгээд жинхэнэ МНТ ямархуу байдаг юм бэ?” гэж байна. Гарын дор Дашцэдэн багшийн галиг байсныг жишээ болгон үзүүлбэл, би нэг өдөр харчхаад өгье гээд авч одов. Маргааш нь харин шал өөр “алгоритм” гаргачихсан, нөгөө Дашцэдэн гуайн галигаас тэр давтамжаараа түүсэн латин үсэгнүүд нь аанай л өчигдрийн гэрээслэл маягаар, хачирхалтай нь өнөөгийн монгол хэлээр цуварч өгөх аж. (Тодорхой давтамжаар цуврах тоон дарааллыг юу гэдэг юм бэ гэж энэ өгүүллийг бичиж байхдаа хүүгээсээ асуусан англиар лав pattern гэдэг гэнэ. Алгоритм гэдэг нь тухайн шат бүрд зөв шийдлийг сонгон үргэлжлэх гэдэг утгаараа бол хэл шинжлэлийнхтэй дүйх л юм билээ, одоо бодоход)

Сэдвээсээ халихуй: Ам нээсэн дээр уушиг нээ гэж, Монголоор дүүрэн ид шид судалдаг, англи хэлийг хоёр долоо хоногт сургадаг, бөөлдөг, хараадаг эрдэмтэд, академичид бий боллоо. Баабараас өөр энэ талаар дуугарах, хэлж өгөх хүн байна уу? Ард түмэн маань ерөнхий боловсролоор хир доор байгааг тэдний сургаал ном хир өргөн тархаж байгаагаас харж болж байна. Энэ тал дээр Орос манай хоёр адил бололтой юм. Долоо хоногийн өмнө Брүүклин дэх орос номын дэлгүүрээс хэдэн сайхан ном олж авах санаатай орлоо. Гэтэл хамгийн сайхан хэвлэгдсэн, хамгийн гүйлгээтэй номууд нь хэрхэн баяжих вэ, яаж амархан, хурдан хэл сурах вэ, за тэгээд шинжлэх ухаантай холбоотой гэхээр юмс нь элдэв хачин үзэгдэл, газраас ялгардаг энерги, сүнс, сүг, бүх төрлийн зурхай, сэтгэл санааны болон йогийн зөвлөгөөнүүд, нөхрөө гэртээ тогтоох арга чарга, гэртээ тавилгаа яаж тавибал их мөнгө олохыг хэлсэн номнууд байх аж.
Энэ ертөнц дээр элдэв оньсого, шинжлэх ухаанаар тайлж чадахгүй үзэгдлүүд байгаа гэдгийг хэн бүхэн зөвшөөрнө. Гэвч эхлээд ядаж бүх ертөнцийн таталцлын хуулиа мэддэг болж байж, дараа нь тэр таталцаж өгдөггүй элдэв юмсыгсонирхвол дээргүй сэн биш үү?
Монголын их сургуулийн багш нар, хүрээлэнгийн эрдэмтэд муудаа ийм байдалд хүрчхээд байгаа юм биш, харин ч тэд маань хэтэрхий сайндаад байгаа санагддаг юм. Ухаан нь манай чиглэлээр л гэхэд нэг гаж донтой, харваас галзуу нөхөр гарч ирээд Монгол үгийн язгуур энэ тэр гээд яриад унавал УБИС, МУИС-ийн багш нар, том хэл шинжээчид тэрийг нь үгүй биш ээ хэмээн шүүмжилж “доош орохгүй” шүү дээ. Бараг л тэрэнтэй нэг түвшинд ороод мэтгэлцэж байгаа мэт болно. (мань мэт нь л угаасаа газарт, доошоо унах боломжгүй болохоороо ингээд үглээд суух) Гэтэл ийм байдлаар академичид маань “доошоо орохгүй”, тайлбар өгөхгүй яваад л байвал ард түмний боловсрол гэж хөөрхий болох нь ээ? Өөрийнхөө судалдаг ухааныг өмгөөлөх цаг хэн хүнд ирсэн биш үү? Энэ бүхэн дунд сургуульд бид хэтэрхий академик зүйл заасаар байгаад харин ч юу ч ойлгуулахгүй, баахан мухар сүсэг дүүрэн улсыг төгсгөөд байгаагийн илрэл биш гэж үү?

Жишээ 2
Өмнө татсан нэгдүгээр жишээг өдгөө улам олон болоод байгаа үзмэрч, ид шидтэн эрдэмтдийн нэг юм гээд хайхралгүй өнгөрч болох юм. Тэгвэл “Монгол хэл шинжлэл” хэмээх эрдмийн тулхтай сэтгүүлийн 2001 оны дугаарт хэвлэгдсэн нэр бүхий авторын “МНТ-ны хэл найруулгын тэгш хэмд хийсэн ажиглалт” хэмээх өгүүллийг аваад үзье. Тус сэтгүүлийн 122-р талд өгүүлсэн нь: “…тэр цагийн нэгэн үеийг 254-р зүйлд:
“Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байв:
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байв… хэмээн 8 мөр шүлгээр утгыг давтан эрчимжүүлсэн…

“Одтой тэнгэр орчиж – Хөрст дэлхий хөрвөж” хэмээн “тэнгэр” – “дэлхий” гэсэн хоёр үгийг оновчтой сонгон зэрэгцүүлсэн…” гэх мэтчилэн тайлбарлажээ.

