sonin.mn
Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн нэгдсэн холбооноос 38 дахь удаагийн “Монгол Улсын аварга тогооч, зөөгч-2019” шалгаруулах тэмцээнийг энэ сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зэвсэгт хүчний 013, 014, 017 дугаар ангиудын ахлах тогооч нарын дасгалжуулсан Зэвсэгт хүчний 015, 016, 032, 150, 310, 331, 339, 340 дүгээр ангиудын ахлах тогооч болон тогооч нар тус тэмцээнд оролцож орчин үеийн монгол хоол, малын махаар хийх хоол, загас, далайн бүтээгдэхүүнээр хийх хоол, шувууны махаар хийх хоол, эмчилгээ, сувиллын хоол, талх, нарийн боовны тогооч нарын болон шилдэг багийн "Гранпри" зэрэг долоон төрөлд оролцож өрсөлдсөн юм.
 
 
Тэмцээнд Монгол Улсын ХХААХҮЯ, 21 аймгийн 30 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын 300 гаруй тогооч нар 15 төрөлд өрсөлдсөн бөгөөд өмнөх жилүүдээс оролцогчдын тоо нэмэгдээгүй боловч тэмцээний төрөл, цар хүрээ нэмэгдсэнээрээ онцлог байлаа.
 
 
Тэмцээний нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн тогооч, ахлагч А.Хишигсүрэн "Шувууны махаар хийх хоолны төрөл"-д, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн ахлах тогооч, ахлагч Д.Алтангэрэл "Загас, далайн бүтээгдэхүүнээр хийх хоолны төрөл"-д тус тус хүрэл медаль хүртсэн бол Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн талхчин, дэд ахлагч Б.Оюунчимэг "Талх, нарийн боовны төрөл"-д тусгай байр эзэллээ.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин