sonin.mn
ХТРТ-ийн мэдээ: Саяхан Хятадын Хуань чиу телевизийн сүлжээ буюу CGTN Шиньжяны терроризмын эсрэг англи хэлний хоёр баримтат киног нийтэлжээ.
 
Хятадын Шиньжяны террорист хүчирхийллийн ноцтой байдал, хэт даврагчид болон терроризмд цохилт өгч буй зүй ёсны чанарыг сүүлийн жилүүдэд Хятад улс анх удаагаа англи хэлний баримтат кино хэлбэрээр бүх талаар танилцуулж буй нь энэ бөгөөд “хэт даврагч үзлийг арилгах” нь Шиньжяны урт хугацааны амар амгалан байдлыг баталгаажуулах цорын ганц сонголт мөн гэдгийг системтэй нотолсон байна. 
 
 
"Хятадын Шиньжян, тероризмтэй тэмцэх тэргүүн фронтод” нэртэй анхны баримтад кинонд Өрөмч, Бээжин, Күньминд гарсан террорист хүчирхийллийн гэмт хэргийн зарим бодит бичлэгийг нийтэлсэн бөгөөд "Зүүн Туркестаны Исламын хөдөлгөөн ба Шиньжян дахь терроризм" баримтат кинонд хэт даврагч үзлийг бодит үйл хэргээр сурталчлах, үндэстний өшөө хорслыг дэгдээх, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хорлох, террорист халдлага үйлдэх зэрэг Зүүн Туркестаны харгис үйл ажиллагааг илчилж, "Зүүн Туркестаны Исламын хөдөлгөөн бол олон улсын терроризмын нэг хэсэг, Хятад улсыг төдийгүй дэлхий нийтийн аюулгүй байдлыг хохироож буйг маргашгүй бодит баримтуудаар нотолсон байна. 
 
 
Саяхан Америкийн Конгресс "Хятадын Уйгарын хүний эрхийн бодлогын тухай 2019 оны хуулийн төсөл" гэгчийг баталж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна.Энэ хоёр баримтат киног нийтэлснээр Шиньжяны асуудлын мөн чанарыг олон улсын хамтын нийгэмлэгт таниулсан төдийгүй өрнөдийн зарим улстөрчид, хэвлэл мэдээллийнхэн хүний эрх, ардчилал, эрх чөлөөгөөр халхавч болгож, Хятад улсыг хязгаарлан, хагалан бутаргахыг оролдож буй хорон санааг илчилжээ.
 
 
 
Урьхан