Юуны өмнө уг эх дээрээ дээрх шүлэг ямархуу байдалтай байгааг үзье.

hодутай тэнгэри
hорчижу бүлэ’э
олон улс булха бүлээ
орун-дурияан үлү орон
олжалулдан бүлээ

көрисүтэй этүгэн
көрбэжү бүлээ
гүр улус булха бүлээ
көнжилэ-дээн үл кэбтэн
гөрүлүлдэн бүлээ…

Үүнээс харахад нэгд найман мөр биш арван мөр, хоёрт гэвэл “дэлхий” гэсэн үг ер байхгүй, “этүгэн” гэж байгаа, тийм учраас “дэлхий” гэдэг үгийг маш оновчтой сонгожээ гэж магтах хэрэгтэй бол МНТ-ны зохиогчийг бус чухам тийн сонгосон Да багшийг магтсан нь зүйд нийцэх юм.

Лу “Алтан Товч”-ийн оруулгыг МНТ-ных хэмээн андуурдаг дэд алдаа

Да багш орчуулгаа хийхдээ бидэнд аль болох ойлгомжтой болгохыг хичээсэн тухай өмнө хэлсэн буй. Нийтэд зориулсан орчуулга учраас улам тодорхой болох үүднээс МНТ-д байхгүй боловч Лу Алтн товч, Чингисийн цэдиг, Рашид ад Дин-д байгаа зарим нэмэлт мэдээ, үг зэргийг дөрвөлжин хаалтанд хийж оруулаад [А. То] [Чи. Цэ] гэх мэтээр тодорхой заас өгсөн байдаг. Гэвч Алтан товчийн оруулбар заримдаа маш урт, ялангуяа “Гурван зуун тайчуудыг дарсан домог” бол 149-р зүйлийн эхэнд хэдэн хуудас дараалан хөврөх бөгөөд хар ухаанаар бодоход хэн нэг нь МНТ-г зүгээр шүүрч аваад дурын хуудсаа нээн унштал мөнөөх домог таарсан тохиолдолд хэдэн хуудсын ард буй жижиг дөрвөлжин хаалт хийгээд А. То гэсэн тэмдэглэгээ харагдахгүй юм. Монголын Нууц Товчооноос тодорхой утга бүхий үг түүгээд ир гэж даалгасан оюутнууд маань заримдаа Алтан Товчийн үг бариад ирдэг байсны учир тэр.

МНТ дахь баримтыг хөдөлшгүй үнэн хэмээн хүлээн авдаг гутгаар алдаа

МНТ-д он дарааллын алдаа олон байдаг гэж бичихээр хүмүүс намайг хоёр янзаар хүлээн авна байх. Мэргэжлийн түүхчид бол ийм энгийн, амархан юмыг юунд бичдэг байна аа, угаасаа ямар ч түүхэн судар, баримттай харьцахдаа… гэх мэтээр нэг их тоохгүй бол энгийн хүмүүсийн зарим нь МНТ-ны алдааг залруулдаг, чи чинь хэн гээч вэ, үүх түүх рүү маань дайрах нь уу гэхчлэн загнаж эхэлнэ. Гээд яах вэ дээ, ямар МНТ-г тэнгэр бурхан бүтээсэн биш, усан нүдтэй цусан зүрхтэй нэгэн л бичсэн хойно алдаа байх нь аргагүй юм. Харин түүнийг нь ярьж бичиж болохгүй гээд дараад нуугаад байх нь хэнд ашигтай байх вэ? Түүхийн бусад дурсгалтай харьцуулан МНТ-ны зарим ташаарсан он дарааллаас үзүүлье. Дашрамд дурдахад миний бие түүхч огтхон ч биш, харин гадаад дотоодын тулхтайхан түүхч нарын ном бүтээлээс уншиж, мэдсэнээсээ л танд толилуулж буйг болгоогоорой.

МНТ-ны 198, 199 –р зүйлд Сүбээдэй Мэргидийг нэхэн, сөнөөснийг үхэр жил буюу 1205 онд тохиосон хэмээсэн бол Рашид Ад Динээс авхуулаад бусад сурвалжууд 1217 онд болсон явдал гэдгийг баталж байна. (Эрдэм шинжилгээний өгүүлэл биш учраас зүүлт, номзүй зэргийг хийх хэрэггүй гэж үзэв)

Мухулайд Гоо ван цол өгснийг МНТ-ны 206-р зүйлд 1206 онд болсон явдал хэмээн бичсэн бол угтаа нэлээн хожуу болсныг, тухайлбал, перс, хятад  дурсгалуудад 1217, Мухулайн намтар, Юань-Ши зэрэгт 1218 он хэмээн бичсэн байдаг нь үзүүлж байна.

Бүр хол зөрж буй (даруй хориод жил) нэг он бол Шихихутагт “Улсын заргач” цолыг олгож буй явдал. МНТ-д Шихихутаг нь 1195-1196 оны үед бяцхан өнчин хүү олдож байснаа ердөө аравхан жилийн дараа, 1206 онд, өөрөөр хэлбэл арав гаруйхан насандаа Чингис хааны хамгийн итгэлт зөвлөх болж байгаа нь нягтлууштай. Шихихутагийг бусад олон сурвалжид 1234-1235 онд “заргач” цолтой болсон тухай тэмдэглэсэн байдаг. Бас нэг анхаармаар зүйл бол МНТ-д Шихихутагийг Өэлүн эх өргөмөл хүүгээ болгож байгаа, өөрөөр хэлбэл Чингис хааны дүү болж байгаа бол Рашид ад Дин түүнийг Бөртэгийн өргөмөл хүү, Чингис хааны хувьд бол хүү шиг нь байсан хэмээдэг. Насны хувьд бодвол сүүлийнх нь илүү үнэмшилтэй байж болох талтай. Юань Ши-д Чингис хааны үед Бэлгүтэйг “заргач” байсан хэмээнэ.

Энэ мэтчилэн олон жишээ байгаагаас дахин ганцыг татахад, МНТ-ны 260-р зүйлд Чингис хаан Чормаганыг Багдад руу 1221 онд довтлуулж байгаа гардаг бол Жувейни, Рашид ад Дин болон Хятадын бүх бичигт Чормаган Чингисийн бус Өгөдэйн дор 1228, эсвэл 1229 онд Багдадын халифыг унагаасныг ижилхэн батлан өгүүлдэг.

