ДУУЧИН Р.НОМИН-ЭРДЭНЭ: НОДНИН НАЙЗ ЗАЛУУГИЙНХАА ТӨРСӨН ӨДРӨӨР ХИЙЛЧ ДЭЭГИЙГ УРЬЖ АЯЗ ТОГЛУУЛЖ, ӨӨРӨӨ ГАНЦХАН НАЙЗ ЗАЛУУДАА ЗОРИУЛЖ ДУУЛСАН
-Та арав гаруй жил дууллаа. Энэ хугацаанд нэг ч бие даасан тоглолт хийсэнгүй. Таниас сүүлд тайзан дээр гарсан Жавхлан, Баясгалан гэхэд жил болгон л уран бүтээлийн тоглолт тавих юм. Тоглолт хийх бодол байдагуу?
Хүмүүс сүүлийн уед тоглолтоо хийгээч гэсэн санал тавьж байгаа. Уран бүтээлдээ шаргуу орж, илүү шинэлэг уран бүтээлийг үзэгчиддээ хүргэх гээд шинэ цомог, клипүүддээ анхаарлаа хандуулаад байгаа. Мэдээж ямар ч уран бүтээлч хүн сайхан тоглолтыг үзэгч сонсогчиддоо үзүүлэхийг хүсэлгүй яахав. Миний хувьд урлагтай холбогдоод арваад жил болж. Гэвч бие даасан тоглолт нэг ч удаа хийж байгаагүй гэвэл арай өрөөсгөл ойлголт болох байх. Би гадаадад ажиллаж амьдарч буй монголчууддаа тедийгүй хедөө орон нутгаар цөөнгүй тоглолт тавьж байсан. Том хэмжээний шоу тоглолтыг Улаанбаатартаа тавих бодол байдаг ч зориг хүрдэггүй жаахан айгаад байдаг юм. Сүүлийн үед болсон болоогүй олон тоглолт тавигдаж байна. Би тоглолтыг мөнгөний төлөө биш чанартай байгаасай гэж хүсдэг. Би Тоглолтоо чанарын өндөр түвшинд үзэгч фэнүүддээ сонин содон зүйлийг үзүүлэхээр бүх зүйл нь зохицсон шоуг жинхэнэ утгаар нь хийнэ гэж боддог. Гэхдээ яг өнөө маргаашгүй хийнэ гэж хэлэхгүй. Хувийнхаа амьдралд анхаарах бодолтой байна.
-Таныг Арвин гишүүний дүү Бадрах гэгч бизнесмэн залуутай хайр сэтгэлийн холбоотой, суух гэж байгаа гэж сонссон. Энэ үнэн ҮҮ?
-Тиймэрхүү яриа гараад байгаа. Үнэнийг хэлэхэд би найз залуутай болсон маань үнэн. Олон жил ганцаараа явлаа. Хувийнхаа амьралыг зохиож, үр хүүхэдтэй болох цаг болсон гэж бодож байна. Гэвч миний сонгосон хүн бол хүмүүсийн яриад байгаа Арвин гишүүний дүү Бадрах бишээ. Ижил бизнес эрхэлдэг болохоор нь л андуураад байх шиг байна. Би тэр хүнийг эчнээ л мэднэ, харин Арвин гишүүнийг улс төрч хүнийх нь хувьд хүндэлдэг цөөхөн хэдэн улс төрч эмэгтэй гишүүдийн нэг. Эмэгтэй хүн улс төр барилцана гэж амаргүй. Шударга бас дайчин эмэгтэй хүнийх нь хувьд хүндэлдэг.
-Мэдээж үр хүүхэдтэй болохыг хүсч байгаа байх. Таныг бие давхар гэж сонссон хэзээ ээж болох гэж байна. Нижгэр хурим хийхээр зэхэж байна уу?
Бид хоёр хуримаа хэзээ хийхээ сайн шийдээгүй, ярилцаж л байна. Үр хүүхэдтэй болно гэдэг мэдээж чухал. Гэвч одоогоор хүүхэдтэй болсон юм алга. Тэнгэр бурхан хэзээ бидэнд үр хүүхэд хайрлана, тэр цагт л болох байх.
-Найз залуу тань эхнэртэй байсан гэж сонссон. Гэр бүл салгаж суулаа гэж яригдаад байсан. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?
Би өөртөө таалагддаг зан чанартай залууг олсон. Миний найз залуу урьд нь гэр бүтэй байсан ч надтай учрахаас олон жилийн өмнө оалаад тус тусынхаа амьдралын мөрийг хөөх болсон гэсэн. Манай хүн урьд нь гэрлэж байснаа надаас нуугаагүй. Би гэр бүл салгаж суугаагүй. Гэр бүл салгаж суухаар хүмүүжлийг надад эцэг эх маань олгоогүй, тийм сэтгэл ч байхгүй. Хүний зовлонгоор жаргалхийж амьдрахыг хэн ч хүсэхгүи шүү дээ.
-Сүүлййн үеийн залуус, тэр дундаа олны танил хүмүүс мөнгөтэй хүнийг сонгодог гэсэн шүүмжлэл байдаг. Таны найз залуу бизнес эрхэлдэг гэлээ. Ямар бизнес эрхэлдэг вэ? Таныг мөнгөнд нь болсон юм биш байгаа гэдэг?
Би мөнгийг эрхэм болгодоГгүй. Өнөөгийн нийгэмд мөнгө чухал гэдэг ч надад бол тэр хамаагүй. Бид үнэхээр хайр сэтгэлээрээ учирсан гэж би бардам хэлж чадна. Хүнд чинь сэтгэл гэдэг чухал зүйл байдаг биз дээ тиймээс би хэзээ ч сэтгэлээ хуурсан сонголт хийхгүй. Бй олон жил ганцаараа явлаа, цөөнгүй хүнтэй худлаа үнэн нэр холбогдлоо. Үнэхээр залхаж байна. Тэгээд ч миний найз залуу айхтар баян хүн биш зүгээр даруухан энгийн ямар ч байсан амьдралаа аваад явчих дайны залуу байгаа. Би хайж байсан хүнээ олсон, түүндээ ч хайртай. Хэрвээ би мөнгө сонгох байсан бол аль хэдийнээ хүнтэй суучих байсан байлгүй. Миний найз залуу намайг их дэмжиж уран бүтээлд маань тусалдаГ.
-Та өмнөх эхнэрийг нь таних уу? Таныг эхнэртэй нь найз залуугаа булаацалдаж зодолдож байсан гэж сонссон юм байна?
-Тийм ярилцлага нэг хүн өгсөн байсан. Тийм юм огт болоогүй. Зүгээр л олонд өөрийгөө рекламдаж од болох гэсэн нэг явуургүй эмэгтэйн хийсэн хошин шог байсан байх.
-Олны танил дуучин бүсгүйг залуучууд эргүүлнэ биз?
-Эргүүлдэг залуучууд байдаг ч зохисон хариултыг нь эвтэйхэн өгөөд л салахыг боддог. Харин олны танил болохоор ч тэр үү гадуур дотуур ажил хөөцөлдөхөөр амархан бүтдэг. Заримдаа бүр санаа зовдог юм. Зарим нь өчнөөн очер дараалал хүлээгээд зогсож байхад танил царайгаараа түрүүлээд орчихоор.
-Дуучин Минжинсор та хоёр найзууд, нэг хамтлагт ч цөөнгүй хугацаанд дуулсан. Гэвч та хоёрыг нэгэнт л Сараа, Ариунаа шиг гарч ирж чадахгүй хойно тайзнаас буухад яадаг байна гэж шүүмжилдэг?
-Бид анх охидын хамтлаг гэж байдаггүй байхад л “Спайк” хамтлагийг байгуулж тухайн үедээ залуусыг байлдан дагуулж байлаа. Гэвч удалгүй өөрсдөө бие даасан уран бүтээлээ хийх болж зарим нь ч сурахаар гадагшаа явцгаасан. Тэр л үеэс бид хоёр тус тусын уран бүтээлээ хийж эхэлсэн. Би хэзээ ч тайзнаас буухгүй гэж боддог. Яагаад гэхээр биднийг сонсдог хүн байгаа учраас өнөө хүртэл уран бүтээлээ хийсээр явна. Хүмүүс уран бүтээлийн талаар мессежээр болон уулзаж сэтгэгдлээ байнга илэрхийлдэг. Хэрвээ сонсохыг хүсэхгүй байгаа бол бидний дууг сонсохгүй л байгаа ч дээ. Бйд албадаагүй, чихэн дээр нь аваачаад наачихаагүй биз дээ.
-Минжинсортой холбоотой байдаг биз дээ?
-Холбоотой байлгүй яахав. Минжээ маань гадаадад байгаа. Саяхан хоёр ихэр охинтой болсон. Найздаа баяр хүргэсэн.
-Таныг сонсдог хүн ч байгаа сонсдоггүй хүн ч байгаа. Тайзан дээр гарахад элдэв ааш авир гаргаж дуучдыг эвгүй байдалд оруулж, хайрцаг сав шиддэг гэдэг. Тандтийм зүйл тохиолдож байв уу?
-Надад хэзээ ч тийм зүйл тохиолдож, байгаагүй. Хэрвээ тийм юм болвол ичээд ахиж би тайзан дээр гарахгүй байх байсан. Манай монголчууд тэр талдаа харьцангуй соёлтой гэж боддог ш дээ. Цэцэг өгч урам өгнө үү гэхээс биш юм шидэж байгаагүй.
-Таныг том хөхтэй силикон шахуулсан гэх яриа байдаг? Ер нь гоо сайхны мэс засал хийлгэж байсан уу?