Аливаа зүйлийг хөдөлшгүй үнэн гэж ойлгох нь дараа нь өөр баримт, үзэл бодол гарч ирэхэд хүлээж авч чадахгүйд хүрч, хямралд орох гэмтэй. Ялангуяа бид дунд сургуулийн хүүхдүүдэд мэдээллийг байнга ганцхан шийдлээр, туйлын үнэн мэтээр өгдөг нь тэднийхээ сэтгэлгээг улам нэг хэвэнд цутгаж байх шиг санагддаг юм.

Эцэст нь өгүүлэхэд

Монголын Нууц Товчоог бид Монголын түүх, хэл, утга зохиол, соёлын гайхамшигт дурсгал болохынх нь хувьд шүтэх, бишрэх, бахархах учиртай нь тодорхой. Гэвч үүний зэрэгцээ бас түүнийгээ уншиж, нягталж, харьцуулж, судалж байх нь бас чухал юм гэсэн л санааг хэлэх гэсэндээ үүнийг бичив.

М. Саруул-Эрдэнэ ( saruulerdene@yahoo.com)

59 Сэтгэгдэлүүд

  1. sonirholtoi sedev hondojee..

  2. Tanii sanaa bodoliig demjij baina.

    Mongol ulsiinhaa tuuh soyliin talaar meddegui hun nadad eh orongui irgen shig sanagddag.

    Tuuh soyloo erhemlen deedley humuusee.

  3. Ер ньганц түүх соёл ч биш, өөрийнхөө судалдаг ухааныг өмгөөлөх цаг хэн хүнд ирсэн биш үү? Үүний тулд “Сенсаци” болгох гээд ямарч боловсролгүй сурвалжлагч-д ярилцлага өгч “томрох” ( хэн ч ойлглдохгүй юм ярьж байснаас) гэсэнд орвол судалгааны хөгжлийн түүх, орчин үед яаж хөгжүүлэх талаар бодол ухаанаа уралдуулсан нийтлэл бичвэл арай үнэнд ойртоно.

  4. xuue bi yor n neex oilgosongui l dee yag xelkeed bgaa sanaag n ch ter. Yaj j bodson MNT nii zoxiloch on deer anduurna gej bxuu Ix Mongol ulsıın barag tuux shaxuu yumiig bichij bj. Ene setguulch n aldaatai gesen ugee zasuul taarna. Nogoo talaas n neg setgeed uzeech xervee unexeer MNT oos pattern er n İx Chingis iinxee xaanaa xodooluulsnii n olj chadaax yum bol zoxiolch n ch gsn ter talaar medej baa shvv dee ooroor xelbel on tsag aldaa bol ZOXİOLCHİİN ALBAAR ALDAA baij bolxiig xenj uguisgexku. Enee setguulch jooxon yag erdem shinjilgeenii tovshind battai yum xiij baij Yad İİM TİİM ALDAA BNA gej xelmeer bna. UUr xurchlee.

  5. za baiz tegeheer bid damdinsyrenguain bichseneer yy,orig-oor ni yy aligaar ni unshij oilgoj, baih bolj bna aa,helniihen,tyyhchid hamtraad neg mur bolgomoor youmdaa, olon jil sudalsan daa odoo duusaa bailgyi barag

  6. ene niigem buyu ene tsagt yum bolgoniig barij avaad shutehgeed baidag bolchhoo yudaa.Argagui yumuu daa erunhiilugch n tiim zarilag gargaad baigaa bolhoor.yadaJ UNENIIG N OLJ SHUTEECH Burhan amid gedgiig meddeggui yum uu.yanz buriin zeegt naamlaar hiisen huniirhuu turhtei yum hiigeed esvel yanz buriin guilaar end tend yanz buriin yum bosgood ter n yamar ch ami baihgui hooson yumand murguud l ter n amtai bolovch yaridaggui,chihtei bolovch sonsdoggui,nudtei bolovch hardaggui uursdiiguu amigui yumand daatgaad l ingej uursdiiguu bolon busdiig tuuruulhee bolioch tegeed bur suuldee tuuhiig bichsen hunii nomiig hurtel shut geed l .Saruulerdenee chi zuv zuiliig hundjee. Humuus uneniig medeh yostoi.bayrallaa and mini amjilt husie.

  7. Yun setguulch ene ter ve, doktor xun bichij bna, DC-d amidardiin…

  8. “Дашрамд дурдахад миний бие түүхч огтхон ч биш, харин гадаад дотоодын тулхтайхан түүхч нарын ном бүтээлээс уншиж, мэдсэнээсээ л танд толилуулж буйг болгоогоорой.” gene uuu?tenegteerei!tuuhch bish yum bol,medehgui yum bol duugai bai!Da bagshiin deer garah gej uzsen nohor l bna,MNT bol mongoliinh tegeed cham met ni gadaad dotooiin dugneeseer yavaad oorchilood bh zuil bish,ih medegch guai!

  9. Chingis gej unen hudal ni medegdehgui sedeb baina yg iim hun geed uzuulchih zurag ni haana baina t-m delhiii donslogson hun baisan yum bol haa haagui l zurag ni baih estoi sh dee tuhai ued suut humuus bas l baisan biz dee tegeed ter nuuts tobchoo deer ni baahan musalman ner tuahan ue-n shou baih aa.

  10. Odoogiin tuvd ner, orchin ueiin neruud ter ued baigaagui gedgiig zahiin baagii medne shuu dee. Nuudelchid zurag barag zurdaggui odoogiin oilgoltoor bol buduuleg zerleguud baisan. Tiimees zurag bol NO shuu dee. ter 1 zurag baidgiig bi lav unemshdeggui. Muslimuud bol bidentei tustei buduuleg nuudelchinguud baisan. Bas chingesees ch umnu manai nutgiig ezlen suuj baisniig KUL-TEGINII (turk)hushuu dursgal bataldag shuu dee.

  11. Enkhe teneg

  12. Saruul-Erdened bayarlalaa. Uneheer sanaa avch bodoj, nyagtalh zuiliig oilgomjtoi oguuljee.

    Unendee MNT-g anh yamar heleer bichsen yum bol? Ene talaar delgeruulj tailbarlaj ogvol sain baina. Minii oilgoj buigaar odoo bidnii unshij bui huvilbar ni ertnii hyatad helnees angli ruu orchuulsnyg orchin tsagiin mongol helend damjuulan horvuulsen gedeg, ene unen uu? Ehneesee hyatad heleer bichsen yum bolov uu, esvel anhny mongol ehees hyatad ruu horvuulsen ni l oldood baigaa yum uu?

    Bid ooriin tuuhiin hamgiin gol survaljiin talaar ali boloh buren duuren medeeleltei baival sainsan.

    Unendee erdemten merged maani engiin bidendee notlogdson uneniig tailbarlan taniulahad jaahan setgel zutgel gargamaar baina daa. Arai l idevhgui baih yum daa. Bilgiin toolol, zurhain talaar Byambajargal ayataihan tailbarlasan baisan, tuund tun ih talarhaj baina. Gehdee ug ni eronhii bolovsrolyn surguulid astronomy-iin hicheel zaalgasan hen buhend hyalbarhan oilgogdoh zuil deer tolgoigoo erguulj, Tsagaan saraa ch hel amgui temdeglechihgui munginatsgaagaad l baina shuu dee.

  13. маш зөв санаа байна.би түүхч биш МНТ 1 удаа л уншаж байсан.гол майхан нэг юмыг байнга туилшаруулдаг явдалаа л болох хэрэгтэй байна.Ж нь Гүнбалай Цахиур Төмөр шиг сайн эр ч гэх шиг тэр чинь дээрэмчин шүүдээ.тэр үед засаг төр байсан хуул шорон нь байсан биздээ.Одоо төрөөс төрсөн тэр бумтануудыг дээрэмдээд байвал зөв үү? Гүнбалайг дээрэмдэе л дээ.Эрчүүдээ тэр лав шүүх цагдаа гэхгүй байх.

  14. зөв л санаа байна шдээ.Аливаа зүйлийг олон талаас нь судалж мэдэж авах хэрэгтэй.Алдаа ямарч зүйлд байна шүүдээ.Ж нь Цахиур Төмөр дээрэмчин шүүдээ тэр үед монголд засаг төр шүүх байхгүй байсан юм уу? Эрхэм Гүнбалай гуайгаас асуумаар байна.Эрчүүдээ Гүнбалайг дээрэмдэе тэр лав шүүх цагдаа гэхгүй магадгүй сайн эр гээд сайшааж мэдэх юм.

  15. Mash zuv sedev hundsun bna. Manaihan yerunhii bolovsrol olgohdoo ih muu baih shig bna. Yamarch logik undeslelgui muhar susegt avtagdah,tuuneesee bolj luivirchin zalit etgeeduuded shuluulah ni het ih bolson haragdah yum. Naad zahiin yumiig oilgoh chadvargui bolj usuj baigaa ni deer bichsen zarim negen hunii setgegdlees haragdaj bna. Erdemten merged maani ajilaa hiij ehelmeer yumdaa.

  16. Sonirholtoi unshinad uldetstei ayataihan bichleg baina gej bodloo. Iimerhuu zuilsiig meddeg chaddag humuus ni iheer bichij busdad oilgolt ogch baigaasai gej bodoj baina.

  17. Ёр нь яг энэ нь үнэн гэсэн баталгаа байхгүй юм чинь бид одоо Өөрдийнхөө хийж орчуулсанаараа ойлгоод байвал болоо юм биш үү.Тэгэхгүй биднээс илүү Хятаддууд манай түүхийг мэддэг болоод,янз бүрэээр оролдоод байх онцгүй.Тэд бас мэдэхгүй байгаа. мэдэж байх ёстой гэсэн баталгаа хаана байна.Нууц товчооны үгүүдийг хараад уншсан чинь Баруун аймгийн хүмүүсийн яриатай их адилхан санагдаж байна.Халх үг бараг алга.Оо уучилаарай халх хэл гэж байхгүй зөвхөн уран зохиолын хэл гэж байдаг билүү.

  18. Mongoliin nuuts tovchoo anh hytad hantsaar mongol duudlagaar bichigsen huvi ni oldson gej
    baigaa. Ene utgaaraa mongol heliig hytad hun sonsood bichsen baih magadlal o’ndor.
    Helnii ayalaga ene ter bol ternees uudeltei gej bodoj boloh yum. Ene eh huvi geechiig bid gartsaagui aldaa madaggui zuil gej oilgoj bolohgui. Yagaad ve geheer Bidnii tuuhiig Hytadiin Min ulsiin ued bichihdee uran halil hetruuleg zarim neg zasvar zeregiig oruulj baisan gedegtei margah argagui yum.Manai sudlaachid ene hyatad huviig her sudalsan baidag yum boloo ene talaar sonirholtoi zuil bicheerei.

  19. Ank Nuuts tovchoo Hyatad hanzaar Mongol duudlagaar bichigdsen baidaltai oldoj baisan gedeg.
    Hyatad hun hanzaar ni unshaad yuch oilgohgui harin hytad hun hanziig unshaad Mongol hun sonsvol oilgono gesen ug yum. Ter hytad ehees Manai erdemted Mongol kirilleer bichij buulgasan .