-Эмэгтэй хүн гоо сайхандаа анхаарч мэс засал хийлгэх нь нэг их буруу зүйл биш байх. Мэдээж хэтэрхий хиймэл дүр зураг муухай байх л даа. Нүдэндээ давхраа хийлгэх, хөмсгөө шивүүлэх бол зүгээр ш дээ. Би силикон шахуулсан юм байхгүй, угийн л ийм том хөхтэй. Ер нь манай удмынхан том хөхтэй хүмүүс байдаг юм шиг байгаа юм.
- Саяхан эмэгтэйчүүдийн баяр болж өнгөрлөө. Найз залуу тань ямар бэлэг өгч баярлуулав. Бас удахгүй эрчүүдийн баяр болох гэж байна, та найз залуудаа ямар бэлэг өгөхөөр зэхэж байна?
-Миний найз залуу надад таалагдсан их гоё юм өгсөн. Урьд нь авахыг хүсэж байсан зүйлүүд л дээ. Би ч гэсэн эрчүүдийн баяраар юу өгдөг юм билээ гэж бодож л байна. Юу авах вэ гэж асуусан чинь бэлэг авахгүй, яах юм гэсэн. Эрчүүд чинь их нэрэлхүү байдаг ш дээ. Гэхдээ өөрт нь таалагдахаар чамин бэлэг өгнө гэж бодож байгаа. Би сонголт сайтай шүү. Ер нь бид хоёр баярыг их өргөн тэмдэглэдэг. Ноднин би найз залуугийнхаа төрсөн өдрийг мартагдахааргүй тэмдэглэсэн. “Харанга”-ын Чука ахын их намуухан аятайхан “Арр1е” гэдэг ресторан байдаг. Тэнд найз залуугаа урьж аваачаад маш гоё гэнэтийн бэлэг барьсан. Манай хүн сонгодог урлаг, аяз сонсох их дуртай. Тиймээс би хийлч Дээгийг уриад “Хэнтийн өндөр ууланд”, “Үлэмжийн чанар” гээд маш сайхан аязуудыг тоглуулсан, дараа нь өөрөө дуулаад л. Ер нь хайртай хүнийхээ өмнө, ганцхан түүндээ зориулаад дуулна гэдэг сонин юм билээ. Ичэзд ч байгаа юм шиг, нэг л өөр мэдрэмж төрдөг юм билээ. Тэнд манай “Харанга”-ын Чука ах, Халиун хоёр маань таараад найз залууд маань Сб-гээ бэлэглэсэн. Манай хүн их өндөр сэтгэгдэлтэй үлдсэн.
-Сард хичнээн төгрегийн орлого, зарлагатай вэ?
-Тэд эд гэж нарийн хэлж мэдэхгүй байна. Хоёр хүн гэхэд нэлээд өндөр зардал гардаг. Орлого бол янз янз даа, зарим сард нэлээд их байхад зарим сард бага байх жишээтэй. Тодорхой тоо хэлж мэдэхгүй байна.
-Та ер нь эхээсээ хэдүүлээ вэ? Одоо хэнтэйгээ амьдардаг вэ?
-Манайх их өнөр өтгөн гэр бүл. Би дээрээ дөрвөн ах, гурван эгчтэй, тэд маань бүгд тус тусын амьдралтай болсон. Гадаадад голдуу амьдардаг. Миний уран бүтээлд ч их тусалдаг. Тэдэндээ байнга баярлаж явдгаа хэлмээр байна. Аав маань намайг бага байхад, ээж маань ноднин бурхан болсон. Би ээжийгээ их өрөвддег, 50 гаруй насандаа залуугаараа өөд болсон. Ер нь манай монголын шүүх цагдаа хэтэрхий их авилга хээл хахуульд автсан юм шиг санагддаг. Миний ээж зүгээр явж байгаад машинд дайруулаад, нэлээд удаан эмчлүүлсэн ч тус болоогүй. Гэтэл нөгөө алуурчин нь одоо зүгээр л явж байгаа. Уг нь ял авсан ч сар ч болоогүй өршөөлөөр гарчихсан байсан. Дараа нь цагдаа шүүхэд хандсан ч та нар өөрсдэө тэр хүнээ олоод ир, тэгвэл бид мөнгө салгаад өгнө гэж хэлж байгаа юм даа. Бидэнд мөнгө чухал биш, тэр хүн хэтэрхий хүн муутай, хүн дайрчихаад хөдөө зугтсан байсан. Ер нь монголд үнэн гэж байдаг болов уу гэсэн эргэлзээ хүртэл төрж байсан.




Setguukchiinx ni asuultyyd ni yamar sonin yum be?
Shar medee shig l yum asuusan bxiin…
Их сайхан тодорхой хариулжээ. Зөв яриа хөөрөөтэй эмэгтэй шиг санагдлаа. Үнэн л юм хэлсэн байна. Амьдралд нь аз жаргал хүсье. Их гоё эгч шүү.