  20. 50 ad onoos ehleed 70 ad oni suul hurtelh olon uil yavdal davhatssan amerikiin niigemiin uur amisgalin mash togtvorgui uyed tuhain uyeiin zaluchud odo hippy or x generation gedegeer ni sain medne de, counter culture bolon dissent baidal gargaj bsan fundamental foundations bolon vietnamin dainii esreg enginer tur zasgin esreg, tuhain uyeiin hevleluud deer edgeer zaluusiiig ANGRY YOUNG MEN hemeen nerlej bsan, NT anh nangiad buyu hyatad hel deer oldson ni unen, ungursun 2 suunii turshid orosin hel shinjleliinhen mash ih sudalga hisen bdag yum bna bilee, chadval ta nar hel shinjleliin academy as gargasan tailbar tolitoigo hamt galigar bichigdsen saral havtastai nuuts tovchog olj unshihiig bodoroi, mash delgerengui mongolch erdemted bolon gadniihnii tailbar orchuulgataigaa hamt, ergelzsen ug bolon uguulberiig hed heden yanzar tailbarlasan, jishee ni jamuha ig chonos ovgin 70 zalusing shalzalj alsan gej bdag uneheer chanasan uu ugui gedeg ih ergelzetei bolj bnlee butsalgaju gej bdag, butsaalgaj uu, butsaasan uu gedeg geh met.

  21. yhsenii chini haytadaar bichsen-gej,anhnaasaa mongoloor bichsen baisiim,yahna be haytad bolgoh ni gar chini…medyy durak aa.

  22. ugsaa garalaa medej bna gdg chuhalaa vr achdaaa heleh vgtei bna gdg saihan

  23. chi boddoo ter yeiin uur humuusiin zurag odoo bna uu

  24. olon dahin uurchluud baih zuil bish baih aa yalanguya gadnii barimtand tulguurlaj

  25. Saruul-Erdene mash zuv bichsen bna. Busad salbariin erdemted-n dutagdaliig ch zuv bichsen bna. Suuliin ued Erdene geh met humuus physics-n tom salbariin ner barij soliotoi yum yarij ner aldart hurj yavna. Mongoloor duuren Boogiin, Chingis haanii, Monh Tengeriin, academichtai bolj. Unen yum yarisan huniig ter academichad dor ni hyatadiin erliiz bolgoj orhino. Oorsdee 4 uuliin tsaana yu baidgiig sain medehgui, zalilangiin heregtei, luivarchin humuus baih yum.

    Saruul-Erdene-d tsaashdiin ajild amjilt husie.

  26. Unshihad zugeer yum bna. Uuniig unshsanii daraa manaid yer ni mergejliin hewlel bdag bolow uu ugui bolow uu gej bodogdloo.

  27. ХҮМҮҮС ТУХАР СҮСЭГТ АВТААД ДУУСЛАА.
    БҮҮР ТӨРИЙН ТЭРГҮН ХҮРТЭЛ ТОЛГОЙ БӨХИСӨН СУУЖ БЙАХ ГЭЖ ДЭЭ.
    ШАШИН ТӨР 2 ХОЛИЛДВОЛ ТӨР СҮЙРДЭГ ТҮҮХТЭЙ БИЛЭЭ.
    ЭНЭ ЭНХБАЯР ГЭЖ НЭГ ХҮН БАЙНАА. ТӨРИЙГ ДАМПУУРУУЛЖ БАЙНА. АРД ТҮМНИЙГ МУНХРУУЛЖ БАЙНА.

  28. Ñîíèðõîëòîé ñýäýâ ñîíãîæ ¿íýí ç¿éë áè÷ñýí áàéíà. Áè ôèçèêèéí áàãø ìýðãýæèëòýé. Áè ìîíãîëûí ò¿¿õ, Ìîíãîëûí íóóö òîâ÷îîã èõ ñîíèðõîäîã. ªíººäºð àéë á¿ðò áàéãàà ñóäàð õýëáýðòýé õýâëýãäñýí ÌÍÒ-ã õ¿¿õýä áàéõäàà óíøèõ ãýæ îðîëäîîä ýòãýýä õýëëýãòýé ìýò ñàíàãäààä îéëãîõã¿é îðõèæ áàéñàí. Ñàÿõàí äàõèí óíøèæ ¿çëýý. Åðºíõèé人 70% îéëãîñîí ãýæ áîëíî. Ãýòýë áè 50 õ¿ð÷ áàéãàà íèëýýä íîì óíøèõ äóðòàé ñýõýýòýí õ¿í ø¿¿äýý. Òýãýýä îþóòàí õ¿¿õýääýýí óíøèõûã çºâëºñºí ÷èíü ÿã ìèíèé òýð ¿åèéí õýëæ áàéñíûã õýëñýí. ªºðººð õýëáýë õóó÷íû õýëëýãýòýé ó÷èð îéëãîõã¿é áàéíà ãýæ. Èéìä Äàìäèíñ¿ðýí ãóàéí îð÷óóëãà ñóäëàà÷äûí ò¿âøèíä õàíãàëòòàé áàéõ. Îäîî äóíäàæ áîëîâñðîëòîé æèðèéí óíøèã÷äàä çîðèóëñàí ºíºº îð÷èí öàãèéí ìîíãîë õýëýíä áóóëãàñàí õóâèëáàð õýðýãòýé ìýò ñàíàãäàæ áàéíà.

  29. mash unen zuv bid tuuh hel sueloo sudlaad unen yum yari tsag ni bolson helbichigiin uhaan yalanguya ih aldagdaj bgaad setgel emzegledeg sain saihniig husie mongolchuuddaa.

  30. thank.s

  31. Саруул-Эрдэнэд баярлалаа. Социализмын үед л нэг иймэрхүү шүүмжийг уншдаг байлаа.Манай энэ хоосон цэцэрхэгчид уншдаг болоосой. дунд сургуулийн түүх, монгол хэлний багш нарт хэрэгтэй юм.

  32. Uursdiinhuu uwug deedsiin talaar vnen zuw medeellig eren haij busdad tvgeen delgervvlj bgaad bayarlalaa

  33. Thanks

  34. Nust Tovchoog ankh oldson galigaar niited hurteeh bolomj baigaa niited hurgeesei.Ul oilgogdson ch hamaagui tuund olon sonirhol tathuits zuils nuugadaj baigaa ni madaggui. Magadgui odoo bolon ireedui sudalaachid ter sonirhogchid ch ter bur sonin zuilsiig neen olj boloh yum. Nuuts tovchoo olon zuiliin nuuts shuu dee.

  35. Нээрэн нууц товчоог сайн судлах хэрэгтэй юм. Нээрэн л нууч код байвал яанаа.Байхгүй гэх газаргүй шүү дээ. Дашрамд Японд нэг түүхч Чингэс хаан бол япон хүн байсан гэж бичсэн байсан. Надад энэ бол инээдтэй санагдана,гэхдээ тэр хүний бичсэнийг уншиж үзэх л хэрэгтэй бас олон талаас нь харж судлах нь чухал.

  36. x

  37. hi Saryylerdened bayarlalaa . Shinjleh uhaanii anhnii medleggyi hymyys shinjleh uhaaniig gutaaj baigaa olon jishee bii. Zyrhai , merge , tologiig , mon ooroo oilgoogyi medeh ch ygyi medeelliig , har yariag shine sanaa gej yaridag medleggyi , ooroor helvel heviin margaaniig shinjleh uhaan meteer yzdeg mangaruudad daramd ogoh , senhryyleh tsag bolson . Harin ch tom hyreend tavih estoi . Bi chamtai sanal , bodol neg baina . Erdemtdiig bairand ni tavij , eldebeer demiiregchdiig hoon zailyylah ni bidnii erh , yyreg boloi.

  38. Yunii umnu deerhi zuiliig bichsen bagshid talarhsanaa ilerhiilye. Ingeed uuriin sanaa bodloo ta nartai huvaaltsahaar shiidlee. Uuniig bichsen bolon mongol helnii sudlaach, erdemten bagsh nariin anhaarald neg zuiliig helmeer baidag um. Yu gevel MNT-nii orchuulga bish orchin tsagiin mongol helend siiruulsen huvilbar gej yarij, bichij baimaar baina. Esvel Da bagshiin siiruulseneer geh ch yum uu.
    1) MNT-nii orchuulga gej bid yarisaar, neg heseg ni sonssoor udii hursen. Getel ene ni XIII zuund mongol hel deer maani l bichigdsen baigaa shuudee. Deer jishee avsan anhnii ehiig ni unshij uzehed argagui l turulhi mongol hel deer maani bichigdsen uchir utga ni undsendee oilgogdoj baina.
    2) Orchuulga gedeg maani hari helnees hurvuulehiig heldeg baih. Ternees ijilhen neg helnees nuguu ruu ni orchuulna gej lav baihgui.
    3) Bid ch yaahav “orchuulga” geed hashiltand oilgoj bolno. Hoich ue maani shuud oilgood hyatad ch umuu hel deer bichigdsen tegeed orchuulsan um baina gej oilgoj medeh um. Zarim ni sanaatai ch tegj guivuulj bolno.
    4) Tegeheer bi yu geh geed baina ve geheer ene bol Tse. Damdinsuren bagshiin orchuulga bish orchin tsagiin mongol helend siiruulsen huvilbar gej yarij, helj, bichij baival yamar ve?
    Orchuulga gedeg ug tohirohgui baina. Uuniig ontsgoilon avch yariltsaachee gej husye!

  39. hi nadad tuslah hun bnuu nadaa baga nasnii huuhdii nert setgel sudlaachid heregtei bn

  40. Мoнгол залуучууд элдэвийн кино мино дуу бужиг, эсвэл хий дэмий хоосон мөрөөдөлдөө хөтлөгдөж дэмий сэлгүүцэж байхаар матeматик,санхуу, хими физик судалж, Монголчуудийг идээд бaiгаа гадны санхуучдээс, алтийг нь ухаад аваад яваад бaiгаа инжeнээрүүд, тэдний тexнологоос нь суралцах хэрэгтэй байна шдээ……ядаж яаж тооцоо хийгээд, гадны зах зээл дээр манай ашигт малтмалыг зараад заралцаад бгааг нь мэдэх хэрэгтэй байна шдээ. Бид юу ч мэдэхгүй болохоороо л хамаг юмаа алдаад араас нь хий хашгираад л улдэцгээж бна ш дээ…Тэгээд л уурандаа хэдэн биэнээ хараагаад л элдэвээр нь дуудаад л…..

    Мoнголчууд одоо сэрээчээ!!!!!! Цаана чинь Хятадууд яаж хогжиж байгааг харахгуй бна уу??????????
    Эндэхийн хятад оютнууд яaж хичээл хийдэг гэж бодож бна…аймаар бна шдээ…..

  41. 50-70 jiliin daraa hereglegdeh ug helleg Mongol hel baij chadah bolov uu? 21-p juuny suuleer “orchin tsagiin Mongol hel” gedgiig yag ali ueiin hel gej heleh bol?
    Ts. Damdinsuren guai Uygarjin mongol bichgees krill (oros) useg ruu Bugd Nairamdah Mongol Ard Ulsiin ued deerees daalgavariin daguu shiljuulj “orchin tsagiin mongol hel” bii bolson. Dund surguulid Mongol helnii durem bas tolgoig erguulsen hicheel baisan daa…
    Sharyn shashin delgerch Manjid bid heden jil management-ee aldlaa … Ter l ueuudees hel, bichig huvirch shine ugs helleg nemegdej bur odoo “bidnii” geed baigaa Mongol soyol, huvtsas, hool, setgehui … oorchlogdon ulmaar oor hen hend Mongol uls management-ee heden ch udaa aldlaa. Ter bolgond shineer ner tomiyolol, ug helleg nemegdej XIII zuunii baitugai 20 hurehgui jiliin omnoh Mongol heliig odoogiin ipodoor togloj bui huuhduud maani oilgoj baigaa biluu. Jeshee ni: Bugd Nairamdah Mongol Ard Ulsiin ued hiigdsen negen kinoog huuhduuddee uzuullee gej bodyo. Daraa ni oilgoj uu ugui yu?….

  42. Yag unen gej batlahgui ch Nuuts tovchoog jiriin bid unhsiad oilgono gej yosutai nomond hazgai yavdal shuu dee. Tegeheer medeej Kod chilogdson baij taarna daa. Mon zagas jaraahai idej amidardag baigaad , bas yunii nh 8 sharga mori baih bileedee. Geh met Oilgomjgui yum bishguidee l bii. Minii neg naiz maani bas tegej heldeg. Ene 8 sharga bol mori bish ee,,, Tor ulsiig tovhonuuldeg 8 ih uhaanii nom baih uchirtai l gedeg dee. Mon ih Khaanii min ongon oldson gedgiig bi lav duulsan .

  43. Ìîíãîëûí íóóö òîâ÷îîã áàñ äýýð íü ×èíãèñ õààíû òóõàé óíøèõààð ñýòãýë ñýðãýõ øèã áîëäîã. Áèä ÷èíü Ìîíãîë íóòàãòàà, Ìîíãîë ãýðòýý ñóóæ áàéãààä ºìíºäèéã ýçëýõ øèéäâýð ãàðãàäàã áàéëàà ø¿¿ äýý. Òýð áîë ç¿ãýýð íýã áýë÷ýýðèéí ìàðãààí øèéäâýðëýõ áèø àãóó øèéäâýð ãýäãýýðýý àíõààðàë òàòàæ áàéãàà þì. Îäîî áîë íýã õóðàë äýýð Ìîíãîëîîñ àâòî ìàøèíààð Áàãäàä îðîõ øèéäâýð ãàðãàëàà, òèéøýý óðàëäàõ þì ãýíýý ãýâýë èõ ë ãàéõàöãààíà äàà. Òýãâýë öàãòàà ºã뺺 áîñîîä ìîðèî óíààä Áàãäàä îðíî ãýýä ãàð÷ áàéñíûã ÿàõ âý ? Òýãýýä ë ÿâàõ õ¿ì¿¿ñòýý íýã æèë ÿâàõ çàìûã íü ãýðòýý ñóóæ áàéãààä çààæ ºã÷ áàéäàã. Ìàíàé Ìîíãîë÷óóä áîë àãóó õ¿ì¿¿ñ áàéñàí ë áàéõã¿é þó äàà. Ìîðèí ºðòººãººð ºã뺺 Õàðõîðèíîîñ ãàð÷ äàâõèàä îðîé íü Áàÿí ªëãèé îðäîã áàéñàí ãýýä áîäîîä ¿ç äýý. Óõààí ñàíààíä áóóõã¿é äýý. Òèéì áèå ñàéòàé õ¿í ÷ îäîî ¿ç÷èõýýä ºãüå ãýñýí ÷ îëäîõã¿é. Òèéì áèä áîë áîëîõîîð àãóó õ¿ì¿¿ñ.

  44. saruulaa bitgii shaagaad baigaarai

  45. Сайхан бичжээ, баярлалаа.

    Бид МНТ-ны жинхэнэ монголын худам бичгийн эхийг хайж олоход анхаарлаа хүчтэй хандуулах ёстой гэж боддог. Их Засаг-ийн эхийг Солонгос улсаас олсон гэж мэдээ гарч байсан. Нүрзэд агсны “. . . Алтан дээд үнэний аялгуу” гэсэн судалгааны гүнзгий эх сурвалж байна.

    hamagmongol.blog.banjig.net

  46. zow sanaa zow setgelgee zow zowlomj

  47. 7 сарын 1 -нд төр эзгүйдсэн, аав ээж нь байхгүй айл шиг л байсан, хэн буруутай нь ойлгомжтой шүү дээ, ах дүүс нь хүрч ирээд аав ээжийг нь дуудахыг оролдсон, харин тэд нуугдаж тоглосон, ХЭН БУРУУТАЙ ВЭ, ОЙЛГОМЖТОЙ БИЗ ДЭЭ

  48. bi ch gesen yum bichmeer bolchloo TUUHIIN NOMIIG HUN BICHDEG N OILGOMJTOI OOROO OLON NOM UNSHIJ SUDALSAN BJ BOLNO BUGD HOORONDOO ZARIM DEER NI TAARNA ZARIM NI ZORNO …
    GANTS MONGOLIIN NUUTS TOWCHOON DEER CH BISH BUH L HALHIIN TUUH CH YUMUU BUH TUUHEND GAJUUDAL HETRUULEL OMOOROL BDAG SHUU DEE HUN HUN OORIINHOOROO OILGOSON NI DEER BAILGUI DEE END TERNII ZOW MANAIH BURUU GEEL MEDEMHIIREH SHAARDLAGAGUI GEJ BODOJ BNA

  49. Mongoliin nuuts tovchoo ni xuuchin mongol bichgeer baidag bol tuuniig yag ter baigaagaar ni olnii xurteel bolgomoor bainaa. Tuuniig uzej sanal xelex sudalj Da bagshiinxaas ch iluu zuil bolgoxiig ugui gex gazargui shuudee. Da bagshiix bol unexeer l nuuts tovchoo iim baijee gej bodoxoor shuudee. Utga ni ix goyo byajij garsan baidag uom. Yaag l Altan zagasnii ulger lugaa shuudee . gexdee Nuuts tovchoonii exiig aldagduulaagui ix goyoo.

  50. Tiimee bid oorsdoo sain sudlah heregtei! Yag eh uigarjin sudar ni barag oldohgui baih. Nuudliin aj ahuin neg sul tal bol neg yumiig udaan hadgalj hyamgadaj chaddagui gedeg.Ochnoon saihan tuuhiin barimtuud ustsaar etsest ni hot huree togtyoj baij neg joohon yum avch uldsen baih shuu! Saruuliin bichsen yumand boduushtai zuil ih bailaa.Bayrlalaa.Yag ene l jinhene ni geh 100% batalgaatai yu ch bidnii gar deer uldeegui bolohoor busad gadnii erdemtediin barimtuudiig avch sudalj uzeh l shaardlagatai ni oilgomjtoi bish uu? IKH MEDEGCH GUAI NAR AA !!!

  51. manaihan ih uhaantai mundag oloh gej ingedeg yumuu buu med, eswel humuusiig hujaa shig duudah durtai bdag yum bolowuu? da bagsh, chi tse, lu geed l bh yum. shal teneg yum. helniih gene shu.

  52. Ene setgvvlch hytdiin bvh nomd tegj bichsen bn tegsen b.dag gej yu soliorood b.ga yum chi hytad hvnvv eswel bvh nom.g ni unshsan hvnii ene yg henii zahialgaar bichsen yum vnene bichwel yasan yum be hytadaa

  53. ýíý òýíä ýëäýâ þò èõ áàéõ þì òºâ àéìãèéí ñëîðò õîðîîí äàðãà ãýæ õ¿íèé òàìèð÷íûã ººðèéí íýð äýýð óðàëäóóëæ àëäàð íýð àâäàã äàðàà íü òîõèðñîí ìºí㺺 ºãºõã¿é õóëèõääàã íýãýí ñàéí ýð ÃÀ Ëõàãâàñ¿ðýí ãýã÷ ãàð÷ èðýýä áàéãàà èäýð÷¿¿äèéí õºíãºí àòëåòèêûí óëñûí àâàðãààð Ãóíãàà áàãøèéã öàíû èäýð÷¿¿äèéí óëñûí àâàðãààð ºâºðõàíãàéõíèéã ñàéõàí õóëõèäñàí äàà íèéòèéí áèåèéí òàìèð ãýæ èõ ÿðüæ ýðõýì õàäàãòàé Òóíãàëàãòàé Ìàíçóøèðò ë áàéíãà çóãààëæ áàéæ èõýýõýí äýýã¿¿ð áàéðàíä îðäîã îð÷èí ¿åèéí øèëèéí ñàéí ýð ãàðñàíûã ñîíîðäóóëüÿ

  54. Ямар яачихсан тэнэг улсууд вэ дээр сэтгэгдэл бичсэн зарим нөхөд ийм элий балай улсуудтай цуг амьдарч байна гэж бодохоор хачин аймаар санагдаж байна тэгээд эд нар гэр бүл болоод хүүхэдээ өсгөж хүмүүжүүлнэ бас болоогүй алба хашиж хариуцлага үүрдэг гэхээр дотор муухай болж байна яандаа яана энэ хүний бичсэн юм юундаа буруу байгаа юм бэ гүйцэд уншаач үгүйдээ зарим нь

  55. Ǻâ ñýäýâ õºíäñºí áàéíà. Áàÿðëàëàà.

  56. òàíä èõ áàÿðàëëàà ñîíèðõîëòîé ñýäýâ áíà.

  57. Íóóö òîâ÷îî áîë Àóãàà èõ òóóðâèë. Òèéì áîëîõîîð áèäíèé óõààí ã¿éöýæ îéëãîõã¿é ìóíãèíàæ áàéãàà þì.×èíãèñ õààíû íàìòàð 13_çóóíû óëñûíõàà ò¿¿õèéã õÿëáàð îéëãî¸ ãýâýë Ë Ï¿ðýâäîðæèéí ×ÈÍÃÈÑ ÕÀÀÍ ÁÓÞÓ ÒÝÍÃÝÐÈÉ ÓÂÄÈÑ ãýäýã îíö ñîíèí ðîìàíûã óíøâàë ç¿ãýýðäýý. Ãîéä ñîíèí çîõèîëäîî. Óðüä ìýäýãäýýã¿é ìàø îëîí ñîíèí áàðèìò òýð ðîìàíä áèé. Ç¿÷ õýíèé õ¿¿ âý ×èíãèñ Æàìóõûí õàòàí ̺íãºëºíãîîòîé ÿâàëääàã áàéñàíóó Þëóé ×óöàé ×èíãèñ õààíû ò¿øìýä áàéñàíóó ¿ã¿é þ¿ Õàñàð çàðö öýðãèéíõýý ýõíýð Õºõæèíòýé ÿâàëäàæ õ¿¿õýä ãàðãàñàí ãýäýã ¿íýí¿¿ ãýõ ìýò îëîí îëîí ¿íýí ò¿¿õýí õýðýã ÿâäëûã ìýäýæ àâíàäàà!

  58. fogiin bichseniig demjij bna

  59. zuw shde ugaasaa , yag galigaar bichsentei haritsuulbal ug eter shal ondoo bgaa ene, ugaasaa on tsagiig albaar tuurugduulj bichsen ni oilgomjtoi, nernees ni hurtel nuuts geed helzen bgaazdee, on tsag uil yawdal bugd neg tulhuurtei, deer ni helehed damdinsurengin hurwuulgiig ugaasaa zasch selbej bii bolson gedgiig meddegguimuu, hudlaa hun shuumjleed , nuuts tovchoony hurwuulegchiin orshil deer ch bichsen baidag, humuus yahaaraa iim teneg bolchdog bainaa

Сэтгэгдэл үлдээх